2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/00713

 

 

 

 

   

     2025          01            28                                           192/ШШ2025/00713

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *** хүү *** өөрийн асрамжид авах тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс түүнд ногдох хэсэг гаргуулах, *** тээврийн хэрэгсэл хөрөнгүүд, ***тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус  гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөр тогтоолгох ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч *** хариуцагч ***хамтын амьралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар*** хариуцагч *** асрамжид, *** нэхэмжлэгч * асрамжид тус тус үлдээж, нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар *** нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, шинжээчийн зардалд нэхэмжлэгчээс 1.037.500 төгрөг, хариуцагчаас 1.037.500 төгрөг тус тус гаргуулан Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст 560 000 төгрөг, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 1 115 000 төгрөг, Ашид билгүүн ХХК-д 400 000 төгрөг тус тус олгохоор тогтоов.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.ОЮУНТУУЛ