Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 151

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,  улсын яллагч Д.Нямсүрэн, шүүгдэгч Н.Наранбаатар, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нямжавын Наранбаатар /РД:ХГ74021350/-т холбогдох эрүүгийн “201725030666”  дугаартай,  хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, доод салхитын 5-75Б тоотод оршин суух бүртгэлтэй, Боржигон овогт Нямжавын Наранбаатар /РД:ХГ74021350/,

 

Холбогдсон хэргийн талаар :

Н.Наранбаатар нь  2017 оны  03  дугаар сарын  14-ний  өдрөөс  2017 оны 03 дугаар   сарын  15-нд  шилжих  шөнө   Чингэлтэй   дүүргийн  19  дүгээр  хороо ,  ар согоотын   1-246  тоотод  байрлах  иргэн  Д.Дамбасүрэнгийн  эзэмшлийн  тавилгын цехийн  цонхыг  хагалан  нэвтэрч   босоо  хөрөө ,  том  жижиг   тасдагч ,  гагнуурын аппарат,  харуул  хөрөөний  ир, дрилл, тень, цахилгаан зүлгүүр, цахилгааны мотор зэрэг  эд зүйлийг  хүч  хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан  авч  260.000 төгрөгний буюу  бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

                                                                                                

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:   Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Н.Наранбаатар нь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:…2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр би ажлынхаа хоёр хүнтэй архи уусан. Нэг сэрэхэд Зунжингын автобусны буудал дээр байсан. Намайг алхаж явахад хоёр давхар байшин байсан. Цонхоор нь харахад мужааны багаж харагдахаар нь цонхийг нь эвдэж ороод авсан, би өөрийнхөө хийсэн хэрэгт маш их гэмшиж байна, дахиж  гэмт хэрэгт холбогдохгүй гэв.

 

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2.1. Хохирогч П.Дамбасүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:...би Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, ар согоотын 1-246 тоотод хашаанд мужааны цехтэй юм. Би өвөлдөө хотын төв дэх байшиндаа амьдардаг. Харин зун болохоор хашаандаа ирж амьдардаг. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хашаан дахь мужааны цехэд ажиллаж байгаад орой 20 цагийн үед хаагаад гэрлүүгээ харьсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 03 дугаар сарын        16-ны өглөө 09 цагийн орчим хашаандаа ирсэн чинь манай мужааны цехийн жижиг вакум цонхоор хулгай орж, багаж хэрэгсэл хулгайлсан байсан. Би тэгээд цагдаагийн байгууллагад хандаж дуудлага мэдээлэл өгсөн гэх мэдүүлэг. /хх  25-26/,

 

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Наранбаатар гэрчээр мэдүүлэхдээ:...2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би евровүүд ХХК-нд мужааны ажлаа хийчихээд ажлынхаа 2 хүнтэй 2 шил архи хувааж уугаад Зунжингийн автобусанд орж унтаад нэг мэдсэн чинь Зунжин дээр автобуснаас буусан байсан. Тэгээд цаг орой болчихсон байсан тэгэхээр нь би ертөнцийн зүгээр зам дагаад алхсан. Тэгээд алхаж байтал зам дагуу 2 давхар тоосгон байшин байхаар нь жижиг вакум цонхоор нь ороод босоо хөрөө, тасдагч, дрилл, халаагч, батерейтэй дрилл, 2 ширхэг хөрөөний ир, презирын харуул 1 ширхэг зэрэг эд зүйл авсан. Үртэсний шуудайнд хийж үүрээд зам дагаж алхсаар байгаад би гэртээ очсон. Тэгээд тэр өдөр ганцаараа явсан. Надтай хамт хүн байгаагүй гэх мэдүүлэг  /хх 30-31/, 

 

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Гэнэндулам гэрчээр мэдүүлэхдээ:.. миний ханийг Нямжавын Наранбаатар гэдэг, 1974 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эцэг эхээс хоёулаа ба миний хань айлын бага хүүхэд байгаа юм. Миний ханийг төрөөд удаагүй байхад нь эцэг, эх хоёр нь салж, хань минь ээжээрээ овоглодог. Бага насаа ээжийнхээ гар дээр өсөж хүмүүжээд Хан-Уул дүүргийн 52-р цэцэрлэгт хүмүүжсэн. 1982-1992 онд 14-р сургуулийг сайн дүнтэй төгсөж. 1993-1994 онд Өмнөговь аймгийн хилийн цэргийн 08-р ангид цэргийн алба хашиж, 1994-1995 онд барилгын коллежид мужааны чиглэлээр суралцаж төгссөн. Түүнээс хойш мэргэжлээрээ тасралтгүй янз бүрийн компанид ажиллаж байна. Би ханьтайгаа 2008 онд танилцаж, 2009 онд манай том охин мэндэлж, бага охин 2017 онд мэндэлсэн. Зан байдлын хувьд уг хүнийхээ  хувьд төлөв томоотой, ажилсаг хөдөлмөрч нямбай гэр бүл гэсэн сайхан сэтгэлтэй хүн байгаа юм гэх мэдүүлэг. /хх 32-33/,

 Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

 

3.1. Улсын яллагч: хавтаст хэргийн 71 дүгээр хуудас хохирогч П.Дамбасүрэнгийн Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч: хавтаст хэргийн 33 дугаар хуудас гэрч Гэнэндуламын мэдүүлэг, 65 дугаар хуудас ял шалгах хуудас, 66-67 дугаар хуудас хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг нотлох баримтуудыг  тус тус шинжлэн судлав.

 

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны явцад  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

 

Шүүгдэгч Н.Наранбаатар  нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ар согоотын 1-246 тоотод байрлах иргэн Д.Дамбасүрэнгийн эзэмшлийн тавилгын цехийн цонхыг хагалан нэвтэрч босоо хөрөө, том жижиг тасдагч, гагнуурын аппарат, харуул хөрөөний ир, дрилл, тень, цахилгаан зүлгүүр, цахилгааны мотор зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч бусдад 260.000 төгрөгний  буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Дамбасүрэнгийн.... Би өвөлдөө хотын төв дэх байшиндаа амьдардаг. Харин зун болохоор хашаандаа ирж амьдардаг. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хашаан дахь мужааны цехэд ажиллаж байгаад орой 20 цагийн үед хаагаад гэрлүүгээ харьсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 03 дугаар сарын16-ны өглөө 09 цагийн орчим хашаандаа ирсэн чинь манай мужааны цехийн жижиг вакум цонхоор хулгай орж, багаж хэрэгсэл хулгайлсан байсан. Би тэгээд цагдаагийн байгууллагад хандаж дуудлага мэдээлэл өгсөн гэх мэдүүлэг. /хх  25-26/,  мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Наранбаатар гэрчээр мэдүүлэхдээ:...2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би евровүүд ХХК-нд мужааны ажлаа хийчихээд ажлынхаа 2 хүнтэй 2 шил архи хувааж уугаад Зунжингийн автобусанд орж унтаад нэг мэдсэн чинь Зунжин дээр автобуснаас буусан байсан. Тэгээд цаг орой болчихсон байсан тэгэхээр нь би ертөнцийн зүгээр зам дагаад алхсан. Тэгээд алхаж байтал зам дагуу 2 давхар тоосгон байшин байхаар нь жижиг вакум цонхоор нь ороод босоо хөрөө, тасдагч, дрилл, халаагч, батерейтэй дрилл, 2 ширхэг хөрөөний ир, презирын харуул 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан авсан. Тэгээд үртэсний шуудайнд хийж үүрээд зам дагаж алхсаар байгаад би гэртээ очсон. Тэгээд тэр өдөр ганцаараа явсан. Надтай хамт хүн байгаагүй гэх мэдүүлэг  /хх 30-31/, гэрч Г.Алтангэрэлийн.....2017 оны 03 дугаар сарын баримтуудаа шалгаж  үзэхэд 2017 оны 03 дугаар сарын  15-ны  өдөр  гар хөрөө, халуун үлээдэг багаж  зэргийг Нямжав овогтой Наранбаатар , Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, 7.77б тоот хаягт оршин суудаг, энэ хүн 50000 төгрөгөнд барьцаалсан байна гэх мэдүүлэг /хх-59/, хэрэг  учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото  зургууд /хх 10-14/, эд зүйлийн үнэлгээ /хх-34/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Гэмт хэрэгт  холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд  батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль  тогтоомжид тусгалаа  олсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

 

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг  дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж  буй  илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж  буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг  ямарваа  хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

 

Иймд 2002 оны Эрүүгийн  хуульд заасан гэмт хэргийн  бүрэлдэхүүний шинжийг тодорхойлж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-д заасан                 “ бусдын  эд  хөрөнгийг орон байр, агуулах саванд нэвтэрч  үйлдсэн бол” гэсэн  үндэслэлээр Н.Наранбаатарт холбогдох хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй  байна гэж шүүх дүгнэлээ.

Ингээд Н.Наранбаатарт холбогдуулан прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлснийг 2002 оны Эрүүгийн  хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “ бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх  дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Наранбаатарын гэм буруутай үйлдлээс хохирогч П.Дамбасүрэнд 260000 төгрөгний хохирол учирсныг шүүгдэгч хохирогчид төлж барагдуулсан, хохирогч П.Дамбасүрэн нь  Н.Наранбаатараас алдсан бүх зүйлээ буцаан авсан тул надад одоо гомдол санал,  нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул  шүүгдэгч  Н.Наранбаатарыг  бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.1., 55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,   61.4-ийг хэрэглэв.

 

            Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Нямжавын Наранбаатарыг  орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг  хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Наранбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар Н.Наранбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1/нэг/ сарын хугацагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Наранбаатарт оногдуулсан 2 жил /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг  Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

5. Шүүгдэгч Н.Наранбаатар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг  тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Н.Наранбаатар нь 2017  оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс  шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Наранбаатарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                                                                                               

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БАТЖАРГАЛ