| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0041/Э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2018-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амарзаяа,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мягмаржав,
хохирогч Б.Хумаржан,
шүүгдэгч Х.Амандык нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хөвөг овогт Хувлайн Амандыкт холбогдох эрүүгийн 1707003590012 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 10 дугаар гудамж, 17 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлагийн 15 дугаар гудамж 12 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ПЛ93081713 дугаартай Хөвөг овогт Хувлайн Амандык.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Х.Амандык нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Б.Хумаржантай маргалдан улмаар толгойн тус газарт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Х.Амандыкт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Амандык нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Б.Хумаржантай маргалдан улмаар толгойн тус газарт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь толгойн хуйханд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Амандыкын өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр унтаж байгаад өдөр 12 цагт босоод Буянхишиг ахынд орсон. Хумаржан ах, Аагий ах, Отгонбаатар ах нар байсан. Нилээд халамцуу байсан. Би сууж байтал Б.Хумаржан ах ирээд аав, ээждээ туслахгүй яагаад ингээд яваад байна гээд намайг цохиод авсан. Тэгээд бид хоёр зууралдаад гарсан. Гадаа гараад би чулуу аваад шидсэн чинь Б.Хумаржан ахын толгойг цохисон хагарсан байх. Хийсэн хэргээ хүлээж байна. Би хохирлын төлбөрийг төлж чадна” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Хумаржаны өгсөн: “Тухайн өдөр манай найз шөнө 3 цагийн үед залгаад зам зуур чамтай уулзаад гарья, Налайхын төв дээр байна гэхээр нь би уурхайгаас төвд ирж найзтайгаа уулзсан. Тэгээд найзыгаа самарт явж байна гэхээр нь сайн яваад ирээрэй гээд 1 шил архи авч өгч хувааж уусан. Маргааш нь амралтын өдөр байсан болохоор хамт ажиллаж, амьдардаг Буянхишиг болон Алдахан гэх хүмүүс дээр ганц шил архи авч очин хамт ууж байтал гаднаас Отгонбаяр Х.Амандык хоёр орж ирсэн. Тухайн үед би халамцуу байсан. Тэгээд Х.Амандыкыг халамцуу байхаар нь чи ингэж архи дарс ууж явахаар аав, ээждээ туслаач, дүү чинь хөл гар нь бэртчихсэн банкны мөнгө төгрөгөө төлж чадахгүй байна. Чиний талаар асуудал яригдаж байга шүү. Авсан цалингаараа архи уугаад байна гэсэн болохгүй шүү. Аав ээждээ тусал гэж хэлсэн. Гэтэл миний өөдөөс уурлаж надтай муудалцсан. Тэгээд бид хоёр барилцаж авсан. Тэгтэл Буянхишиг ах салгаад Х.Амандыкыг аваад гарахаар нь Буянхишиг ахыг зодчихвий гэж санаа зовж араас нь гартал гэрийн үүдэнд намайг тоосгоор хоёр удаа цохиж, би ухаан алдаж унасан” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч М.Чимлесийн өгсөн: “...Амандык миний гарыг тавиулаад намайг тойроод ард гарахаар нь эргээд хартал, ард гэрийн хаалга дээр ” гэх мэдүүлэг,
/хх-ийн 13 дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №08шэ/15 дугаар:
/хх-ийн 26 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 39 дүгээр тал/
Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,
/хх-ийн 40 дүгээр тал/
Ял шийтгэгпсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Х.Амандыкт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Х.Амандыкийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Х.Амандыкийг хохирогч Б.Хумаржаны эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан түүнд 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Х.Амандык нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвөг овогт Хувлайн Амандыкыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Амандыкт 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Х.Амандыкт мэдэгдсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Х.Амандык нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Б.Хумаржан нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Амандыкт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ