Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/00293

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 320/ШШ2025/00212

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***т байрлах, С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***од оршин суух, Э-ын Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,199,778 (нэг сая нэг зуун ерэн есөн мянга долоон зуун далан найм) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 320/2025/00275/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э.Б- нь С-тай 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 140000901 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95199822 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Э.Б- нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 2 удаагийн хүсэлтээр нийт 680,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоног хугацаанд төлж барагдуулаагүй.

С-ын зүгээс Э.Б-гаас зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Э.Б-гийн зээлийн гэрээний үүрэг нийт 1,199,778 төгрөг, үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 680,000 төгрөг, зээлийн хүү 436,916 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,862 төгрөг байгааг зээл бүрээр тодруулбал:

Зээл авсан огноо

Зээлийн

дүн

Ашигласан

хоног

Үндсэн

зээлийн

үлдэгдэл

Зээлийн

хүү

Нэмэгдүүлсэн

хүү

Нийт дү|

5/7/2023

140,000

594

140,000

97,500

18,414

255,914

4/24/2023

540,000

608

540,000

339,416

64,448

943,864

Нийт дүн

680,000

 

680,000

436,916

82,862

1,199,778

 

Э.Б- нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул С ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,199,778 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

Хариуцагч Э.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Э.Б- нь 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 680,000 төгрөгийн зээлийг авч байсан нь үнэн. Нэхэмжлэлд дурдсан 1,199,778 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-гаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С ХХК нь хариуцагч Э.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт 1,199,778 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1,199,778 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч барагдуулахаар хариу тайлбарыг ирүүлсэн бөгөөд хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Э.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,199,778 (нэг сая нэг зуун ерэн есөн мянга долоон зуун далан найм) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Б- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,199,778 (нэг сая нэг зуун ерэн есөн мянга долоон зуун далан найм) төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбарыг ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,345 (гучин гурван мянга гурван зуун дөчин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-гаас 16,672.5 (арван зургаан мянга зургаан зуун далан хоёр төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 16,672.5 (арван зургаан мянга зургаан зуун далан хоёр төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. С ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,199,778 (нэг сая нэг зуун ерэн есөн мянга долоон зуун далан найм) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Б- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,199,778 (нэг сая нэг зуун ерэн есөн мянга долоон зуун далан найм) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 33,345 (гучин гурван мянга гурван зуун дөчин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-гаас 16,672.50 (арван зургаан мянга зургаан зуун далан хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 16,672.50 (арван зургаан мянга зургаан зуун далан хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН