2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/00054

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Л ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 18,723,184 төгрөгийг хариуцагч А.Т төлөхийг хүлээн зөвшөөрч, 720,000 төгрөгийг төлж,  үлдэгдэл 18,003,184 төгрөгийг 2025.01.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.02.28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.11,30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.02.28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.03.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.04.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.05.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.06.30-ны өдөр 1,003,184 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч А.Тд тогтоосон хугацаанд 18,003,184 төгрөгийг нэхэмжлэгч “Л ББСБ” ХХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,590 төгрөгөөс 125,795 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Тс улсын тэмдэгтийн хураамжид 125,795 төгрөг, улсын орлогоос 125,795 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Л ББСБ” ХХК олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                       А.ЭНХЖАРГАЛ