2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/00058

 

 

 

 

   

 2025            01              09                                           192/ШШ2025/00058                

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,

 

нэхэмжлэгч: *** хаягтай, рд:***, *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: ,

хариуцагч:  нарт холбогдох,

орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөрт 97 763 080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгээд,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *** ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...манай компани иргэн *** нартай 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Орон сууц захиалгын гэрээг байгуулж *** талбай бүхий орон сууцыг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлэн өгсөн юм. Орон сууц захиалгын гэрээний 3.2 болон 3.3-т зааснаар хариуцагч нар нь гэрээний нийт төлбөрөөс 55,000,000 төгрөгийг төлж, 2024.06.01-ний өдөр үлдэгдэл 80,122,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон бөгөөд хэрэв дээрх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд байрны борлуулалтын үнэд өөрчлөлт орох бөгөөд 1 м.кв нь 2,800,000 төгрөгөөр тооцож, байрны төлбөрийг захиалагчид төлнө гэж тохиролцсон билээ. Гэвч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байгаа учир гэрээнд заасны дагуу төлбөрийг тооцоход 86,516,000 төгрөгийг хариуцагч нар нь манай компанид төлөх үүрэгтэй. Мөн гэрээний 7.2-т "Захиалагч нь орон сууцны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд 2024.06.02-ний өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Гүйцэтгэгчид төлнө" гэж тохиролцсоны дагуу алдангийг тооцоход 1 хоногийн 173,032 төгрөг байх бөгөөд 2024.06.02-2024.08.05-ны өдрийг хүртэл нийт 65 хоног ба нийт алдангийг тооцоход 65*173,032 =11,247,080 төгрөг болж байна. Манай компани тус орон сууцыг барихдаа банкнаас зээл авсан бөгөөд хариуцагч нарыг төлбөрөө хиймэгц зээлээ төлнө гэж төлөвлөж байсан боловч төлөхгүй өнөөдрийг хүртэл биднийг хохироож байна. Иймд хариуцагч нараас орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөрт 86,516,000 төгрөг, алдангид 11,247,080 төгрөг, нийт 97,763,080 төгрөгийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3- т "Өөр өөр газар оршин суугаа хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа газрын шүүхэд гаргана" гэж заасны дагуу хариуцагч *** /РД: /-гийн оршин суугаа *** хаягаар энэхүү нэхэмжлэлээ гаргаж байна. Өмнө нь гаргасан нэхэмжлэлд шүүхээс зөвхөн *** мэдэгдэх хуудас хүргүүлэхээр Баянгол дүүргийн 1 хороо руу илгээсэн учраас оршин суудаггүй гэсэн тодорхойлолт ирсэн байна. Иймд *** нь дээрх хаягтаа оршин суудаг учир иргэний хэрэг үүсгэж хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ. 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: ...нэг талаас ***ХХК / цаашид “Нэхэмжлэгч" гэх/ Нөгөө талаас *** /цаашид "Хариуцагч" гэх/ бид нар /цаашид хамтад нь "Зохигчид" гэх/ Монгол улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугааp зүйлийн 26.2, 26.3 дахь заалтууд, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. 1.1. Энэхүү гэрээний зорилго нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй ***, *** нарт холбогдох "Орон сууцны захиалгын гэрээний үлдэгдэл төлбөрт 86,516,000 төгрөг, алдангид 11,247,080 төгрөг нийт 97,763,080 төгрөг гаргуулах" шаардлага бүхий иргэний хэрэгт Зохигчид харилцан тохиролцож, эвийн журмаар маргаанаа зохицуулж, түүнийг шүүгчийн захирамжаар баталгаажуулахад оршино.

1.2. Хариуцагч нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр болон алдангид 81,069,930 төгрөгийг нэхэмжлэгч "***” ХХК-ийн Хаан банкны *** тоот дансанд төлнө.

1.3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 16,693,150 төгрөгөөсөө татгалзаж байна.

1.4. Хариуцагч нь нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 646,765 төгрөгийн 50% болох 323,382 төгрөгийг нэхэмжлэгч "***” ХХК-ийн Хаан банкны *** тоот дансанд 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлнө.

1.5. Хариуцагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөрөө бүрэн төлж дууссаны дараа нэхэмжлэгч нь *** тоотод байрлах *** талбай бүхий орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр гаргаж өгнө.

1.6. Энэхүү эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

1.7. Зохигчид хэн аль нь бие биенийхээ эсрэг болон түүнд хамааралтай этгээдүүдийн эсрэг аливаа мэдээ мэдээллийг бусдад түгээхгүй байна.

1.8. Зохигчид энэхүү эвлэрлийн гэрээгээр тохиролцсон асуудлуудыг нууцлах бөгөөд нууцыг хугацаагүй хадгална...гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** ХХК-аас хариуцагч ***, *** нарт холбогдуулан  97 976 080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 16 693 150 төгрөгөөр багасгаж 81 069 930 төгрөг болгосныг, хариуцагч хүлээн зөвшөөрч 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор  нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 59-60 дугаар тал/

 

Зохигчдын бичгээр байгуулж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 646 765 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 323 382 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 323 382 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй боловч хариуцагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөрөө бүрэн төлж дууссаны дараа нэхэмжлэгч нь *** тоотод байрлах *** талбай бүхий орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр гаргаж өгнө гэж тохиролцсон байдлыг дурьдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***, *** нарт холбогдох, 97 763 080 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 16 693 150 төгрөгөөр багасгаж 81 069 930 төгрөг болгосныг, хариуцагч хүлээн зөвшөөрч 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор  нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 646 765 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 323 382 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 323 382 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

                       

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНТУУЛ