| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/00048/И |
| Дугаар | 192/ШШ2025/01690 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/01690
| 2025оны өдөр | 02 сар 27 р 192/ШШ2025/01690 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: Б***
Худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцож, өмчлөх эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **** хариуцагчийн өмгөөлөгч Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: *** бид 2 *** тоот хаягт байрлах 698 м.кв газар, 36 м.кв хувийн сууцын өмчлөгчид нь байсан бөгөөд нөхрийн найз болох *** ятгалга гуйлт, зовлон тоочсон элдэв яриа шалтагт нь автан түүнд газар байшингаа худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн. Учир нь газар байшингийн нэр шилжүүлэх, мөнгө төгрөгийн асуудалд *** би оролцоогүй, надад ойлгуулахдаа мөнгө төлсөн гэж ойлгуулсан бөгөөд гэрээнд заасан 9,000,000 төгрөгийг огт аваагүй. Нэр шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгөө авах гэтэл чаддаг юм бол шүүхдээд аваарай гэсний дагуу үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах 1069, 1070 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөх эрх сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч *** миний бие *** түүний өмчлөлийн газар болон байшинг 14,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болж 2022 оны 6 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүртэлх хугацаанд төлбөрийг төлж барагдуулсан. Би охин *** эзэмшлийн Хаан банкны *** тоот данснаас болон түүний нөхөр ****тоот данснаас нэхэмжлэгчийн **** тоот данс руу нийт 13,970,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 1,050,000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчид төлсөн. Ингээд төлбөрийг бүрэн төлж барагдуулж улмаар газар болон байшинг өөрийн өмчлөлд шилжүүлж авахын тулд 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нөхөн байгуулсан. Ингээд нэгж талбарын *** тоот дугаарт бүртгэлтэй, **** байрлах 698м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 5,000,000 төгрөг, улсын бүртгэлийн*** дугаарт бүртгэлтэй ****тоотод байрлах 36м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 9,000,000 төгрөгөөр тус тус худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байдаг. Миний зүгээс нэхэмжлэгчид 15,020,000 төгрөгийг шилжүүлж худалдах, худалдан авах гэрээний үүргийг бүхэлд нь биелүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1069, 1070 дугаар худалдах, худалдан авах гэрээний хуулбар, ****ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан,
Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1069 дүгээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1070 дугаар худалдах, худалдан авах гэрээний хуулбар, ****дугаар гэрчилгээний хуулбар, ****нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** нар нь хариуцагч**** холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хариуцагч *** нь нэхэмжлэгч нартай 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэлтэй, ****, 36 м.кв талбайтай хувийн сууцыг 9,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ. /хх-ийн 8, 10/
Гэрээнд худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгийн үнийг худалдан авагч тал бүрэн төлсөн тухай дурдаж, талууд гарын үсгээ зурсан байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг хууран мэхэлж хэлцэл хийсэн тул хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ 2022 оны 6 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар тохирч, хүүхдүүдээ оруулсан, үнийг нь төлж дуусах үед нэхэмжлэгч нар өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн гэж тус тус тайлбарласан.
Хэрэгт авагдсан хариуцагчийн охин Н****хашааны мөнгө гэсэн агуулгаар нэхэмжлэгч *** ****тоот шилжүүлсэн, мөн 1,050,000 төгрөгийг бэлнээр өгсөн болох нь тогтоогдсон.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдагч тал үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгч, хэлэлцэн тохиролцсон үнийг худалдан авагч тал бүрэн төлсөн гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах, хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй байхаар заасан.
Нэхэмжлэгч маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлуулахаар **** хандсан, тус компанийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайланд 32,761,900 төгрөгөөр үнэлсэн нь хариуцагч хууран мэхэлсэн гэж үзэх, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг сэргээх үндэслэл болохгүй юм. /хх-ийн 15/
Учир нь худалдах, худалдан авах гэрээгээр талууд гэрээний зүйлийнхээ үнийг харилцан тохиролцох, тохиролцсон үнийг, тохирсон хугацаандаа худалдан авагч төлөх, худалдагч тал хөрөнгийг шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ харилцан биелүүлсэн нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч **** холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ****нарын хариуцагч **** холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. 120 120.2 , 뺺, 㺺 14 Нийслэлийн болохыг .
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ