Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 119/ШШ2025/0005

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: **

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **

            Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга /**/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **

Гуравдагч этгээд: **

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч **нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамжийн 2 дахь хэсэгт ... Засаг даргын 2015 оны А/350 дугаар захирамжийн хавсралт 20 дугаар мөрийн “**” ХХК-д 7569 мкв газар үйлчилгээний зориулалтаар үлдэнэ ... гэснийг хүчингүй болгож,  **д олгосон 5525 м.кв газар эзэмших эрхээс “**” ХХК /хуучнаар/-д ногдох хэсгийг хүчингүй болгуулах”;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн нутаг дэвсгэрт, “**” зочид буудлын 1 дүгээр давхрын зүүн урд жигүүрт байрлалтай миний дундын эзэмшлийн ногдол газар болох 204 м.кв талбайтай газар эзэмших эрхийг, эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу **т шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, гуравдагч этгээдийн өмгөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** Орхон аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 141 дүгээр захирамж болон түүний дагуу “**” ХХК-д нэгж талбарын ** дугаар бүхий 8850 мкв газрыг 18 жилийн хугацаатай үйлчилгээний барилгын зориулалтаар эзэмшүүлэхээр, Орхон аймгийн Засаг даргын гарын үсэгтэйгээр олгосон гэх газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн нутаг дэвсгэрт, “**” зочид буудлын 1 дүгээр давхрын зүүн урд жигүүрт байрлалтай миний дундын эзэмшлийн ногдол газар болох 204 м.кв талбайтай газар эзэмших эрхийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулах захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

            2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа  “Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамжийн 2 дахь хэсэгт ... Засаг даргын 2015 оны А/350 дугаар захирамжийн хавсралт 20 дугаар мөрийн “**” ХХК-д 7569 мкв газар үйлчилгээний зориулалтаар үлдэнэ ... гэснийг хүчингүй болгож, **д олгосон 5525 м.кв газар эзэмших эрхээс “**” ХХК /хуучнаар/-д ногдох хэсгийг хүчингүй болгуулах”;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн нутаг дэвсгэрт, “**” зочид буудлын 1 дүгээр давхрын зүүн урд жигүүрт байрлалтай миний дундын эзэмшлийн ногдол газар болох 204 м.кв талбайтай газар эзэмших эрхийг, эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу **т шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн маргасан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

Би 2011 оны 11 сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн нутаг дэвсгэрт, “**” зочид буудлын 1 дүгээр давхрын зүүн урд жигүүрт байрлалтай 182 мкв талбайг, тухайн үед энэ хэсэгт үйл ажиллагаа явуулж байсан “**” ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авсан. Ингэхдээ уг объектын харалдаа “**” зочид буудлын зүүн урд жигүүрийн өмнө байрлалтай, дундын эзэмшлийн ногдол газар болох 204 мкв талбайтай газар эзэмших эрхийг уг эд хөрөнгөтэй хамтад нь худалдан авахаар харилцан тохиролцож, улмаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тусад нь байгуулж, зохих ёсоор нотариатчаар гэрчлүүлсэн.

Би өөрийн эзэмшлийн 204 мкв газрын эрхийн гэрчилгээ авахаар олон удаа Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Засаг даргад амаар ба бичгээр хандаж байсан. Хамгийн сүүлд 2024.05.20-ны өдөр газрын эрхтэй холбогдох асуудлаа шийдвэрлүүлэхээр Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Засаг даргад гомдол гаргасан. Миний энэ гомдол дамжин шилжсээр 2024.06.12-ны өдөр Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 396 тоот албан бичгээр хариу өгсөн. Энэ хооронд газар эзэмших эрхийн маргааны талаар иргэн ** нь надад шаардлага хүргүүлж, надаас миний эзэмшлийн газрыг чөлөөлүүлэхээр шаардсан.

Би ** зочид буудал доторх 182 мкв үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан үеэсээ эхлэн “**” бичиг хэргийн дэлгүүр ажиллуулж, дэлгүүрийн харалдаа гаднах талбайг өнгө үзэмж сайтай бөх бат хашаагаар хүрээлж, хашаандаа зүлэг мод тарьж, явган хүний зам тавьж ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулан тав тухтай орчинг бүрдүүлж, дундын эзэмшлийн газраа зөв зохистой эзэмшиж ашиглаж байгаа. Харин ** 2024.08.31-ний өдрөөс 09.01-ний өдөрт шилжих шөнийн цагаар манай хашааг нурааж, өчнөөн өндөр ургасан сайхан мод, бутыг булга татаж харгис хэрцгий байдлаар манай дэлгүүрийн гаднах тохижилтыг сүйтгэсэн.

Ийнхүү Орхон аймгийн Засаг даргын 2008.04.30-ны өдрийн 141 дүгээр захирамжийг үндэслэсэн гэх 8850 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээнээс улбаалан, түүний дараагийн А/88, А/350, А/576 дугаартай захирамжуудад манай эзэмшлийн газар нь “**” ХХК-ийн эзэмшил мэт хууль бусаар ташаарч байжээ. Анх “**” ХХК-д 20 жилийн хугацаатай 204 м.кв газар эзэмшүүлэхээр захирамжилсан Засаг даргын 2006 оны 124 дүгээр захирамжийг өнөөг хүртэл ямар ч захирамжаар хүчингүй болгоогүй нь үнэн. Ийм нөхцөл байдлаар манай “**” дэлгүүрийн гаднах эзэмшлийн газрыг луйвардсан “хуурамч” гэрчилгээнүүдийн үйлчлэл болон хэргийн хариуцагчийн эс үйлдэхүй нь миний дундын эзэмшлийн 204 м.кв талбайтай ногдол газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байна.

Иймд “**” ХХК-ийн 204 м.кв газар эзэмших эрхийг зохих журмын дагуу шилжүүлэн авсан иргэн ** миний эзэмшлийн газрыг миний нэр дээр шилжүүлэхгүй байгаа дээр дурдсан үйл ажиллагаа, эс үйлдэхүй нь хууль бус болохыг шүүхийн журмаар тогтоож, Орхон аймгийн Засаг даргад шаардагдах захиргааны акт гаргахыг даалгаж, Засаг даргын 2021 оны А/576 дугаар захирамжийн “**” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч ** шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч ** би ** зочид буудлын 1 давхрын зүүн урд жигүүр 182 мкв үл хөдлөх хөрөнгө, үүдний 204 мкв газрын хамт худалдан аваад эзэмшил газраа өөрийн нэр дээр шилжүүлж авч чадалгүй захиргааны шийдвэрүүдийн өмнө хүчин мөхөсдөхөд, нөлөөлсөн дараах захирамжуудад тайлбар гаргаж байна.

1. 2008.04.30-ны өдрийн №141 захирамжид “**” ХХК-д эрх олгогдоогүй байхад 2006 оны 124-р захирамжаар эзэмшүүлсэн 9 аж ахуйн нэгж, иргэний нийлсэн 8850 мкв газрыг хуурамчаар газар эзэмших гэрчилгээ гаргуулан авсан байна.

2. 2014.02.20-ны өдрийн №А/88 захирамжийн хавсралт 28:29 мөр араасаа 3-р хүснэгтэд 141-р захирамжийг үндэслэн “**” ХХК-д олгосон газраас “**” ХХК-д 80 мкв, **д 559 мкв газар олгохоор захирамжилжээ. Энэ 141-р захирамжаар “**” ХХК-д газар олгогдоогүй байхад, мөн урд нь хуурамч гэрчилгээгээр авсан 8850 мкв газраас нь -80 мкв, -559 мкв газрыг хасаж 8211 мкв газрыг “**” ХХК-д эзэмшүүлэх гэрчилгээ олгосон шийдвэр нь илт хууль бус, хууль зүйн үндэслэлгүй байна. Уг захирамжийн хавсралт 28, 29 мөр (араасаа 3 дугаар хүснэгтэд) 141-р захирамжийг үндэслэж гэсний оронд хууль зүйн үндэслэлээрээ 2006 оны №124-р захирамж дурдагдаж цааш үргэлжлэх ёстой байжээ.

3. 2015.07.08-ны өдрийн №А/350 захирамжийн хавсралт 20-р мөрөнд А/88 захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн **ын газраас 642 мкв-ыг өөрийн ээж болох **д шилжүүлсэн байна.

Хууль бус үндэслэл нь:

а) А/88-р захирамжийн “**” ХХК-нд холбогдох үндэслэл нь илт хууль бус.

б) **д 559 мкв газрыг эзэмшүүлсэн байхад №А/350 тоот хавсралтаар **аас 642 мкв газрыг **д шилжүүлсэн зөрүү болох 83 мкв газар **д огт байхгүй юм. Ийм захирамжийг юу гэж ойлгох вэ?

c) Энэ захирамжид **аас ээж болох **д газар шилжүүлсэн байтал “**” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон 8211 мкв газраас 642 мкв газрыг хасаж 7569 мкв газар “**” ХХК-д үйлчилгээний зориулалтаар үлдэнэ гэж хавсралтаар баталгаажуулан гэрчилгээ олгосон нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй болох нь нотлогдож байна.

d) А/88 захирамжаар **д олгосон 559 мкв газар хаачсан нь тодорхой бусаар алга болсон байна. Төрийн ажил ингэж явдаг гэдэгт гайхаж бас харамсаж сууна.

4. 2021.11.09 А/576 захирамжийн хавсралт 1:2 мөр араасаа 3-р хүснэгтэд газар эзэмшүүлсэн шийдвэрийн дугаар А/350-г үндэслэн олгосон “**” ХХК-ний газрыг иргэн **д эзэмшүүлэхээр захирамж гаргасан байна. Анхны эх үүсвэр, үндэс болгосон захирамжууд болох А/88-н хавсралт 28:29 мөр, А/350 хавсралт 20-р мөр гэх мэт “**” ХХК-тай холбоотой бүх захирамжууд илт хууль бус гарснаар хүчинтэй гэх эрхийн акт миний нүдэнд харагдахгүй, илт хууль бус шийдвэрүүд ар араасаа гарсны нэг нь энэ болж байна. Захиргааны шийдвэрүүд будилаантай гарсан үүнийг шүүхэд хандсан гэдгийг хэлсээр байхад ** нь хүнд техник ашиглан нэг шөнийн дотор 40-50 жил ургуулсан мод, зүлэг, хүний хөдөлмөрийг тэр чигт нь хог руу ачиж оронд нь инженерийн шугам сүлжээн дээр бусдын цонхыг хааж шавар дагз барьсан нь харамсалтай байна. Уг захиргааны шийдвэр, захирамжуудаас үндэслэн аймгийн Засаг даргын хуулийн хэлтсийн ажлыг ямар доод түвшинд хүрснийг харж болохоор байна.

Эцэст нь: 2006 оны 124-р захирамжаар “**” ХХК-д эзэмшүүлсэн 204 мкв газар нь ямар нэгэн эрхийн актаар хүчингүй болоогүй бөгөөд, өнөөг хүртэл эзэндээ хүрч чадаагүй будилуулсаар байгаа захиргааны дээрх актуудад дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүүлд өөрчлөгдсөн 2 нэхэмжлэлийн шаардлага байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь юу вэ гэхээр ** 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ** зочид буудлын 1 дүгээр давхарт байгаа 182 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “**” ХХК-иас худалдаж авсан байдаг. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахдаа мөн энэ үл хөдлөх эд хөрөнгийн урд байрлалтай 204 мкв “**” ХХК-ийн эзэмшиж байсан 204 мкв талбайн газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг үл хөдлөхөөсөө тусад нь байгуулаад зохих ёсоор нотариатоор гэрчлүүлсэн байдаг. Ийнхүү нотариатоор гэрчлүүлсэн зураг, кадастрын зургийг хэрэгт өгсөн байгаа. Тийм боловч үүнээс хойш 204 мкв газар дээрээ газар эзэмшүүлэх гэрчилгээгээ гаргуулж чадахгүй байсан. Яагаад гаргуулж чадахгүй байсан бэ гэхээр 2006 оны 124 дугаар Засаг даргын захирамжаар тойрсон 10 аж ахуйн нэгжид тус тусад нь газар эзэмшүүлэхээр захирамжилсан боловч 2 жилийн дараа буюу 2008 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 124 дүгээр захирамжийн хавсралтанд зааснаар 8858 мкв газрыг “**” ХХК-ийн нэр дээр газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ гаргасан байна. Үнэн хэрэг дээрээ газар эзэмших эрхийн гэрчилгээн дээрээ ямар захиргааны акт үндэслэсэн бэ гэдэг дээр 141 дүгээр захирамжийг үндэслэсэн гэж бичээд байгаа боловч 141 дүгээр захирамжийн үндэслэх хэсэгт нь “**” ХХК-д газар эзэмшүүлэх тухай огт захирамжлаагүй. Үүнээс хойш энэ 8858 мкв газраас 2014 онд 88 дугаар захирамж, 2015 онд 350 дугаар захирамж гараад хасагдаж явсаар байгаад 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр А/576 захирамж гараад энэ захирамжаар иргэн **д 5525 мкв газар эзэмших эрхийг олгож, энэ захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байдаг. Ингээд ** энд газар эзэмших эрхтэй болсон учраас миний газрыг чөлөөлж өг гэсэн байдлаар ** нарын хооронд маргаан явагдаад **, **т шаардлага хүргүүлээд үүний улмаас ** үүнийг би эзэмших эрхтэй гэсэн байдлаар анхны нэхэмжлэлийг 5 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд гаргасан байгаа. 5 дугаар сарын 20-ны өдөр мөн Орхон аймгийн Засаг даргад гомдол гаргасан байгаа. Гомдлыг мөн хүлээн авч шийдвэрлээгүй учраас дээрх 2 шаардлагыг захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан байгаа.

Нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай холбогдуулан дараах хууль зүйн үндэслэл, тайлбарыг гаргаж байна. 

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа Засаг даргын 2006.04.13-ны өдрийн Дундын эзэмшлийн газрын тухай 124 дүгээр захирамжаар “**” цогцолборын дундаа хэсгээр болон дундаа хамтран эзэмших газрын байршил, хэмжээг тогтоосон байх бөгөөд уг шийдвэрт **т газар эзэмшүүлээгүй гэжээ. Уг захирамжийн хавсралтад нэхэмжлэгч **ийн нэр бичигдээгүй нь үнэн. Гэхдээ 124 дүгээр захирамжийн дагуу “**” ХХК-д эзэмшүүлсэн 204 м.кв газрын эзэмших эрх нь одоогийн байдлаар захиргааны хэргийн маргааны зүйл болж байгаа ба энэхүү 204 мкв газрын эзэмших эрхийг “**” ХХК нь 2011.11.09-ний өдөр иргэн **т зохих ёсоор шилжүүлснийг нотлох баримт хэрэгт авагдсан байна. /1Х-9-11х/ Орхон аймгийн Засаг даргын 2006 оны 124 дүгээр захирамжаар “**” ХХК-д эзэмшүүлсэн 204 мкв газрын эзэмших эрхийг өнөөг хүртэл ямар нэгэн захирамж, шийдвэрээр хүчингүй болгоогүй бөгөөд хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа ** уг газрыг **ийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр гаргасан шаардлага, 2024.12.09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, УДШ-ийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 30 дугаар тогтоолын тайлбар зэргээр ** уг 204 м кв газрын эзэмших эрхийг бусдын хууль бус эзэмшлээс буцааж авахаар шаардах эрхтэй этгээд болох нь хангалттай нотлогдож байх тул нэхэмжлэгчийн шаардах эрхтэй холбогдуулан хэргийн оролцогчид маргах хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Хариуцагч тайлбартаа Засаг даргын 2021.11.09-ний өдрийн А/576 захирамжаар **т газар эзэмшүүлээгүй, эзэмшил газраас нь хасаагүй байна гэжээ.

2.1. Уг А/576 захирамжийн хавсралтыг үндэслэн **д 5525 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон ба энэ 5525 мкв газартай хэргийн маргааны зүйл буюу 204 мкв газар талбайн хэмжээгээрээ давхцалтай байгаа нь шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ. Ийнхүү А/576 дугаар захирамжийн үр дагавар нь нэхэмжлэгчид эрх зүйн үйлчлэлтэй байх тул УДШ-ийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 30 дугаар тогтоолын тайлбарлах хэсгийн 5а заалтын дагуу нэхэмжлэгч нь А/576 захирамжийн өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулахаар шаардах хууль зүйн үндэслэлтэй байна.

2.2. **ийн өмнө нь хашаалсан 204 мкв газрын 51 мкв газар дээр хэргийн гуравдагч этгээд ** барилга барьсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Түүнчлэн энэ 204 мкв газраас нэхэмжлэгч **ийн заасан газраар 99 мкв, харин гуравдагч этгээд **гийн зааснаар бол 153 мкв газар тус тус хасагдаж байгааг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр, хариуцагчийн “**ийн эзэмшил газраас нь хасаагүй” гэх тайлбар бодит байдлаар няцаагдаж байна.

2.3. Орхон аймгийн Засаг даргын ** /хуучнаар “**” ХХК/-т 204 мкв газар эзэмшүүлсэн 2006 оны 124 дүгээр захирамжаас хойш, 2021 оны А/576 дугаар захирамж хүртэл иргэн **ийн хувьд, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д заасан сөрөг нөлөөлөл бүхий олон захиргааны акт гарчээ. Иймээс мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад нэхэмжлэгчийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны актыг хэсэгчлэн хүчингүй болгох үндэслэлтэй тул ** хэзээ, ямар хугацаанд гомдол, нэхэмжлэл гаргаж байгаа нь эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдолгүй байна.

4. Хамгийн сүүлд гарсан 2021 оны А/576 дугаар захирамж нь хэргийн гуравдагч этгээд **гийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт. Уг А/576 дугаар захирамжийн 2 дахь хэсэгт ... Засаг даргын 2015 оны А\350 дугаар захирамжийн хавсралт 20 дугаар мөрийн “**” ХХК-д 7569 мкв газар үйлчилгээний зориулалтаар үлдэнэ ... гэснийг хүчингүй болгохоор захирамжилсан. Харин А/350 захирамжид иргэн ** газар эзэмшүүлэхээр захирамжилсан заалт огт тусгагдаагүй. Ийм учраас А/576 дугаар захирамж, А/350 дугаар захирамжийн хавсралтын 20 дугаар мөрийн “**” ХХК-д 7569 мкв газар үйлчилгээний зориулалтаар үлдэнэ” гэх бичилт, Засаг даргын 2008.04.30-ны өдрийн 141 дүгээр захирамжийг үндэслэсэн /энэ захирамжаар “**” ХХК-д газар эзэмшүүлээгүйг хариуцагч тайлбартаа үнэн зөв бичжээ/ гэх бичилтээр, захирамжгүйгээр “**” ХХК-д олгогдсон “8850 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээ” зэргийг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус арга хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.4-т тус тус заасны дагуу А/576 захирамжаар нэхэмжлэгчийн 204 мкв газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. ** өөрийн эзэмшлийн 204 мкв газрын эрхийн гэрчилгээ авахаар олон удаа Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Засаг даргад амаар ба бичгээр хандаж байсан. Хамгийн сүүлд 2024.05.20-ны өдөр газрын эрхтэй холбогдох асуудлаа шийдвэрлүүлэхээр Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Засаг даргад гомдол гаргасан байдаг. ** 204 мкв газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан үеэсээ буюу 2011 оны 11 дүгээр сараас эхлэн ЗХШ-д нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд 204 мкв газрын төлбөрийг “**” ХХК-д тогтмол төлж байсныг нотлох баримт хэрэгт авагдсан. Энэ үйл баримтаар хэргийн гуравдагч этгээд нь ** 204 мкв газар эзэмших эрхтэй гэдгийг эргэлзээгүйгээр мэдэж, улмаар уг эрхийг удаан хугацааны туршид хүлээн зөвшөөрч байсан нь нотлогдож байна. “**” ХХК нь Засаг даргын 2008 оны 141 дүгээр захирамжийг үндэслэсэн гэх “хуурамч”-аар үйлдэгдсэн газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу 8850 мкв газар эзэмших эрхээр барьцаалан зээл авч, зээлийн асуудал олон жил сунжирсан, үүний улмаас **т газар эзэмших гэрчилгээ олгогдохгүй байсныг нотлох баримт хэрэгт байна. Эдгээр үйл баримтаар нэхэмжлэгчийн 204 мкв газар эзэмших эрх болон хариуцагч талын буруутай үйл ажиллагаа, хууль бус эс үйлдэхүй нотлогдож байгаа бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу шаардагдах захиргааны акт гаргахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд эдгээр нөхцөл байдал, шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, дээр дурдсан хууль зүйн үндэслэлийг баримтлан **ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “**ийн гаргасан 2024.10.03-ны өдрийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 38.2-д заасны дагуу эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлт гаргаагүй байж аймгийн Засаг даргыг газар эзэмших эрх шилжүүлээгүй үйлдэл эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэн нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Орхон аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” 141 дугаар захирамжийн хавсралтаар 29 иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлсэн байх бөгөөд уг 29 иргэн, аж ахуй нэгж дотор “**” ХХК болон нэхэмжлэгч ** нарт газар эзэмшүүлсэн шийдвэр гараагүй. Мөн Аймгийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Дундын эзэмшлийн газрын тухай 124 дүгээр захирамжаар “**” цогцолборын дундаа хэсгээр болон дундаа хамтран эзэмших газрын байршил, хэмжээг тогтоосон байх ба уг шийдвэрт нэхэмжлэгч **т газар эзэмшүүлээгүй.

Аймгийн Засаг даргын 2021.11.09-ний өдрийн А/576 дугаар захирамжаар иргэн **т мөн адил газар эзэмшүүлээгүй эзэмшил газраас нь хасаагүй байна. Иргэн **нь шүүхэд эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа талаар гомдол гаргасан боловч “**” ХХК-аас газар шилжүүлэн авахдаа аймгийн Засаг даргад хандаж тухайн газрын асуудлыг шийдвэрлээгүй өнөөдрийг хүрсэн. Өөрөөр хэлбэл иргэд хоорондын хэлцлийг аймгийн Засаг дарга мэдэх боломжгүй юм. Газрын тухай хуулийн 38.4 “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна.” дэх заалтыг зөрчиж байх тул газрын эрх шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14.-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зохих журмын дагуу шилжүүлэн авсан миний газар гэсэн байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” заасан байгаа. Мөн хуулийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан. Тэгэхээр нэхэмжлэгч тал захиргааны байгууллагад мэдэгдэж гэрчилгээ аваагүй, тус газар миний эзэмшлийн газар гэж ярих нь зөв үү. Хэрэв эдний гаргасан хүсэлтийг манайх шийдвэрлэхгүй байсан бол хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна. Яг энэ асуудлаар Засаг даргад “**” ХХК-иас хандаж газар эзэмшүүлэх  хүсэлт ирүүлээгүй. Тэгэхээр “**” ХХК-ийн нэр дээрх 2006 оны 124 дүгээр захирамж хүчинтэй байгаа. Одоо хүртэл манай дээр “**” ХХК-иас нэхэмжлэгчид газрыг шилжүүлж авах хүсэлт ирүүлээгүй. Нэхэмжлэгчээс ирсэн албан бичиг нь 5 дугаар сарын 20-ны өдрийн хавтаст хэрэгт авагдсан гомдол байгаа. Анх шүүхэд 5 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Энэ гомдлоо манай байгууллагад явуулсан, тухайн үед хүчингүй тооцсон учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсаны дараа гээд хариу албан бичиг өгөөгүй. Мөн дээрээс нь 8850 мкв-аас 2025 оны 141 дүгээр захирамжаар “**”-иас “**“ ХХК-д 72 мкв-ийг шилжүүлсэн барилга доторх шилжилт хийсэн байдаг. Энэ нь 2015 оны А/350 захирамжийн 2 дахь хэсгээр хууль ёсны дагуу бусдад шилжээд хавсралт хэсэгт “** **” ХХК, үлдсэн мкв-ийг тайлбар хэсэгт дурдсан байдаг. 2021 оны А/576 дугаар захирамжаар “**” ХХК-д үлдсэн газрыг А/350 дугаар захирамжид нийтийн эзэмшлийн зам талбай болох 1444 мкв-ийг хасаад ** буюу гуравдагч этгээдэд шилжүүлсэн. Тэгэхээр энэ актыг хууль бус акт гэж үзэхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэрэгсэхгүй болгох шаардлагатай байна. Мөн Засаг даргын А/88 дугаар захирамжаар “** **” ХХК-иас “**” ** руу шилжсэн захирамжийн 3 дугаар мөрөнд газар эзэмших эрх шилжүүлэн авах иргэд, аж ахуйн нэгжийг хуучин захирамжныхаа 3 дугаар мөрөнд газар эзэмших эрх шилжүүлэн авсан иргэд, хуучин гэрээ, гэрчилгээг хүчингүйд тооцон хууль журмын дагуу шинээр гаргахыг тусгасан байна. Тэгэхээр энэ мөн адил хууль бус акт биш байна гэж үзэж байна. Мөн А/88 дугаар захирамжийг тухайн үед хэсэгчлэн хүчингүй болгосон. Бүхэлд нь хүчингүй болгоогүй. Энэ хэсэгчлэн хүчингүй болгосон актууд нь “**” ХХК-тай ямар ч хамааралгүй. Мөн А/350 дугаар захирамаар А/88 дугаартай захирамжийн газар эзэмших эрх шилжүүлэн авсан этгээд эрхээ шилжүүлэн өгсөн нь мөн адил “**” ХХК хамаарахгүй, барилга доторх учраас тайлбар хэсэгт “**” ХХК нийт үлдсэн газар нь ийм байна гэж дурдсан байна. Мөн гуравдагч этгээд **д 2021 оны А/576 дугаар захирамжийг харвал тус тусдаа бичсэн байдаг. Энэ нь 6525 мкв шилжсэн. Тэгэхээр эндээс 7569 мкв гэхээр 1044 буюу нийтийн эзэмшлийн зам талбайг хассан гэж үзэж байгаа. Манай 2021 оны А/576 дугаар захирамжаар **д газар эзэмших эрхийг шилжүүлсэн. “**” ХХК-д холбогдох захиргааны акт биш учраас тайлбар хэсэгт “**” ХХК-ийн мкв-аас хассан гэж яаж батлах вэ.

Яагаад 2006 оноос хойш одоог хүртэл “**” ХХК-иас хууль ёсны дагуу гэрээ байгуулаад эрхээ шилжүүлж аваагүй вэ гэдэг асуудлыг тавьмаар байна. Нотлох баримтын хамт хүргүүлсэн нотариатын гэрчилгээ гэж байгаа. Гэрээ байгуулж гэрчилгээ хүчин төгөлдөр болсоноор газар эзэмших эрх үүсдэг. Тухайн үедээ яагаад Засаг даргад газартай холбоотой албан бичиг өгөөгүй вэ. Мөн А/576 дугаар захирамжийн 3 дахь хэсэгт газар эзэмших эрхийг шилжүүлсэн иргэн аж ахуйн нэгжийн хуучин гэрээ, гэрчилгээг хураан авч, хүчингүйд тооцон, шинээр газар эзэмших эрх, гэрээ байгуулан гэрчилгээг Улсын бүртгэлийн бүртгэлд бүртгэхийг даалгасан байгаа. Газрын тухай хуулиар газар эзэмших эрхийг хүчингүй болгоход Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т “эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан”, 39.1.4-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон” болохоор тухайн газрыг эзэмших хүсэлтээ өгсөн учраас манайх илт хууль бус акт гэж үзэхгүй байна. Мөн дээрээс нь шүүхийн шинжээчийн дүгнэлтээр манай 2021 оны А/576 дугаар захирамжаар “**” ХХК-иас **д газар эзэмших эрх шилжүүлсэн, “**” ХХК-д холбогдох захиргааны акт биш байна гэж тайлбар хэсэгт байгаа. “**” ХХК-ийн мкв-аас хассан гэж яаж нотлоод байгаа вэ? шинжээчийн дүгнэлтээр 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр 5740 мкв газартай давхцсан гэсэн боловч А/576 дугаар захирамжид тусгагдсан мкв-тай давхцсаныг нарийвчлан тогтоох боломжгүй. Учир нь шинжээчийн дүгнэлтийн 5 дугаар хэсэгт иргэн **гийн эзэмшил болох 5440 мкв газартай байршлын хувьд давхцалтай эсэхийг нарийн тодорхойлох боломжгүй гэж шинжээч дүгнэлтдээ дурдсан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэв.

8. Гуравдагч этгээд ** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...** миний бие Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний А/576 дугаар захирамжаар ** зочид буудал гэх нэршилтэй цогцолбор барилгын үндсэн өмчлөгчийн хувьд 5741 м.кв газрыг "**" ХХК-иас хуульд заасан журмын дагуу ямар ч зөрчилгүй шилжүүлэн авсан. Энэ захирамж гарах үед Газрын албаны магадлан шалгаснаар газрын сангийн бүртгэл, нэгдмэл санд "**" ХХК, **ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний ямар ч бүртгэл байгаагүй. Одоо ч шүүхэд тийм бүртгэл, гэрчилгээ гарч ирээгүй байна.

2. ** нь бусдаас 182 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2011 оны 11 дүгээр сарын 10-нд худалдан авч өмчлөгч болсон байдаг ба түүний энэхүү үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газар дээр бидний хооронд маргаан байхгүй, холбогдох тооцоогоо харилцан хийгээд явдаг.

3. ** нь үл хөдлөх хөрөнгийнхөө орчны 204 мкв газрыг эзэмшигч гэж маргадаг бөгөөд байдлыг судлан үзвэл 2011 оны 11 дүгээр сарын 09-нд иргэн **, ** нар Орхон аймгийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 13-ны 124 тоот захирамжийн дагуу 204 м.кв газар эзэмших эрхийг иргэн **т шилжүүлэхээр гэрээ хийсэн байдаг бөгөөд тухайн цаг үед эрх шилжүүлэгч гэх **, **нар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан баримт байдал огт байхгүй тул энэхүү **ийн эрх шаардаад байгаа гэрээ нь дүр үзүүлсэн хуурамч гэрээ юм.

4. Газар эзэмшигч ** миний бие нь **ийн өөрийн өмч дээр үйл ажиллагаагаа явуулах эрхийг хязгаарлах зүйл огт хийгээгүй бөгөөд харин өөрийн эзэмшил газар дээрээ өөрийн өмчлөлийн барилгад барилгын зураг төслийн дагуу, мэргэжлийн байгууллагын зөвшөөрлөөр өргөтгөл барьж байгаа. Нэхэмжлэгч ** миний гэрчилгээ бүхий газар дээр гэрчилгээгүй мөртлөө хашаа барьж өөрийн эзэмшил гэж хязгаарласан байсан тул миний бие уг хашаагаа чөлөөлөх мэдэгдлийг түүнд хүргүүлсэн боловч эс хэрэгссэн тул эзэмшил газрынхаа багахан хэсэг дээрээ өргөтгөл барьж байгаад ямар нэгэн хууль бус, бусдын эрх зөрчсөн зүйл байхгүй.

Харин ч миний бие **т миний өргөтгөлд орж байгаа тодорхой хэсгийг хасаад, таны дэлгүүрийн орц, гарцыг чөлөөтэй байхаар эзэмшил газрын тодорхой хэсгийг танд эзэмших эрхийг шилжүүлж өгье гэсэн боловч хууль, цагдаа, шүүхээр далайлгасан тул одоо ийнхүү тохиролцох боломжгүй болсон.

6. Миний бие хууль ёсны эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар дээрээ батлагдсан зураг төслийн дагуу зохих зөвшөөрлөөр өргөтгөл барьж одоогоор 150 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна” гэжээ.

9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч **шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “** бол 2007 онд “**” ХХК-иас тодорхой хэмжээний газрыг худалдаж авсан байдаг. 8211 мкв газрын гэрчилгээний дараа тэр гэрчилгээ хэргийн материалд байгаа байх. Тэрний ард газрын гэрчилгээн дээр хамтран эзэмшигчээр газрын албанд бүртгүүлсэн байдаг. ** зочид буудал үүний орчны үндсэн хөрөнгө, орчны газрын эзэмшил бол газрын албанаас гарч ирж байгаагаар 2006 онд 124 дүгээр захирамжийн хавсралтаар 8858 мкв газар дээр “**” ХХК ** нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон. Дараа нь 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр А/88 дугаар захирамжаар “**” ХХК 80 мкв, ** 559 мкв-ийг шилжүүлээд 8211 мкв газар дээр “** **” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон. Дараа нь Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/350 дугаар захирамжаар иргэн ** 642 мкв газрыг шилжүүлээд “**” ХХК үлдэх 7569 мкв газар дээр гэрчилгээ олгогдсон. Үүний дараа **д А/576 дугаар захирамжаар 2 хэсэг газрыг олгож 1045 мкв газрыг олон нийтийн эзэмшилд үлдээсэн. Энэ газар дээр ийм газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээнүүд олгогдсон гэдгийг нэмж тайлбарлъя.

Газар эзэмших ашиглах асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулсан. Үүнийг **, ** гэж хүмүүс очоод зохицуулаад байх боломж байхгүй. Захирамжуудын хавсралтад байгаа газар шилжүүлэн авч байгаа захиргаанаас гарч байгаа эрхийн акт дээр ** гэдэг хүн очоод нөлөөлөөд байх асуудал зүйл байхгүй. 2-т А/141 дүгээр захирамж 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн захирамж. А/124 дүгээр захирамж 2006 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийнх буюу 2 жилийн зайтай. 2006 оны 4 дүгээр сарын 13-ны А/124 дүгээр захирамжийн хавсралт дээр байгаа энэ 10 этгээдийн газар 8850 мкв. Үүнээс 2 жилийн хооронд А/141 захирамж дээр “** **” ХХК-ийн асуудал байхгүй. Хууль зүйн тайлбар, дүгнэлтээ тайлбарлая. Энэ хэрэг дээр ** гэдэг хүн газар эзэмших эрх шаардах хууль зүйн боломжгүй. Яагаад гэвэл А/124 дүгээр захирамжийн хавсралтанд “**” ХХК ногдол газар гэж 204 мкв газрыг тавьсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх явцад “**” ХХК газрын албаар дамжуулаад газрын эрх шилжүүлэх эрх бүхий этгээд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан ийм ийм газрыг ийм ийм хугацаагаар ийм зориулалтаар эзэмших хүсэлтэй байна гэж хуульд заасан баримтыг бүрдүүлээгүй гэж газрын хураамж бусад хуульд заасан зүйл хэргийн хувьд тогтоогдсонгүй. Ингээд явж байтал 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “**” ХХК үл хөдлөх хөрөнгөө **т худалдаж байна. Энэ өдрөө иргэн **, ** хоёр газрын эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Ингээд цугласан нотлох баримтыг харахаар эрх шилжүүлж байгаа ** гэдэг хүнд огт газар эзэмших эрхийг захирамжлаагүй, гэрчилгээ, гэрээ байхгүй. ** ямар ч гэрчилгээгүй, хуулиас давсан зүйл байх боломжгүй. Тэгэхээр энэ гэрээ хууль зүйн үр дагаваргүй гэрээ болж байгаа юм. А/124 дүгээр захирамжийн хавсралтаар шаардах боломж байхгүй. ** бол 8211 мкв газартай байх үеэс энэ газартай холбогдсон. “** **” ХХК А/124 дүгээр захирамжийн энэ хавсралтаар 10 аж ахуйн нэгжийн хувьд 8850 мкв байгаа. Газрын хувьд 2 хавсралт байгаа. Газрын албаны дарга М.Манлайбаатар батлаад доор нь мэргэжилтэн Б.Бүрэн-Эрдэнэ гэж байгаа. Энэ дээр  өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг заасан. Өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгө ** зочид буудлын суурийн газрын төлбөрийг “** **” ХХК ** төлж байгаа. Харин орчны энэ нөхдүүдийн гэрчилгээгүй ч гэсэн эзэмшээд байгаа газрын төлбөрийг хоорондоо тооцдог зүйл байгаа. Энэ хавсралт дээр угаасаа заасан байгаа. Гэрчилгээний хамт хүчин төгөлдөр болно гэж заасан байгаа. А/124 захирамжийн 1 дүгээр хэсэгт газар эзэмшүүлэх хүсэлт гаргаж, хууль зүйн дагуу бичиг баримт бүрдүүлж ирсэн аж ахуйн нэгжид газрыг шилжүүл гэсэн зүйл байхгүй. 2 дахь заалтанд олгохыг зөвшөөрсүгэй. Газрын алба, төрийн захиргааны байгууллага чамд өгье гээд явж байдаг газар биш. Ингээд явж байтал ”**” ХХК ороод ирсэн. Газрын төлбөрийг яагаад төлж байгаа вэ гэхээр ** хувь хүнээрээ газрынхаа эрхийг авсан учраас өөрийнхөө газрын төлбөрийг компани руу шилжүүлдэг. 3-т давхцал гэж байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт байгаа энэ заалт бол эрх бүхий этгээдийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байгаа газартай дахиж газар олгохдоо дахиж газар олгохдоо давхцуулж болохгүй шүү гэж байгаа. Түүнээс биш одоо байж байгаа **ийн минийх гээд байгаа 204 мкв газар, **гийн миний гэрчилгээтэй гээд байгаа энэ 2 байршлын хувьд давхцаж байна уу гэдгийг шинжээч зөв дүгнэсэн байна лээ. Хуулийн дагуу яагаад давхцал байна гэхээр энэ кадастрын зэрэг солбилцлын цэгүүд байхгүй учраас боломжгүй. Өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа ** гэдэг хүн “**” ХХК-ийн эрх залгамжилна гэж байхгүй. А/124 дүгээр захирамжийг баримтлах гээд байгаа бол “**” ХХК гэдэг хуулийн этгээд л байгаа. Түүнээс үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, үүн дээр маргаан байхгүй. Энд захирамж байхгүй, эрх залгамжлал байхгүй. 2011 онд үл хөдлөх хөрөнгө худалдаж авчихаад **той эрх шилжүүлэх гэрээ хийсэн юм бол энэ эрхээ хэрэгжүүлэхгүй явж байгаад өнөөдөр 2024 онд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа чинь хөөн хэлэлцэх хугацаа, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан зүйл яаж харагдаж байна. Уул нь боломж харагдаж байна. “**” ХХК 2015 онд манайх барьцаатай байсан, бүх аж ахуйн нэгжид бичиг хүргүүлсэн байгаа. Энэ дээр кадастрын зургаа гаргуулаад, төлбөр тооцоогоо хийгээд, гэрчилгээгээ шилжүүлэх боломжтой боллоо шүү гэсэн байна. 3 хүн гэрчилгээгээ авсан зүйл байгаа. Яагаад том хэмжээгээр гэрчилгээ авсан бэ гэхээр эзэмшиж байгаа газрынх нь 60-70 хувь нь нэг этгээдэд байхад нөгөөдүүл нь ямар ч хүсэлт гаргаагүй байхад хүсэлт ирүүлсэн хүн дээр гэрчилгээ гарч байна. Хуульд заасан журмаар нөгөө хүмүүс гараад ирэх юм бол захирамж гараад шилжүүлээд **гийн газар багасаад явна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахад газрын захирамжийг нотариатоор наад хавсралтыг харж олгодог юм байна лээ. Тийм учраас гуравдагч этгээдийн хувьд хууль зөрчиж гэрчилгээ авсан зүйл байхгүй. Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт дээр нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хүсэлт гаргах эрхийг зөрчсөн зүйл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** “Орхон аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 141 дүгээр захирамж болон түүний дагуу “**” ХХК-д нэгж талбарын ** дугаар бүхий 8850 мкв газрыг 18 жилийн хугацаатай үйлчилгээний барилгын зориулалтаар эзэмшүүлэхээр, Орхон аймгийн Засаг даргын гарын үсэгтэйгээр олгосон гэх газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн нутаг дэвсгэрт, “**” зочид буудлын 1 дүгээр давхрын зүүн урд жигүүрт байрлалтай миний дундын эзэмшлийн ногдол газар болох 204 м.кв талбайтай газар эзэмших эрхийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулах захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа  “Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамжийн 2 дахь хэсэгт ... Засаг даргын 2015 оны А/350 дугаар захирамжийн хавсралт 20 дугаар мөрийн “**” ХХК-д 7569 мкв газар үйлчилгээний зориулалтаар үлдэнэ ... гэснийг хүчингүй болгож, **д олгосон 5525 м.кв газар эзэмших эрхээс “**” ХХК /хуучнаар/-д ногдох хэсгийг хүчингүй болгуулах”, “Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн нутаг дэвсгэрт, “**” зочид буудлын 1 дүгээр давхрын зүүн урд жигүүрт байрлалтай миний дундын эзэмшлийн ногдол газар болох 204 м.кв талбайтай газар эзэмших эрхийг, эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу **т шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг даалгах” гэж өөрчилсөн.

3. Шүүх Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамжийн **д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, “...204 м.кв талбайтай газар эзэмших эрхийг, эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу **т шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

3.1. ** нь 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн нутаг дэвсгэр “**” зочид буудлын 1 дүгээр давхрын зүүн урд жигүүрт байрлалтай 182 мкв талбай бүхий  үл хөдлөх хөрөнгийг “**” ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авчээ. Ийнхүү тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахдаа “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, Орхон аймгийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 124 дугаар захирамжийн дагуу 204 м.кв газрыг шилжүүлэн авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. / I хавтаст хэргийн 9- 11 дэх тал/

3.2. Орхон аймгийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 124 дүгээр захирамжаар “**” цогцолборын дундаа хэсгээр болон дундаа хамтран эзэмших газрын байршил, хэмжээ, дундаа хамтран эзэмшигчдийн ногдол газрын хэмжээг тус тус тогтоосон байх бөгөөд захирамжийн 2 дугаар хавсралтад “**” ХХК нь “өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн эзлэж байгаа ашигтай талбай 182 м.кв, дундаа хамтран эзэмших ногдол газар 60 м.кв, дундаа хэсгээр эзэмшиж буй газар 144 м.кв, эзэмшил газрын дүн 204 м.кв” гэжээ. Уг захирамжийг үндэслэн “**” ХХК-д газар эзэмших эрхийн ** дугаартай гэрчилгээгээр 8800 м.кв газрыг 20 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. /I хавтаст хэргийн 13-14, 89-92 дахь тал/

3.3. Үүний дараа Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 141 дүгээр захирамжийн хавсралтаар “**, “**” ХХК-ийн хооронд газар эзэмших эрх шилжилт хийсэн байх бөгөөд тайлбар хэсэгт ““**” ХХК-ийн барилга доторх шилжилт” гэжээ. Уг захирамжийг үндэслэн “**” ХХК-д газар эзэмших эрхийн ** дугаартай гэрчилгээгээр 8850 м.кв газрыг 18 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгосон. Энэхүү гэрчилгээнд хамтран эзэмшигчээр “**” ХХК бичигдсэн байх бөгөөд ** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хавсралтад “өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн талбай 182 м.кв” гэжээ. /I хавтаст хэргийн 93-96 дахь тал/

3.4. Улмаар Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/88 дугаар захирамж гарч, захирамжийн хавсралтаар ““**” ХХК-д 80 мкв, **д 559 мкв нийт 639 мкв газар эзэмших эрх шилжиж, тайлбарт ““**” ХХК-д үлдсэн талбай хамтран эзэмшигчдийн хамт бичигдэнэ” гэжээ. Уг захирамжийн дагуу “**” ХХК-д газар эзэмших эрхийн ** дугаартай гэрчилгээгээр 8211 м.кв газрыг 12 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Уг эрхийн гэрчилгээний хавсралтад “**” ХХК-ийн өмчилж байгаа үл хөдлөх хөрөнгийн талбай 182 м.кв” гэж заасан.

3.5. Үүний дараа Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр А/350 захирамж гарсан байх бөгөөд захирамжийн хавсралтын 20 дугаар мөрөнд **, ** нарын хооронд газар эзэмших эрх шилжүүлсэн байх бөгөөд тайлбарт ““**” ХХК-д 7569 м.кв газар” үлдэхээр заасан байна. Уг захирамжийн дагуу “**” ХХК-д газар эзэмших эрхийн ** дугаартай гэрчилгээгээр 7569 м.кв газрыг 11 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар эзмшүүлэх гэрээг байгуулсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээнд хамтран эзэмшигчийн талаар тусгаагүй байна. /I хавтаст хэргийн 102-109 дэх тал/

3.6. “**” ХХК нь **д газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлт гаргаж, Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/576 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж, захирамжийн нэгдүгээр хавсралтын тайлбарт “Нийт эзэмшиж буй 7569 м.кв” газраас нийтийн эзэмшлийн зам талбай болох 1044 м.кв газрыг хассан” гэжээ.

Уг захирамжийг үндэслэн **д газар эзэмших эрхийн ** дугаартай гэрчилгээгээр 784 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар, ** дугаартай гэрчилгээгээр 5740 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ. /I хавтаст хэргийн 110-124 дэх тал/

3.7. ** нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээр шилжүүлэн авсан газартаа барилгын ажил эхлүүлснээр “**” дэлгүүрийн үүдний хэсэгт **ийн эзэмших эрхтэй гэж хашаалан тохижуулсан 204 м.кв газартай давхцаж, улмаар маргаан үүссэн үйл баримтууд тогтоогдож байна.

3.8. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд Орхон аймгийн Засаг даргын 2006 оны 124 дүгээр захирамжаар “**” ХХК нь “өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн эзлэж байгаа ашигтай талбай 182 м.кв, дундаа хамтран эзэмших ногдол газар 60 м.кв, дундаа хэсгээр эзэмшиж буй газар 144 м.кв, эзэмшил газрын дүн 204 м.кв” гэсэн байх боловч  Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 141 дугаар захирамж, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/88 дугаар захирамжийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хавсралтад зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн талбай 182 м.кв” гэж үл хөдлөх хөрөнгийн хэмжээгээр тусгажээ.

3.9. Мөн Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр А/350 захирамжийн дагуу “**” ХХК-д газар эзэмших эрхийн ** дугаартай гэрчилгээгээр 7569 м.кв газрыг 11 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохдоо газар хамтран эзэмшигч нарыг орхигдуулж, зөвхөн “**” ХХК-ийн нэр дээр бүх газарт газар эзэмших эрхийг гэрчилгээг гаргасан нь “** зочид буудлын байранд үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа бусад этгээдүүдийн газар эзэмших эрхийг зөрчжээ.

3.10. Нэхэмжлэгчээс “**” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээг банкны барьцаанд тавьсан учраас газар хамтран эзэмшигч нар газраа шилжүүлж авч чадаагүй” гэж тайлбарлаж байгаа бөгөөд “**” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 08 дугаартай албан бичгээр “газар эзэмших эрхийг шилжүүлэх боломжтой  болсон” талаарх мэдэгдлийг аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүст хүргүүлж байснаас дүгнэхэд тухайн үед газар хамтран эзэмших эрхтэй этгээдүүд газар эзэмших эрхээ шилжүүлэн авах боломжгүй нөхцөл үүссэн байхад “**” ХХК-д бүх газрыг эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон гэж дүгнэхээр байна.

3.11. Нэхэмжлэгч ** нь “**” ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан, мөн “**” ХХК-ийн “**” ХХК-тай хамтран эзэмшиж байсан 204 м.кв газрыг шилжүүлэн авах талаар харилцан тохиролцсон боловч “**” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр аваагүй байсан, ** нь шилжүүлэн авсан гэх газраа өөрийн нэр дээр шилжүүлэн эзэмших талаар зохих журмын дагуу захиргааны байгууллагад хүсэлтээ гаргаж байгаагүй болох нь Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 595 дугаартай албан бичиг болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

3.12. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:

38.3.1.энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх;

38.3.2.шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх;

38.3.3.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”, 38.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна” гэж зааснаар Засаг дарга нь газар эзэмших хүсэлт гаргасан этгээдийн хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлтийг шийдвэрлэх тул **ийн газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй болон шийдвэр гаргахаас татгалзсан захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна.

3.13. Даалгах нэхэмжлэл нь захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдсон эсхүл шийдвэр гаргахаас татгалзсан захиргааны байгууллагын шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд хангагдах тул нэхэмжлэгчийн гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн нутаг дэвсгэрт, “**” зочид буудлын 1 дүгээр давхрын зүүн урд жигүүрт байрлалтай миний дундын эзэмшлийн ногдол газар болох 204 м.кв талбайтай газар эзэмших эрхийг, эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу **т шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

3.14. Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх харилцаа нь газар эзэмших эрхтэй этгээд, газар эзэмших эрх шилжүүлэн авч байгаа хоёр этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл, хэлцлийн үндсэн дээр захиргааны байгууллагаас шийдвэр гаргадаг.

3.15. Засаг дарга нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх шийдвэр гаргах эрхтэй боловч “**” ХХК-ийн эзэмшиж буй газар эзэмших эрхийн гэрчилгээ нь анх 2006 оны 124 дүгээр захирамжаар газар хамтран эзэмших эрхтэй этгээдүүдийг газар эзэмших эрхийг зөрчсөн, ** зочид буудлын үл хөдлөх хөрөнгийг тойрч үл хөдлөх эд хөрөнгө хэсгээр өвчилж авсан этгээдүүдийн зайлшгүй эзэмших эрхтэй, орц гарц бүхий бүх газрыг **д бүхэлд нь шилжүүлсэн нь захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр шийдвэр гаргасан гэж дүгнэхээр байна.

3.16. Энэхүү шийдвэр нь ** зочид буудлын байранд үл хөдлөх хөрөнгө өмчилдөг бусад этгээд буюу **ийн үл хөдлөх хөрөнгөө зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулахад зайлшгүй эзэмших газар, орц гарцыг хаасан, түүний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болжээ.

3.17. Тодруулбал, “**” ХХК-д ** зочид буудлын эргэн тойрны бүх газрыг эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийг гэрчилгээг олгож, улмаар **д шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 4.1.7-д заасан “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” зарчимд нийцэхгүй юм. Учир нь ** зочид буудлын байранд тойроод үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа этгээдүүдийн газар эзэмших эрхийг асуудлыг орхигдуулж, бүх газрыг нэг этгээдэд эзэмшүүлэх нь дээрх зарчимд нийцэхгүй.

3.18. Нэхэмжлэгч **ийн эзэмших эрхтэй гэж маргаж байгаа хашаалж тохижуулсан 204 м.кв газар нь **гийн эзэмших эрх шилжүүлэн авсан газартай байршлын хувьд давхцалтай байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /II хавтаст хэргийн 1-5 дахь тал/

3.19. Орхон аймгийн Засаг даргын 2006 оны 124 дүгээр захирамжаар “**” ХХК-ийн хамтран эзэмших газрын хэмжээг заасан байх бөгөөд газрыг хэмжээг дундаа хэсгээр, дундаа хамтран эзэмшихээр ялгамжтай тогтоосон, ”**” ХХК, ** нар нь газар эзэмших эрхийг шилжүүлэн авах талаар захиргааны байгуулагад хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй тодорхой хугацаа өнгөрсөн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан шүүх **т 204 м.кв газар шилжүүлэн эзэмшүүлэхийг шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй байх тул захиргааны байгууллагыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

3.20. Учир нь ** нь 204 м.кв газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаагаагүй боловч тухайн маргаан бүхий газарт үл хөдлөх хөрөнгө өмчилж үйл ажиллагаа явуулж байгаа, уг маргаж буй 204 м.кв газрыг **гийн шилжүүлэн авсан газраас хасаж **т  эзэмшүүлэх шийдвэр гаргахыг шүүх даалгах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байх тул захиргааны байгууллага уг газрын маргааныг өөрөө шийдвэрлэж, дахин шинэ акт гаргах замаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэлтэй байна.

3.21. Иймд Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамжийн **д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

3.22. Хэрвээ шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гараагүй тохиолдолд захиргааны акт хүчингүй болохыг дурдаж, нэхэмжлэгч ** нь зохих журмын дагуу газар эзэмших хүсэлтээ захиргааны байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх, захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө байрлах газарт газар эзэмшүүлэх асуудлыг захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13 -т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх заалтуудыг баримтлан **ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн нутаг дэвсгэрт, “**” зочид буудлын 1 дүгээр давхрын зүүн урд жигүүрт байрлалтай миний дундын эзэмшлийн ногдол газар болох 204 м.кв талбайтай газар эзэмших эрхийг, эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу **т шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамжийн **д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн Засаг даргаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч **т олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар шинжээчийн зардалд нэхэмжлэгч**ээс 300000 / гурван зуун мянган / төгрөг, хариуцагч Орхон аймгийн Засаг даргаас 300000 /гурван зуун мянган/ төгрөг тус тус гаргуулж, шинжээч “ГМОМОН” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            П.УУГАНЦЭЦЭГ