| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0010/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/024 |
| Огноо | 2018-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа ,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн *******рокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714002080166 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 9 жилийн сургуулийн спорт заланд, 2017 оны 10 дугаар сарын 03-ний өдөр мөн сумын 4 дүгээр багийн нутагт иргэн *******Сг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж түүний ойр дотны хүнийг зодсон гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2010 онд тус сумын 9 жилийн дунд сургуульд анх англи хэлний багшаар ажилд ороод 2016 оны 01 дүгээр сарын 11 ны өдөр тус сургуулийн захирлын ажилд томилогдоод нэг жил найман сар тус сургуулийн захирлаар ажилласан. Сая 2017 оны 09 дүгээр сарын 05 ны өдөр аймгийн засаг даргын орлогч******* дарга ирээд Аймгийн засаг даргын захирамж танилцуулж намайг ажлаас халсан, миний оронд ******* багшийг захирлаар ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр түр орлон гүйцэтгүүлэхээр захирлаар томилсон.Захирамжыг танилцуулахад хамт олны хурал зарлан манай ирц хангалттай ирцгээсэн байсан. Тэр захирамжийг би хүлээн зөвшөөрсөн.Яагаад гэвэл нэгэнт аймгийн засаг даргын захирамж гараад тэр хүн танилцуулж тамга тэмдгийг хүлээлцэх гээд ирсэн байхад би зөвшөөрөхгүй гээд ч яах билээ дээ. Энэ талаараа би хамт олны хурал дээр хэлсэн. Өөр зүйл болоогүй.Өмнө нь нэг сургуульд нэг дор ажиллаад 8 жил болсон болохоор энэ хугацаанд бид 2-ийн хооронд маргалдсан хэрэлдэж байсан удаа байхгүй. С багш өмнө нь бага ангийн багш ажилтай байсан. ******* багш биеийн тамирын багшаар ажиллаж байхад аймгийн мэргэжлийн хяналтын боловсрол хариуцсан мэргэжилтэнгээс ******* багшийг мэргэжлийн хүн биш Баянбулаг сумын хүүхдүүдийн бие бялдар, хөгжил төлөвшил, биеийн тамирын хичээл дутмаг өөр мэргэжлийн хүн томилж ажлуулах тухай манай сургуульд дүгнэлт 2016 оны 11 дүгээр сард ирж байсан.Түүнийг үндэслээд би хавар ******* багшид “Та багшаа 2017-2018 оны хичээлийн шинэ жилд мэргэжлийн хүн байна бага ангийн багш хийнэ шүү, та нэгдүгээр анги авна шүү” гээд хэлэхэд “би бага ангийн багш хийхгүй” гэж байсан удаа байгаа. Тэгээд бид дотроо зохион байгуулаад тэр хүнийг давхар ажиллуулаад явж байсан удаа байгаа. Тэгтэл одоо хамт олны дунд миний нэр хүндийг унагахаар хамт олны уур амьсгалыг өөрчлөх яриа өгүүлэл гаргаад явдаг. Эхнэр С нь “намайг цохиоч, намайг зодооч” гээд өөрсдөө өдөөд, нөхөр нь хажуугаас нь бичлэг хийгээд байдаг болсон. 2017 оны 09 дүгээр сарын 09 ны өдөр намайг зааланд ороход манайхан бэлтгэлээ хийж байсан. Тэгсэн ******* багш намайг дуудаад “Чамайг нийгмийн ажилтнаар томилж ажиллуулахгүй,аймгийн засаг дарга тэгэж хэлсэн байгаа, аймгийн засаг дарга чамайг халсан захирамж гаргасан байхад чамайг нийгмийн ажилтнаар авч ажиллуулах гэлээ гээд намайг загнасан” гээд намайг нийгмийн ажилтнаар авч ажиллуулахгүй гэсэн.Тэгсэн С багш заланд тоглож байхдаа “Чи халагдчихаад энүүгээр юугаа хийгээд яваад байгаа юм. халагдсан бол халагдсан юм шиг бай. Ажлаа өгч чадахгүй зууралдаад ажлаа өгсөн шиг өгөөч” гээд хэлэхээр нь би үнэндээ 2 удаа алгадсан. С багшийг хүмүүс салгах гээд байхад хөлөөрөө намайг өшиглөж л байсан. Тэгээд л гэрлүүгээ явсан.Тэгээд гэртээ ороод байж байтал, манай сумын цагдаа ******* орж ирээд,”та юу болоод зодоон нүдээн хийгээд яваад байгаа юм бэ Аймгийн засаг дарга залгаад дуудлага өгөөд байна юу болсон юм” гээд ороод ирсэн.Тэгэхээр нь би болсон асуудлыг бүгдийг хэлсэн байгаа. Түүнээс хойш өөр асуудал бидний дунд болоогүй.2017 оны 10 дугаар сарын 03 ны өдрийн орой 22 цагийн үед *******үүжээ багшийн хашаанд хүмүүс том том дуугараад байхаар нь би гэрээс гараад харсан чинь тэдний хашаанд *******үүжээ багш түүний хүү, манай гэр бүлийн хүн болох ******* нар хэрүүл хийгээд зогсож байсан. Тэгээд би *******ыг татаад “явъя наад хүмүүсийг чинь хэн бэ гэдгийг мэдсэнээс хойш наад хүмүүстэйгээ битгий хэрэлд” гээд хэлээд байж байтал С багш гэрээсээ гарч ирээд “Хөөе та нар шиг гуйлгачингууд Баянбулагт багтаж шингээх газар байхгүй, хөгийн гуйлгачингууд та нарыг явдаг юманд чинь явуулна шүү” гээд манай хүний мөрнөөс татаад гарнаас нь татаад маажсан, нүүрлүү нь нулимаад, алгадаад, миний нүүрлүү бас 2 удаа алгадсан, тэгээд хэрүүл хийгээд байхаар нь би хэрүүл хийгээ ч үгүй, зодож цохио ч үгүй, хашаанаас нөхрийгөө аваад гарсан тэгсэн бидний араас *******ыг “шоронгийн хоригдлоо, чам шиг юмыг буцаагаад яланд чинь явуулж чадна шүү” гээд араас орилоод байсан. Өөр асуудал болоогүй.Би С багшийн эрх чөлөөнд халдсан асуудал байхгүй.Миний ажлыг авчихаад “Чамайг хэн ч биш болгоно, хэлдэг газар нь хэлнэ” гээд, хамт олны уур амьсгалыг ч хүртэл эвгүй байдалд оруулж байгаа. Намайг чадна гэсэн үгэндээ орох гээд намайг чадах гээд л өргөдөл чирэгдэл болоод байгаа юм байлгүй дээ их л хүн чанар муутай хүмүүс юмаа. Миний нэр хүндийг унагах гэсэн ажиллагаа явуулаад байгааг би мэдэж байна. Хаана ч тааралдсан хүмүүс намайг “Чи С багшийг зодсон юм уу гээд асуух юм надад тийм асуудал байхгүй гэдгээ би хэлж байгаа. Би ер нь сумандаа гадуур явахаас ичдэг болоод байна гэх мэдүүлэг. /хх-ийн 34-36 /,
...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх мэдүүлэг / хх-ийн 107-108 /,
... Би яллагдагчийн эрхийг уншиж танилцсан, надад ямар нэгэн санал хүсэлт алга, би монгол хэл, бичиг үсэг мэднэ, би өмгөөлөгч авахгүй байцаалт өгнө. Миний урд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв ярьсан тул дахин мэдүүлэг өгөхгүй.гэх мэдүүлэг / 109-110 /,
2. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдөж, миний ажлыг бага ангийн багшаар ажиллаж байсан ******* авсан. Намайг нийгмийн ажилтнаар ажиллуулах санал хамт олны дундаас гарсан боловч захирал тушаалаа гаргаагүй. Бууцагаан сумруу тэмцээнд явах гээд зааланд очиход ******* багш аймгийн удирдлагуудаас чамайг ажилд авч болохгүй гээд байна гэхэд нь би яагаад намайг ажилд авахгүй гэж та бусдаас асуух гэж захирал болсон юмуу гэж жаахан маргаан болсон. Би гэртээ оччихоод эргэж зааланд ирээд ******* багш чинь нийгмийн ажилтнаар авна гэсэн тушаалаа гаргахгүй байна гэж С багш бид хоёр маргалдаж, зодоон болсон. Дараа нь гэр оронруу нь юм шидсэн зүйл байхгүй. Ариунхишигийн хавтаст хэрэгт өгсөн мэдүүлгийн талаар өөрөөс нь асуухад яана аа би мэдээгүй, ингээд ингээд хэлчих гээдийг гуйгаад байхаар нь тийм мэдүүлэг өгсөн гэж хэлсэн. Энэ талаар би бичлэг хийж авсан байгаа. Намайг нүдрүү цохисон гэдэг аймагт ирж, шинжээчийн дүгнэлт гарсан. Миний хувьд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй, өмнө нь хоёр удаа алгадсан, нэгэнт байдал муугаар эргэж болзошгүй тул би дахиж Сд гар хүрээгүй. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа бид сумдаа очиж багш нарын баяраа тэмдэглэхэд нүдэнд нь хөхрөлт янз бүрийн юм харагдаагүй. Тухайн үед цээж болон нүд хөхөрсөн гэснээ аймагт ирээд үзүүлэхээр цээжинд үүссэн хөхрөлт нь алга болоод нүдний хөх нь арилаагүй гэдэг байдлаар шинжээчид үзүүлсэн. Бас миний нүд, чихрүү алгадаад, би хэдэн өдөр чих шуугиж явсан. Эмчид үзүүлэхэд хүчтэй доргилтоос үүссэн дунд чихний улайлт байна гээд эм бичиж, чихээс хийж өгсөн. Чихний эмчид үзүүлж ирээд шинжээч эмчид хэлэхэд миний чихийг үзээ ч үгүй байж зүгээр байна, чи ямар сүртэй юм гээд байсан. Сгийн биеийг мохоо зүйлээр урсан гэсэн дүгнэлт гарсан. Шүүх эмнэлэг дээр орохоор С багш бол чиний хажууд инээд алдсан, худлаа хэлэхгүй сайхан хүүхэн байсан, чи сургуулийн захирал хүн байж хүн зодоод байдаг юмуу гээд байсан. Хэрэг бүртгэлт дээр байхад Т гэдэг хүнийг *******, С нар машиндаа суулгаж яваад байсан. Та яагаад хэрэг бүртгэж байгаа хүн байж нэг талыг бариад машин тэргэнд нь сууж яваад байдаг юм гэж би Тэд нь хэлэхэд би гэртээ хүргүүлсэн юм чи юу гэх гээд байгаа юм гээд байсан. Ариун цэврийн булан шидэхэд нь манай ээж оногдоод хөл гар нь хөхөрчихсөн байсан. Энэ талаар мэдүүлэг өгөх үү гэхэд мөрдөн байцаагч танай сумд очихоор авна гэж хэлсэн атлаа Ариунхишиг, С нараас мэдүүлгийг нь авч явсан. Миний талаас мэдүүлэг авахгүй, нэг талыг бариад байдаг. Миний хувьд мөрдөн байцаалтын шатнаас эхлээд гомдолтой байгаа. Албан тушаалаас болоод адилхан л маргаан үүсгэсэн. Эцсийн хариуцлагыг нэг тал нь хүлээж байна гэв.
3. Хохирогч *******С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Баянбулаг сумын дунд сургуулийн бага ангийн багш ажилтай. Манай гэр бүлийн хүн Д.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 07 ны өдөр сургуулийн захирлаар томилогдсон. Н нь өмнө нь сургуулийн захирал байсан. Би өмнө нь нийгмийн ажилтан байж байгаад 2017-2018 оны хичээлийн шинэ жил эхлэхэд би нийгмийн ажилтан байсан, 09 дүгээр сарын 07 ны өдөр бага ангийн багш болсон. Би бага ангийн багш мэргэжилтэй. Н нь захирлын ажлаа өгөөд миний оронд нийгмийн ажилтан болсон. 2017 оны 09 дүгээр сарын 09 ны өдөр хуучин захирал Н нь сумын биеийн тамирын заланд Бууцагаан сум руу явах, бүсийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлийн үеэр заланд орж ирээд намайг зодсон. Би Н гэх хүнтэй маргалдах шалтгаан надад байгаагүй. Намайг “Чи их ёс зүйтэй хүн гэсэн чиний ёс зүйг харъя” гээд намайг 2 гараараа ээлжлээд 2 хацар луу алгадаж зодсон, тэр үед зааланд манай бүсийн тэмцээнд явах багш нар бүгд байсан. Нийг тийм үйлдэл гаргахад хүн болгон болиочээ гээд намайг татаад Нийг салгаад аваад гарсан.Тэгээд залнаас гараад ирэхэд миний өөдөөс шороо цацаад “Муу алуурчин” гээд над руу шороо цацаад орилоод байсан. Тэгээд би өөрийн төрсөн эгчийнд очсон. Тэгээд тэнд байж байсан чинь толгой өвдөөд дотор муухай оргиод байхаар нь эмнэлэг ороод эм авч уугаад өнгөрөөсөн. Тэр үед манай эгч нь цагдаад хандаж өргөдөл өгье гэхээр нь би за яахын бэ гээд хориглоод өргөдөл өгүүлээгүй. Тэр үед өргөдөл өгүүлдэг байж. Тэр өдрийн зааланд болсон асуудлыг манай сумын цагдаа нар бүгд мэдсэн, очсон байсан. Тэгээд энэ сарын 03 ны өдөр шөнө 21-22 цагийн хооронд бид гэртээ байж байхад гэр дээр хүнд юм унаад гэрийн сервантан дотор байсан бурхан тахил нурж унаад бид юу боловоо газар хөдөлж байгаа юм байх даа гээд бодсон. Тэгсэн чинь хажуугийн хамар хашааны ******* нь гэрлүү юм шидээд юм цацаад байж байсан хүүхдийнхээ суултуурын баасыг бас хоолны үлдэгдэл зэргийг манай гэрлүү цацаад хаясан бас гэрийн хашааны банзыг суга татаад авчихсан манай хүү рүү, банз модоо шидээд, хүү гараараа хаахад гарыг нь цохиод банзанд гар нь зулгарсан байсан.Тэгээд сумын хэсгийн төлөөлөгч рүүгээ залгаад хэлсэн. Тэгсэн чинь би амарсан байна, цагдаа ******* руу залгаад хэлчих гэсэн. Тэгээд цагдаа дуудаад байж байхад ******* нь “Би та нарыг алчихаад 10 жил сууна биз, би суугаад гараад ирэхэд надад нас байна” гээд орилоод байхаар нь би очоод “Чи ер нь яах гээд байгаа хүн бэ бид гэртээ тайван байж болохоо больчихсон уу” гээд нэг удаа алгадсан чинь, *******ы гэр бүлийн хүн Н нь ирээд “Та нарыг харахаар нүд хорсоод байна” гээд миний нүдрүү цохисон. Тэгээд миний нүд юм харж чадахгүй болоод хөхөрөөд, хавдаад хоносон. Тэгээд бид өргөдөл бичье, ингэж байж болохгүй гээд өргөдөл өгсөн.Өмнө нь захирал байхад нь маргалдаж байсан удаа байхгүй. Харин орон нутгийн сонгууль, ерөнхийлөгчийн сонгуулиар хэсгийн хороон дээр сонгогчдын ирц оролцооны байдлаас болоод нэг удаа маргалдаж байсан удаа байгаа, нам гээд муудалцах юмнууд гарч л байсан , тэгэхдээ намаас болоод бид маргалдаж байгаагүй. Манай нөхөр сургуулийн захирал болоод тэр хүний ажлыг, албан тушаалыг авсан болохоор тэрэнд л муу санаж манай гэр бүлийнхэнтэй, надтай маргалдаад хэрүүл хийгээд байгаа байх. Аймгийн засаг даргын орлогч******* өөрийн биеэр 2017 оны 09 дүгээр сарын 05 ны өдөр манай суманд очоод хамт олны хурал хийгээд засаг даргын захирамж, танилцуулаад манай нөхрийг сургуулийн захиралаар томилчихоод явсан. Тэрнээс бид өөрсдөө өргөдөл хүсэлт захирамж танилцуулаад явсан. Тэрнээс хойш л биднийг харахаар нүд нь хорсоод байгаа байх. Өөрөө ч тэгэж хэлдэг. Өөр маргалдах зүйл болоогүй. Манай ангид Нийн бага хүүхэд нь явдаг. Саяхан би ажил дээрээ ангидаа эцэг эхийн хурал хийнэ гээд байж байхад Н хүүхдээ дагуулж орж ирээд самбарын урд зогсож байгаад “Би нэг юм хэлээдэхье, энэ хүүхэн миний араас хутга шаасан хүүхэн байгаа юм, миний хүүхэд энэ хүүхний ангид явдаг, миний хүүхдийн араас хутга шаачихвий намайг хутга шаадаг шигээ хутга шаачихвий” гээд эцэг эхийн хурал дээр хэлсэн. Би бүр эвгүй байдалд ороод дуу гараагүй, тэгсэн эцэг эхчүүд бүгд л дургүйцсэн. 6 настай хүүхэд дагуулж орж ирээд тийм хутга шаах гээд үг хэлж байдаг. Хүүхэд тийм үг мэдэх ч үгүй, манай захирал байсан хүн байж одоо нийгмийн ажилтан хийдэг багш хүн боловсролын байгууллагад 7 жил ажиллаж байгаа сурган хүмүүжүүлэгч хүн байж тийм юм яриад байж байдаг би үнэндээ эвгүй байдалд орсон.Зааланд бүх багш нар байсан,бүгд харсан бүгд мэднэ, харин хашаанд намайг зодоход манай гэр бүлийн хүн ******* манай том хүүхэд нар байсан. ******* согтуу байсан, Н бол эрүүл байсан. гэх мэдүүлэг / хх-ийн 24-26 /,
... Миний хувьд өргөдөл өгч шалгуулсан шалтгаан гэвэл *******т тодорхой хэмжээний сануулга болоосой гэх үүднээс өгсөн. Тэндээс энэ хүний мууг үзэх гэх үүднээс өргөдөл өгсөн зүйл байхгүй. Тухайн энэ хүний хэлсэн үг нь хуулийг байхгүй мэт хэлж аашилж байсан. Нт хууль гэдэг зүйл байдгийг мэдрүүлэх үүднээс өргөдөл гаргасан. Миний зүгээс мөнгө төгрөг нэхэмжлэхгүй.гэх мэдүүлэг / 52-53/,
4. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би энэ сургуульд 5 дахь жилдээ багшилж байгаа. 2017 оны 09 дүгээр сарын 09 ны өдөр тэр өдөр жижүүр багш байсан. Багш нарын баяр болох гээд бүсийн тэмцээнд Бууцагаан сум явахаар гээд бид зааланд тэмцээнд бэлдэх гээд цуглараад байж байхад хуучин захирал Н нь орж ирээд та нар *******үүжээг дэмжлээ гээд *******үүжээ багш руу бөмбөг хойноос нь шидээд, бөмбөгөөр цохиж аваад байсан,би тэрийг харсан.Тэр үед бид бөмбөгөөр харилцаад тоглож байсан. Тэгээд байж байхад С багш гаднаас ороод ирсэн чинь Н багш, С багш руу дайраад шууд алгадаад авсан, тэгсэн чинь чихнийх нь нэг ээмэг унаад, дахин нөгөө хацар луу алгадах шиг болсон. Тэгсэнээ нөгөө хацарлуу нь алгадчихлаа гэж бодсон чинь нүдрүү нь цохисон байна лээ. Нүднийх нь нулимс нь урсаад, нүд нь улаан болоод маргааш нь хөхөрсөн байсан. Хүмүүс хэрэлдээд зодолдоод байхад бид тоглоод байлтай биш, бид очоод салгаад 2 тийш нь татаад Н багшийг татаад аваад гараад явсан.Манай Н багш сургуулийн захирал болоод 2 жил болж байгаа ажлын хувьд чадварлаг, гайгүй сайн багш байгаа юм. Би өөрөө маргалдаж хэрэлдэж үзээгүй болохоор мэдэхгүй. Манай багш нараас хэрэлдчихлээ гэж хэлж байсан хүн байхгүй. Удирдах чадвар сайтай сайн багшАймгийн засаг даргын захирамж танилцуулсан. Бид 100 хувийн ирцтэй байсан. Аймгийн тамгын газраас хүн ирсэн гээд бүгдийг дуудсан Аймгийн орлогч******* өөрөө уншиж танилцуулсан байгаа, хамт олны хурал хийсэн. Тэгээд шууд ******* багшийг томилсон. Ажил хүлээлцэх гээд тэр өдөр комисс томилогдсон гээд байж байхад нөхөр нь ирээд зодсон гэсэн би тэр үед нүдээрээ хараагүй болохоор мэдэхгүй хамт олны дунд тийм яриа өгүүлэл байгаа. Манай нэг багш Сандагсүрэн багш салгасан гэж ярьдаг. Өөр зүйл мэдэхгүй. гэх мэдүүлэг. / хх-ийн 37-38 /,
5. Гэрч *******Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр буюу хагас сайн өдөр байсан манай сургуулийн багш нар Бууцагаан сум руу багш нарын баярыг угтсан спортын арга хэмжээнд явах гэж байсан болохоор бэлтгэл хийх гэж цугласан байсан. Би 11 цаг 30 минутын үед зааланд очсон. Зааланд бэлтгэл хийгээд байж байтал ******* багш орж ирээд Н багшийг хоёулаа уулзах хэрэг байна ээд тэр хоёр гарсан. Удалгүй маргалдсан байдалтай тэр хоёр орж ирсэн бид хэд хоорондоо бөмбөгөөр харилцаанд байж байсан. С Н хоёр маргалдаж байгаад Н Сг нэг удаа алгадсан байх, тэгээд багш нар очоод салгаад заалнаас бүгд гарсан. С, Н, ******* нар заалнаас гараад гэр лүүгээ явсан байх манай хэдэн багш нар үлдээд Бууцагаан сум руу явах эсэх талаар ярилцаад үлдсэн.гэх мэдүүлэг / хх-ийн 39-40 /,
6. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 09 сарын 09-ны өдрийн 13 цагийн үед сургуулийн зааланд багш нар бэлтгэл хийж байсан чинь Н орж ирээд “та нар тоглохоо боль” гэж дуугарч байсан. Би сайн ойлгоогүй зогсож байсан чинь Стай Нтэй маргалдсан бид хэд тоглохоо болиод байж байтал Н Сг цохиж байгаа харагдсан би заалны талбай дээр зогсож байсан болохоор сайн хараагүй. Тэр хоёр дээр очтол ээмэг шалан дээр унасан аваад үзтэл Сгийн ээмэг байсан тэгээд багш нар салгаад бид нар бүгд заалнаас гараад явсан. Заалны гадаа тэр хоёр хоорондоо хэрэлдээд л байх шиг байсан тэгээд С, Н нар салаад гэрлүүгээ явцгаасан.Сайн мэдэхгүй байна. Гэхдээ Н нь манай сургуулийн захирал байсан саяхнаас ******* багшийг захиралаар түр томилсон тэрнээс болж маргалдсан байх гэж бодож байна. ******* багшийн эхнэр нь С байгаа юм.Би энэ сургуульд 30 гаран жил ажиллаж байна энэ хоёр хоёулаа надаас хойш ажилд орж байсан ерөнхийдөө мэднэ нэг нутгийн хүмүүс болохоор Н бол мэргэжилдээ сайн, удирдах ажил хийж байгаа. Хувь хүний хувьд хурдан түргэн араншинтай гэж боддог. С нь Нээсээ эгч ажилдаа мэрийлттэй, эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажилладаг. Хоёулаа ажлын хамт олонтойгоо нийтэч хүмүүс байгаа юм.гэх мэдүүлэг / хх-ийн 41-42 /,
7. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 06-ний 13 цаг 30 минутын үед буюу хичээлийн 7 дугаар цагийн үед би хичээл зааж байтал сургуулийн гадаа хүмүүс чанга чанга дуугарсан тэгээд цонхоор харсан чинь *******, ******* хоёр нэг нэгийгээ барьцалдаж аваад муудалцаж байсан. Би гараад очтол салаад явсан. гэх мэдүүлэг / хх-ийн 43-44/ ,
8. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тус өдрийн 22 цагийн үед байх бие засах гээд гэрээсээ гарсан чинь манай харалдаа урд талын хашаанаас жижиг буюу Сгийн хашаанаас орилолдсон чимээ гарч байсан юм. Тухайн үед Нийн нөхөр ******* болон эмэгтэй хүмүүсийн дуу хоолой нь гараад байсан юм. Манай охин урьд нь Баянбулаг сумын 10 жилийн сургуульд багшаар түр тушаалтай ажиллаж байгаад гарсан байгаа юм. Би болохоор урьд нь Н нь Стай муудалцсан гэж сонсож байсан юм. Сгийн нөхөр нь Нийн оронд сургуулийн захирал болоод түүнээс нь улбаалаад эд нар хоорондоо муудалцсан гэж байсан юм.Тэгэхээр нь хамт ажилладаг рүү утсаар залгаад “манай урд талын хашаанд янз бүрийн юм болоод байх шиг байна, жижиг гийн хоолой гараад байна чи ирээдэх” гэж хэлсэн юм. Шөнө байсан болохоор яг юу болж байгаа нь харагдаагүй юм.******* болохоор согтуу бололтой “та нарын бүгдийг чинь ална” гэж байсан сонсогдсон юм. Бас эмэгтэй хүний уйлж байсан чимээ сонсогдохоор нь байх гэж бодсон юм. Тэр хоёрын хувьд болохоор ер нь гайгүй хүүхдүүд байдаг байсан. *******Сгийн хувьд болохоор төлөв даруу юм. Нийг хүмүүс түргэн зантай гэж хэлдэг юм. Яг тэгэж бас аашилж байсныг нь би өөрөө харж байгаагүй.гэх мэдүүлэг / хх-ийн 57-58 /,
9. Гэрч *******.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай гэрт болохоор аав, ээж дүү бид дөрөв байсан юм. Тэгээд би орондоо ороод хэвтэж байхад манай гэрлүү юм шидсэн юм. Тэгэхээр нь юу болж байгаа юм болдоо гэж байж байсан чинь дахиад юм шидсэн тэгсэн чинь манай гэрийн тоононоос хоолны үлдэгдэл зэрэг нь орж ирсэн юм. Тэгэхээр нь түрүүлээд аавтай хамт би гарахад ******* нөгөө хашаанд байж байснаа “өндөр *******үүжээ чамайг ална” гэж хэлээд хашааны банзыг цөм өшиглөөд манай хашаа руу ороод ирсэн юм. Тэгсэнээ нөгөө хугалсан банзыг аваад надруу шидэхээр нь би гараараа хаасан юм. Тэгсэн чинь миний зүүн гарын алганы гаднах хэсэг нь шалбарсан юм. Тэгснээ ******* нь “та нарыг харахаар нүд хорсоод байна” гэж надад хандаж “чи энд яах гэж ирсэн юм бэ” гэхэд “би эмчилгээ хийлгэх гэж ирсэн юм” гэхэд “хүний ажлыг булаах гэж ирээ биз дээ” гэж хэлсэн юм.Тэгэж хэлэхэд аав *******д “чи надтай харьц” гэж хэлсэн чинь аавруу дайраад байсан. Би болохоор хажууд нь хараад зогсож байсан юм. Тэгээд ээж гэрээс гарч ирэхэд ******* нь ээжрүү дайраад “чамайг харахаар нүд хорсоод байна” гэж нүүрлүү нь нулимаад, салаавч гаргасан. Тэгсэн чинь ээж яг үнэндээ түүнийг нэг удаа гараараа нүүрлүүн алгадсан юм. Тэгээд ******* нь аавруу хандаад “би таныг *******үүжээ ахаа гэж хэлдэг гээ биз дээ” гэхэд түүний эхнэр нь Н нь гэрээсээ ганцаараа гарч ирээд “чи яагаад энийг ахаа гэдэг байгаа юм бэ чи гэж хэлээч” гэж ирсэнээ ээжийн зүүн талын нүдрүүн Н нь баруун гараараа нэг удаа цохисон юм. *******ыг ээж алгадахад би ээжийг боль боль гээд тэвэрч аваад байж байхад Н нь аавруу дайраад зогсож байсан. Дараагаар ээжрүү дайрахад нь би тэр хоёрын яг голд нь зогсоод байж байхад Н нь хэл амаар янз бүрийн юм яриад байж байснаа ээжийг цохиж авсан.Яг тэгээд байж байхад хэсгийн цагдаа ирсэн юм. Ээж болохоор аав бид хоёрыг гэрээс гарч байх үед л дуудлага өгсөн байсан юм. Намайг хотод байхад өмнө нь бас ээжийг нэг удаа Н нь зодсон талаар сонссон юм.Аав болохоор ёстой гар хүрээгүй. Ээжийн хувьд *******ыг нэг удаа алгадсан юм. *******ы хувьд аавыг нэг удаа өшиглөсөн юм. ******* нь архи уухын хувьд уусан байсан. Та хэдийг ална гээд орилоод байсан. гэх мэдүүлэг / хх-ийн 59-61/,
10. Гэрч Д.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байх яг сайн санахгүй байна. Тус өдөр аймгийн засаг даргын орлогч******* хурал хийсэн юм. Хурлын үеэр болохоор Нийг сургуулийн захирлын үүрэгт ажиллаас ёс зүйн дутагдал гаргасны улмаас нь болж халж түүний оронд намайг томилсон тушаал гарсан юм.Тэгээд 14 цагаас ажил үүргээ хүлээлцэхээр болоод би довжоон дээр гараад байж байтал урдаас хаалга онгойлгоод довжоон дээр ******* нь гарч ирсэнээ хүнийг ажлыг булаадаг хэн бэ чи гэж хэлээд миний цээжрүү 1 удаа гараараа цохисон юм. Тэгэхээр нь би шатнаас унахгүйн тулд түүнийг тэрлэгнээс нь базаад барьж авсан юм. Тэгсэн түүний тэрлэг нь урагдаад бид хоёр шатнаас барилцсан байдалтай буусан юм. Тэгсэн чинь тэр намайг шатнаас буусаны дараагаар миний хүзүүрүү гараараа 1 удаа цохиж авсан юм. Би тухайн үеийг одоо сайн санахгүй байна. Бид хоёр тэгээд байж байхад Сандагсүрэн гэх багш ирээд бид хоёрыг салгасан юм.******* болохор манай Сандагсүрэн багш руу бас дайраад байсан юм. Тэгээд байж байтал араас нь түүний эхнэр болох Н нь гарч ирээд салгаад явуулсан юм. Тэгээд тэндээс бид нар салаад явцгаасан юм. Тэгээд ажлын хэсэг ажил хүлээлцүүлээд өгсөн юм. Тэгээд тэр өдрийн маргааш нь одоо санахад 14 цагийн үед байсан байх. Тэгсэн чинь манай хашааны үүдэнд ******* ирчихээд сигналдаад байсан. Тэгэхээр нь би гараад очиход чи миний тэрлэгийг урсан юм гэж хэлээд миний өмсөж байсан цамцны товчнуудыг хуга татсан юм. Тухайн үед янз бүрийн зодоон цохион болоогүй. Эхнэр нь ирээд түүнийг салгасан юм. ******* нь бас нэг залуутай явж байсан ба тэр залуу нь жоохон халамцуу явж байсан юм. Тэгээд бид нарыг байж байхад Н нь ирээд салгаад яваад өгсөн юм.Тэгээд Бууцагаан суманд багш нарын дунд тэмцээн болох гэж байсан учир багш нар цуглаад бэлтгэл хийж байсан чинь Н орж ирсэнээ энүүнтэй Бууцагаан сумруу яваад яах гэж байгаа юм бэ гэж хэлсэн юм. Манай эхнэр түүнд солиоч ээ гэсэн утгатай юм хэлж байсан юм. Тэгсэн манай эхнэрийг зааланд нүүрлүүн цохиж байсан. Яг хэдэн удаа цохисон эсэхийн би сайн санахгүй байна. Тэгээд багш нар салгаад явуулсан юм. Манай эхнэрийг цохисоны дараагаар түүний нүд нь хавдсан юм. Н хоёр гараараа нэлээн олон удаа манай эхнэрийг цохисон.Тэгээд тэр өдрөөс хойш хэд хоногийн дарааг би мэдэхгүй байна. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байх бид нар гэртээ байж байхад гэр дээр аймаар хүнд юм унаад пид гэсэн дуу чимээ гарсан юм. Тэгээд тэрний дараагаар дахин нэг юм шидсэн. Тэгэхээр нь би хүүтэйгээ цуг гарсан юм. Тэгсэн чинь чамайг ална гээд орилоод хашааны банзыг өшиглөөд ******* манай хашааруу ороод ирсэн юм.Орж ирсэнээ шууд хашааны банзны цуурсан хэсгийг бариад надруу далайгаад ирж байсан юм. Тэгээд намайг цохих байх гэж бодоод гараараа хамгаалсан байдалтай хойшоогоо эргэсэн юм. Тэгээд эргээд харахад гартаа байсан банз нь байхгүй байсан. Тэгээд байж байхад манай эхнэр гараад ирсэн юм. ******* нь манай эхнэрийн нүүрлүү нулимахад манай эхнэр зөрүүлээд түүнийг алгадсан уу эсхүл цохисон уу сайн мэдэхгүй байна. Тухайн үед нэлээн харанхуй болсон байсан. Тэгсэн чинь манай эхнэрийг Н нь цохих шиг болсон. Тэгээд хэсгийн цагдаа ******* очсон юм.Манай хашаанд шидсэн байсан зүйлсүүдийг буцаагаад маргааш нь тэдний хашааруу эргүүлээд давуулаад хаясан юм. Тэр хүн рүү юм шидсэн зүйл байхгүй. Намайг Нийн оронд захирал болсон болохоор тэд нар ийм асуудал гаргаж байгаа юм.гэх мэдүүлэг / хх-ийн 62-64 /,
11. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай сургуулийн багш нар зааланд байж байхад Н багш ганцаараа гаднаас орж ирээд *******үүжээ /*******/ багш намайг нийгмийн ажилтнаар авахгүй байна гэсэн утгатай юм хэлээд *******үүжээ багштай маргалдсан юм. С болон Н багш нарыг нэг харахад багш салгаж байсан харагдсан. Тэр өдрөөс хойш 2 билүү 3 хоногийн дараа байх С багшийн нүд нь хөхөрсөн байсан юм. Н багш цохисон гэсэн сураг гарсан байсан юм. Надад ер нь тодорхой харсан зүйл байхгүй.Эрхэлж байгаа ажил албан тушаалаас болсон байх. ******* багш захирал болоод Н багш ажилаас халагдсан болохоор тийм зүйлс болсон байх. Урьд нь зүгээр байдаг байсан.гэх мэдүүлэг / хх-ийн 65-66/,
12. Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 09 сарын дундуур байх манай сургуулийн багш нар сургуулийн зааланд бэлтгэл хийж байсан юм. Тэгсэн гаднаас Н багш орж ирсэнээ С, ******* хоёрлуу хандаад болиоч гэж хэлээд мөн загнаад байсан юм. Тэгсэн Н Сг 1 удаа алгадаж авсан харагдсан юм. С нь болохоор чи цохилдоо гэсэн хандлагатай зогсож байсан. ******* багшийн хувьд бичлэг хийгээд зогсож байсан юм. Би очоод нэг байгууллагад ажилладаг байж болиоч ээ гэж хэлсэн юм. Тэгсэн тэнд байсан багш нар салгасан юм. Тэгээд тус тусдаа салаад явцгаасан юм.гэх мэдүүлэг / 67-68 /,
13. Гэрч Л.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр намайг цагдаагийн хэсэгт байж байхад том буюу утсаар залгаад Н нь манай дүү Сг зодсон байна хүрээд ирээчээ гэж хэлсэн одоо санахад 13 цагийн үед байх. Тэгээдийн гэрлүүн яваад очиход болон С нар сууж байсан юм.Юу болсон талаар Сгаас асуухад Н нь намайг сургуулийн зааланд нүүрлүү цохьчихлоо гэж хэлсэн. Тухайн үед түүний зүүн талын нүд нь хөхөрсөн байсан юм. Тэгэхээр нь би та өргөдлөө бичээд шалгуулаарай гэж хэлсэн юм. Тэгээд тэдний гэрээс гараад Нийн гэрлүү нь очсон юм. Би тэдний гэрт явж очоод түүнээс яасан бэ гэхэд намайг ажилд авахгүй байна мөн хэл амаар доромжилохоор нь Сг 1 удаа алгадсан гэж хэлсэн. Хаана нь алгадсан эсэхээ хэлээгүй. Тэгээд тус өдрийн оройн бүх багш нарыг манай сумын засаг дарга дуудсан юм шиг байна лээ. Тэгээд багш нар хуралдаад Нийг буцаагаад нийгмийн ажилтнаар авахаар болсон гэж байсан.Тэгээд би Сд “Цагдаагийн байгууллагад өргөдлөө бичээд өг, манай хэсгийн төлөөлөгч амарсан байгаа гэхдээ би аймаг руу өргөдлийг чинь дамжуулж өгъе” гэхэд тэр өгөөгүй юм. Тэгээд түүнээс хойш гайгүй болсон байж байгаад 2017 оны 10 дугаар 03-ны өдөр намайг цагдаагийн хэсэгт байж байхад надад хэсгийн төлөөлөгч 23 цагийн үед байх “С дуудлага өгөөд байна яваад очоодохоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 23 цаг өнгөрч байхад Сгийн гэрлүү нь яваад очсон юм.Сгийн гэрлүү нь очиход *******, Н, *******, С, *******гийн том банди нь зогсож байсан юм. Тэд нар болохоор хоорондоо хэрэлдээд зогсож байсан. *******гийн хашааны банз нь хугарсан, мөн гэрийх нь хажууд хавтан хэвтэж байсан ба түүнийг ариун цэврийн булан гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би *******г аваад цагдаагийн хэсэгрүү очсон юм. *******, ******* нар нь залгаа буюу хамар хашаа байдаг юм.Тухайн үед харанхуй байсан болохоор Сгийн нүүрийг нь хараагүй юм Тэгээд цагдаагийн хэсэгт ирээд *******аас “яагаад ингээд байгаа юм бэ” гэхэд тэр “манай ээжтэй, Нтэй хэрэлдээд тэгээд манай ээж нь боловсролын яам руу өргөдөл бичээд түүнээс нь болоод Нийг ажлаас нь чөлөөлсөн юм шиг байна лээ. Тэгээд Н нь танай ээжээс болоод би ажилгүй болсон гээд *******д томроод, хурцлаад байдаг” гэж ******* өөрөө хэлсэн. Эхнэр нь болох Н тэгээд байхаар нь би ******* ахын хашааны банзыг нь өшиглөж ороод ариун цэврийн булангийн хавтан шиг юмыг түүний гэр лүү нь шидсэн гэж хэлсэн. ******* нь өөрийнхөө шидсэн зүйлсийг буцаагаад намайг яг дуудлаганд яваад очиход шөнөдөө буцаагаад шидэж байсан юмЦохиулсан талаар юм хэлээгүй. Тэр хоёрын биеийн ил харагдах хэсэгт хөхөрч няцарсан зүйл байхгүй байсан.гэх мэдүүлэг / хх-ийн 69-71/,
14. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Намайг Д.*******, *******С нар худлаа хэлж гүтгэсэн асуудал байхгүй. Тус өргөдөлийг манай охин Н бичсэн юм Надад утсаар яриад өргөдөл бичээд өглеө гэж хэлсэн. Тэр хоёр манай охиныг цохиоогүй байхад нь цохисон гэж худлаа яриад яваад байх шиг байна. Тухайн зааланд болсон асуудлын үеэр би өөрөө байхгүй байсан учир юу болсон талаар сайн мэдэхгүй байна. 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдөр би *******д та нарын хооронд юу болж байна гэхэд гуйлгачингууд минь зайлаарай гэж хэлээд надруу ариун цэврийн буланг шидэхэд миний хөл болон гар дээр шидсэн юм. Би болохоор тухайн моднуудыг яг надруу шидсэн гэж бас бодохгүй байна. Манай гэрийн хог новшнууд байхаар нь шидсэн байх гэж бодож байна. Тус өдрийн урьд оройн би гэрээсээ гараагүй юм. Гэрийн гадаа *******, С нартай манай охин Н, ******* нар хэрэлдэж байсан юм. Зодоон цохион болоогүй. Хэрэлдэж байхдаа одоо болиочээ гэж юм дуулсан. Тус үгийг хэн хэлсэн талаар би мэдээгүй. Би орондоо орсон байсан юм. Манай гэрийн хог новшнууд яагаад тэдний хашаанд байсан талаар мэдэхгүй байна. Надтай юм яриад явсаны дараагаар тухайн моднуудыг шидсэн юм.гэх мэдүүлэг / хх-ийн 72-74 /,
15. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 491 дугаартай шинжээчийн:
1. *******Сгийн биед тархи доргилт, зүүн нүдэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт/ хх-ийн 77-78 /,
16. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 503 дугаартай шинжээчийн:
1. О.*******ы биед баруун бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт / хх-ийн 87-88 /,
17. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 502 дугаартай шинжээчийн:
1. *******ийн биед гэмтэл тогтоогдоогүй гэх дүгнэлт / хх-ийн 96 /,
18. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 493 дугаартай шинжээчийн:
1. Д.*******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт / хх-ийн 101 /, хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч *******ийн багийн даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 119 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай тодорхойлолт, хавтаст хэргийн 120-133 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд, хавтаст хэргийн 143 дугаар хуудсанд авагдсан О.*******ы үйлдлийг хэрэг бүртгэх тасагт шилжүүлсэн тухай мөрдөгчийн тогтоол зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.
Харин аймгийн *******рокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар буюу эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж ойр дотны хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч ******* нь хохирогч *******Сг түүний нөхрийн эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдохгүй байгаа бөгөөд шүүгдэгч хохирогч нарын хувийн зан байдал, тухайн хүмүүсийн үг яриа үйлдэл зэргээс шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн зүйлчилж, ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлсэнийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ийн эзэмшлийн Iphone-5 маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн Баянхонгор аймгийн *******рокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч *******т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч *******андибилэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч Б.Т нь хохирогч нарын машинд сууж явж хувийн харьцаа үүсгэсэн талаар мэдүүлсэн бөгөөд прокурорын байгууллагаас уг асуудлыг шалгаж хариу өгөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг баримтлан шүүгдэгч *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэж хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500000 / төгрөгийг шүүгдэгч *******ийг 2018 оны 02 дугаар сарын 20-ний дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн “Iphone”-5 гар утсыг битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн Баянхонгор аймгийн *******рокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи “Iphone”-5 гар утсыг эзэмшигч *******т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ