Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/27

 

Б.Сумъяабазар, Б.Дарьсүрэн нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал

          Прокурор                                                                                             Б.Төрболд

          Шүүгдэгч                                                                                             Б.Сумъяабазар

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                                   Б.Баярцогт

          Шүүгдэгч                                                                                             Б.Дарьсүрэн

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                                   Д.Эрдэнэтуяа         

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Дарьсүрэн, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа, шүүгдэгч Б.Сумъяабазар, түүний өмгөөлөгч Б.Баярцогт нарын давж заалдах гомдлоор Б.Сумъяабазар, Б.Дарьсүрэн нарт холбогдох 2323000170058 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Байгаль орчны удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг, Барилгачдын 1-3 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Сартуул овогт Бандийн Дарьсүрэн /регистрийн дугаар: ИЭ77081971/,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Завхан аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа ажилтай, ам бүл-6, ээж, аав, 3 дүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг МУИС-н доод хэсэг 1-7 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Бариач овогт Батсүмбэрийн Сумъяабазар /регистрийн дугаар: ИЙ99012516/

Шүүгдэгч Б.Дарьсүрэн нь 2022 оны 12 дугаар сарын 21-нээс 2022 оны 12 дугаар сарын 22-нд шилжих шөнө Завхан аймгийн Цагдаагийн газрын гадаа ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч М.Сэр-Одыг  хэл амаар доромжлон хөл рүү нь өшиглөж хүч хэрэглэн эсэргүүцсэн Завхан аймгийн Цагдаагийн газар дотор буюу цагдаагийн албан хаагч Ж.Гантулгын өрөөнд Б.Сумъяабазарын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхинд хаван цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байсан  Ж.Гантулгын өмссөн албаны гадуур  хүрмийн мөрдөс  нэрийг хуулж хаях, гараараа нүүр хэсэгт 2 удаа цохих  зэргээр хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт  хэрэгт,

Шүүгдэгч Б.Сумъяабазар нь 2022 оны 12 дугаар сарын 21-нээс 2022 оны 12 дугаар сарын 22-нд шилжих шөнө Завхан аймгийн Цагдаагийн газрын гадаа  цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй гэх шалтгаанаар Б.Дарьсүрэнгийн толгой тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч Сартуул овогт Баньдийн Дарьсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Бариач овогт Батсүмбэрийн Сумъяабазарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч Б.Дарьсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4,000,000 / дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Сумъяабазарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Дарьсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4,500,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дарьсүрэнд оногдуулсан 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4,500,000 төгрөгөөр торгох ялыг  тогтоол хүчин төгөлдөр  болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр, Б.Сумъяабазарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр  болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр  тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол  биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг анхааруулж, Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Дарьсүрэн, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа нар давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийг этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх..." гэж тодорхойлон заажээ.

Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга эмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн, харилцан хамааралтай, нотолгооны хангалттай, хүрэлцэхүйц баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зорилгыг хангах учиртай юм.

2022 оны 12 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Б. Дарьсүрэн нь Завхан аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байрны гадаа цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч М.Сэр-Од, Б.Сумьяабазар нарт бүлэглэн зодуулсан талаараа ярьдаг. Энэ талаар Б.Дарьсүрэн 2022 оны 12 сарын 21-ээс 22-нд шилжих шөнө эмч Сайнбуянд, сувилагч Нямзулд. 2023 оны 01 сарын 16-ны өдөр Зөрчил шалгах ажиллагаа явуулсан эрх бүхий албан тушаалтан Сандагдоржид. 2023 оны Б 01 сарын 12-ны өдөр мөрдөгч, цагдаагийн ахмад Ц. Мөнхбатад өгсөн мэдүүлэгтээ, 2023 оны 02 сарын 07-ны өдрийн Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд хэлж мэдүүлж байсан нь хэрэгт цугларсан баримтаас харагддаг. Б.Дарьсүрэн ярихдаа "2022 оны 12 сарын 22-ны шөнө цагдаагийн дэд ахлагч М.Сэр-Од, Б.Сумьяабазар нараас зугтаж дүү Б.Санжсүрэнгийн гэрт ирсэн. Энэ үед дэд ахлагч М.Сэр-Од түүний бэр дүү Ц.Одончимэгийн 94249944 дугаарын гар утас руу залгаж Б.Дарьсүрэнг олж энэ асуудлыг өнөө шөнө зохицуулахгүй бол болохгүй байна гэж ярьсан. Мөн тэр шөнө М.Сэр-Од, Б.Сумьяабазар нар нь Улиастай сумын Богдын гол багт байх манай төрлийн хүн болох М.Мижид гэх айлын гэрт очиж насанд хүрээгүй 3-н хүүхдээс намайг ирсэн үү гэж асуугаад явсан байсан. 2022 оны 12 сарын 22-ны өглөө би эхнэрийн хамт Цагдаагийн газарт очиж урьд шөнийн болсон асуудлаар Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Гантулгатай уулзахад намайг хоёр цагдаа өргөж Цагдаагийн газарт оруулж ирсэн, татаж унаад байхаар нь түргэн дуудаж эмнэлгийн тусламж үзүүлсэн талаар ярьсан. Манай эхнэр бид хоёр цагдаагийн газрын камер шалгая гэхэд камер байдаг эсэхийг мэдэхгүй гээд үзүүлээгүй. Ж.Гантулга намайг тохирчих гэж гуйж байсан. Ахлах дэслэгч Ж.Гантулгын өрөөнөөс гараад урьд шөнө нь зодуулсан газарт очиж ажлын байрны түрхүүрээ хайж цасан дундаас олж авсан. Энэ үед тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны сахиул Ц.Мөнхбаяр эхнэр бид хоёр дээр ирсэн. Ц.Мөнхбаяр ирээд урьд шөнө таныг ч айхтар зодлоо шүү, энэ хоёр залуу ингэдэг юмаа гэж эхнэр бид хоёрт ярьж байсан. 2022 оны 12 сарын 22-ны өдөр Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Алтаншагай Б.Сумьяабазар бид хоёрыг дуудсан байсан. Ингээд Г.Алтаншагайгийн өрөөнд очиход Б.Сумьяабазар нүд зүгээр байсан. Хүнд ажиглагдах ямар нэг онцгой шинж ог байгаагүй. Г.Алтаншагай намайг гомдолгүй гэж бичээд өгөөч гэж гуйгаад яг одоо биччих гээд надад цаас хүртэл өгсөн байсан. Тэр өдрийн орой ажил тарснаас хойш хошууч Г.Алтаншагай манай бэр дүү Ц.Одончимэг рүү утсаар ярьж Б.Дарьсүрэн ахыг дагуулаад хүрээд ирээч гэж гуйсан байсан. Дуу бид хоёр Г.Алтаншагайгийн өрөөнд очиход манай цагдаа нар Б.Дарьсүрэн ахыг зодсон нь үнэн юм байна, энэ хоёр залууг би дийлэхгүй байна, ажлыг нь сольё гэж бодож байна, та бүхэн гомдолгүй гээд бичээд өгчих гэж бид хоёрт хэлсэн. Би Г. Алтаншагайд танай сахиул намайг зодуулсныг харсан байна лээ гэж хэлсэн. Г.Алтаншагай хэн юм бэ гэж надаас асуугаад байсан. Би тухайн үед муу санаагүй Мөнхбаяр харсан байна лээ гэж хэлсэн. Тэгээд би Г.Алтаншагайгийн үгэнд ороод гомдол гаргаагүй. Намайг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд зөрчлийн хэрэг үүсгэж шалгаж байсан байцаагч, мөн мөрдөгч Ц.Мөнхбат нарт би Цагдаа нарт зодуулсан гэдгээ хэлэн. Цагдаагийн ахмад Ц.Мөнхбат надаас мэдүүлэг авахдаа та мэдүүлгээ бодолтой өгөөрэй, цагдаагийн байгууллагын нэр хүнд, хоёр залуугийн ажил амьдрал хөндөгдөж байна гэж хэлсэн. Би цагдаа М.Сэр-Од, Б.Сумьяабазар нарыг намайг зодсон асуудлаас болоод шалгаад байгаа юм байна гэж ойлгоод залуу хүмүүсийг нээх буруутгаад яах вэ гэж бодоод мөрдөгчийн үгэнд ороод Б.Сумьяабазарын намайг нэг л цохсон. Сэр-Од намайг зуураад байсан гэж болсон явдлыг нууж дарж ярьсан. Мөн АТГ-ын мөрдөгч Б. Банзрагч ч надад таниас болоод хоёр залуу ажилгүй болох нь гээд байсан. Би зодуулах үедээ өмсөж явсан хувцас маань урагдсан, түүнийг өгье гэхэд мөрдөгч Б.Банзрагч та хоёрын хооронд шал хэрэггүй юм өгч яадаг юм бэ гэж хэлээд миний урагдсан куртикийг аваагүй. Тэгсэн хэд хоногийн дараа надад эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг танилцуулсан. Энэ үед би Б.Сумьяабазар надад цохиулсан гэж гомдол гаргасан юм байна гэдгийг мэдсэн. Би бүр гайхсан Хоёр залууг бод гээд надаас гуйгаад байсан хэр нь, намайг өөрийг маань гэмт хэрэг хийсэн болгож хувиргасныг би маш их гайхсан. Тэрнээс хойш дахин шалгах гомдол, хүсэлт гаргасан боловч миний нэг ч гомдол, хүсэлтийг хүлээн авч шалгаж өгөөгүй. Би гэмт хэрэг хийгээгүй. Үүнийг би хариуцлагатайгаар хэлье гэдэг"

1. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй

1.1 "Б.Дарьсүрэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй зайлсхийж тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны гадаа зогсох үед уг тээврийн хэрэгслээс бууж явсан. Цагдаагийн алба хаагч М.Сэр-Од түүний араас очиж зохих журмын дагуу шалгуулахыг шаардахад тэрээр гэр рүүгээ явна шалгуулахгүй гэж эсэргүүцэн М.Сэр-Одтой ноцолдсон байна. Ийнхүү ноцолдож байх үедээ цагдаа зохицуулагч М.Сэр-Одын хөл рүү өшиглөсөн нь энэ талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч М.Сэр-Одын мэдүүлгээр тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн

Хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар цагдаагийн дэд ахлагч М.Сэр- Од Б.Дарьсүрэнд цагдаагийн албан хаагчийн хувьд, хуульд нийцсэн шаардлага авьсан гэх байдал үгүйсгэгдэх бөгөөд Б.Дарьсүрэн цагдаагийн дэд ахлагч М.Сэр- Одыг эсэргүүцсэн аливаа үйлдэл хийгээгүй болох нь тогтоогддог.

Б.Дарьсүрэн гэрч, яллагдагчаар удаа дараа өгсөн мэдүүлэгтээ М. Сэр-Одыг дохиж зодоогүй талаар мэдүүлдэг.

Гэрч Ц.Мөнхбаяр 2023 оны 03 сарын 11-ны өдөр" намайг хажууд нь байх үед цагдаа М.Сэр-Од, иргэн Б.Дарьсүрэн нар барьцалдаж зууралдсан байсан. Бие биенийгээ цохиж байхыг бол хараагүй" гэж мэдүүлэг өгсөн, 2023 оны 06 сарын 30-ны өдөр шүүх хуралд "Б.Дарьсүрэн нь М Сэр-Од, Б.Сумьяабазар нарыг зодсон,цохисон уу гэж асуухад барилцсан л байсан. Цохисныг мэдэхгүй байна" гэж мэдүүлсэн. /хх61-64х, шүүх хуралдааны тэмдэглэл/

Завхан аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн "Дэлгэцийн баруун дээд буланд 2022 оны 12 сарын 21-ний өдрийн 23:54:08 гэсэн цаг өдөр минуттай бөгөөд энэ цаг хугацаа нь эх цаг хугацаатай тохирч байв 23:56:23 цагт гэрч Б. Дарьсүрэн нь эрүүлжүүлэх байрны урдуур ертөнцийн зүгээр баруун талаас зүүн тийш чиглэлтэй алхаж явав. 23:56.32 цагт гэрч М.Сэр-Од нь түүний араас гүйж яваад эрүүлжүүлэх байрны зүүн талын харангуй хэсэгт Б.Дарьсүрэнтэй зууралдаж байгаа бололтой бичлэг дуусав. Дараагийн бичлэг 00:01:34 цагт цагдаа зохицуулагч М.Сэр-Од, гэрч Б.Дарьсүрэнтэй зууралдаж байгаагаар бичлэг эхлэх бөгөөд 00:02:39 цагт цагдаа зохицуулагч Б.Сумьяабазар нь албан тээврийн хэрэгсэлтэй ирэв гэх хэсэг /хх 9-12х/

Шүүх хуралдаан дээр хэрэгт эд мөрийн баримтыг шинжлэн судалсан ажиллагаа, Мөн цагдаагийн дэд ахлагч М.Сэр-Одын өөрийн өгсөн ...Дарьсүрэн машинаас буугаад зүүн тийш зугтаад гүйгээд явахаар нь араас нь дуудаад гуйж очоод түүнийг эрүүлжүүлэх байрны зүүн хойд булан дээр очиж барьж авсан. Тэгтэл чи яах гээд байгаа юм бэ, би согтолтоо шалгуулахгүй, чи наад машинаа аваад яв гэхээр нь би түүний зүүн талын мөрнөөс нь барьж авах гэхэд гараа хойш нь огцом татаад гараа савахдаа хойшоо газарт унасан... "гэх мэдүүлэг /хх50-53/

Шүүх М.Сэр-Одын мэдүүлгийг үнэн зөв, хэрэгт хамааралтай гэж дүгнэхдээ М.Сэр-Одын мэдүүлгийг үгүйсгэж байгаа, тухайн үйл баримтад онцгой ач холбогдол бүхий дээр дурдсан бусад нотлох баримтыг үгүйсгээгүй.

1.2 "Тухайн үед Б.Дарьсүрэнгийн согтуурлыг шалгах зорилгоор Б.Дарьсүрэн цагдаагийн албан хаагч Ж.Гантулга, М.Сэр-Од, Б.Сумьяабазар нар Завхан аймгийн Цагдаагийн газрын 103 тоот өрөө буюу хохирогч Ж.Гантулгын өрөөнд орсон ба өрөөнд Б.Дарьсүрэн Б.Сумьяабазарын зүүн нүд рүү цохисон мөн Ж.Гантулгын албаны хувцасны мөрдөс, нэрийг хуулж түүнийг цохисон нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, Б.Сумьяабазарын мэдүүлэг /хх 24-26х/, Ж.Гантулгын мэдүүлэг /хх 66-67х/, М.Сэр-Одын мэдүүлэг /хх 51-53х/, гэрч Ж. Сайнбуянгийн /хх- 69-71х/ дахь мэдүүлэг зэргээр тогтоогдож байна" гэж шүүх дүгнэсэн.

Хохирогч Б.Сумьяабазар, гэрч Ж.Гантулга, гэрч М.Сэр-Од нар нь нэг байгууллагын нэг тасагт, чиг үүрэг, зорилго нэгтэй хамтран ажилладаг. Тэд бүрэн камержсан байгууллагынхаа камергүй нэг өрөөнд болсон үйл явдлыг мэдүүлэхдээ болсон үйл явдлын талаар өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлсэн байдаг дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь Б.Дарьсүрэнгийн хэрэг бүртгэх мөрдөн шалгах ажиллагааны явцад би Сэр-Од Сумьяабазар нарын биед огт халдаагүй. Миний зүгээс тэр хоёрыг цохиж зодсон асуудал байхгүй. Яллагдагчаар татах тогтоолд дурсан Ж.Гантулгын мөрдөс хуулсан. Сэр-Одод огт гар хүрээгүй байхад өшиглөсөн гэж ярьсан, бүдүүлэг үг огт хэрэглээгүй байхад хэлсэн гэж, Сумьяабазар гар хүрсэн гэж дандаа худлаа хэлсэн байгаа учир үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Сумьяабазарын биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байна" гэсэн /1-р хавтас 147-148х/ түүний тогтвортой мэдүүлгээр үгүйсгэдэг бөгөөд гэрч Т.Ариунзаяагийн 2022 оны 12 сарын 21-оос 22-нд шилжих шөнө Б.Сумьяабазарын нүдийг Б.Дарьсүрэн цохисон гэдэгт эргэлзэж байгаагаа хэд хэдэн үндэслэлээр хэлж тайлбарласан агуулга бүхий мэдүүлэг няцаагдаж байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

Мөн хохирогч Б.Сумьяабазар, гэрч Ж.Гантулга, гарч М.Сэр-Одын дээрх мэдүүлгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэхдээ Б.Дарьсүрэнгийн болон гэрч Ариунзаяагийн мэдүүлгийг үгүйсгэж, ямар үндэслэлээр хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолгүй гэж үзэж байгаагаа тайлбарлаагүй.

Мөн шүүх хуралдаан хэлэлцүүлэгт хохирогч Б.Сумьяабазар, хохирогч М.Сэр- Од. Ж.Гантулга нарын өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, өмнө өгсөн өөрийнхөө болон хэн алиныхаа мэдүүлгийг үгүйсгэсэн байхад тэдний удаа Дараагийн ийнхүү зөрүүтэй өгч байгаа мэдүүлгээр хэргийн бодит байдал тогтоогдож байна гэж дүгнэж байгаа шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Б.Дарьсүрэн 2022 оны 12 сарын 21-ээс 22-нд шилжих шөнө цагдаагийн газарт хэрхэн яаж орж ирснээ өөрөө санадаггүй, ухаан алдаж унасан байсан, намайг нэг сэргэхэд хоёр цагдаа чирээд цагдаагийн коридорт яаж байсан. Нэг сэрэхэд би Ж.Гантулгын өрөөнд байсан. Би сэрээд Ж.Гантулгаас надад ус өгөөч, би сахрын өвчтэй, миний сахар ихэдсэн байна гэж хэлсэн. Би 00 өрөө орж ус уугаад буцаж орж ирэхэд цагдаа нар түргэн тусламж дуудсан байсан. Тэгээд би эмнэлэг явсан гэж мэдүүлдэг. Түүний энэ мэдүүлэг М.Сэр-Одын гэрчээр өгсөн ... түүнийг 103 тоот өрөө рүү оруулаад согтолтыг нь шалгах гэхэд орохгүй явахгүй гээд цагдаагийн газрын коридорт хэвтээд байхаар нь дэд ахлагч Б.Сумьяабазар, ахлах дэслэгч Ж.Гантулга нар түүнийг 2 талаас нь өргөөд чирээд 103 тоот өрөө рүү явж байхад толгойгоо доошлуулаад духаараа шал мөргөөд байсан /хх 52 тал/ гэх мэдүүлэг. шүүхийн хэлэлцүүлэгч Б.Сумьяабазарын өгсөн тэгээд би үйлдлийг нь зогсоох зорилгоор өөрийгөө хамгаалж түлхэж унагачхаад сэргээх гээд нэг алгадсан..." гэх мэдүүлэг, Ж.Гантулгын гэрчээр өгсөн " Үл таних согтуу хүн татаж унасны дараа би өөрийнхөө гар утсаар 19 минутын бичлэг хийсэн байгаа түүнийг шаардлагатай бол хавсаргаж өгнө" /хх 66-67х/ гэх мэдүүлгээр нотлогддог.

2. Шүүх хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн

2.1 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн хувьд хууль сахиулагчийг хуулиар хүлээсэн албан үүргээ, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж санаатайгаар эсэргүүцсэн байхыг шаарддаг онцлогтой.

Гэрч Ж.Гантулгын өгсөн "... зохих журмын дагуу цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага биелүүлээд согтолтоо шалгуулах ёстой. Түүний дараагаар бид таныг гэрт чинь хүргээд өгье гэхэд..." гэсэн мэдүүлгээр цагдаагийн алба хаагчийн зүгээс иргэн Б.Дарьсүрэнд цагдаагийн албаны тухай хуульд заасан согтуурал шалгуулах шаардлагыг хууль заасан үндэслэл журмын хүрээнд тавьсан байдаг бөгөөд цагдаагийн албан хаагч Ж.Гантулгын Б.Дарьсүрэнд тавьсан гэх энэ шаардлагаас өмнө цагдаагийн алба хаагч М.Сэр-Од, Б.Сумьяабазар нар иргэн Б.Дарьсүрэнд хандаж хууль ёсны ямар шаардлагыг цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тавьсан вэ гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй. Харин цагдаагийн албан хаагчид иргэнд зохих журмын дагуу шаардлага тавих үүргээ хэрэгжүүлэлгүй биеийн хүч хэрэглэсэн үйл процесс байдаг нь тэдний мэдүүлгээр, камерын бичлэгээр тогтоогддог.

Цагдаагийн албаны тухай хуулийн 32-р зүйлд заасан "Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэх үндэслэл бүхий сэжиг байгаа тохиолдолд хүнийг согтуурсан, мансуурсан эсэхийг дараах аргаар шалгана. 32.1.-т харилцан ярилцах аргаар сэтгэцийн байдал, хэл ярианы өөрчлөлт, нүдний хүүхэн харааны хэвийн байдлыг магадлах" 32.1.2-т "өөрийнх нь зөвшөөрснөөр шулуун шугамын дагуу алхуулж, тэнцвэрээ олж байгаа эсэхийг магадлах" 32.1.3-т "зориулалтын тусгай хэрэгслээр шалгах" 32.2-т "Энэ хуулийн 32.1-д заасны дагуу шалгуулахаас татгалзсан тохиолдолд шаардлагатай гэж үзвэл тухайн хүнээс шинжилгээнд зориулж дээж авч болно" гэж зааснаас үзэхэд иргэн Б.Дарьсүрэн цагдаагийн алба хаагчийн драйгер багажаар согтуурал шалгуулах шаардлагыг дэмжихгүй, хүлээн авахгүй байх эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлж драйгер багаж үзээхгүй гэх түүний татгалзлыг Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй.

Мөн хохирогч Ж.Гантулга мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ "... миний хувцас эд зүйлд ямар нэг гэмтэл учраагүй" гэж мэдүүлсэн мэдүүлэг, М.Сэр-Одын хөл рүү өшиглөсөн гэх асуудал гэрч Ц.Мөнхбаярын болон Б.Дарьсүрэнгийн мэдүүлэг, камерын бичлэг зэргээр үгүйсгэгдэж байгаа байдал, гэрч, хохирогч нарын хэд хэдэн удаагийн илт зөрүүтэй мэдүүлэгт дүн шинжилгээ хийлгүйгээр "шүүгдэгч Б. Дарьсүрэн нь цагдаагийн албан хаагч М.Сэр-Од, Ж.Гантулга нарын албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ согтуурал шалгах багажаар шалгуулах талаар тавьсан шаардлагыг шууд санаатай үйлдлээр эсэргүүцсэн нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьекив шинжийг, цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж, М Сэр-Одын хөл рүү өшиглөсөн, Ж. Гантулгын толгой руу цохисон, албаны хувцасны мөрдөс, нэрийг хуулж хүч хэрэглэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна" гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчсөн

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасан.

Яллах дүгнэлтэд "яллагдагч Б. Дарьсүрэн нь 2022 оны 12 сарын 21-ээс 2022- оны 12 сарын 22-нд шилжих шөнө Завхан аймгийн Цагдаагийн газрын 103 тоот өрөөнд тус аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч Б.Сумьяабазарын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд луун нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний дээд зовхинд хаван цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж гэмт хэрэг гаргасан газрыг Завхан аймгийн Цагдаагийн газрын 103 тоот өрөө гэж тодорхойлсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Гантулгын мэдүүлгээр Завхан аймгийн Цагдаагийн газрын 103 тоот өрөөнд аливаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл болоогүй нотлогддог бөгөөд гэмт хэрэг хаана гарсан эсэх асуудал эргэлзээтэй байхад хуулийн дээрх журмыг зөрчиж санаачилгаараа гэмт хэрэг ямар нэг, газар хаа нэгтээ гарсан байна гэх байдлаар нотолгоонд үндэслээгүй дүгнэлт хийсэн.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Б. Дарьсүрэн АТГ-т гомдол гаргаж уг гомдолдоо 2022 оны 12 сарын 22-ны өдөр өөрийн гар утасны камераар дарсан өөрийн биед үүссэн гэмтлийн зургийг хавсаргаж явуулсан гэдэг. Энэ талаарх баримт хэрэгт байхгүй байгааг хавтаст хэрэгтэй танилцах үед мэдэж, улмаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт энэ талаараа мөн мэдүүлж Эрүүгийн хэрэг хяна шийдвэрлэх тухай хуулийн холбогдох журам зөрчсөн талаар тайлбарлаж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хавтаст хэрэг нь хэрэгт тусгасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр, баримт бичиг, хэрэгт хавсаргасан бусад баримт бичиг, зүйлээс бүрдэнэ" гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Мөрдөгч, прокурор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь оролцогч, бусад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдол, мэдээлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр, бусад баримт бичиг, эд зүйлийг тэмдэглэл үйлдэж, эсхүл төрийн албан хэрэг хөтлөх журмын дагуу бүртгэж, хавтаст хэрэгт тусгаж, хавсаргана", мөн хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуульд заасны дагуу гаргасан хүсэлт, гомдол, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн баримт, тэмдэглэл, холбогдох бүх материалыг хавтаст хэрэгт хавсаргана" гэж заасны зөрчиж өөрийг нь буруутгаж байгаа хэрэгт өөрт ашигтай, хэрэгт хамааралтай мэдээлэл бүхий баримтыг гаргаж өгсөөр байтал хэрэгт хавсаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн.

Б.Дарьсүрэн хүнд хэлбэрийн чихрийн шижин өвчтэй. 2022 оны 12 сарын 21- 33с 22нд шилжих шөнө цагдаа нарт зодуулсны улмаас ухаан алдаж, хоолой боолтод орсны улмаас амьсгал саатаж, зүрхний хэм алдаж ам маш их хатаж, би ярьж чадахгүй, эмээ ууя гэж, ус уумаар байна гэж цагдаа нарт хэлсэн гэж Б.Дарьсүрэн ярьдаг. Яаралтай түргэн тусламжийн эмч Дарьсүрэнгийн пульс өндөрссөн байна гэж хэлсэн гэж гэрч, хохирогч нар мөн мэдүүлдэг. Тухайн үед Б.Дарьсүрэнгийн биеийн байдал хэвийн байсан уу, яаралтай тусламж үзүүлсэн эмчийн үзлэгийн баримт бичигт түүний биеийн байдлыг хэрхэн үнэлж тусгасан, түүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн үү. Хэрэв үзүүлсэн бол ямар эм тариаг ямар зорилгоор хийсэн зэрэг нь Б.Дарьсүрэн цагдаа Б.Сумьяабазар, Ж.Гантулга нарын бие халдаж 5.Сумьяабазарын нүдний ухархайн яс хугарах гэмтэл учруулах хэмжээний хүч, тэнцвэр түүнд байсан эсэхийг шинжлэх ухааны үндэстэй тогтооход ач холбогдолтой. Гэтэл дээрх байдлаар шалгаж тогтоох ажиллагаа хийгээгүйн дээр Б. Дарьсүрэнгийн Б.Сумьяабазарыг цохиж түүний эрүүл мэндэд гэмтэл учруулаагүй гэдгээ нотлох зорилгоор Б.Сумьяабазарын биед учирсан гэмтэл шинэ эсхүл хуучин гэмтэл болохыг тогтоож өгөхийг хүссэн Б. Дарьсүрэн, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэлгүй татгалзаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 зүйлийн 4-т заасан яллагдагчийн нотлох баримт шалгуулах эрхийг, мөн хуулийн 5.1 зүйлийн 2.3.2.4-д заасан өмгөөлөгчийн дахин шинжилгээ хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх эрхийг хууль бусаар хязгаарласан.

Хэрэгт цугларсан баримтаар Завхан аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн алба хаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Гантулга, цагдаагийн дэд ахлагч Б.Сумьяабазар, М.Сэр-Од нар нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа Цагдаагийн байгууллагын тусгай обьект дотор иргэн Дарьсүрэнд зодуулсан талаар мэдүүлгүүд өгдөг. Эдгээр гэрч нарын хэргийн үйл процессын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд илт зөрүүтэй байдаг.

Харин Б.Дарьсүрэн Завхан аймгийн Цагдаагийн газрын Тээврийн хэрэгсэл тур саатуулах байрны гадаа тус Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Б.Сумьяабазар, М.Сэр-Од нар нарт бүлэглэн зодуулсан, дээрх цагдаагийн алба хаагч нар биед нь халдаж гадуур хувцсыг нь урсан талаар удаа дараа хэлж мэдүүлж, цагдаагийн албан хаагчид бие биеэ дэмжин нэгдэж худал хэлж байна гэж мэдүүлж цагдаагийн газрын хэрэг гарсан гэх өдрийн жижүүрийн рапорт, жижүүрийн офицер, жижүүрийн цагдаа болон хариуцлагатай эргүүлийн илтгэх хуудас, алба хаагч Ж.Гантулга Б.Сумьяабазар, М.Сэр-Од нарын 2022 оны 12 сарын 21-ээс 22-ны өдрийн үүрэг гүйцэтгэсэн талаарх илтгэх хуудас зэрэг гэмт хэргийн ул мөр, гэмт хэрэг гарсан талаарх мэдээлэл агуулсан байж болох баримт бичгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6, 24.5 дугаар зүйлд зааснаар Цагдаагийн байгууллагаас гаргуулан авах ажиллагаа хийлгүүлэх хүсэлт гаргасныг хүлээн аваагүй.

Иймд анхан шатны шүүхийн "энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй байна" гэж дүгнэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Б.Дарьсүрэнг буруутгаж байгаа энэ үйл процесс нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг Завхан аймгийн цагдаагийн газрын харуул хамгаалалт бүхий бүрэн камержсан тусгай бүс, түүний дотор эрүүлжүүлэх байрны гадаа болон тус цагдаагийн газрын ажлын байранд болж өнгөрсөн байдаг бөгөөд хэрэгт цугларсан болон яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтууд нь нэг байгууллагын нэг тасагт, нэг чиг үүрэг зорилготой хамтран ажилладаг алба хаагч нарын өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлэг бүрэн эсэх нь эргэлзээтэй камерын бичлэг. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.4 гэмтлийн зэргийг тогтоохдоо тухайн гэмтлийн төрөл, хэлбэр, хэмжээ, байрлал, онцлог зэргийг шинжилгээний бичиг баримтад тусгана". Шүүх шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан "Шинжээч хүлээн авсан шинжилгээний обьектыг гэрэл зургаар, бусад арга хэрэгслээр бэхжүүлж авна" мөн хуулийн 5.1.5-д заасан шинжилгээг тал бүрээс н бүрэн бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх зарчимд нийцээгүй, эргэлзээтэй шинжээчийн дүгнэлт зэрэг байгааг шүүх анхаарч үзээгүй.

Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/82 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Б.Дарьсүрэнд холбогдуулан шалгасан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож. Б.Дарьсүрэнг цагаатгаж өгнө үү.

Шүүгдэгч Б.Сумъяабазар, түүний өмгөөлөгч Б.Баярцогт давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартай. ...Миний үйлчлүүлэгч Б.Сумъяабазар нь хохирогч Б.Дарьсүрэнг алгадсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг боловч хохирогчийн биед учирсан гэмтэл нь түүний үйлдлээс болсон гэдэг эргэлзээтэй буюу өөр үйлдлээс болж үүссэн байх үндэслэлтэй.

Учир нь хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан СД-нд хохирогч Б. Дарьсүрэн нь Б.Сумъяабазарыг ирэхээс өмнө М.Сэр-Одтой ноцолдож муудалцсан бөгөөд түүнтэй цохилцож мөн /М.Сэр-Одын мэдүүлгээр/ газарт тархиараа савж унасан байдаг. Мөн гэр М.Сэр-Од, Ж.Гантулга, шүүгдэгч Б.Сумъяабазар нарын мэдүүлгээр Б. Дарьсүрэн нь Цагдаагийн газрын нэг давхрын коридорын чулуун шалыг мөргөөд байсан талаар мэдүүлдэг.

Шинжээч эмч П.Базардаргиа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ Б. Дарьсүрэнгийн биед учирсан гэмтэл болох тархи доргилт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ... түүнд хийгдсэн томографикийн шинжилгээнд хоёр талын хана дагасан салстууд зузаарсан гэсэн байсан энэ хоёр талдаа жигд үүссэн учир шал мөргөх үед үүссэн байх боломжтой гэх мэдүүлэг зэргээр аль үйл явдлаас болж тархи доргилт гэмтэл үүссэн болох нь эргэлзээтэй байдаг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.

Мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан

Гэтэл хавтаст хэрэгт нотлох баримтууд дээрх байдлаар эргэлзээ байсаар байтал анхан шатны шүүх хэрэглэх боломжтой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолын Б.Сумъяабазарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүгдэгч Б.Дарьсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2022 оны 12 дугаар сарын 21-нээс 2022 оны 12 дугаар сарын 22-нд шилжих шөнө Завхан аймгийн Цагдаагийн алба хаагчид зодуулсан нь үнэн. Мөн Б.Сумъяабазарын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхинд хаван цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргасан.  2022 оны 12 сарын 22-ны шөнө цагдаагийн дэд ахлагч М.Сэр-Од, Б.Сумьяабазар нараас зугтаж дүү Б.Санжсүрэнгийн гэрт ирсэн. Энэ үед дэд ахлагч М.Сэр-Од түүний бэр дүү Ц.Одончимэгийн 94249944 дугаарын гар утас руу залгаж Б.Дарьсүрэнг олж энэ асуудлыг өнөө шөнө зохицуулахгүй бол болохгүй байна гэж ярьсан. Мөн тэр шөнө М.Сэр-Од, Б.Сумьяабазар нар нь Улиастай сумын Богдын гол багт байх манай төрлийн хүн болох М.Мижид гэх айлын гэрт очиж насанд хүрээгүй 3-н хүүхдээс намайг ирсэн үү гэж асуугаад явсан байсан. 2022 оны 12 сарын 22-ны өглөө би эхнэрийн хамт Цагдаагийн газарт очиж урьд шөнийн болсон асуудлаар Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Гантулгатай уулзахад намайг хоёр цагдаа өргөж Цагдаагийн газарт оруулж ирсэн, татаж унаад байхаар нь түргэн дуудаж эмнэлгийн тусламж үзүүлсэн талаар ярьсан. Манай эхнэр бид хоёр цагдаагийн газрын камер шалгая гэхэд камер байдаг эсэхийг мэдэхгүй гээд үзүүлээгүй. Ж.Гантулга намайг тохирчих гэж гуйж байсан. Ахлах дэслэгч Ж.Гантулгын өрөөнөөс гараад урьд шөнө нь зодуулсан газарт очиж ажлын байрны түрхүүрээ хайж цасан дундаас олж авсан. Энэ үед тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны сахиул Ц.Мөнхбаяр эхнэр бид хоёр дээр ирсэн. Ц.Мөнхбаяр ирээд урьд шөнө таныг ч айхтар зодлоо шүү, энэ хоёр залуу ингэдэг юмаа гэж эхнэр бид хоёрт ярьж байсан. 2022 оны 12 сарын 22-ны өдөр Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Алтаншагай Б.Сумьяабазар бид хоёрыг дуудсан байсан. Ингээд Г.Алтаншагайн өрөөнд очиход Б.Сумьяабазар нүд зүгээр байсан. Хүнд ажиглагдах ямар нэг онцгой шинж ог байгаагүй. Г.Алтаншагай намайг гомдолгүй гэж бичээд өгөөч гэж гуйгаад яг одоо биччих гээд надад цаас хүртэл өгсөн байсан. Тэр өдрийн орой ажил тарснаас хойш хошууч Г.Алтаншагай манай бэр дүү Ц.Одончимэг рүү утсаар ярьж Б.Дарьсүрэн ахыг дагуулаад хүрээд ирээч гэж гуйсан байсан. Дуу бид хоёр Г.Алтаншагайн өрөөнд очиход манай цагдаа нар Б.Дарьсүрэн ахыг зодсон нь үнэн юм байна, энэ хоёр залууг би дийлэхгүй байна, ажлыг нь сольё гэж бодож байна, та бүхэн гомдолгүй гээд бичээд өгчих гэж бид хоёрт хэлсэн. Би Г. Алтаншагайд танай сахиул намайг зодуулсныг харсан байна лээ гэж хэлсэн. Г.Алтаншагай хэн юм бэ гэж надаас асуугаад байсан. Би тухайн үед муу санаагүй Мөнхбаяр харсан байна лээ гэж хэлсэн. Тэгээд би Г.Алтаншагайн үгэнд ороод гомдол гаргаагүй. Намайг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд зөрчлийн хэрэг үүсгэж шалгаж байсан байцаагч, мөн мөрдөгч Ц.Мөнхбат нарт би Цагдаа нарт зодуулсан гэдгээ хэлэн. Цагдаагийн ахмад Ц.Мөнхбат надаас мэдүүлэг авахдаа та мэдүүлгээ бодолтой өгөөрэй, цагдаагийн байгууллагын нэр хүнд, хоёр залуугийн ажил амьдрал хөндөгдөж байна гэж хэлсэн. Би цагдаа М.Сэр-Од, Б.Сумьяабазар нарыг намайг зодсон асуудлаас болоод шалгаад байгаа юм байна гэж ойлгоод залуу хүмүүсийг нээх буруутгаад яах вэ гэж бодоод мөрдөгчийн үгэнд ороод Б.Сумьяабазарын намайг нэг л цохисон. Сэр-Од намайг зуураад байсан гэж болсон явдлыг нууж дарж ярьсан. Мөн АТГ-ын мөрдөгч Б. Банзрагч ч надад танаас болоод хоёр залуу ажилгүй болох нь гээд байсан. Би зодуулах үедээ өмсөж явсан хувцас маань урагдсан, түүнийг өгье гэхэд мөрдөгч Б.Банзрагч та хоёрын хооронд шал хэрэггүй юм өгч яадаг юм бэ гэж хэлээд миний урагдсан куртикийг аваагүй. Тэгсэн хэд хоногийн дараа надад эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг танилцуулсан. Энэ үед би Б.Сумьяабазар надад цохиулсан гэж гомдол гаргасан юм байна гэдгийг мэдсэн. Би бүр гайхсан Хоёр залууг бод гээд надаас гуйгаад байсан хэр нь, намайг өөрийг маань гэмт хэрэг хийсэн болгож хувиргасныг би маш их гайхсан. Тэрнээс хойш дахин шалгах гомдол, хүсэлт гаргасан боловч миний нэг ч гомдол, хүсэлтийг хүлээн авч шалгаж өгөөгүй. Би гэмт хэрэг хийгээгүй. Тэр орой бол ийм зүйл л болсон гэжээ.

Шүүгдэгч Б.Сумъяабазар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэр орой ажил дээрээ яваад очсон чинь алхах дэслэгч Гантулга Сэр-Одын авчирсан машины жолооч шаардлагыг нь эсэргүүцээд байна, чи яваад очоодох гэж хэлсэн. Тэгээд би 00-01 гэсэн албаны машинтай очсон чинь Сэр-Од иргэн Дарьсүрэнтэй байсан. Тэгээд би очоод та яагаад цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа юм бэ гэж асуусан чинь Дарьсүрэн манай дүү прокурор хийдэг, та нарт хамаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би танай дүү прокурор байлаа гэхэд таныг осол аваар гаргахад таныг авч гарахгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгээд байж байтал Б.Дарьсүрэн босож ирээд миний зүүн хөл рүү өшиглөхөөр нь би та яаж байна вэ гэсэн чинь чамайг яасан ч яадаг юм бэ гэсэн. Тэгэхээр нь би түлхэж унагаасан, тэгээд уначхаад эсэргүүцээд байхаар нь 2 алгадчихаад, Сэр-Одод энэ хүн шаардлага биелүүлэхгүй юм байна гэж хэлээд би ахлах дэслэгч Гантулгын авах гээд явсан. Тэгээд буцаад ирэхэд Б.Дарьсүрэн дэд ахлагч Сэр-Одыг дагаад цагдаагийн байгууллага руу орж байсан. Ороод үүдэнд орилоод байсан. Тэгээд цааш 103 тоот өрөө рүү авч орох гээд дагуулаад явж байтал Б.Дарьсүрэн өөрөө газар уначхаад духаараа шал мөргөөд байхаар би та чинь яаж байна гээд өргөж босгоод цааш аваад явсан. Тэгээд 103 тоот өрөөнд ороод драйгар үлээлгэх гэтэл би драйгар үлээхгүй цусаа өгье гэсэн. Өмнө би айраг уугаад эрхээ хасуулж байсан гэж хэлж байсан. Тэгээд булангийн сандал дээр сууж байгаад намайг үүдэнд зогсож байхад босож ирээд 2 цохисон гэтэл Гантулга байцаагч босож ирээд бид хоёрын дундуур орохоор нь би гараад явсан. Намайг гарч явж байхад Гантулга байцаагч намайг цохилоо мөрдөж урлаа гэсэн яриа гарч байсан. Би тухайн үед цохисон мөрдсийг нь урсан эсэхийг хараагүй. Тэгээд эргээд ороод ирсэн чинь түргэний эмч ирсэн байсан, тэр үед манайд хуруу шил байхгүй байсан учраас цусыг нь авхуулах гээд түргэний эмч дуудсан байсан. Түргэний эмч ирээд зүрхний пүлс нь өндөр байна, түүнээс биеийн байдал нь хэвийн байна. Тиймээс эмнэлэг дээр очоод цусыг нь өгчих гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг рүү авч яваад цусыг нь авахуулчихаад ахынд нь хүргэж өгөх гээд Сэр-Од бид хоёр аваад явсан байсан чинь араас манай хошууч Алтаншагай залгаад наад хүн чинь цагдаагийн албан хаагчийн биед нь хүрсэн учраас ар гэрт нь хүргэж өгөх боломжгүй, заавал саатуулах байранд хонуулна, буцаагаад аваад ир гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Элит байрны гаднаас буцаагаад цагдаа руу аваад явсан. Эрүүлжүүлэх байрны гадаа очоод би рабарт бичих гээд явсан хойгуур Сэр-Од орж ирээд нөгөө хүн чинь зугтаагаад яваад өглөө гээд Б.Сэр-Од, М.Сэр-Од, Гантулга нар хайж байх шиг байсан. Тухайн өдөр иймэрхүү процесс болсон гэжээ.

Прокурор Б.Төрболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболд би Монгол улсын Прокурорын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Дарьсүрэн, Б. Сумъяабазар нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.Дарьсүрэн болон түүний өмгөөлөгч нараас анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэмтлийн зэрэг тогтоохдоо буруу дүгнэлт гаргасан гэдэг байдлаар гомдол гаргасан байна. Давж заалдах шатны шүүхэд гаргасан энэ гомдол прокурорын шатнаас эхэлсэн. Прокурорын шатанд тухайн гэмт хэргийг гаргасан уу, энэ нь ямар үндэслэлтэй байгаа, эргэлзээтэй байгаа талаарх хүсэлтүүдийг прокурорт удаа дараа гаргаж байсан. Прокуророос тухайн хүсэлтүүдийг тухай бүр нь шийдвэрлэсэн. Гэхдээ прокурорын зүгээс дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ прокурор үндэслэл бүхий дэлгэрэнгүй байдлаар шийдвэрлээд хариуг нь өгсөн. Прокуророос эргэлзээ бүхий байдал тогтоогдохгүй байна гэдэг хариуг хүргүүлж байхад хэргийн оролцогч нараас тухайн шийдвэрийг эсэргүүцээд дээд шатны прокурорт гомдол гаргаад дахин хянуулах боломжтой байсан. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт энэ асуудлуудыг дахин ярьсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс үүнийг хүлээн авахаас татгалзсан. Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүсэлтийг хүлээж авахаас татгалзаад оролцогчийн эрхийг зөрчсөн гэдэг зүйлийг ярьж байсан. шүүх шүүдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан үндэслэл бүхий гэрч нарыг оролцуулах шүүх хуралдаанаар тодруулах боломжтой бүх л зүйлээр хангасан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэтгэлцээний зарчим дээр үндэслэн шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Б.Дарьсүрэн тухайн үед ухаан алдаж унасан гэх зүйл ярьдаг. Тухайн үед Сумъяабазар, Сэр-Од нар үүрэг гүйцэтгэж байсан. Сумъяабазарын хувьд Б.Дарьсүрэнг хаа нэг газар нь явж байхад нь араас нь хөөж гүйж байгаад согтуурлыг нь шалгаагүй. Тухайн хүний согтуурал тандагч багажаар илэрсний дагуу гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ дагуу шалгасан. Цагдаагийн алба хаагч нарын хувьд иргэнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн аваар осол гаргахвий гэдэг үүднээс авч очиж байгаа, түүнээс биш Б.Дарсүрэнгийн мууг үзэх гэсэндээ саатуулаагүй. Хуульд заасан санкцуудын аль нэгийг хэрэглээд согтуурлыг нь шалгахгүй болохгүй юм байна гээд шалгаж байгаа. Гэтэл Б.Дарьсүрэн болон түүний өмгөөлөгчөөс тийм зүйл болоогүй, санахгүй байна, мөн би цохиж зодоогүй гэдэг зүйлийг ярьдаг. Болсон процесс нь шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон нотлох баримтаар хангалттай тогтоогддог. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэг цагдаагийн нэг тасгийн албан хаагч нар нийлээд мэдүүлэг өгөөд байна, өгсөн мэдүүлэг нь хоорондоо зөрөөд байна гэдэг. Бид нар мэдүүлэгт зөрүүтэй асуудал байгаа эсэхийг шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоож, гэрч нарыг оролцуулж хэргийн бодит үнэнийг тогтоогоод шийдвэрлүүлсэн. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлыг хангалттай тогтоосон, мөн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчийн эрхийг хязгаарласан зүйл байхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрсөн гэх зүйл тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтыг үндэслээд хэргийн бодит үнэн үйл баримтыг тогтоож Б.Дарьсүрэн, Б.Сумъяабазар нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлаж, зөв зүйчилж тэдгээрт хуульд заасан ялыг оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй байна. Иймд шүүгдэгч Б.Дарьсүрэн болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Яллагдагч Б.Сумъяабазар болон түүний өмгөөлөгчөөс мөн давж заалдах гомдлыг гаргасан. Уг гомдлыг удаа дараа прокурорын шатнаас эхлээд гаргаж байсан. Эмнэлгийн үзлэг хийсэн баримт хэрэгт авагдсан байгаа. Анх Баярцогт өмгөөлөгчөөс юу гэж гомдол гаргасан бэ гэхээр Базардаргиа гэдэг шинжээч хаанаас тархины доргилт гэдэг зүйл гаргаад ирсэн юм бэ, эмчээс ямар ч тийм зүйл тогтоогдоогүй байхад ийм хөнгөн гэмтэл гаргаж ирлээ гэж маргадаг. Тэгээд прокурорын зүгээс хэргийг аваад нягтлаад үзэхээр эмчийн үзсэн үзлэгийн түүх дээр клиник онош тархи доргилт хаван гэдэг зүйл байдаг. Мөн 8-9 заалттай шинжилгээний дараа тархины хаван үүссэн байна тархи доргилттой байна гэдэг зүйл гарч ирдэг.Тархины хаван доргилт гэдэг зүйлийг шүүх шинжилгээний албаны мэргэжлийн шинжээч дүгнэлтээ гаргаад тодорхой зүйлийг шинжээчийн үзлэгийн явц шинжилгээний объектыг биетээр үзээд дүгнэлтээ гаргасан. Тухайн үед камерын бичлэг дээр цохисон зүйл байхгүй, идэвхтэй үйлдэл хийж байсан, ухаан алдаж унахад алгадаад сэрээсэн гэдэг зүйл ярьж байна. Бодит байдал дээр та бүхэн анхан шатны шүүх хурал дээр бүгд камерын үзсэн. Түлхээд унагаадаг, араас нь цохисон үйлдэл харагддаг. Алгадна гэдэг чинь өөр зүйл байсан. Камерын бичлэгээс биеийн хэлэмжээр харагдаж байгаа. Тархиараа арагшаа саваад унахад тархины 2 талын хана өргөсөх боломжтой, мөн тархи доргилт үүсэх боломжтой гэсэн байдаг. Шинжээч эмчийн хувьд тархиараа арагшаа унах, духаараа шал мөргөхөд доргилт үүснэ дүгнэсэн. Гэтэл аль аль нь боломжтой зүйл. Бодит ухамсрын хүрээнд харахад хүний тархи доргих боломжтой байхад шинжээчийн дүгнэлтийг боломжгүй, гэмт хэрэг үйлдээгүй цагаатгах зүйлийг ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлыг бүрэн тогтоож, хэрэгт хууль ёсны авагдсан нотлох баримтыг үндэслээд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас шүүгдэгч Б.Дарьсүрэн, Б.Сумъяабазар болон түүний өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар давж заалдах шатны шүүх Б.Сумъяабазар, Б.Дарьсүрэн нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг  хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь  хянаж үзлээ.

1.Хэргийн үйл баримтын талаар

Шүүгдэгч  Б.Дарьсүрэн нь 2022 оны 12 дугаар сарын 21-нээс 2022 оны 12 дугаар сарын 22-нд шилжих шөнө Завхан аймгийн Цагдаагийн газрын гадаа ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч М.Сэр-Одыг  хэл амаар доромжлон хөл рүү нь өшиглөж хүч хэрэглэн эсэргүүцсэн Завхан аймгийн Цагдаагийн газар дотор буюу цагдаагийн албан хаагч Ж.Гантулгын өрөөнд Б.Сумъяабазарын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхинд хаван цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байсан Ж.Гантулгын өмссөн албаны гадуур  хүрмийн мөрдөс  нэрийг хуулж хаях, гараараа нүүр хэсэгт 2 удаа цохих  зэргээр хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн,

Шүүгдэгч Б.Сумъяабазар нь 2022 оны 12 дугаар сарын 21-нээс 2022 оны 12 дугаар сарын 22-нд шилжих шөнө Завхан аймгийн Цагдаагийн газрын гадаа  цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй гэх шалтгаанаар Б.Дарьсүрэнгийн толгой тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Үүнд: хохирогч М.Сэр-Одын “...2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Цагдаагийн газрын баталсан хуваарьт томилгооны дагуу 19:00-01:00 цагийн хооронд Улиастай сумын нутаг дэвсгэрт гудамж талбайд эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан. 23 цаг өнгөрч байхад Жинст багийн нутаг дэвсгэрт гүүрний орчимд хяналт шалгалт хийж байхад Жинст багийн нутаг дэвсгэрээс Богдын гол багийн нутаг дэвсгэр рүү чиглэн явж байсан 62-85 ЗАН улсын дугаартай Корса маркийн тээврийн хэрэгслийг зогсоож албан тандагч багаж үлээлгэж согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь шалгахад жолооч Б.Дарьсүрэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь түүнийг машинаас буулгаж арын суудал дээр суулгаад би өөрөө түүний тээврийн хэрэгслийг жолоодож явсан.... Цагдаагийн газрын саатуулах байрны хаалгыг нь цохиод зогсож байхад Б.Дарьсүрэн гэх хүн машинаасаа буугаад зүүн тийшээ зугтаагаад гүйгээд явахаар нь араас нь дуудаад гүйж очоод түүнийг эрүүлжүүлэх байрны зүүн хойд булан дээр очиж барьж авсан. Тэгтэл чи яах гээд байгаа юм би согтолтоо шалгуулахгүй чи наад машинаа аваад яв гэхээр нь би түүний зүүн талын мөрнөөс нь барьж авахад гараа хойш нь огцом татаад гараа савахдаа хойшоо газарт унасан. Босож ирээд чи намайг унагаасан би чамайг ална гээд миний баруун талын хөлийн шилбэ орчимд нэг удаа өшиглөөд дахиад цохих гээд далайхаар нь би өөрөө хамгаалаад түүний куртикний захнаас нь бариад доошоо дарахад өвдөг сөхрөөд доошоо унасан. Тэгтэл манаач Мөнхбаяр гараад ирэхээр нь түүнийг дуудахад хажууд хүрээд ирсэн. Тэгэхээр нь хяналтын байцаагч руу залгаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүн тээврийн хэрэгслээ саатуулах байр руу оруулахгүй өөрөө зугтаах гээд байна та яаралтай хоёр хүн над руу явуулаач гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Ц.Мөнхбаярын  “...2022 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цагийн орчимд тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны хашааны үүдэнд машин ирж зогссон. Би хашааны хаалга онгойлгоход машин нь асаалттай дотор нь хүн байхгүй байхаар нь гайхаад хараад байж байтал эрүүлжүүлэх байрны зүүн талын буланд цагдаагийн хантааз гэрэлтээд нэг хүнтэй ноцолдоод байгаа бололтой байхаар нь очиж үзэхэд замын цагдаагийн тасгийн дэд ахлагч М.Сэр-Од нь үл таних согтуу хүнтэй зууралдаад зогсож байсан бөгөөд нөгөө согтуу хүн нь явах гээд байгаа бололтой М.Сэр-Од нь та машинаа журмын хашаанд оруулаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үгүй эсэхээ шалгуулах ёстой гэсэн яриа өгүүлэлтэй байсан бөгөөд нөгөө согтуу хүн зугтааж явах гээд байгаа бололтой М.Сэр-Одыг янз бүрээр доромжлоод ноцолдоод байсан. Тэгтэл дэд ахлагч Б.Сумьяабазар нь албан машинтай ирсэн бөгөөд үл таних согтуу хүн нь газарт хэвтээд босохгүй байсан. М.Сэр-Од машиныг нь журмын хашаа руу оруулаад буцаж ирсэн. Энэ үед дэд ахлагч Б.Сумъяабазар нь үл таних согтуу хүнийг та яагаад цагдаагийн албан хаагчийн шаардлага биелүүлэхгүй байгаа юм гэхэд үл таних согтуу хүн би архи уугаагүй та нар яахаараа намайг хорьдог юм бэ гээд урдаас нь агсраад хоорондоо маргалдаад байсан. Тэгж байснаа үл таних согтуу хүн босож ирээд дэд ахлагч Б.Сумъяабазарын хөл рүү нь нэг удаа өшиглөөд нүүрэн тус газар нь баруун гараараа нэг удаа цохихоор нь Б.Сумъяабазар түүнтэй зууралдаж байснаа газарт унагаагаад нүүрэн тус газар 2 удаа гараараа цохиод нэг удаа мөр рүү нь өшиглөсөн. Тэгэхээр нь би боль гэж хэлээд яваад өгсөн. Ийм л зүйл болсон. Цагдаагийн албан хаагчид үл таних согтуу хүнийг та машинаа тээврийн хэрэгсэл түр саатуулах байр руу оруулаад дараа нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ шалгуулах ёстой гэсэн шаардлага тавихад согтуу хүн шалгуулахаас зайлсхийж явах гээд цагдаа нарын шаардлага биелүүлэхгүй байсан..." гэсэн мэдүүлгээр,  

хохирогч Б.Дарьсүрэнгийн “...2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн ... гэр рүүгээ харих гээд 23 цаг өнгөрч байхад өөрийн 62-85 ЗАН улсын дугаартай мөнгөлөг өнгийн Корса маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Чигэстэй голын гүүр гараад явж байхад замын цагдаа дэд ахлагч М.Сэр-Од намайг зогсоогоод тандагч багаж үлээлгэсэн тэгээд намайг жолооны хүрдний араасаа буугаад хойд суудал дээрээ суу гэхээр нь би хойд суудал дээрээ суухад М.Сэр-Од миний машиныг жолоодоод цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны гадаа ирээд зогсохоор нь би машинаас буугаад зүүн тийшээ алхаад явж байхад М.Сэр-Од араас дуудаад наана зогсож бай гэж хэлээд буцаад миний машин руу явсан. Тэгээд намайг зогсож байхад нэг суудлын тээврийн хэрэгсэл ирээд нэг хүн бууж ирээд чи яахаараа цагдаагийн тавьсан шаардлага эсэргүүцдэг юм гээд миний энгэрээс заамдаж аваад дугтраад байхаар нь чи яагаад байгаа юм тавиач гэхэд намайг дугтарч байснаа газарт унагаахаар нь би газраас босож ирээд чи яагаад байгаа юм гэхэд гараараа миний баруун талын шанаа тус газарт нэг удаа цохихоор нь би хойшоо газарт савж унасан..." гэсэн мэдүүлгээр,

Завхан аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн “...Дэлгэцийн баруун дээд булан 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 23:54:08 гэсэн цаг өдөр минуттай бөгөөд энэ цаг хугацаа нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаатай тохирч байв. 00:06:54-д гэрч Б.Дарьсүрэн газраас босоод зогсож байснаа цагдаа зохицуулагч Б.Сумъяабазарыг баруун хөлөөрөө шилбэ орчимд нь нэг удаа өшиглөж баруун гараараа нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохиход цагдаа зохицуулагч Б.Сумъяабазар нь энгэр хэсгээс нь зуурч байснаа газарт унагаагаад гараараа 2 удаа Б.Дарьсүрэнг цохив....” гэсэн хэсгээр, / хэргийн 09-12 дахь тал/ хэрэгт эд мөрийн баримтаар хураан хавсаргаж ирүүлсэн  камерын бичлэгээр,

хохирогч Б.Сумъяабазарын “...Тэгтэл 23 цагийн үед ... Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны гадаа очиход эрүүлжүүлэх байрны зүүн талд үл таних согтуу хүн газарт хэвтсэн байдалтай хажууд нь дэд ахлагч М.Сэр-Од машинаа саатуулах байр руу оруулахгүй зугтааж явах гээд байна гэж хэлсэн. Би тухайн үед үл таних согтуу хүний хажууд зогсоод байж байхад дэд ахлагч М.Сэр-Од үл таних согтуу хүний тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байр руу оруулчхаад буцаж ирсэн. Би үл таних хүнийг та яагаад  цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд байгаа юм гэхэд манай дүү прокурорт ажилладаг та нарт хамаагүй шүү гэж хэлэхээр нь та босоод ир гэж хэлтэл үл таних согтуу хүн босож ирээд баруун хөлөөрөө миний зүүн талын хөл рүү нэг удаа өшиглөхөөр нь та яаж байгаа юм гэхэд чамайг яасан ч яадаг юм гэж хэлээд зүүн талын шанаа руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би түүнийг түлхэж газар унагаагаад нэг удаа зүүн хацар руу нь алгадсан. Тэгээд дэд ахлагч М.Сэр-Одыг харж байгаарай гэж хэлээд ахлах дэслэгч Ж.Гантулгыг авчрахаар явсан. Ахлах дэслэгч очиж аваад цагдаагийн гадаа ирэхэд дэд ахлагч М.Сэр-Од үл таних хүнийг дагуулаад цагдаа руу орж байсан. Бид хоёр араас нь ороход угтах үйлчилгээний урд зогсож байснаа та нар муу пизда нар гээд үүдэнд орилоод байхаар нь ахлах Ж.Гантулга та яагаад цагдаагийн албан хаагчийн биед халдаад байгаа юм гэж хэлэхэд би наад цагдааг чинь цохиогүй гэхээр нь түүн рүү ойртоод цохиогүй бол хацар ингэж хавддаг юм уу гэж хэлээд 103 тоот өрөө рүү ороод таны согтолтыг шалгах хэрэгтэй гэхэд би орохгүй гэхээр нь бид хоёр талаас нь сугадаад 103 тоот өрөө рүү драйгер багаж үлээлгэхээр аваад орсон. үл таних согтуу хүн явж байснаа урагшаа гараараа тулж унаад өөрөө духаараа шал мөргөсөн... ахлах дэслэгч Ж.Гантулга та үлээгээд яв гээд түүнийг хашаад зогсож байхад ахлах дэслэгч Ж.Гантулгын хажуу талаар гарч ирээд баруун гараараа миний зүүн талын нүд рүү 2 удаа гараараа цохисон. Ж.Гантулга түүнийг та яаж байгаа юм гэхэд Ж.Гантулгын хүзүү, шанаа орчимд 2-3 удаа цохисон. Ж.Гантулга чи миний мөрдсийг хуулчихлаа гэж хэлээд үлдсэн. Би цохиулсан дороо гарч хүйтэн жин тавья гэж бодоод гарсан...” гэсэн мэдүүлгээр,

хохирогч Ж.Гантулгын  “...2022 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө... дэд ахлагч М.Сэр-Одтой хамт нилээн ууртай, хараалын үг хэлээд явж байхаар нь уулзаад юу болсон яасан талаар нь асуухад би архи уугаагүй та нар шалгадаг хүнээ шалга, би архи уугаагүй гээд агсраад байхаар нь аргалаад цагдаа руу оруулаад үүдний сандлын хажууд зогсоод зохих журмын дагуу цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлага биелүүлээд согтолтоо шалгуулах ёстой түүний дараагаар бид нар таныг гэрт чинь хүргээд өгье гэхэд үгүй, шалгуулахгүй би машинаа аваад явна гээд байхаар нь нилээн тайвшруулж юм ярьж байснаа согтолтоо шалгуулахгүй гээд байхаар нь дэд ахлагч Б.Сумъяабазарын хамт хоёр талаас нь сугадаад өрөө рүү явж байхад намайг тавь би ямар хэрэг хийсэн биш гэхээр нь тавихад өөрөө урагшаа унаад толгойгоороо шал мөргөөд байхаар нь барьж аваад та ингэж болохгүй гээд өрөө рүүгээ орсон. Өрөөнд орсны дараа нь үл таних согтуу хүн гарч явна биеийн байцаалтаа өгөхгүй, гарч явна гээд байхаар нь гаргахгүй гээд байж байхад Б.Сумъяабазарын нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохисон дараа нь үргэлжлүүлээд миний шанаа руу 2 удаа гараараа цохиод гадуур кителийн мөрдөс, нэр хоёр хуулж хаясан. Энэ үед Б.Сумъяабазарын зүүн нүд нь хавдаад эхэлсэн. ... Цагдаагийн алба хаагчдаас Б.Дарьсүрэн гэх хүнд та зохих журмын дагуу согтолтоо шалгуулж драйгер багаж үлээнэ үү гэж шаардлага тавьсан. Өмнө нь тандагч багажаар согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь илэрсэн. Тэгтэл Б.Дарьсүрэн нь согтолтоо шалгуулахгүй гээд шаардлага биелүүлээгүй...” гэсэн мэдүүлгээр,  

Мөн хохирогч М.Сэр-Одын “...дэд ахлагч Б.Сумъяабазар, ахлах дэслэгч Ж.Гантулгын хамт ирсэн. Түүнийг 103 тоот өрөө рүү оруулаад драйгер багаж үлээлгэх гэхэд би үлээхгүй, би цусаа өгнө, би архи уугаагүй, би явлаа гээд гарах гээд зүтгэж байснаа би энэ цагдааг ална гэж хэлээд дэд ахлагч Б.Сумъяабазарын нүүрэн тус газар 2 удаа үргэлжлүүлээд цохисон. ...Энэ үед ахлах дэслэгч Ж.Гантулга эргэж хараад дэд ахлагч Б.Сумъяабазарыг яасан зүгээр үү гээд асууж байхад нь түүний шилэн хүзүү рүү нь нэг удаа цохиод мөрдөснөөс нь зуурч аваад мөрдсийг нь хуулсан. Тэгээд Гантулга байцаагч чи яагаад цагдаагийн албан хаагчийн биед халдаад байгаа юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

Б.Сумъяабазарт эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн талаар мэдүүлсэн гэрч Ж.Сайнбуянгийн "...Завхан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Сумъяабазарын биед үзлэг хийсэн. Намайг үзэхэд Сумъяабазарын нэг нүд улайж хавдсан байдалтай байсан. Аль нүд хавдсан байсан талаар санахгүй байна. Нүдний нарын мэргэжлийн эмчид үзүүлээрэй гэж хэлсэн. Сумъяабазар нь миний нүдийг энэ хүн ийм болгосон гэж Б.Дарьсүрэн гэж миний үзсэн хүн лүү зааж хэлж байсан..." гэсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байна. 

Түүнчлэн шүүгдэгч Б.Сумъяабазарын үйлдлийн улмаас Б.Дарьсүрэнгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 000000034 дугаартай шинжээчийн                                          “Б.Дарьсүрэнгийн биед тархи доргилт, хүзүүний урд хэсэгт зулгаралт, духны дунд хэсэгт, зүүн тохойн үений хэсэг, баруун өвдөгний үений хэсэгт, зүүн сарвууны ар хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан хэрэг үйлдэгдсэн гэх 2022 оны 12 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлтээр,

Б.Дарьсүрэнгийн үйлдлийн улмаас хохирогч Б.Сумъяабазарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 000000046 дугаартай “Б.Сумъяабазарын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхинд хаван цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан хэрэг үйлдэгдсэн гэх 2022 оны 12 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн Б.Сумъяабазарын биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр  давхар тогтоогджээ.

2. Нотлох баримтын талаар:

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг үгүйсгээгүй, харин давхар нотолж байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэн болсон дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  шаардлагыг зөрчөөгүй ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай баримтууд байх ба шүүх дээрх баримтуудыг үнэлж, хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоожээ.

3. Анхан шатны шүүхийн хууль хэрэглэсэн байдал,  давж заалдах гомдлын талаар:

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Дарьсүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн, шүүгдэгч Б.Сумъяабазарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн хэргийг зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн шүүх шүүгдэгч Б.Дарьсүрэн, Б.Сумъяабазар нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял оногдуулжээ.

Шүүгдэгч Б.Дарьсүрэн, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа, шүүгдэгч Б.Сумъяабазар, түүний өмгөөлөгч Б.Баярцогт нар давж заалдах гомдолдоо: ...шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хэрэгт авагдсан баримтууд эргэлзээ бүхий байхад анхан шатны шүүх хэрэглэх боломжтой хуулийг хэрэглээгүй гэжээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-т заасан зарчмыг баримтлан шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэхэд оролцогчдын хуулиар олгосон эрхийг зөрчөөгүй, хэт 1 талыг баримтлаагүй, хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэсэн, шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдэлд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн нь хууль ёсны болон гэм буруугийн зарчимд нийцжээ.

Түүнчлэн шүүгдэгч Б.Дарьсүрэн, Б.Сумъяабазар нарын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан гэрч М.Сэр-Од, Ж.Гантулга, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, камерын видео бичлэг зэргээр хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон ба шүүх дээрх гэрчийн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь  үнэлж хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дарьсүрэн, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа, шүүгдэгч Б.Сумъяабазар, түүний өмгөөлөгч Б.Баярцогт нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Сумъяабазар, түүний өмгөөлөгч Б.Баярцогт, шүүгдэгч Б.Дарьсүрэн, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой \зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД                                                     Б.АРИУНБАЯР

                                                                        Б.НАМХАЙДОРЖ