Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 315/ШШ2025/00105

 

                                         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг ... хороо Жигжиджав ... байрлах, утасны дугаар ....,  ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ... багт оршин суух, утасны дугаар ....., ...... ******* ******* холбогдох

 

            зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 711,956.7 төгрөг, хүү 601,700.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,221.51 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг нийт 1,409,878.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02  сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: О.******* зээлийн гэрээг бичгээр байгуулан 1,099,900 төгрөгийн зээлийг 3,3 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцож хийсэн байх ба зээлийн гэрээний үүргээ 747 хоног зөрчсөн байна. Дээрх хугацаанд 678,500 төгрөгийн төлөлт хийсэн. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 711,956.7 төгрөг, хүү 601,700.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,221.51 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг нийт 1,409,878.53 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

         Хариуцагч *******  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ******* ******* *******-ийн нэхэмжилсэн 1,409,878.53 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч О.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 711,956.7 төгрөг, хүү 601,700.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,221.51 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг нийт 1,409,878.53 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

             Хариуцагч *******гийн нэхэмжлэлийн 1,409,878.53 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,510 төгрөгийн тал хувь 18,755 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 18,755 төгрөгийг хариуцагч *******гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгох нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 711,956.7 төгрөг, хүү 601,700.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,221.51 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг нийт 1,409,878.53 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,510 төгрөгийн тал хувь 18,755 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 18,755 төгрөгийг хариуцагч *******гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                             ШҮҮГЧ                             П.БОЛОРМАА