Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 308/ШШ2025/00123

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 308/ШШ2025/00123

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, * дүгээр хороо, Сын *, төв байранд байрлах Г бХК 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Н, Н.Т нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г б Д сн х м Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г б ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Н, Н.Т нарыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан.

1.Зээлдэгч Д.Н нь  Д аймаг, С сум, * дүгээр баг, Г гудамж, ***-р байрны ** тоотод оршин суух хаягтай, холбоо барих утас: *********. Мөн хамтран зээлдэгч Н.Т нь Г аймаг, С сум, * дүгээр баг, ***-р байрны ** тоотод оршин суух хаягтай, холбоо барих утас: *********. Г бас ЗГ********** зээлийн гэрээгээр 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 22,500,000 төгрөгийг 21,6 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай, тус зээлийн гэрээнд 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөгийг 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 4,000,000 төгрөгийг 22,8 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай тус тус өөрчлөлт оруулан зээлж авсан. Г бы зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.5 дахь заалтыг зөрчиж холбоо тогтоох боломжгүй, хаяг байршилдаа байрладаггүй болно. Зээлдэгч Д.Н, Н.Т нар нь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар ЗГ********** тоот зээл 45,544,820.18 төгрөгийн өртэй байна. Энэхүү зээлийн өрийг нэхэмжлэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч холбоо тогтоох боломжгүй, хаяг тодорхойгүй шалтгаанаар ***/ШЗ2025/00**** дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Д овогтой Н, Н овогтой Т нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2-3/, Г аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ***/ШЗ2025/00*** дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-4-5/, итгэмжлэлүүд /хх-9/ улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-10/, зээл болон барьцааны гэрээ /хх-12/, зээл эргэн төлөлтийн хуваарь /хх-12-13/, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-14-24/, зээлийн дансны хуулганы хуулбар /хх-25-31/, Г аймгийн С сумын Г багийн Засаг даргын албан бичиг /хх-32-33/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

          1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Г б ХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Н, Н.Т нарын оршин суух хаягийг тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Д.Н, Н.Т нарыг зээлийн гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгч, гэрээний үүрэг гүйцэтгэгч гэж нэхэмжлэгч тодорхойлсон.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хаягт Д.Н, Н.Т нар нь оршин суудаггүй болох нь Г аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ***/ШЗ2025/00*** дугаартай шүүгчийн захирамжаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 4-5 дахь тал)

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана,

Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Нт, Н.Тн нарыг эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Д аймгийн Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б овогт Дын Нт , Б овогт Нын Т нарыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д.Н, Н.Т нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Д аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.АДЪЯАСҮРЭН