| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 101/2024/08847/И |
| Дугаар | 320/ШШ2025/00240 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 320/ШШ2025/00240
| 2025 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 320/ШШ2025/00240 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***од байрлах, ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***т оршин суух, Г Д-ийн Э-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 11,474,970 (арван нэгэн сая дөрвөн зуун далан дөрвөн мянга есөн зуун дал) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Хэрэг шилжүүлэх тухай 197/ШЗ2025/01243 дугаар захирамжаар шилжүүлснийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7104612528 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 1,243,551 төгрөг, 7104592154 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 1,038,640 төгрөг, 7104585914 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 1,385,714 төгрөг, 7104335355 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 3,172,619 төгрөг, 7107759918 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 4,101,639 төгрөг, 7106149433 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 300,575 төгрөг, 7104643397 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 227,232 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 11,474,970 төгрөгийг хариуцагч Д- Э-гаас гаргуулах гэжээ.
Хариуцагч Д.Э- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.Э- нь ББСБ ХХК-аас хэрэглээний зээлийг 7 удаагийн цахим гэрээгээр авсан нь үнэн. Нэхэмжлэлд дурдсан 11,474,970 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Д.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,474,970 (арван нэгэн сая дөрвөн зуун далан дөрвөн мянга есөн зуун дал) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Э- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 11,474,970 (арван нэгэн сая дөрвөн зуун далан дөрвөн мянга есөн зуун дал) төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбарыг ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198,550 (нэг зуун ерэн найман мянга таван зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-гаас 99,275 (ерэн есөн мянга хоёр зуун далан тав) төгрөгийг, улсын орлогоос 99,275 (ерэн есөн мянга хоёр зуун далан тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,474,970 (арван нэгэн сая дөрвөн зуун далан дөрвөн мянга есөн зуун дал) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Э- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 11,474,970 (арван нэгэн сая дөрвөн зуун далан дөрвөн мянга есөн зуун дал) төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198,550 (нэг зуун ерэн найман мянга таван зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-гаас 99,275 (ерэн есөн мянга хоёр зуун далан тав) төгрөгийг, улсын орлогоос 99,275 (ерэн есөн мянга хоёр зуун далан тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН