| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/05062/И |
| Дугаар | 192/ШШ2025/00293 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/00293
2025 01 16 192/ШШ2025/00293
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,
нэхэмжлэгч:
хариуцагч:
950 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Миний бие 2024.06.01-ний өдөр ***ийн хүсэлтээр нийт 1 190 000 төгрөгийн үнэ бүхий аяны хэрэгслийн бараа 2 сарын дотор хувааж төлөхөөр зээлдүүлсэн. Ингэж зээлдүүлэхдээ нийт бараа тус бүрийн үнийн дүнгээс хөнгөлж 1 190 000 төгрөг гэж тооцсон. Уг зээлд ямар ч хүү тооцоогүй болно. Үүнээс 6.15нд 170 000 төгрөгийг нь суутгаж өгөөч, ажил явдал гээд үүнээс хойш сураг тасарсан. Саатуулаад утас руу залгасан ч утсаа авахгүй, мэссэж явуулаад ч төлөлт хийхгүй, холбоогүй ирсэн. Залгаад утсаа авахгүй болохоор нь мэссэж үлдээж байсан боловч боломжгүй гэж хойшлуулж, найдваргүй хандлага удаа дараа гаргаж байгаа учир хүлээсэн үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгээгүй ***ийн зээлийн үлдэгдэл болох 950 000 төгрөг гаргуулж өгч туслалцаа үзүүлнэ үү....гэжээ.
Хариуцагч *** шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ... *** миний бие *** гэх хүнтэй зээлийн маргаантай байгаагаа хүлээн зөвшөөрч байна. Уг зээлийн 2 хувааж өгөх хүсэлтэй байна. Эхний удаад 2025.01.05 нд, дараа 2025.01.20 нд өгөх хүсэлтэй байна… гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***гаас хариуцагч ***ид 950 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 950 000 төгрөгийг 2025.01.05, 2025.01.20-ны өдөр тус тус 2 хувааж төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч маргаагүй, энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна. /хэргийн 25 дугаар тал/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13 675 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13 675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ***гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***ид холбогдох, 950 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 950 000 төгрөгийг 2025.01.05, 2025.01.20-ны өдөр тус тус 2 хувааж төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13 675 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13 675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ