| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/00291/И |
| Дугаар | 320/ШШ2025/00292 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 320/ШШ2025/00292
| 2025 оны 02 сарын 18 өдөр | Дугаар 320/ШШ2025/00212 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***т байрлах, А ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***од оршин суух, А овогт Б-ийн Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт нийт 6,261,907.84 (зургаан сая хоёр зуун жаран нэгэн мянга есөн зуун долоон төгрөг наян дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 320/2025/00291/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А ХК-ийн Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б- нь нэхэмжлэгч А ХК-тай 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ/50234757 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 10,589,982.73 төгрөгийг, жилийн 18,6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.
Дээр дурдсан онлайн цалингийн зээлийн гэрээнд Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна.
2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр БГХ/50234757 тоот барьцааны гэрээ байгуулж өөрийн ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалуулсан байна.
Зээлдэгч 2025 оны 02 дугаар сарын 14-ний байдлаар үндсэн зээлд 4,353,315.3 төгрөг, зээлийн хүүд 2,864,332.58 төгрөг, нийт 7,217,647.88 төгрөгийг төлсөн байна.
Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 227 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 5,499,564.49 төгрөг, зээлийн хүү 722,129.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,213.46 төгрөг нийт 6,261,907.84 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчилөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан онлайн хэрэглээний лизингийн зээлийн гэрээний 6.1.1-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд Банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна гэжээ.
Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б- овогтой Б- 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр А ХК-аас цалингийн зээл авч байсан нь үнэн. Нэхэмжлэлд дурдсан 6,261,907.84 төгрөгийг төлж барагдуулна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 6,261,907.84 (зургаан сая хоёр зуун жаран нэгэн мянга есөн зуун долоон төгрөг наян дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 6,261,907.84 (зургаан сая хоёр зуун жаран нэгэн мянга есөн зуун долоон төгрөг наян дөрвөн мөнгө) төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбарыг ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115,140 (нэг зуун арван таван мянга нэг зуун дөч) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 57,570 (тавин долоон мянга таван зуун дал) төгрөгийг, улсын орлогоос 57,570 (тавин долоон мянга таван зуун дал) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. А ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 6,261,907.84 (зургаан сая хоёр зуун жаран нэгэн мянга есөн зуун долоон төгрөг наян дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 6,261,907.84 (зургаан сая хоёр зуун жаран нэгэн мянга есөн зуун долоон төгрөг наян дөрвөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 115,140 (нэг зуун арван таван мянга нэг зуун дөч) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 57,570 (тавин долоон мянга таван зуун дал) төгрөгийг, улсын орлогоос 57,570 (тавин долоон мянга таван зуун дал) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН