2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/01915

 

 

 

 

 

2025 03 13 192/ШШ2025/01915

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би,

Нэхэмжлэгч: Ө***

Хариуцагч: ***

20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч*** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Миний ээж болох ***нь Өмнөговь аймгийн Номгон сумын төвд бизнес эрхэлдэг бөгөөд 1990 оноос хойш 2021 оны 8-р сар хүртэл малчид иргэдээс малын түүхий эд худалдан авч борлуулдаг байсан. 2021 оны 8-р сард**** 1тн 598кг тэмээний ноос, 9тн,400кг хонины ноосыг *** улсын дугаартай ачааны машинаар **** гэх жолоочоор Сонгинохайрхан дүүрэг, 32 хороонд байрлах*** зааж өгсөн газарт тээврийн хөлс 1,650,000 төгрөгийг шилжүүлж ноосыг хүргүүлсэн. 2021 оны 8-р сарын 18-ны өдөр манай ээжийн дансанд тэмээний ноосны мөнгө болох 18,194,000 төгрөг орж ирсэн.

Түүнээс хойш ****9 тоот данснаас ноосны үнэ гэсэн утгатай 5,000,000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг өгөхгүй байна. Тиймээс ноосны үнэ 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 8,580,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,420,000 төгрөгийг хариуцагч 2025 оны 8-р сарын дотор төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *****холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 8,580,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,420,000 төгрөгийг хариуцагч 2025 оны 8-р сарын дотор төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ****** холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 8,580,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,420,000 төгрөгийг хариуцагч 2025 оны 8-р сарын дотор төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 98,835 төгрөгийг хариуцагчаас, 174,950 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ