Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2024/1007

 

 

 

 

 

 

 

   2024        12            05                                    128/ШШ2024/1007

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “******* Ө*******” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А, Д.Ц

Хариуцагч: Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г******* нарын хоорондын даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнийг нөхөн олгох шийдвэр гаргуулах тухай маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.А******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлийн шаардлагаа “Этай байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 4,280,094 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, даатгуулагчдад хөнгөлөлтэй олгосон эмийн үнэ болох 4,280,094 төгрөгийг “******* Ө*******” ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эт даалгуулах” гэж тодорхойлсон байна.

1. Нэхэмжлэгч “******* Ө*******” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 11-нээс 30-ны өдөр хүртэлх үнийн хөнгөлөлттийн үнийн нэхэмжлэхээ амралтын өдөр таарсан учраас  Ө******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс рүү 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр илгээсэн боловч Эрүүл мэндийн даатгалын  ерөнхий газраас төлбөр тооцооны өглөг авлага байхгүй тооцоогүй  гэсэн хариуг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өгч, шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй гэж хүлээн авахаас татгалзсан тул Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд гомдол гаргаж, татгалзсан хариуг өгсөн тул шүүхэд дахин 2024 оны 09 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.   

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө******* аймагт ******* компанийн эмийн сангуудыг ажиллуулдаг компани байгаа. Этай 2023 оны 01 дүгээр 02-ны өдөр даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөс баталсан эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн хөнгөлөлт үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, үнэлэх хувь хэмжээний жагсаалт батлагдсан. Энэ бүгдийг жор бичих нэр бүхий улс, аймаг, сумдын эмч нарын бичсэн жорын дагуу даатгуулагчид хөнгөлөлттэй олгодог. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1.3, 3.1.4, 3.1.7, 3.1.8-д заасан зохицуулалтаар тодорхой зохицуулсан байдаг. Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх худалдах, худалдан авах гэрээний 2.4.4 дэх заалтын дагуу тухайн сар хөнгөлөлттэй олгосон эмийн нэхэмжлэхийг дараа сарын 05-ны дотор Ө******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст цаасаар болон цахимаар хүргүүлдэг журамтай. Манай компанийн хувьд гэрээний 2.4.7-д заасан заалтаар төсвийн жилийн 6 сарын тусламж гүйцэтгэлийг тухайн сарын 10-ны өдрөөр тасалбар болгоно. Тухайн 6 дугаар сарын 11-ний өдрөөс хойших нэхэмжлэхийг дараа сарын нэхэмжлэхтэй хамтатган хүргүүлнэ гэсэн заалт байдаг. Үүний дагуу 06 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ны хоорондох, 7 сарын нэхэмжлэхийг нэгтгээд 08 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлэх гэсэн боловч энэ өдөр нь амралтын өдөр таарсан учраас дараа долоо хоногийн ажлын өдөр болох 08 дугаар сарын 07-ны өдөр явуулсан. Хугацаа хоцроосон шалтгаанаар нэхэмжлэх хүлээж аваагүй. 06 дугаар сарын 11-ний өдрөөс хойших нэхэмжлэхийг 07 дугаар сарынхтай хамт хүргүүлсэн болохоос биш, гэрээний 2.4.4-д заасан заалттай хамааралгүй. Тухайн сарыг дараа сарын 05-ны өдөр нэхэмжилдэг бол 06 дугаар сар буюу төсвийн хагас жилийн үнэлгээг дараа сартай нэгтгэн ирүүлнэ гэсэн заалттай. Гэрээний 2.4.7-д хугацааг тодорхой заагаагүй. Бид гэхдээ 08 дугаар сарын 07-ны өдөр багтаад нэхэмжлэхээ хүргүүлсэн. Цахимаар 08 дугаар 11-ний өдөр хүргүүлснийг нотариатаар батлуулсан байгаа. Төлбөр тооцооны өглөг авлага байхгүй гэсэн хариу өгсөн байдаг. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13.1.1, 13.1.2-д зааснаар гэрээний дагуу иргэдэд жороор хөнгөлөлттэй олгосон учраас хөнгөлөлтийн олговрыг авъя гэж хүсэж байна. Гэрээний 2.4.7-д заасан заалтыг бид зөрчөөгүй гэж үзэж байна. Хугацаа хэтрүүлсэн зүйл байхгүй.

3. Иймд Этай байгуулсан даатгуулагч эмийн хөнгөлөлт үзүүлэх гэрээний дагуу хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 4,280,094төгрөгийг нөхөн олгохоос татгалзаж байгаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны ******* дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоож, даатгуулагчид хөнгөлөлттэй олгосон 4,280,094 төгрөгийг нөхөн олгохыг хариуцагчдад даалгаж өгнө үү” гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* Ө*******” ХХК-тай Э нь 2022 онд ******* дугаартай гэрээг байгуулж ажиллаж байсан. Хөнгөлөлттэй эмийг олгосон бүртгэлтэй тулгаж нэхэмжлэгдсэн төлбөрийг өгдөг. Э нь төсвийн байгууллага. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн анхан шатны баримт, санхүүгийн анхан шатны баримтгүйгээр ямар нэгэн нэхэмжлэл үнийн дүнг төсвийн байгууллагаас гаргах шаардлага байхгүй. Гэрээ дээр нэхэмжлэх илээгээгүй бол санхүүжүүлэхээс татгалзахыг заасан. Гэрээний 2.4.7-д санхүүгийн жилд тооцоо нийлэхтэй холбоотой зүйл заалт байдаг. Иргэний хуульд заасны дагуу тооцоо нийлдэг гэрээ байдаг. Хагас болон бүтэн жилийн асуудлыг шийддэг. Өглөг авлагыг ямар асуудал байна гээд хоёр талаасаа ярилцаад, үнэхээр өглөг авлагатай бол түүнийг төлөх зохицуулалттай. Өглөг, авлагагүй гэж энэ компани өөрсдөө гаргасан байгаа юм. Ө******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь тус компанийг нэхэмжлэхээ ирүүлээгүй гээд удаа дараа утсаар мэдэгдсэн байна. Тус компани нь өөрсдөө амралтаа аваад зугаалаад явсан байна, нэхэмжлэхээ илгээхгүй гэж хэлсэн гэсэн. Эрүүл мэндийн газрын дарга н.Эрдэнэтунгалаг тайлбар дээр тодорхой бичсэн байгаа юм. Гэрээнд заасан хугацаандаа компани нэхэмжлэхээ илгээх үүрэгтэй. 2022 оны 08 дугаар сарын асуудал байхад хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдол учраас хугацааг хуульд заасны дагуу шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг анхаарч, хугацаа дуусаад байхад яагаад хэргийг хэрэгсэхгүй болгохгүй байгаа юм бэ” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

1. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч “******* Ө*******” ХХК-ийн захирал нарын хооронд даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай  гэрээг  2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаанд мөрдөхөөр байгуулжээ.

2. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “******* Ө*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ат “…2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд, 07 дугаар сард үзүүлсэн тусламж үйлчилгээний нэхэмжлэлээ тогтоосон хугацаанд ирүүлээгүй нь танай байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал байх тул нэхэмжлэлийг хянах боломжгүй...” гэсэн утга бүхий  ******* дугаартай албан бичгийг хүргүүлснийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч “... гэрээний 2.4.7-д заасан заалтаар төсвийн жилийн 6 сарын тусламж гүйцэтгэлийг тухайн сарын 10-ны өдрөөр тасалбар болгоно. Тухайн 06 дугаар сарын 11-ний өдрөөс хойших нэхэмжлэхийг дараа сарын нэхэмжлэхтэй хамтатган хүргүүлнэ гэж заасан. Үүний дагуу 06 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ны хоорондох, 7 сарын нэхэмжлэхийг нэгтгээд 08 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлэх гэсэн боловч энэ өдөр нь амралтын өдөр таарсан учраас дараа долоо хоногийн ажлын өдөр болох 08 дугаар сарын 07-ны өдөр явуулсан байхад хугацаа хоцроосон шалтгаанаар нэхэмжлэх хүлээж аваагүй нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна...”гэж тайлбарлан маргаж байна.

3. Уг гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагчийн эрхийг зааж, 2.1.7 дах хэсэгт “дараах тохиолдолд холбогдох баримт, нотолгоог үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзах” гэж, 2.1.7.2 дах хэсэгт “гэрээний 2.4.4-т заасан хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэл”, гэж зааснаас үзвэл  Эрүүл мэндийн ерөнхий газрын 2024 оны ******* дугаартай албан бичигт “тогтоосон хугацаанд ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр тусламж үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэлийг хянахаас татгалзсан нь үндэслэлгүй байна.

4. Учир нь дээрх гэрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авагч тал 2.2.1 дэх хэсэгт зааснаар “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчээс ирүүлсэн нэхэмжлэлийг хянаж, хяналтын үр дүнд суурилан шаардлага хангасан нэхэмжлэлийг төлбөрийн хэмжээг тогтоох үүрэгтэй байхаас гадна эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч 2.3.1 дэх хэсэгт “шаардлага хангасан нэхэмжлэлийн төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжлэх” эрхийг эдэлж, харин, 2.4.7 дах хэсэгт “төсвийн тухай хуульд заасан санхүүгийн тайлангийн цаглаварт холбогдуулан тухайн төсвийн жилийн 6, 12 дугаар саруудад үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг тухайн сарын 10-ны өдрөөр тасалбар болгон хуанлийн 2 хоногт багтаан ирүүлж, 11-ний өдрөөс тухайн сар дуусталх хугацаанд үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг дараа сарын нэхэмжлэлтэй хамтатган хүргүүлэх” үүргийг хүлээх бөгөөд энэ үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлээгүй бол 4.2 дах хэсэгт “ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч гэрээний 2.4.4-т заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлээгүй тохиолдолд хоцроосон хоног тутамд холбогдох  тусламж, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийн дүнгийн 0.5 хувиар тооцож суутгуулах” хариуцлага хүлээлгэхээр заажээ.

5. Мөн нэхэмжлэх илгээх зааварчилгаанд эмийн сангуудын 2022 оны 01 дүгээр сарын албан хүсэлт, нэхэмжлэлийг орон нутагт өөрийн аймаг дах Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хаягаар, харин 2022 оны 02 дугаар сар ба түүнээс хойших хугацааны гүйцэтгэлийн мэдээлэл нь heglth.gov.mn цахим системд илгээгдэж, албан хүсэлт, нэхэмжлэхээ гэрээний 2.4.4-т заасан хугацаанд цахим систем дэх албан хүсэлт цэсээр илгээхийг зааж “******* Ө*******” ХХК-ийн захирал Д.Д******* гарын үсэг зурсан байх ба 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр цахимаар 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаартай албан бичгээр Ө******* аймаг Эрүүл мэндийн даатгалын хэлтэст “******* эмийн сан 2023 оны 06 дугаар сарын 11-30, 07 дугаар сарын  энгийн эмийн хөнгөлөлттэй жороор 202 хүнд олгосон эмийн үнэ 4,280,094 төгрөгийг ХААН  банкны тоот дансанд шилжүүлж өгөх хүсэлтийг гаргаж, мөн өдрийн огноотой нэхэмжлэхэд 4,274,508 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 07 дугаар сарын үнийн дүн 4,280,094 төгрөг,  Эрүүл мэндийн хөнгөлөлтийн тайланг хавсаргасан байна.

6. “******* Ө*******” ХХК нь  6 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ны хоорондох, 7 сарын нэхэмжлэхийг нэгтгээд 08 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлэх гэсэн боловч амралтын өдөр таарснаас шалтгаалан дараа долоо хоногийн ажлын өдрийн эхний өдөх болох 08 дугаар сарын 07-ны өдөр явуулж, дараа буюу 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаартай Эт  “******* Ө*******” ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 11-с 06 дугаар сарын 30-ны хүртэлх хөнгөлөлттэй олгосон эм 1,946,524 төгрөг, 7 сард хөнгөлөлттэй олгосон эм 2,333,570 төгрөг, нийт 6, 7 сард 4,280,094 /дөрвөн сая хоёр зуун наян мянга ерэн дөрөв/ төгрөгийн эм олгосон тул Хаан банкны 5561241816 тоот харилцах данс руу шилжүүлж өгнө үү” гэсэн утга бүхий нэхэмжлэхийг 2203 оны 08 дугаар сарын 11-ний өдөр эрүүл мэндийн газарт цахимаар хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэх, мөнгөн гүйлгээний  журнал, сар бүрийн олгосон эмийн иргэдийн нэрсийн жагсаалт, ******* эмийн сангийн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, маргаан бүхий сард иргэдэд жороор олгосон нэрс зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээ /цаашид “гэрээ” гэх/-г байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ”, 10.2-д “Гэрээнд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төсөв, нэр төрөл, тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, төлбөрийн арга, төлбөрийн хэмжээ болон гэрээний хугацаа, талуудын хүлээх үүрэг, хариуцлага, гэрээг цуцлах нөхцөлийг тодорхой тусгасан байна” гэж зааснаар Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээний 4.2-д “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч гэрээний 2.4.4-т заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлээгүй тохиолдолд хоцроосон хоног тутамд холбогдох тусламж, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэхийн дүнгийн 0.5 хувиар тооцож суутгуулах” заалтыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэхээр байна.

8. Учир нь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар төлбөрийн хяналтын журам”-ын 5.1-т “нэхэмжлэлийн хяналт”, 5.1.1-т “нэхэмжлэлийн хяналт нь эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээнд үндэслэн төлбөр төлөх тухай илгээсэн хүсэлт буюу нэхэмжлэлийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зүгээс хянан үзэж, төлбөр төлөх шийдвэрийг гаргах үйл явц юм” гэж зааснаар шүүхээс” ******* Ө*******” ХХК-ийн тусламж үйлчилгээний зардлыг хянан үзэж, нэхэмжлэлийн үнийн дүнг шууд гаргуулах боломжгүй тул хариуцагч захиргааны байгууллагыг хууль, журам болон гэрээний үүргээ хэрэгжүүлж даатгуулагчдад  эмийн үнийн хөнгөлөлт үйлчилгээний зардлыг олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзлээ.

9. Иймд хариуцагч Э Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх”, 13.1.2-д “эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангах” гэж заасан үүргээ биелүүлээгүй байх тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч” ******* Ө*******” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ны өдөр хүртэлх болон 07 дугаар сарын даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ, болох нийт 4,274,508 төгрөгийг нөхөн олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Этай байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 4,280,094 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “******* Ө*******” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ны өдөр хүртэлх болон 07 дугаар сарын даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ,  нийт 4,280,094 төгрөгийг нөхөн олгохыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.   

 

 

 

 

ШҮҮГЧ                              Д.ЧАНЦАЛНЯМ