| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2018/0042/Э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2018-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Машлай (томилолтоор) |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Р.Машлай (томилолтоор),
шүүгдэгч Ш. (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1807000480017 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 32 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, тоотод О.тай маргалдаж түүнийг архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш. нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш. нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, тоот иргэн Х.ын гэрт Х., О., Ш. нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн Х., Ш. нар унтсаны дараа О. Ш.оос “миний бичиг баримт, түрийвч хаана байна, чи авсан уу” гэж асуухад “би аваагүй, намайг хулгайд сэрдлээ” гэж уурлан түүний цээж рүү өшиглөж газар унагаахад босч ирээд гараараа нэг удаа Ш.ын нүүр лүү цохиж, шилтэй архи аваад дахиад цохих гэтэл гарнаас барьж авч түлхээд архины шилээр толгойг нь цохиж тархи доргилт, духанд шарх, зүүн хацарт цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.ын өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тоотод О. ах намайг дуудсан. Намайг гэрт нь очиход согтуу байсан. Тэгээд 0.75 литрийн нэг шил архи задлаад уусан. Надаас банкны картаа нэхээд байсан. Би картыг нь аваагүй гээд хэрүүл үүссэн. Бид хоёр нэг хэсэг эвлэрээд гайгүй болсон. ах босч ирээд намайг нэг цохих гэхээр нь би цээж рүү нь өшиглөөд унагаасан. Дахиад архины шил аваад босоод ирэхээр нь гараас нь бариад буцаагаад түлхээд унагаахад архины шил толгой дээрээс нь унаад хагарсан. Тэгээд би гэр лүүгээ харьсан. Хохиролд 200.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 50.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 150.000 төгрөгийг төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч О.ын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “... Тэгээд би авсан архиа задлаад Ш.той ууж байгаад би согтоод Ш.оос “миний бичиг баримт, түрийвч хаана байна, чи авсан уу” гэж асуусан, тэр үед Ш. согтуудаа “би аваагүй, намайг хулгайд сэрдлээ” гэж уурлаж миний цээж рүү өшиглөсөн юм, тэгээд би газар унаад буцаж босч ирэхдээ газар тавьчихсан байсан архи аваад Ш.ыг цохих гэтэл Ш. миний архи барьсан гарнаас барьж авч буцааж над руу гарыг минь түлхэж, архины шилээр миний толгойг цохиж гэмтээсэн юм. Надад одоо гомдол, санал байхгүй ээ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08 шэ/67 тоот:
1. О
2. Дээрх мохоо зүйлийн болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, нь ир ирмэг бүхий зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч Ш.ын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “... Тухайн үед О. надаас “миний эд зүйлс алга байна, чи авчихлаа” гээд нэхээд байхаар нь “би аваагүй” гэхэд босч ирээд намайг эрүү рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би тайвшуулаад суулгатал дахиж “чи миний юмыг авчихлаа” гээд дайраад байхаар нь бид хоёр маргалдаад “пизда наахуу” дээрээ тулаад хэн хэн нь мөчөөгөө өгөхгүй хараал урсгаад хэрэлдэцгээсэн, тэгтэл О. газар байсан 0.75 литрийн Сайхан архины шилийг аваад босч ирээд намайг цохих гэхээр нь өөрийнх нь гарнаас барьж байгаад буцаж түлхээд гартаа барьсан байсан архины шилээр нь цохьсон. Би гарнаас нь шилийг нь салгаж аваагүй түлхээд дарахад нь шилтэй архиар нь өөрийг нь цохигдоод толгой дээр нь шил нь хагараад толгой нь зүсэгдсэн юм. Тэгээд л би гараад зугтаачихсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/,
Ш.ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар тал/,
Ш.ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 32, 34-47 дугаар тал/,
Ш.ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ш.од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Ш. гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж,
улмаар******* болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч О. эмчилгээний зардалд баримтгүйаар 200.000 төгрөг нэхэмжилснээс 50.000 төгрөгийг төлж, үлдсэн 150.000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлсэн тул гаргуулахаар шийдэж,
шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч О. “гомдол саналгүй” гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3-д “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна.”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 7-д “Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шүүх түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж тус тус заасан ба хохирогч О. шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, мөн шүүгдэгчтэй эвлэрч “гомдол саналгүй” гэсэн байх тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шархүүгийн од Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.од оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.оос нөхөн төлөхөө илэрхийлсэн 150.000 (нэг зуун тавин мянга) төгрөгийг гаргуулан хохирогч О.т олгосугай.
6. Шүүгдэгч Ш. нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч О. “гомдол саналгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ