| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/07331/И |
| Дугаар | 192/ШШ2025/00009 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/00009
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 29,169,238 төгрөгийг хариуцагч Б.Б 2024 оны 12 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 02 сарын 28-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 05 сарын 28-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 10,592,119 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 10,592,119 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч “Х” ХК нь хариуцагч Т.Хд холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хариуцагч Б.Бт 29,169,238 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч “Х ХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,796 төгрөгөөс 151,898 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Бс улсын тэмдэгтийн хураамжид 151,898 төгрөг, улсын орлогоос 151,898 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХК-д олгосугай.
5. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ