2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/01885

 

 

 

 

 

2025 03 13

192/ШШ2025/01885

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: ***

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: ***

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, гэрээнээс учирсан хохирол болох 49,158,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Бэ***,**** ХХК нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: **** болон иргэн *** нар Сү**** тоот хаягт байршилтай 40.2м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож 2022 оны 5-р сарын 5-ны өдөр №04 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

Дээрх гэрээгээр худалдан авагч нь гэрээний нийт үнийн урьдчилгаа 50 хувь болох 58,290,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш хуанлийн 2 өдөрт багтаан худалдагч талд төлөх, үлдэгдэл төлбөрийг хуваарь тохиролцон төлөх ****ХХК нь тус орон сууцны түлхүүрийг худалдан авагч талд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд худалдагч тал худалдан авагч талд орон сууц болон орон сууцны түлхүүрийг шилжүүлэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Гэвч иргэн ***ь тус орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.2-т заасан гэрээний нийт үнийн урьдчилгаа 50 хувь болох 54,375,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш хуанлийн 2 өдөрт багтаан төлөх, үлдэгдэл төлбөрийг хуваарь тохиролцон төлөх үүргээ биелүүлэлгүй нийт үнийн урьдчилгаа 50 хувь болох 58,290,000 төгрөгөөс 34,974,000 төгрөгийг төлж урьдчилгааны үлдэгдэл болох 23,316,000 төгрөг болон мөн үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь төлөх гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас 2022 оны 5-р сарын 5-ны өдрөөс 2024 оны 6-р сарын 5-ны өдрийг хүртэл 25 сарын хугацаанд орон сууцанд амьдарсан зардлыг орон сууц хөлслөх жишиг үнэ нэг сарын 1,500,000 төгрөгөөр тооцож 37,500,000 төгрөг, торгууль болох 11,658,000 төгрөг, нийт 49,158,000 төгрөгийг гаргуулж, **** тоот хаягт байршилтай орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү.

 

Нэхэмжлэгч **** ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ****К нар нь хариуцагч**** холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлж, гэрээнээс учирсан хохирол болох 49,158,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ***** нарын нэхэмжлэлтэй, хариуцагч **** холбогдох орон сууцнаас албадан чөлөөлүүлж, гэрээнээс учирсан хохирол болох 49,158,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 473,940 төгрөгөөс 236,970 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 236,970 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ