2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/01888

 

 

 

 

 

 

 

 

2025 оны дөр

03 сар 13 р 192/ШШ2025/01888

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ***

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүсэлт гаргагч **** нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Мөрөн суманд түүхий эдийн туслахаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед ажилд томилох тушаалыг миний нэрийг ****гэж буруу бичсэнээс болж 1988 оны 7-р сарын 15-ны өдрөөс 1993 оны 3-р сарын 11-ний өдөр хүртэл ажилласан жил маань хасагдсан тул тэтгэвэрт гарах ажилласан жил хүрэхгүй байгаа тул намайг 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Мөрөн суманд түүхий эдийн туслахаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С****р нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.6 дахь хэсгүүдэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэх, хүний ажиллаж байсан байдал нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болохоор заажээ.

Хүсэлт гаргагч С**** нь1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Мөрөн суманд түүхий эдийн туслахаар ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хэнтий аймгийн мөрөн сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын ажилд томилох тухай 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн тушаал, гэрч **** нарын тодорхойлолт, фото зураг, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Гэрч ****,*** нар нь хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан тухай мэдүүлсэн, гэрчлэх баримтыг хуульд заасан шаардлага ханган ирүүлснийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэлэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн ****1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Мөрөн сумын худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн туслах ажилтнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *****-ыг 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Мөрөн сумын худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн туслах ажилтнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ