2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/01745

 

 

 

 

 

2025 03 10 192/ШШ2025/01745

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би,

Нэхэмжлэгч: Г***

Хариуцагч: ***

Зээлийн гэрээний үүрэгт 67,526,836 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: ****2021 оны 9-р сарын 02-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулан 62,300,000 төгрөгийг 300 сарын хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 9-р сарын 02-ны өдрийн ипотекийн гэрээгээр ****5 тоотод байрлах 47.01 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. 2023 оны 9-р сарын 30-ны өдөр дижитал зээлийн гэрээ байгуулж 9,050,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 12 хувийн хүүтэйгээр авсан. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг удаа дараа зөрчиж байсан. 2024 оны 12-р сарын 27-ны өдрийн байдлаар орон сууцны зээл нийт 61,054,516 төгрөг, дижитал зээлийн үлдэгдэл төлбөр нийт 6,472,321 төгрөг, нийт 67,526,836 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн **** байрлах 47.01 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 61,054,516 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,472,321 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 3-р сарын 30-ны өдрөөс 2025 оны 7-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 8-р сарын 30-ны өдөр 1,072,321 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ****холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 67,526,836 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 61,054,516 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,472,321 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 3-р сарын 30-ны өдрөөс 2025 оны 7-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 8-р сарын 30-ны өдөр 1,072,321 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *****холбогдох зээлийн гэрээний үүрэгт 67,526,836 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 61,054,516 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,472,321 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 3-р сарын 30-ны өдрөөс 2025 оны 7-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 8-р сарын 30-ны өдөр 1,072,321 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 565,785 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 59,253.5 төгрөгийг хариуцагчаас, 282,892.5 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ