Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 320/ШШ2025/00247

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 320/ШШ2025/00247

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж ,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***т байрлах, ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***од оршин суух, Б-ын Н-д холбогдох,

Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүлсэн хүү нийт 321,194 (гурван зуун хорин нэгэн мянга нэг зуун ерэн дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 320/2025/00310/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Н- нь ББСБ-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1400000723356 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.Н- нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 700,000 төгрөгийг сарын 2,7% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.

ББСБ-ын зүгээс зээлийг төлж барагдуулахыг шаардан мессеж илгээх, утсаар холбоо тогтоон хугацаа тохирч өнгөрсөн хугацаанд нийт 750,774 төгрөг төлсөн хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй. Зээл олголт, зээлийн эргэн төлөлтийн дэлгэрэнгүйг зээлийн дансны хуулгаар дэлгэрэнгүй харуулав.

2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Б.Н-гийн зээлийн гэрээний үүрэг нийт 321,194 төгрөг байгаа ба үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 291,924 төгрөг, зээлийн хүү 24,578 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,692 төгрөг байна.

Б.Н- нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 321,194 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.

Төлбөрийг ББСБ ХХК-ийн Хаан банк дахь 11111111 тоот дансанд /гүйлгээний утга: овог, нэр, регистрийн дугаар/ бичиж төлж болно гэжээ.

Нэхэмжлэгч ББСБ ХХК тайлбартаа: ББСБ ХХК нь хариуцагч Б.Н-гээс зээлийн гэрээний үүрэгт 321,194 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 321,194 төгрөгийг ББСБ-ийн Хаан банк дахь 11111111 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Б.Н-д холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүлсэн хүү нийт 321,194 (гурван зуун хорин нэгэн мянга нэг зуун ерэн дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Н- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 321,194 (гурван зуун хорин нэгэн мянга нэг зуун ерэн дөрөв) төгрөгийг төлж барагдуулсан тухай хариу тайлбарыг нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,286 (арван мянга хоёр зуун наян зургаа) төгрөгийн тал 5,143 (таван мянга нэг зуун дөчин гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н-д холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүлсэн хүү нийт 321,194 (гурван зуун хорин нэгэн мянга нэг зуун ерэн дөрөв) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,286 (арван мянга хоёр зуун наян зургаа) төгрөгийн таль хувь 5,143 (таван мянга нэг зуун дөчин гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН