| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/01529/И |
| Дугаар | 192/ШШ2025/01661 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/01661
| 2025 02 26 | 192/ШШ2025/01661 |
Нэхэмжлэгчийн татгалзлыг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч:***
Хариуцагч: ****
Ажилд эргүүлэн тогтоолгож, цалин 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: **** миний бие хүний Их эмч мэргэжилтэй, эрүүл мэндийн салбарт 28 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа алдаа зөрчил гаргаж байгаагүй, 2024 оны 4-р сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. 2024 оны 7-р сарын 01-ний өд**** их эмчээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Эмнэлгийн**** 2025 оны 01-р сарын 6-ны өдөр ямар ч шалтгаангүйгээр ажлын бус цагаар өглөө 8 цаг 30 минутад ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Миний бие ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил, ёс зүйн алдаа гаргаж байгаагүй. Эмнэлгийн даргын тушаал дээр ямар албан тушаалаас чөлөөлж байгааг дурдаагүй, ур чадвар тэнцэхгүй байна гэж дурдаагүй, сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-т заасан мэдэгдэл хүлээж аваагүй. Уг тушаал нь 2025 оны 01-р сарын 6-ны өдөр тэтгэврээ тогтоолгож байгаа мэтээр үндэслэсэн боловч би 2024 оны 4-р сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Чанар ёс зүйн багын дүгнэлт гаргасан гэх боловч ийм хурал огт болоогүй, ёс зүйн хорооны дүгнэлт гаргаагүй, ёс зүйн хороо хуралдаагүй. Тушаал гаргасан өдөр ёс зүйн хорооны хурал хийсэн мэтээр бичиж байхыг би өөрөө харсан. Намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан гомдолтой байна. Тиймээс намайг ажилд буцаан оруулж, ажилгүй байсан хугацааны цалин, илүү цагийн хамт 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан хүсэлтдээ: ***г би гэнэт ажлаас халагдсан нэхэмжлэл гаргасан. Би хөдөө явж хүний бие харах гэж байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** нь хариуцагч ***** холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, цалин 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгүүдэд нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй байх, үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар тус тус зохицуулсан.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэн шийдвэрлэхгүй бөгөөд тусдаа нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зохимжтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *****нэхэмжлэлтэй, хариуцагч *****төвд холбогдох ажилд эргүүлэн тогтоолгох, цалин 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийг 58.1-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 147,000 төгрөгийг Төрийн сангийн 1**** тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч ****олгосугай.
3. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасан зохицуулалтад хамаарахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ