| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/00302/И |
| Дугаар | 320/ШШ2025/00266 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 320/ШШ2025/00266
| 2025 оны 02 сарын 28 өдөр | Дугаар 320/ШШ2025/00252 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***од оршин суух, Ц Ц-гийн Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***од оршин суух, А Т-ийН Б-д холбогдох,
Машины үнэ 7,500,000 (долоон сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 320/2025/00302/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Б- миний бие 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өөрийн өмчлөлийн Т p .. маркийн ..... Х.... улсын дугаартай автомашинаа Т.Б-д 7,500,000 төгрөгөөр худалдахаар, Т.Б нь машиныг үзэж хараад худалдаж авахаар бид харилцан тохиролцож, мөн өдрөө түүний эзэмшилд машинаа шилжүүлсэн.
Тухайн өдөр амралтын өдөр байсан ба Т.Б- нь 1 дэх өдөр мөнгө бүтнэ тэгээд таньд өгчихье гэхээр нь би итгээд машинаа өгөөд явуулсан. Учир нь Т.Б- бид хоёр урд нь машины наймаа хийж байсан бөгөөд тухайн үед ямар ч асуудал үүсээгүй учраас түүнд итгэсэн юм.
Гэтэл Т.Б- нь өдийг хүртэл машины үнийг төлөөгүй. Машины мөнгөө авъя гэхээр ...өнөөдөр өгнө, маргааш өгнө... гэсээр өдийг хүрсэн. Сүүлдээ утсаа ч авахаа болиод, намайг блок хийсэн.
Иймд Т.Б-аас машины үнэ 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Б-ээс Б-д гаргуулсан нэхэмжлэлийн дагуу 7 сая 500 мянган төгрөгийг барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Б- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Т.Б-ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцлаа.
Тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч Т.Б-д холбогдуулан машины үнэ 7,500,000 (долоон сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Б- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 7,500,000 (долоон сая таван зуун мянга) төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбарыг ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 (нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-аас 67,475 (жаран долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг, улсын орлогоос 67,475 (жаран долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Б-д холбогдох машины үнэ 7,500,000 (долоон сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Б- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 7,500,000 (долоон сая таван зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 (нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-аас 67,475 (жаран долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг, улсын орлогоос 67,475 (жаран долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН