2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2025/01662

 

 

 

 

 

2025 02 26

192/ШШ2025/01662

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би

 

Нэхэмжлэгч:****

Хариуцагч: ***

Хүүхдийн эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ****н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2019 оноос хойш ****хамтарч ажиллаж, дотно харьцаатай болсон. Бидний дундаас 2020 оны 2-р сарын 1**-нд охин ****төрсөн. *** миний бие 60 хувьтай групт байдаг. 2020 оны 12 дугаар сарын **нд төрсөн охин *** нь ****төрсөн охин болохыг тогтоолгож, **** тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч***** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ****холбогдуулан гаргасан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. **** ярилцаж ойлголцсон. Би буруу зүйл хийсэн байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **** холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгүүдэд нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй байх, үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэн шийдвэрлэхгүй бөгөөд тусдаа нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зохимжтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *****холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Төрийн сангийн данснаас 35,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасан зохицуулалтад хамаарахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ