| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/00856/И |
| Дугаар | 192/ШШ2025/02193 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/02193
2025 03 21 192/ШШ2025/02193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******-ийн хүсэлттэй,
Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ****** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* овогтой ******* нь охин *******/РД:*******/-г 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрүүлсэн. Тухайн үед нөхөр бид 2 Солонгос улс руу явж удаан хугацаагаар сурч ажиллаж амьдрах төлөвлөгөөтэй байсан учир хадам ээж , хадам аав нарын асрамжид охиноо үрчлүүлсэн боловч удаан хугацаагаар Солонгост байх боломжгүй болоод буцаж ирсэн. Тийм учраас охин *******г миний бие ******* болон нөхөр нарын асрамжид буцаан авах хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү. Мөн ******* миний бие 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр товлогдсон шүүх хуралд тодорхой шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: миний бие өөрийн хүү , бэр ******* нарыг Солонгос улс явах болсон учраас охин С.Маралааг өөрийн асрамжид үрчлэн авсан. Хүү , бэр ******* нар одоо Монгол улсдаа ирсэн ажиллаж, амьдарч байгаа тул өөрийн охин/ач/ *******г үрчилж авах хүсэлтийг зөвшөөрч байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хүү болох , бэр ******* нар гадаад явах болоод охин *******г өөрийн аав ээждээ үрчлүүлсэн болно. Одоо , ******* нар Монгол улсдаа ажиллаж, амьдарч байгаа учраас охин *******г үрчилж авах хүсэлт гаргасан. Миний бие энэхүү хүсэлтийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хүсэлт гаргагч, гуравдагч этгээдийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь үрчлэлт хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангаж, хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч овогт *******ын *******/РД:/ нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр охин Маралаа/РД:*******/-г төрүүлж, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дүүргийн төрсний 115 дугаар бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн ******* дүүргийн үрчлэлтийн 0063 дугаар бүртгэлд бүртгэн охин Маралаа/РД:*******/-г үрчлэн авсан эцэг овогт гийн /РД:/, үрчлэн авсан эх овогт ын /РД:/ нарт үрчлүүлсэн болох нь үрчилсний бүртгэлийн лавлагаа болон охин Маралаагийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Охин Маралаа нь үрчлүүлэхээс өмнө өөрийн төрсөн эцэг овогт гийн /РД:/-аар овоглож байсан байх ба үрчлэн авсны дараагаар өвөө овогт гийн /РД:/-нээр овоглон эцгийн нэр өөрчлөгдсөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон охины төрсний лавлагаанууд/ХХ 3, 5 тал/, үрчилсний бүртгэлийн лавлагаа/ХХ 4 тал/, мөн үрчлэн авсан эцэг, эх нарын шүүхэд гаргасан тайлбар, хүсэлт/ХХ 21, 23 тал/, Ш.Мөнхтуяа, Б.Сундуйдэлгэр нарын гаргасан тодорхойлол зэрэг бичгийн нотлох баримтууд зэргээр тогтоогдож байна.
Охин Маралаа одоо 2 настай, одоо төрсөн эцэг, эх болох , ******* нарын асрамжид байгаа бөгөөд хүсэлт гаргагч төрүүлсэн эх *******, төрсөн эцэг нар гадаад улсад удаан хугацаагаар ажиллаж, амьдрахаар явах болсон учраас охин Маралааг аав , ээж нарт үрчлүүлсэн боловч, буцаж Монгол улсдаа эргэн ирж гэр бүлээрээ хамт амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогддог.
Хүсэлт гаргагч болон үрчлэн авсан эцэг, эх/эмээ, өвөө/ нар нь охин *******г үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг дэмжсэн тайлбарыг шүүхэд гаргасан байх тул хүсэлт гаргагч *******ийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт нь охин Б.Марлаагийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй гэж дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн
******* дүүргийн үрчлэлтийн 0063 дугаар бүртгэлтэй 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Маралаа/РД:*******/-г үрчлэн авсан эцэг овогт гийн /РД:/, үрчлэн авсан эх овогт ын /РД:/ нарт үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, охин *******г төрсөн эцэг, эх нарын асрамжид үлдээн шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118. 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч *******ийн хүсэлтийг хангаж, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн ******* дүүргийн үрчлэлтийн бүртгэлийн 0063 дугаарт бүртгэлтэй 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Маралаа/РД:*******/-г үрчлэн авсан эцэг овогт гийн /РД:/, үрчлэн авсан эх овогт ын /РД:/ нарт үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт заасныг баримтлан 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Маралаа/РД:*******/-г асран хүмүүжүүлэх эрхийг эцэг овогт гийн /РД:/, эх овогт *******ын *******/РД:/ нарт шилжүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *****