2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/01989

 

2025          03          13                                    191/ШШ2025/01989                       

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй 

болгох тухай 

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би, 

Нэхэмжлэгч: ****************, ****************** тоот хаягт байрлах, “Э.**********” ХХК /РД:**********/-ийн  хүсэлттэй, 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Б*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад, 

  

ТОДОРХОЙЛОХ нь: 

  

1.Нэхэмжлэгч “Э.**********” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Д.Б******* нь манай “Э.**********” ХХК-тай 2020 онд барилгын дотор засалд шаардлагатай материал (хар, цагаан замаск, плитаны цавуу) буюу хуурай хольц зээлээр худалдан авахаар амаар харилцан тохирсон. Ингэхдээ 2020 оны 07 сарын 30-ны өдрөөс 2020 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл барилгын хуурай хольц авах, төлбөрийг тухайн үедээ барьж байсан амины орон сууцаа барьж дуусахаар 2021 ондоо төлөхөөр тус тус үүрэг хүлээсэн. Мөн төлбөрөө төлөх хүртэл манай компанид үл хөдлөх хөрөнгүүдийн гэрчилгээнүүдийнхээ эх хувийг барьцаа болгон үлдээсэн. Улмаар манай компани нь нийт нийт 505 шуудай буюу 4,402,200 төгрөгийн үнэ бүхий хуурай хольцыг худалдан нийлүүлсэн байна. Үүнийг нотлох санхүүгийн анхан шатны баримт болох зарлагын падааныг хавсгалтаар хүргүүлж байна. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд манай компаний эрх ашиг сонирхолыг зөрчин төлбөрийг төлөхгүй байсаар байна. Иргэн Д.Б*******той утсаар холбогдох гэхэд утсын өөр хүн авч яриад эсвэл холбогдохгүй, хамгийн сүүлд 2024 оны 11 сарын 07-ны өдөр өөрийнх нь өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн хаягруу албан бичиг явуулсан ч тус хаяг дээрээ оршин суудаггүй гэж албан бичиг буцаж ирсэн нь оршин суугаа хаяг нь тодорхойгүй болоод байна. Иймд Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогтой Д.Б*******ийг эрэн сурвалжилж өгнө үү.” гэжээ 

2.Нэхэмжлэгч “Э.**********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Арьяалхамаас шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: “Тус шүүхэд Д.Б*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Д.Б*******ийн оршин суух газрын хаяг тодорхой болсон тул түүнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасааа татгалзаж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

  

Нэхэмжлэгч “Э.**********” ХХК-ийн төлөөлөгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Б*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Б*******ийн оршин суугаа газрын хаяг тодорхой болсон үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар  нотлогдож байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1.“Э.**********” ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Б*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч “Э.**********” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч .“Э.**********” ХХК-д олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

  

  

ШҮҮГЧ З.БАЯРМАА