2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/00103

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 23,760,000 төгрөгөөс 7,920,000 төгрөгийг авахаас татгалзаж, үлдэх 15,840,000 төгрөгийг хариуцагч “Г” ХХК 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч “Г ХХК-д 15,840,000 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч “М” ХХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,796 төгрөгөөс 276,750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 118,575 төгрөг, улсын орлогоос 118,575 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Медиаболовсрол суваг” ХХКолгосугай. 

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

             

ШҮҮГЧ                                                А.ЭНХЖАРГАЛ