| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 183/2023/03732/И |
| Дугаар | 192/ШШ2025/01518 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/01518
| 2025 оны өдөр | 2 сар 20 р 192/ШШ2025/01518 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: ***
Газрыг шилжүүлэн эзэмшүүлэх түүнд холбогдох баримт материалыг бүрдүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: *** ХХК нь 2004 онд *** ХХК-тай **** тоотод байрлах ***нэгж талбарын дугаартай***кв газартай үйлдвэрлэлийн барилга байгууламжийг худалдаж авсан байдаг. Тухайн үйлдвэрийн барилга байгууламждаа энэ хоёр компани өөрсдийнхөө үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Анх уг обьект худалдааж авахдаа харилцан тохиролцсоны дагуу** ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/474 тоот захирамжаар дээрх обьектын хамрах газар болох 16,446м.кв газрыг ашиглах гэрчилгээ авсан. Уг гэрээний 2 дугаар бүлгийн 2.1-т А тал буюу**о ХХК нь Нийслэлийн засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 474 тоот захирамжаар ашиглаж буй 16,446м.кв газраас манай компани ашиглах эрх бүхий кадастрын зурагт авагдсан ***ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргад албан бичгээр гаргаж өгөх үүргийг хүлээсэн. Гэтэл хариуцагч байгууллага *** ХХК нь дээрх үүргийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр *** ХХК-тай өмгөөлөгчөөр ажиллаж байсан**** газартай холбоотой бүх баримтаа акт үйлдэж нотариатаар баталгаажуулан хүлээлгэн өгсөн. Харин ***ХК-н гүйцэтгэх захирал байсан *** нь Нийслэлийн газрын албанд хандаагүй гэж тайлбарладаг. ***ХХК-д шилжүүлэн ашиглуулах албан хүсэлт болон ***-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, 16,446м.кв газар эзэмших гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, хэсэгчлэн шилжүүлэх газрын кадастрын зургийн хуулбар дээр зай хэмжээ тавьсан тойм зураг, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлт акт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт, газрын төлбөр тооцоо нийлсэн акт, татварын албанд албан татвар, хураамж төлсөн баримт, *** ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, татвар төлөгчийн тодорхойлолт зэрэг бичиг баримтуудыг дахин бүрдүүлж Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхийг даалгаж өгнө үү.
Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. **** нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 3 талт гэрээг байгуулагдсан. Тус гэрээгээр *** дагуу өөрийн ашиглаж байгаа газраас хавсралт кадастрын зурагт заасан*** газар буюу нийт 5,394 м.кв газрыг ****ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор Нийслэлийн засаг даргад албан бичгээр гаргаж өгөх үүргийг хүлээсэн. Энэ үүргийнх нь дагуу ****ХХК нь үүргээ биелүүлсэн. Өөрөөр хэлбэл *** ХХК-ийн зүгээс газартай холбоотой төлбөр тооцоог дуусгаад газрын албанд хандсан. Баримт бичиг болон, хавсралт баримтуудын хамт 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр *** акт үйлдээд нотариатаар баталгаажуулаад бүрэн хүлээлгэж өгсөн байдаг. ****ХХК-ийн газрын албанд өөрсдөө аваачаад өгнө хүсэлтийн дагуу тухайн газартай холбоотой бичиг баримтуудыг*** ХХК-ийн өмгөөлө*** хүлээлгэж өгсөн байдаг. ***ХХК нь 3 талт гэрээний дагуу үүргээ биелүүлсэн гэсэн баримт бол хэргийн материалд авагдсан газрын албаны аудитын албаны тайлбар, баримтууд зэргээр давхар нотлогдож байна. *** ХХК-ийн зүгээс өөрийн эзэмшилд байсан газрын 5 жилийн хугацаа дууссан байсан. Хугацааг сунгуулах хүсэлтийг холбогдох бичиг баримтын хамт Нийслэлийн газрын албанд 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гаргаж, 2016 оны 9 дүгээр сард санал хүсэлтийн хариуг тус газраас тодруулсан. Тэгэхэд ****ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан**** гэх хүн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн үедээ 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр газар ашиглах хугацааг шинээр авахыг түдгэлзүүлж өгөөч гэх агуулга бүхий албан тоотыг Нийслэлийн газрын албанд гаргаж байсан. Үүнээс шалтгаалаад манай компани тухайн газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгуулах нөхцөл боломжгүй байдалд хүрсэн. Өөрөөр хэлбэл ******* ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаад ашиглахгүй байгаа газарт гэрээний хугацааг***ХХК нь тухайн гурван талт гэрээний дагуу маргаан бүхий газрыг бүхэлд нь ***ХХК-д эзэмшүүлэхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн хүсэл зоригоо илэрхийлсэн албан тоот бол байдаг. 3 талт гэрээний дагуу эзэмших газрыг цаашдаа шилжүүлж авахгүй,***ХХК-д нь илэрхийлж байсан. Газрыг ашиглах эрхийг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд нь дураараа бие биедээ шилжүүлэн өгөхийг Газрын тухай хуулиар хориглсон байдаг, үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн тухайд маргаан байхгүй, газрын төлбөрийн бид энэ хугацаанд төлж ирсэн болно.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гурван талт гэрээний хуулбар, газар ашиглах эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг, Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн гэрээ, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэр, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 505 дугаар Давж заалдах шатны шүүхийн магадлал, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн***дугаар Дээд шүүхийн иргэний хэргийн тахимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол, **** ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 156, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 73, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 213, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 83 дугаар албан тоот, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн баримт бичгүүд хүлээлцсэн акт, 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 01 дугаар ******* компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 01 дугаар хурлын шийдвэр, 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 554, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/202, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/17, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 55, 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 1/89 дугаар албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, кадастрын зураг, 2004 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө хамтран худалдан авах гэрээний хуулбар, 2005 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 1/2005 дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, ***ХХК-ийн 2004 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 61 дугаар албан бичиг,**** ХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 3/4507 дугаар албан бичиг, 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 428 дугаар албан бичиг, 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 3569 дугаар шийдвэр, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаар давж заалдах шатны шүүхийн магадлал, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн*** дугаар дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаар газар ашиглах эрх шилжүүлэх тухай гэрээний хуулбар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн **** захирамж, 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар албан бичиг,
Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: Аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Гадаадын иргэн, аж ахуй нэгж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээ зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ.
Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтын тухайд: Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас *** ХХК-ийн эзэмшиж байгаа газрын хувийн хэрэг
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** ХХК нь хариуцагч *** ХХК-ийг 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ буюу гэрээний 2.1-д заасан **** талбай газрыг шилжүүлэн эзэмшүүлэх, түүнд холбогдох баримт, материалыг бүрдүүлж өгөхийг даалгуулах нэхэмжлэлийг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж А****м ХХК-д шилжүүлэн ашиглуулах албан хүсэлт болон *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, 16,446м.кв газар эзэмших гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, хэсэгчлэн шилжүүлэх газрын кадастрын зургийн хуулбар дээр зай хэмжээ тавьсан тойм зураг, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлт акт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт, газрын төлбөр тооцоо нийлсэн акт, татварын албанд албан татвар, хураамж төлсөн баримт, ***ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, татвар төлөгчийн тодорхойлолт зэрэг бичиг баримтуудыг дахин бүрдүүлж Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхийг даалгуулахаар шаардаж байна.
Иргэн****ХХК нар 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гурван талт гэрээ гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр хариуцагч **** эзэмшдэг**** ХХК-ийн 4 ширхэг хувьцааг буцаан худалдаж авах, мөн зээлийг хүүгийн хамт төлөх, өөрийн ашиглаж буй газраас 5394 м.кв газрыг**** ХХК шилжүүлж авах хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрөх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг зөвшөөрсөн талаар ***-нд албан бичиг өгөх үүрэг хүлээжээ. /I хх-ийн 6, II хх-ийн 183/
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ гэрээгээр хүлээсэн газар шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ тухайн үед газар шилжүүлэн өгөхөд шаардагдах баримтыг хүлээлгэн өгсөн, Газрын тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж нь газар ашиглагч байх бөгөөд ашиглах эрхээ бусдад шилжүүлэх боломжгүй гэж тус тус тайлбарласан.
Талууд гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх, гэрээгээр тохиролцсон бусад зүйлсийн тухайд маргахгүй байна.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь дээр дурдсан гэрээний дагуу 20, 21, 22 дугаар бүхий 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан байх бөгөөд эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн байрлаж буй газрыг ашиглах эрхийг шилжүүлэн өгөөгүй гэж маргасан.
Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 474 тоот захирамжийг үндэслэн гадаадын хөрөнгөө оруулалттай **** Хан-Уул дүүргийн 3 хорооны нутаг дэвгэрт нэгж талбары***дугаар бүхий 16,440 м.кв хэмжээтэй газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдөр газар ашиглуулах гэрээ байгуулж, газар ашиглах эрхийн гэрчилгээг 2011 оны 7 дугаар сарын 4-нд олгосон байна. /II хх-ийн 24-27 III хх-ийн 32, 40/
Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдри*** тоот захирамжаар Хан-Уул *** дугаар бүхий 16640 м.кв газрыг *** ХХК-д 5 жилийн хугацаагаар, 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн ***тоот захирамжаар нэгж талбарын**** дугаар бүхий 16,428 газрыг үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, тус тус газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, газар ашиглуулах гэрээг байгуулжээ. /I хх-ийн 9, II хх-ийн 39, 41/
***
Дээр дурдсан шүүхийн шийдвэрийг үндэслэн Ни***ХХК-д газар ашиглах эрх олгосон болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2011 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Нийслэлийн газрын албанд илгээсэн***тоот албан бичиг, талуудын тайлбараар тогтоогдсон. /II хх-ийн 37/
Мөн гурван талт гэрээний нэг тал *** нарт холбогдуулан 2015 оны 11 сарын 15-ны өдөр байгуулсан Гурван талт гэрээ, 2015 оны 11 сарын 19-ний өдөр байгуулсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнээс тус тус татгалзаж, ***ХХК-ийн 4 хувийн хувьцааг *** гаргуулах нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1*** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сары****дугаар магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч талууд хамтран хариуцагчаар оролцсон бөгөөд нэг хүсэл зоригтой, хоорондын ямар нэг маргаангүй байсан болно.
Гурван талт гэрээний 2.1-д А тал нь /******* ХХК нь/ Нийслэлийн засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 474 тоот захирамжийн дагуу өөрийн эзэмшиж ашиглаж буй газраас энэ гэрээний хавсралт 1-д заасан кадастрын зурагт заасан ***шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор Нийслэлийн засаг даргад албан бичгээр гаргаж өгнө гэж талууд тохиролцжээ.
Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгүүдэд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно гэж, газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж тус тус заасан байна.
Тухайлбал хариуцагч **** ХХК-д газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрх олгогдоогүй бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлэх, холбогдох баримтыг гарган өгөх замаар ашиглаж буй газраасаа хэсэгчлэн шилжүүлэх хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргах боломжгүй юм.
Хариуцагч **** ХХК нь гэрээ байгуулах үед гадаадын хөрөнгө оруулалттай /Их британи 68 %, БНХАУ /Тайвань/ 21% Австрали 1%, Монгол 10 %/ байсан, одоо ч 2002 оны / I хх-ийн 9, 233/
Нэхэмжлэгч *** ХХК нь 2020 оноос гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон өөрчлөн зохион байгуулагдсан, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөлдөө байлгаж байгаа бөгөөд зохих журмын дагуу /Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8/ эрх бүхий байгууллагад хандан газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзэхээр байна.
Хариуцагч *** ХХК-ийн нэр дээр газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдсон ч ******* ХХК нь өнөөдрийг хүртэл бодитоор эзэмшиж, ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд газрыг ашиглуулах эрхийг шилжүүлэх нь хариуцагчийн хүсэл зоригоос хамаарахгүй гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсгүүдэд хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх, хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэхээр зохицуулжээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний ихэнх хэсэг нь биелсэн буюу хүчин төгөлдөр байгаа бөгөөд хариуцагч өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэх, газар ашиглан эрхийг шилжүүлэн өгөхөөр заасан хэсгийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Иймд нэхэмжлэгч ****ХХК-нд холбогдуулан гаргасан 5,394м.кв газрыг****ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхэд шаардагдах баримтуудыг дахин бүрдүүлж Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, 45 дугаар зүйлийн 45.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ***ХХК-ийн хариуцагч **** ХХК-д холбогдуулан гаргасан ашиглах эрх бүхий 16,428 м.кв газраас 5,394 м.кв газрыг нь ****ХХК-д шилжүүлэн ашиглуулах албан хүсэлт болон *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, 16,446 м.кв газар эзэмших гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, хэсэгчлэн шилжүүлэх газрын кадастрын зургийн хуулбар дээр зай хэмжээ тавьсан тойм зураг, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлт акт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт, газрын төлбөр тооцоо нийлсэн акт, татварын албанд албан татвар, хураамж төлсөн баримт, ***ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, татвар төлөгчийн тодорхойлолт зэрэг бичиг баримтуудыг дахин бүрдүүлж Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ***ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ