2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/01838

 

 

 

 

2025 оны өдөр

03 сар 12 р 192/ШШ2025/01838

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: ***

Эцэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд оролцов.

Зохигчийн шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтийн дагуу тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие****2009 онд танилцаж жирэмсэн болсон. ** холбоо тасарсан. 2010 оны 6-р сарын 26-ны өдөр миний хүү **** төрсөн. Би хүүхдээ өөрөөрөө овоглож байсан. 2013 онд **** эргэн ирж хүүхдээ мөн гэж хүлээн зөвшөөрч амьдарчхаад өдийг хүртэл хэрүүл маргаан хийх бүртээ миний хүүхэд биш гэж хүүг маань зовоож байна. Иймд 2010 оны 6 дугаар сарын 26-нд төрсөн ****төрсөн эцэг ***** болохыг тогтоож өгнө үү.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *****төрсөн эцэг нь *****р болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч ***** нь нэхэмжлэгч ***** 2009 онд танилцаж, тэдний дундаас 2010 оны 6 дугаар сарын 26-нд хүү ***** төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эцэг мөн эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон бөгөөд шинжээч нь хариуцагч *****хүү ***** биологийн эцэг байх магадлал 99,99 хувийн боломжтой гэсэн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд **** төрсөн эцэг нь *****/ болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2010 оны 6-р сарын 26-нд төрсөн хүү ****төрсөн эцэг нь *****р болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ