| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/00274/И |
| Дугаар | 320/ШШ2025/00252 |
| Огноо | 2025-02-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 320/ШШ2025/00252
| 2025 оны 02 сарын 28 өдөр | Дугаар 320/ШШ2025/00252 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***д байрлах, Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***т оршин суух, Д-гийн Э-д холбогдох,
Төлбөр 99,652 төгрөг, анз 49,826 төгрөг, нийт 149,478 (нэг зуун дөчин есөн мянга дөрвөн зуун далан найм) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 320/2025/00274/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д- Э- нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр манай компанитай 3603080 тоот Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан 83119933 дугаарыг дараа төлбөрт нөхцлөөр авсан. Гэвч Д.Э- нь тус дугаарын төлбөрийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 99,652.00 төгрөгийн үлдэгдэл байгаа болно. Иймд ярианы төлбөр 99,652.00 төгрөг, гэрээний 8.8-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь алданги 49,826.00 төгрөг нийт 149,478.00 төгрөгийг Д.Э-гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Э- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д-гийн Э- миний бие Ж ХХК-аас 83119933 гэсэн дараа төлбөрт дугаарыг авсан нь үнэн. Нэхэмжлэлд дурдсан 149,478 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.
Иймд хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Д.Э-д холбогдуулан төлбөр 99,652 төгрөг, анз 49,826 төгрөг нийт 149,478 (нэг зуун дөчин есөн мянга дөрвөн зуун далан найм) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Э- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 149,478 (нэг зуун дөчин есөн мянга дөрвөн зуун далан найм) төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбарыг ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,135 (таван мянга нэг зуун гучин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-гаас 2,567.5 (хоёр мянга таван зуун жаран долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 2,567.5 (хоёр мянга таван зуун жаран долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Э-д холбогдох төлбөр 99,652 төгрөг, анз 49,826 төгрөг нийт 149,478 (нэг зуун дөчин есөн мянга дөрвөн зуун далан найм) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Э- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 149,478 (нэг зуун дөчин есөн мянга дөрвөн зуун далан найм) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,135 (таван мянга нэг зуун гучин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-гаас 2,567.5 (хоёр мянга таван зуун жаран долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 2,567.5 (хоёр мянга таван зуун жаран долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН