| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00089И |
| Дугаар | 315/ШШ2025/00095 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 315/ШШ2025/00095
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэрын 8 давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3-р багт оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* холбогдох
“Гэрээний үүрэгт 6,089,111 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь 2024 оны 05-р сарын 01-ний өдөр ******* ББСБ ХХК-тай №ЗГ2024050117919 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж iPhone 15 Pro маркийн гар утсыг 4,958,000 төгрөгийн зээлээр авсан. Хариуцагч нь зээл авснаас хойш эргэн төлөлтийг огт хийгээгүй.
Иймд Б.*******ас гэрээний үүрэгт үндсэн зээл 4,709,139 төгрөг, зээлийн хүү 1,149,977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 229,995 төгрөг, нийт 6,089,111 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. ******* ББСБ ХХК-аас iPhone 15 Pro маркийн гар утсыг 4,958,000 төгрөгийн зээлээр худалдаж авсан. Нэхэмжлэлийн шаардлага 6,089,111 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.******* холбогдуулан “гэрээний үүрэгт 6,089,111 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 6,089,111 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,376 төгрөгийн тал хувь 56,188 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 56,188 төгрөгийг хариуцагч Б.*******ас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн, “гэрээний үүрэгт 6,089,111 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,376 төгрөгийн тал хувь 56,188 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 56,188 төгрөгийг хариуцагч Б.*******ас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА