Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар   2023/ДШМ/776     

     2023            8              01                                      2023/ДШМ/776           

Б.Х, Г.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ  даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ө.Мөнхнавч

шүүгдэгч Б.Х, Г.М, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Уранчимэг,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/525 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Х, Г.М нарт холбогдох 2302000000090 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.    

Г.М 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сити дээд сургуулийн оюутан, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 43 дугаар байр 1 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,

Б.Х, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Ханлиг тайшир илч ХХК-д менежер ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нарны зам гудамж 99 байр 123 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,

Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 9 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 8 хороо 11 хорооллын Сип нэртэй пабад байхдаа Б гэх хүнээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтдаг JWH-018 /ADB-BUTINACA/ агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,  улмаар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 79 дүгээр байрны 127 тоот гэрт болон өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг JWH-018 /ADB-BUTINACA/  агууламжтай 439 мл сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, мөн Г.Мийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэн, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцож, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Усан оргилуурын орчимд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтдаг JWH-018 /ADB агууламжтай 3 мл сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Г.Мээр дамжуулан Ц.Т-т худалдсан,  

Шүүгдэгч Г.М нь Г.Б.Хтай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн, гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр хамтран оролцож 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Усан оргилуурын орчимд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтдаг JWH-018 /АDВ-ВUTINACA/ агууламжтай 3 мл сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Ц.Т-т 600,000 төгрөгөөр худалдсан, мөн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Усан оргилуурын орчимд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтдаг JWH-018 /АDВ-ВUTINACA/ агууламжтай 1 мл сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Шүүгдэгч Б.Хын үйлдсэн гэмт хэргийг   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйл 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.М-ийн үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйл 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бүлэглэж худалдсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон, шүүгдэгч Г.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бүлэглэж худалдсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйл 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ийг 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-т оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.М-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Г.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Монгол Улсын 10 төгрөгийн дэвсгэр 1 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 73 ширхэг, 20.000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, Бүгд найрамдах Социалист Вьетнам Улсын 20.000 донгийн дэвсгэрт 1 ширхэг, 10.000 донгийн дэвсгэрт 3 ширхэг, 5.000 донгийн дэвсгэрт 2 ширхгийг тус тус улсын орлого болгож, Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон №1 гэж дугаарласан 1 мл-н тариуртай шингэн 4 ширхэг, №3 гэж дугаарласан 10 мл-н хоосон тариур, №4 гэж дугаарласан 1 мл-н тариуртай шаргал өнгийн шингэн зүйл 5 ширхэг, шинжээчийн 5703 дугаартай дүгнэлтийн хамт буцаан ирүүлсэн №2 гэж дугаарласан хар өнгийн гялгар уутанд Bulldog гэсэн бичиглэлтэй бага хэмжээтэй шингэнтэй хар өнгийн шилэн сав 1 ширхэг, Наters Lovers гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн хуванцар савтай шар өнгийн шингэн 1 ширхэг, ягаан өнгийн хуванцар савтай шар өнгийн шингэн 1 ширхэг, Horny гэсэн бичигтэй хуванцар савтай шингэн зүйл 3 ширхэг, Juicy grapers гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн зүйл 2 ширхэг, Naked гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн зүйл 1 ширхэг, Juicy Strawberry гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн зүйл 2 ширхэг, Lemon Soda гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн зүйл 2 ширхэг, \/аре daily гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн зүйл 1 ширхэг, Friut 100 гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн зүйл 1 ширхэг, Naked Green Lemon гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн зүйл 1 ширхэг, цагаан өнгийн тагтай хуванцар савтай шингэн зүйл 10 ширхэг, №1 гэж дугаарласан 1 мл-н тариуртай шаргал өнгийн шингэн зүйл 1 ширхэг, №2 гэж дугаарласан хуйлсан мөнгөлөг цаас, мөн үзлэгээр хураан авсан №5 гэж дугаарласан хэрэглээгүй зүү тариур 25 ширхэг, №7 гэж дугаарласан НӨАТ-ын баримт 13 ширхэг болон 2 нэхэмжлэлийн бичгийг тогтоол хүчин Г.Т болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, Шийтгэх тогтоол хүчин Г.Т болмогц 18-58 УБЕ улсын дугаартай Тоёота Камри маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1382 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, .Г.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Б.Х, Г.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Х давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “.... Анхан шатны шүүх намайг анхнаасаа тухайн бодисыг борлуулах зорилгоор олж авч, худалдах зорилгоор хадгалж, Г.М-ийг хатгаж, Г.Тт худалдаж ашиг олсон учраас надаас хураан авсан мөнгөнүүд болон Вьетнам улсын мөнгөн дэвсгэрт донгийг улсын орлого болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би анх тухайн шингэн Vape буюу электрон тамхины шингэн гэж бодож авсан болохоос хар тамхины төрлийн бодис гэж бодож аваагүй мөн бусдад өгөөгүй. Манай гэрээс хураагдсан шингэнүүдийн тал хувиас нь шинжээчийн  дүгнэлтээр ямар нэгэн бодис илрээгүй гэж гарсан бөгөөд тухайн бодисноос тухайн үед Г.М бид 2 хэрэглэсэн боловч шээснээс ямар нэгэн бодис шинжилгээгээр илрээгүй. Г.Т шээснээс өөр төрлийн бодис илэрсэн болохоос “бутаника” гэх бодис мөн илрээгүй. Би Г.Мийг Г.Тгэх хүүхдэд зарчих гэж хатгах нь бүү хэл тэр хүүхдийг огт танихгүй, тийм зүйл огт болоогүй. Хэрвээ тийм зүйл болсон бол Г.М Г.Төөс 600.000 төгрөг авмагцаа надад өгөх ёстой байсан байх. Би тэр мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Улсын орлого болгосон Монгол төгрөг болон Вьетнам донг нь би Вьетнам улсаас оригинал пүүз оруулж ирж, зарж олсон  мөнгө төгрөг болохоос тухайн шингэнийг зарж олсон мөнгө, донг биш юм. Г.М надаас ирж пүүз авч явж мөнгө нэмж зардаг байсан, тэгэхдээ Vape-ний шингэн чинь гоё үнэртэй юм байна гээд надад өгчөөч гэхээр нь өгдөг байсан. Мөн Vape-ний шингэнийг шприцээр цэнэглэдэг байсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.М давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “.... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8 дугаар хуудсанд: Шүүгдэгч Г.Мийг бүлэглэж худалдсан, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэсэн атлаа надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял оногдуулсанд гомдолтой байна. Учир нь худалдаалах зорилгогүй байсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн байна. Мөн тухайн шингэнийг хар тамхины төрлийн бодис гэдгийг би огт мэдээгүй бөгөөд Г.Тт Vape буюу электрон тамхины шингэн гэж бодож л өгдөг байсан ба тухайн над руу шилжүүлсэн 600.000 төгрөг нь урьд нь Г.Тийн надаас авсан 3 пүүзний үлдэгдэл төлбөр байсан болно. Тухайн өдөр Г.Т тус шингэнийг надтай хамт хэрэглэсэн атал шээснээс нь тэр бодис гараагүй. Иймд миний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хохироос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Уранчимэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бүлэглэж худалдсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэж зүйлчилсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хатгагчаар оролцсон талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Мөн анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Б.Х-ыг Г.М-ээр дамжуулан Ц.Т-д мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдсан гэж дүгнэсэн. Гэтэл миний үйлчлүүлэгч Б.Х нь Ц.Т-ийг танихгүй. Мөн тухайн үед Б.Х нь сэтгэцэд нөлөөлөх бодисыг электрон тамхины шингэн /Vape/ гэж бодож хүнээс худалдаж авсан. Миний үйлчлүүлэгч Б.Х, Г.М нар нь хоорондоо хуурай ах дүүсийн харилцаатай бөгөөд тэд Вьетнам улсаас ориг пүүз оруулж ирж худалддаг. Энэ талаар баримтууд хэрэгт авагдсан. Тухайн электрон тамхины /vape/ шингэнийг Б.Хаас Ц.Г. Т.Т-д санаатайгаар Г.М-ээр дамжуулан худалдаасан мэтээр буруутгасныг эс зөвшөөрч байна. Учир нь, тухайн 423 грамм бодисоос ихэнхээс нь бутаникийн агууламжтай бодис илрээгүй талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн Ц.-Т-йн шээснээс шинжилгээ авахад бутаникийн төрлийн бодис илрээгүй.  Харин мөс гэх нэршилтэй бодис илэрсэн. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч Б.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй. Харин шинжээчийн дүгнэлтээр тухайн сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодисын талаас нь бутаникийн агууламжтай бодис илэрсэн, хадгалсан үйлдэл байгаа учраас хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Миний үйлчлүүлэгч Б.Х нь ажил, хөдөлмөр эрхэлдэг, өөрийн гэсэн орлоготой. Хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас электрон тамхины шингэний /vape/ бодисыг Г.М “гоё үнэртэй шингэн байна. Надад өгөөч” гэж хэлсэн учраас өгсөн болохоос анхнаасаа тухайн бодисыг мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөлөх бодис гэж мэдээгүй. Мөн тухайн бодисыг хадгалж, бусдад худалдах үйлдэл огт хийгээгүй. Энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгч Г.М-ийн тухайд урьд нь Ц.Т түүнээс 3 ширхэг пүүз авсан. Мөн Г.М-ийг Б.Х-с авсан шингэнээ Ц.Г.Тт худалдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, Ц.Г.Тийн шээснээс шинжилгээ авахад бутаникийн агууламжтай бодис огт илрээгүй. Харин мөс гэх нэршилтэй бодис илэрсэн. Б.Х, Г.М нар нь “бид тухайн бодисоороо электрон тамхиа цэнэглэж хэрэглэсэн” гэж мэдүүлсэн. Гэвч миний үйлчлүүлэгч Б.Х, Г.М нарын шээснээс шинжилгээ авахад бутаникийн төрлийн бодис илрээгүй. Иймд анхан шатны шүүх дээрх эргэлзээтэй нөхцөл байдлуудыг харгалзахгүйгээр миний үйлчлүүлэгч нарт ял оногдуулсанд гомдолтой байна. Мөн миний үйлчлүүлэгч Б.Х-ыг Г.М-ээр дамжуулан Ц.Г.Тт 600.000 төгрөгөөр тухайн бодисыг худалдсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь, Б.Х тухайн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Мөн Ц.Г.Т мэдүүлэхдээ Б.Х-ын талаар огт мэдүүлдэггүй. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, миний үйлчлүүлэгч нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.  

Прокурор Ө.Мөнхнавчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт: Шүүгдэгч Г.М нь 1 мг сэтгэцэд нөлөөлөх бодисыг биедээ хадгалсан. Уг үйлдлийг нь прокурорын зүгээс худалдах зорилгогүйгээр биедээ хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзсэн. Мөн 3 мг сэтгэцэд нөлөөлөх бодисыг Ц.Г.Тт худалдсан үйл баримт тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8 дугаар хуудсанд дээрх 2 үйлдлийг “...шүүгдэгч Г.Мийг бүлэглэж худалдсан, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт...” гэж тус тусад нь дүгнэсэн. Гэтэл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас зөвхөн худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэж ойлгож, тайлбарласан нь үндэслэлгүй. Шүүгдэгч Г.М “тухайн бодисыг хууль бус, хориглосон гэж мэдээгүй” гэж мэдүүлдэг боловч тухайн бодисыг мансууруулах төрлийн бодис болохыг мэдсэн байх боломжтой нөхцөл байдал тогтоогдсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн Ц.Т-ийн мэдүүлэг, Ц.Г.Тийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан гэмт хэргийг үйлдсэнд шийтгэсэн шүүхийн шийтгэх тогтоолоор давхар нотлогддог. Мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас “шээснээс илрээгүй” гэж мэтгэлцдэг. Гэтэл тухайн бодис нь 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын жагсаалтад багтсан. Мөн JWH-018 бутаникийн агууламжтай бодисыг шээснээс илрүүлэх боломжгүй. Учир нь, тухайн шинжилгээний тест нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх 10 төрлийн бодисыг хэрэглэсэн эсэхийг шалгахаар тестлэгдсэн байдаг. Уг 10 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг илрүүлэгчид JWH-018 буюу бутаникийн төрлийн бодисыг илрүүлэх тест байхгүй юм. Өөрөөр хэлбэл, одоогоор JWH-018 буюу бутаникийн төрлийн бодисыг шээснээс илрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “тухайн хүний биеэс биологийн дээж авахад хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдвол худалдаалах гэмт хэрэг төгсөнө” гэж тайлбарласан нь хэт өрөөсгөл ойлголт юм. Мөн шүүгдэгч Б.Х нь Ц.Т-ийг танихгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн. Гэвч шүүгдэгч Б.Х нь тухайн бодисыг шүүгдэгч Г.М-ээр дамжуулж Ц.Г.Тт худалдсан үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Мөн өмгөөлөгч “мөрдөн шалгах ажиллагааны шатанд тухайн шинжээч нарын дүгнэлтэд дахин шинжээч томилох талаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй” гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, тухайн шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй тул дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой дүгнэж бичсэн. Иймд шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу хэрэгт нотолбол зохих байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд хийгдсэн мөрдөн шалгах, хяналт тавих ажиллагаанууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх ба хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

Хэргийн бодит байдлыг нотолж буй нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байна.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан үндэслэл, үйл баримтгүй, энэ хүрээнд маргаан бүхий асуудал гаргаагүй байна.

Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Б.Х, Г.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал,

Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 9 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 8 хороо 11 хорооллын Сип нэртэй пабад байхдаа Б гэх хүнээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтдаг JWH-018 /ADB-BUTINACA/ агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд хууль бусаар хадгалсан,  мөн Г.М-ийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэн, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцож, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Усан оргилуурын орчимд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтдаг JWH-018 /ADB агууламжтай 3 мл сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Г.Мээр дамжуулан Ц.Г.Тт худалдсан,  

Шүүгдэгч Г.М нь Б.Х-тай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн, гүйцэтгэгчээр хамтран оролцож 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Усан оргилуурын орчимд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтдаг JWH-018 /АDВ-ВUTINACA/ агууламжтай 3 мл сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Ц.Т-д 600,000 төгрөгөөр худалдсан, мөн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтдаг JWH-018 /АDВ-ВUTINACA/ агууламжтай 1 мл сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь :   

- гэрч Н.Б“...Би 2022 оны 6 сараас хойш найз болох Г.М, Э нарын хамт амьдарч байгаа... Дроп гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг ойролцоогоор 1 сарын өмнөөс Г.М олж ирээд Энхзориг бид гурав хэрэглэдэг байсан...Хэрэглэсэн зүү тариурт дроп байсныг би хэрэглэсэн. Хуульсан мөнгөнүүд дроп хэрэглэхдээ ашиглаж байсан мөнгөнүүд...Цэг мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас нь дроп хэрэглэсэн тугалган цаас байгаа юм...гэх мэдүүлэг /1хх-174/,

- гэрч Г.Тийн"...Би 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 15 цаг 15 минутын үед Г.М-ийн 0000000 дугаарын гар утас руу нь "байна уу” гэхэд Г.М "байна" гэсэн хариу өгч, бид 2 утсаар яриад "би шингэн авъя" гэхэд Г.М мөнгөө дансаар хийчих гээд над руу мессэжээр 0000000000 тоот данс явуулсан, би данс руу нь эхнэр М-ийн эзэмшлийн Хаан банкны 0000000000 тоот данснаас 1 мл хэмжээтэй шингэнг 200,000 төгрөгөөр бодож 3 млл шингэн авахаар 600,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд орой 21 цагийн Г.М над руу фэйсбүүк чатаар шингэнийг Улсын их дэлгүүрийн урд Усан оргилуурын хажууд хогийн саван дотор хийсэн бичлэг явуулсан байсан. Тэгэхээр нь би 22 цаг өнгөрч байхад хараад уг бичлэгт дээр байгаа шингэнийг очиж хогийн савнаас халаасандаа хийгээд эргэтэл цагдаа нарт баригдсан. Г.Мийн надад өгсөн шингэн нь тус бүр 1 мл тариурт хийсэн 3 ширхэг тариуртай шингэн байсан...өмнө нь 2022 оны 10 сарын эхээр Г.Мтэй дахин холбогдоод нөгөө шингэнийг авъя хэдэн төгрөгөөр өгөх вэ гэхэд Г.М тухайн үед 1 мл хэмжээтэй тариуртай нь 250,000 төгрөг гэж хэлсэн...Хамгийн сүүлд 2022 оны 11 сарын 11-ний өдөр 3 мл хэмжээтэйг 600,000 төгрөгөөр худалдаж аваад цагдаад баригдсан. Би нийтдээ Г.Мээс 3 удаа 5 мл шингэнийг нийт 1 сая төгрөгөөр худалдаж авсан...” /1хх- 176-178/,

- Г.Мийн Хаан банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга...орлого хэсэг дэх 2022.11.11-ны өдөр tuugii 600.000 төгрөг гэх баримт /1хх-98, 102/,     

- Ц.Г.Тийн биед үзлэг хийсэн тэмдэглэл:...Сэтгэцэд нөлөөт бодис байгаа гэж 3 ширхэг, дотроо шингэн зүйлийн агууламжтай зүү, тариу гаргаж өгснийг эд мөрийн баримтаар хураав авсан.../1хх-15-18/,

- Г.Мийн биед үзлэг хийсэн, биологийн дээж авсан, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл: 1 мл хэмжээтэй шар өнгийн зүйлийн агууламжтай, зүү тариур болон хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас гаргаж ирснийг 1, 2 гэсэн дугаар тавьж эд мөрийн баримтаар хурааж авсан.../1хх-21-24, 25-26/,

- Б.Хын биед үзлэг хийсэн, биологийн дээж авсан, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл: Түүний куртекний халааснаас 4 ширхэг, дотроо шингэн зүйлийн агууламжтай зүү, тариур...хураан авсан /1хх-45-48/,  

- Б.Х-ын амьдарч буй гэх Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 79 дүгээр байрны 127 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл:...Хаалгаар орж, баруун гар талд байрлуулж тавьсан шар өнгийн модон шүүгээн дотор байсан цүнхнүүд болон тавиур дээр байсан нийт 28 ширхэг шингэн зүйлийн агууламжтай хуванцар савтай зүйл, зиплок түгжээтэй гялгар уутанд хийсэн хэрэглэсэн зүү тариур, 5 ширхэг дотроо шингэн зүйлийн агууламжтай зүү, тариур, 25 ширхэг хэрэглээгүй шинэ зүү тариур, зэрэг дээр 2-5 хүртэл дугаар тавьж эд мөрийн баримтаар хураан авсан...мөн бэлнээр 10,000 төгрөг 73 ширхэг, 20.000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг байсанг 1 гэсэн дугаар тавьж хураан авсан...Бор өнгийн жижиг хайрцаган дотроо шингэн зүйлийн агууламжтай хуванцар сав байсныг 6 гэсэн дугаар тавьж...эд мөрийн баримтаар хураан авсан...”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-49-52/,

- Б.Х-ын гэр, биеэс хурааж авсан эд зүйлс шинжилгээ хийсэн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.12.06-ны өдрийн 5702 дугаар дүгнэлт: "1" гэж дугаарласан 1 мл-ийн тариуртай шаргал өнгийн шингэн зүйл /4ш/, "4" гэж дугаарласан 1 мл-ын тариуртай шаргал өнгийн шингэн зүйл /5ш/ тус бүрээс JWH-018 /АDВ-ВUTINACA/ илэрсэн. JWH-018 нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад хамаарна. "1" гэж дугаарласан шаргал өнгийн шингэн зүйлийн хэмжээ нь 4 мл орчим, “4” гэж дугаарласан шаргал өнгийн шингэн зүйлийн хэмжээ нь 5 мл орчим тус тус байна.../1хх-208-210/,   

- Б.Х-ын амьдарч байсан гэрээс хураан авсан эд зүйлд шинжилгээ хийсэн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.12.07-ны өдрийн 5703 дугаар  дүгнэлт:...Haters&Lovers гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн хуванцар савтай шар өнгийн шингэн, Vit C гэсэн бичиглэлтэй бор өнгийн хуванцар шар өнгийн шингэн, ягаан өнгийн хуванцар савтай шар өнгийн шингэн, цагаан өнгийн тагтай хуванцар савтай шар өнгийн шингэн зүйл /10ш/ тус бүрээс JWH-018 /АDВ-ВUTINACA/ илэрсэн. JWH-018 нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад хамаарна...Наters & Lovers гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн хуванцар савтай шар өнгийн шингэн нь 50 мл, Vit С гэсэн бичиглэлтэй бор өнгийн хуванцар савтай шар өнгийн шингэн нь 30 мл, ягаан өнгийн 200 дугаар хуудас/ хуванцар савтай шар өнгийн шингэн нь 60 мл, цагаан өнгийн тагтай хуванцар савтай шар өнгийн шингэн зүйл /10ш/ нь 290 мл орчим байна..."/1хх-196-200/,  

- Г.М-ийн биеэс хурааж авсан эд зүйлс шинжилгээ хийсэн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.11.30-ны өдрийн 5711 дугаар дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн эд зүйл нь шинжилгээнд тэнцэнэ... "1" гэж дугаарласан 1 мл-ийн тариуртай шаргал өнгийн шингэн зүйлээс JWH-018 /АDВ-ВUTINACA/ илэрсэн. JWH-018 нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад хамаарна. Шаргал өнгийн шингэний хэмжээ 1 мл орчим байна..." /1хх-213-215/,  

- Ц.Т-ийн биеэс хурааж авсан эд зүйлс шинжилгээ хийсэн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022.11.30-ны өдрийн 5712 дугаар  дүгнэлт : "1" гэж дугаарласан 1 мл-ийн тариуртай шаргал өнгийн шингэн зүйл /Зш/ тус бүрээс JWH-018 /АDВ-ВUTINACA/ илэрсэн. JWH-018 нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад хамаарна. Шаргал өнгийн шингэний хэмжээ 3 мл орчим байна...”/1хх-218-220/,

- Б.Х-ын гэрчээр өгсөн“...Би 2022 оны 9 дүгээр сард Б гэх нэртэй 40 орчим насны эрэгтэй хүнтэй покер тоглоод 10 сая төрөгний оронд электрон тамхины шингэн авсан. Тэр хүн надад хэлэхдээ энэ тамхины шингэн бусад шингэнээ бодвол хүчтэй үнэтэй зарагддаг гэж хэлсэн. Тэгээд би Г.М-тэй холбогдоод надад ийм зүйл байна. Энийг худалдан борлуулах боломж байгаа юу гэж асуусан, тэгээд зарсан тухай...” мэдүүлэг /1хх-165-166/,

- Г.М-ийн гэрчээр өгсөн...Би 2022 оны 6 дугаар сараас найз нар болох Б, Э нарын хамт Б-ын гэрт амьдарч байгаа...Б.Х ахаас дропыг авч, зарсан...Хамгийн сүүлд 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Г.Т-тэй ярилцаад дроп тавьсан газрын бичлэгийг өгч явуулсан. Яг хэдэн төгрөгний ашиг олсноо мэдэхгүй байна.../1хх-167-169/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон байна.

Шүүгдэгч нар тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгч Б.Х-ын үйлдсэн “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” улмаар “бүлэглэн худалдсан” гэмт хэрэгт хатгагчаар  оролцсон, шүүгдэгч Г.М-ийн үйлдсэн “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор бүлэглэн худалдсан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус бүрийн объектив,  субьектив шинж хангагдсан, хамтран оролцсон хэлбэр, оролцоо тогтоогдсон гэж үзнэ.    

Тус хэрэгт анх олон хүнийг холбогдууж мөрдөн шалгах, гэмт хэрэгт хамтын оролцоо, бусад асуудлыг тодруулах шаардлагын дагуу Б.Х, Г.М, Ц.Г.Т, Ц., Н.Б, бусад этгээдийг гэрчээр байцаасан байх ба тухайн мөрдөн шалгах ажиллгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.   

Тухайн гэрчийн мэдүүлгийг авахдаа тэдэнд эрх, үүргийг нь тодорхой тайлбарласан /1хх-165-166, 167-169, 171-172, 173-174, 175-178/ байх ба уг гэрч нарын мэдүүлгүүд нь эх сурвалжаа зааж, улмаар харилцан бие биеийнхээ эх сурвалжийг нотолсон, түүнчлэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж буй дээр дурдсан тусгай мэдлэгийн болон хамаарах бусад нотлох баримтаар давхар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.             

Мөн Б.Х, Г.М, Ц.Г.Т нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалж нь Ц.Г.Тт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн  шүүхийн хүчин Г.Т шийдвэрээр нэгэнт тогтоогдсон /2хх-208-212/ байх тул дахин нотлох шаардлагагүй.              

Иймд Б.Х нь 2022.11.12-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн /1хх-165-166/-өөс хойш 2023.02.13-ны өдөр яллагдагчаар /2хх-43-46/, 2023.05.19-ны өдөр шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө /2хх-224-233/...”зарж борлуулаагүй, электрон тамхины шингэн гэж бодсон, хар тамхины төрлийн зүйл гэж бодоогүй...Г.Мд жижиг савтайг өгсөн...Г.М бид 2 тэр шингэнийг зарж ашиг олох санаа байгаагүй...Г.Мээр дамжуулж пүүз заруулсан, надад өгөх ёстой мөнгө бол пүүзний мөнгө...”гэх зэргээр мэдүүлсэн, түүнчлэн Г.М нь 2022.11.12, 2023.11.14-ны өдөр гэрчээр 2 удаа мэдүүлэг өгсөн /1хх-165-166/-өөс хойш 2023.02.13-ны өдөр яллагдагчаар /2хх-55-57/, 2023.05.19-ны өдөр шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө /2хх-224-233/...”Г.Т ахын эхнэрийн данснаас орж ирсэн мөнгийг шингэний мөнгө гэж бодсон чинь пүүзний мөнгө байсан, би тэр шингэнийг зүгээр өгсөн...Тэр шингэнийг Б.Х ахаас урд нь авсан...”гэх зэргээр мэдүүлсэн байх нь шүүгдэгч нарын хувьд өөрсдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийнхээ хүрээнд өгсөн мэдүүлэг гэж үзэх үндэслэл бүхий байгааг тэмдэглэх нь зүйтэй.    

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын шээсний дээжийг “сэтгэцэд нөлөөт тодорхой төрлийн бодисыг илрүүлэх” тестээр шалгахад “сэтгэцэд нөлөөт тодорхой нэр төрлийн бодис” илрээгүй /1хх-25, 39-40, 234/, Ц.Г.Тийн шээснээс шинжилгээ авахад “мөс” гэх нэршилтэй бодис илэрсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн тухайн гэмт хэргүүдийг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл, үйл баримт болохгүй болно.   

Хэргийн үйл баримтаар, шүүгдэгч Г.Мийн хувьд 2 тусдаа гэмт хэрэгт буюу “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор Б.Х-тай бүлэглэн худалдсан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогдсон байх ба харин анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэх үйлдлийг нь “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор бүлэглэн худалдсан” гэх хэрэгт нь нэгтгэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг ял шийтгэл оногдуулсан байх тул тус шийдэл нь тухайн шүүгдэгчийн эрх зүйн байдалд нийцсэн гэж үзэв.  

Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлүүлэх тухай шүүгдэгч Б.Х, Г.М нарын гомдлыг хүлээж авах үндэслэл, үйл баримт тогтоогдохгүй байна.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.  

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрлийг хэрхэн сонгож, ямар хэмжээгээр оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.   

Шүүгдэгч нарын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэг хариуцах чадвартай, шүүгдэгч Г.М ам бүл 2 ээжийн хамт, бүрэн дунд боловсролтой гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримт хэрэгт авагдсан /1хх-181, 239-240, 2хх-107-114, шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Б.Х ам бүл 1, дээд боловсролтой, хувийн хэвшилд ажилладаг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримт хэрэгт авагдсан /1хх-184, 247-248, 2хх-116, 218-221, шүүх хуралдааны тэмдэглэл/ тус тус судлагдсан байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д 2 жил хорих ял, Б.Х-т 2 жил 1 сар хорих ял оногдуулахдаа харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн байх ба тус  оногдуулсан хорих ялын хэмжээ нь шүүгдэгч нарын үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.      

Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх, улмаар хорих ялыг өөр төрлийн ялаар солиулах тухай шүүгдэгч Б.Х Г.М нарын  гомдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.    

Шүүгдэгч Б.Х, Г.М нар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Усан оргилуурын орчимд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтдаг JWH-018 /ADB агууламжтай 3 мл сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгод санаатай нэгдэж, Ц.Г.Тт 600.000 төгрөгөөр худалдсан гэх тухайн гэмт хэргийг прокуророос шүүхэд шилжүүлж, гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэсэн байтал 600.000 төгрөгөөс илүү мөнгийг хурааж, улсын орлого болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгч Б.Х, Б.Г.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Монгол Улсын 10 төгрөгийн дэвсгэр 1 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 60 ширхгийг улсын орлого болгож, харин бусад 10.000 төгрөгийн дэвсгэрт 13 ширхэг, 20.000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, Бүгд найрамдах Социалист Вьетнам Улсын 20.000 донгийн дэвсгэрт 1 ширхэг, 10.000 донгийн дэвсгэрт 3 ширхэг, 5.000 донгийн дэвсгэрт 2 ширхгийг Б.Х-т буцаан олгох нь зөв болно.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан нийтлэг болон тусгайлан заасан үндэслэл, журмаас үзэхэд шүүхийн шийдвэрийг гагцхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх чиг үүрэгтэй учраас тус эрүүгийн хэрэг дэх эд мөрийн баримт устгахыг Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газарт даалгасныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэж өөрчлөх нь зүйтэй.   

Түүнчлэн тус хэрэг хураагдсан 2 ширхэг компакт дискийг /2хх-190/ шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул тус хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсарган үлдээхээр өөрчлөлт оруулав.      

Шүүгдэгч Б.Х, Г.М нар шийтгэх тогтоол гарсан 2023.05.19-ний өдрөөс хойш 2023.08.01-ний өдөр хүртэл тус бүр цагдан хоригдсон нийт 74 хоногийг тэдний  эдлэх хорих ялд оруулан тооцно.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/525 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн :

4 дахь заалтад: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Б.Г.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Монгол Улсын 10 төгрөгийн дэвсгэр 1 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 73 ширхэг, 20.000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, Бүгд найрамдах Социалист Вьетнам Улсын 20.000 донгийн дэвсгэрт 1 ширхэг, 10.000 донгийн дэвсгэрт 3 ширхэг, 5.000 донгийн дэвсгэрт 2 ширхгийг тус тус улсын орлого болгосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Б.Г.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Монгол Улсын 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 60 ширхгийг тус тус улсын орлого болгож, 10.000 төгрөгийн дэвсгэрт 13 ширхэг, 20.000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, Бүгд  найрамдах Социалист Вьетнам Улсын 20.000 донгийн дэвсгэрт 1 ширхэг, 10.000 донгийн дэвсгэрт 3 ширхэг, 5.000 донгийн дэвсгэрт 2 ширхгийг Б.Хт буцаан олгосугай.” гэж,    

5 дахь заалтад: ”...устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газарт даалгасугай” гэснийг “...устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тус хэрэгт хураагдсан 2 ширхэг компакт дискийг тус хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсарган үлдээсүгэй.”...гэж тус тус өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х, Г.М нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.       

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Х, Г.М нарын тус бүр цагдан хоригдсон 74 /далан дөрөв/ хоногийг тэдний эдлэх хорих ялд тус тус оруулан тооцсугай.                            

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                       ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

                       ШҮҮГЧ                                                             Г.ГАНБААТАР