2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/00405

 

 

 

 

   

    2025          01            20                                         192/ШШ2025/00405            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч

хариуцагч:

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд: ... ***, *** нар нь 2008 онд танилцсан, дундаасаа гурван хүүхэдтэй. Том хүү ***, 13 настай  *** суралцдаг. Охин *** 7 настай, *** суралцдаг. Охин ***4 настай, Баянгол дүүрэгт улсын цэцэрлэгт суралцдаг. Хүүхдүүд одоогоор аавынхаа асрамжид байгаа. Ээж *** нь 3 сарын хугацаагаар гадаад руу явсан. ***, *** нар нь хоорондын таарч тохирохгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа. Иймд гэрлэлтээ цуцлуулж, гурван хүүхдээ өөрийн асрамжид авна. Хүүхдүүдийн тэтгэлэг эцгээс нь нэхэмжлээгүй. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй ... гэв.

3.Хариуцагч хариу тайлбартаа:.. Би ***той 2008 онд танилцаад, 2012 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Дундаасаа гурван хүүхэд төрүүлсэн. 2011 онд том хүү *** төрсөн, 13 настай. 2017 онд дунд охин *** төрсөн, 7 настай. 2020 онд бага охин ***төрсөн, 4 настай. Хоорондын таарч тохирохгүй байдлаас болж *** гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргасан, би хүлээн зөвшөөрч байгаа. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид өгөхөд татгалзах зүйл байхгүй. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй ...гэв.

4.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/

улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг

***ийн иргэний үнэмлэх /хэргийн 3 дугаар тал/

гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 4 дүгээр тал/

***ийн иргэний үнэмлэх /хэргийн 5 дугаар тал/

***, ***, *** нарын төрсний бүртгэлийн лавлагаа/хэргийн 6-8 дугаар тал/

*** эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хэргийн 9-11 дүгээр тал/

*** дугаар сургуулийн тодорхойлолт /хэргийн 12-13 дугаар тал/

2024 оны 12 сарын 04-ний өдрийн дугаар ***тоот Эвэлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хэргийн 14 дүгээр тал/ баримтууд,

 

5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

иргэний үнэмлэх /хэргийн 18 дугаар тал/

хариу тайлбар /хэргийн 23 дугаар тал/ баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч ...гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох... тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...зан харилцаа, үзэл бодлын таарамжгүй байдлаас болж сүүлийн нэг жил байнгын хэрүүл маргаантай байх болсон...гэж тайлбарлав.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй.

2.Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

Нэхэмжлэгч хариуцагч нар 2008 онд танилцаж, ***-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон, 2011 оны 12 сарын 02-ны өдөр хүү ***, 2017 оны 04 сарын 13-ны өдөр охин ***, 2020 оны 12 сарын 31-ний өдөр охин ***нар төрсөн болох нь зохигч талуудын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ баримтаар тогтоогдож байна.

3.Зохигчид зан харилцаа, үзэл бодлын таарамжгүй харилцааны улмаас байнгын хэрүүл маргаан зөрчилтэй байх болсон шалтгааны улмаас гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, талуудын байнгын хэрүүл маргаантай таарамжгүй байдал нь хүүхдүүдийн сэтгэл зүй, хичээл сурлага хүмүүжилд муугаар нөлөөлж болзошгүй тул талуудыг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

4.Хариуцагч гурван хүүхдийг эхийн асрамжид үлдээх нэхэмжлэгчийн саналыг хүлээн зөвшөөрч маргаагүй.

5.Иймд зохигч талуудын гэрлэлтийг цуцалж, 3 хүүхдийг эх ***ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

6.Зохигчид эд хөрөнгийн маргаагүй болно.

7.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ***нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 12 сарын 02-ны өдөр хүү ***, 2017 оны 04 сарын 13-ны өдөр охин ***, 2020 оны 12 сарын 31-ний өдөр охин ***нарыг эх ***ийн асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид эд хөрөнгийн маргаагүй гэснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Иргэний Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНТУУЛ