Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 150/ШШ2025/00046

 

 

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 150/ШШ2025/00046

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 , 118,  132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ** овогт ****, **овогт ****нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар **оны **дүгээр сарын **-ний өдөр төрсөн хүү **, **оны **дугаар сарын **-ны өдөр төрсөн охин **нарыг эх **н асрамжид үлдээсүгэй.

            3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар **оны **дугаар сарын **-ны өдөр төрсөн охин ** 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшний 50 хувиар, 11-16 нас, /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшний хэмжээгээр эцэг **с хүүхдийн тэтгэлэг сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

            4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгчид даалгасугай.

            5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө  хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

            6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор багтаан гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

            7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 61,318 төгрөгийг гаргуулж улсын орлогод, 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.АЛГИРМАА