Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 320/ШШ2025/00265

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 320/ШШ2025/00140

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***анд байрлах, Г ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***од оршин суух, Тын Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 9,837,589.70 (есөн сая найман зуун гучин долоон мянга таван зуун наян есөн төгрөг далан мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 320/2025/00245/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Б- нь 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Г ХК-тай ЗГ-К001499381-2024/07/18 тоот Дижитал зээлийн гэрээ байгуулж 10,000,000.00 (Арван сая) төгрөгийн зээлийг жилийн 21 (Хорин нэг) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай зээл авсан.

Зээлдэгч Т.Б- нь ЗГ-К001499381-2024/07/18 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 101 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 9,837,589.70 (Есөн сая найман зуун гучин долоон мянга таван зуун наян есөн төгрөг далан мөнгө) төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Ганд олгуулж өгнө үү. (Зээл олголт, төлөлтийн тооцоолол, огноог хүснэгтээр харуулан хавсаргав.) гэжээ.

Хариуцагч Т.Б- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Тын Б- нь Гнаас цалингийн зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 9,837,589.70 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Т.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,837,589.70 (есөн сая найман зуун гучин долоон мянга таван зуун наян есөн төгрөг далан мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Б- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 9,837,589.70 (есөн сая найман зуун гучин долоон мянга таван зуун наян есөн төгрөг далан мөнгө) төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбарыг ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172,352 (нэг зуун далан хоёр мянга гурван зуун тавин хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-гээс 86,176 (наян зургаан мянга нэг зуун далан зургаа) төгрөгийг, улсын орлогоос 86,176 (наян зургаан мянга нэг зуун далан зургаа) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Г ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,837,589.70 (есөн сая найман зуун гучин долоон мянга таван зуун наян есөн төгрөг далан мөнгө) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Б- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 9,837,589.70 (есөн сая найман зуун гучин долоон мянга таван зуун наян есөн төгрөг далан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172,352 (нэг зуун далан хоёр мянга гурван зуун тавин хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-гээс 86,176 (наян зургаан мянга нэг зуун далан зургаа) төгрөгийг, улсын орлогоос 86,176 (наян зургаан мянга нэг зуун далан зургаа) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН