| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/08060/И |
| Дугаар | 192/ШШ2025/00072 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/00072
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан Л Ц /РД: /-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
2. Л.Цэнд-Аюуш нь хамгийн сүүлд Сүхбаатар дүүрэг, тоотод оршин сууж байсан, регистрийн дугаар болохыг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Энэхүү шийдвэрийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Номин-Эрдэнэд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг 32 дугаар хороо, 35 байр, 20 тоот хаягт оршин суух Уянгын Сумъяа /РД:УХ94101726, утасны дугаар:91008988/-гийн хүсэлттэй,
Л.Цэнд-Аюушийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ариунзаяа,
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч У.Сумъяа нь хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов.
1.1. Л.Цэнд-Аюуштай гэрээ байгуулах үед үйл ажиллагаа явуулж байсан хаягийн мэдээллээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн хаягт хариуцагч бүртгэлгүй, оршин суудаггүй үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШЗ2024/21113 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
1.2 Л.Цэнд-Аюушийн оршин сууж буй газар, хаяг тодорхойгүй байгаагаас шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШЗ2024/21113 дугаар захирамж, С.Нэгүн, Ц.Энэрэл нарын төрсний гэрчилгээ, өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч У.Сумъяа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Цэнд-Аюушийн оршин сууж байгаа газар, хаяг мэдэгдэхгүй байгаа үндэслэлээр эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.
1.1. Хүсэлт гаргагч У.Сумъяа нь Л.Цэнд-Аюушт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байх ба тухайн хаягт хариуцагч оршин суудаггүй үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШЗ2024/21113 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Л.Цэнд-Аюушийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгах үндэслэлтэй гэж үзэв.
Лхагвадоржийн Цэнд-Аюуш нь хамгийн сүүлд Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Ойчдын 1 дүгээр гудамж, 59 тоотод оршин сууж байсан, регистрийн дугаар РЭ93022211 болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан Лхагвадоржийн Цэнд-Аюуш /РД: РЭ93022211/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
2. Л.Цэнд-Аюуш нь хамгийн сүүлд Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Ойчдын 1 дүгээр гудамж, 59 тоотод оршин сууж байсан, регистрийн дугаар РЭ93022211 болохыг мэдэгдсүгэй.