| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/07930/И |
| Дугаар | 192/ШШ2025/00291 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/00291
2025 01 16 192/ШШ2025/00291
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,
нэхэмжлэгч:
хариуцагч:
хариуцагч:
зээлийн гэрээний үүрэгт нийт 15 242 477.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Зээлдэгч *** нь 2022 оны 03 сарын 21-ний өдөр ***тай *** тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 4,000,000.00 (Дөрвөн сая) төгрөгийн зээлийг жилийн 16.8 (Арван зургаан төгрөг наян мөнгө) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатайгаар авсан. Улмаар 2022 оны 10 сарын 03-ны өдөр ***тай *** 1 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж ***г хамтран зээлдэгчээр нэмж, 26,500,000.00 (Хорин зургаан сая таван зуун мянган төгрөг) төгрөгийн зээлийг жилийн 15.6 (Арван таван төгрөг жаран мөнгө) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатайгаар, 2023 оны 07 сарын 03-ны өдөр ***тай ***-2 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж 3,790,000.00 (гурван сая долоон зуун ерэн мянган төгрөг) төгрөгийн зээлийг жилийн 17.4 (арван долоон төгрөг дөчин мөнгө) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатайгаар тус нэмж авч ашигласан. Зээлдэгч ***, *** нар нь *** тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй банкыг хохироож, 2024 оны 11 сарын 30-ны байдлаар 71 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд: Үндсэн зээлийн төлбөрт 14,603,007.23 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 620,331.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 19 138 82 төгрөг, Нийт 15,242,477.39 (арван таван сая хоёр зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун далан долоон төгрөг гучин есөн мөнгө) төгрөг төлөөгүй байна. Зээлдэгч ***, *** нараас ***тай байгуулсан *** тоот зээлийн гэрээний 3.3.4 дэх заалтыг үндэслэн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 15,242,477.39 (арван таван сая хоёр зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун далан долоон төгрөг гучин есөн мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ***анд олгуулж өгнө үү....гэжээ.
Хариуцагч *** шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...миний бие *** нь *** ХК-ийн нэхэмжилсэн 15 242 477.39 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ийм хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү… гэжээ.
Хариуцагч *** шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...миний бие *** нь *** ХК-ийн нэхэмжилсэн 15 242 477.39 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа ба *** өөрөө бүхэлд нь төлөхөөр зөвшөөрсөн болно...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ХК-аас хариуцагч ***, *** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 242 477.39 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 15 242 477.39 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй, энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна. /хэргийн 29,30 дугаар тал/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 163 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 117 081.5 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 117 081.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
2024.12.02-ны өдрийн №18/02/3893 нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 2 дугаар тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***, *** нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 15 242 477.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 163 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 117 081.5 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 117 081.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ