| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0114/Э |
| Дугаар | 135 |
| Огноо | 2018-02-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга С.Сүхжаргал,
Улсын яллагч Э.Бадрал,
Шүүгдэгч Ц.Р,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг,
Хохирогч Л.Хишигжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаан шовх овогт Ц. Рд холбогдох эрүүгийн 1711011960344 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Улаан шовх овогт Ц.Р, Монгол Улсын иргэн, 1964 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, “Бунд Бэйс” ХХК-нд нягтлан хийдэг, ам бүл 2, хүүхдийн хамт хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, 12 дугаар байрны 6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ....................................................................
Шүүгдэгч Ц.Р нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохрогч Л.Хишигжаргалын хүүхдийг ерөнхий боловсролын 23 дугаар сургуульд оруулж өгнө хэмээн 1.800.000 төгрөг хуурч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Раас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 8 дугаар сарын сүүлээр байх Хишигжаргал гэж хүн над руу яриад хүүхдээ төлбөртэй сургуульд явуулдаг, одоо төлбөргүй сургуульд явуулах хэрэгтэй байна асуугаад өгөөч гэж хэлсэн. Тухайн үед хүүхдийг чинь гэрийн хаяг болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2-40 мянгатын 12-06 тоот хаяган дээр шилжүүлээд оруулах боломж байна уу үгүй юу судлаад үзье гэж хэлсэн. Хишигжаргал нь энэ ажлыг хөөцөлдөөд бүтээгээд өгвөл танд 1.8 сая төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд Хишигжаргал нь хэд хоногийн дараа байх Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн орчим надтай уулзаад 1.8 төгрөг бэлнээр авсан ...” гэсэн мэдүүлэг /хх-22-25х/,
Шүүгдэгч Ц.Раас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Анх Индра над дээр ирээд дүүгийнхаа 2 ихэр хүүхдийг 23 дугаар сургуульд оруулаад өгөөч гэж ирж байсан. Тэгээд Л.Хишигжаргалын нэг хүүхдийг 6 дугаар ангид оруулаад нөгөө хүүхдийг нь оруулах гэтэл ихэр хүүхэд тул овог адилхан байсан болохоор түр хүлээж бай гэсэн. Одоо яагаад залилан гэж байгааг би ойлгохгүй л байна” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Л.Хишигжаргалаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би хүүхдүүдээ хувийн сургуулиас гаргаад улсын сургуульд оруулах санаатай байсан. Тэгээд Индратай ярилцаж байсан чинь намайг Ц.Р гэдэг хүнтэй уулзаад хүүхдээ оруулах тал дээр ярилцаарай гээд уулзаж байсан. Тэгээд мөнгө өгөөд нэг хүүхдээ оруулж байсан. Харин 2 дахь хүүхдийг нь оруулж өгнө гэж хэлж мөнгө авчихаад оруулж өгөхгүй удаад байхаар нь мөнгөө авъя гээд гэрт нь очиход өгөхгүй гэж хэлсэн. Дараа нь дахиж мөнгөө авах гэж залгахад шүүгдэгч нь намайг цагдаа шүүхээр яваарай гэхээр нь тэр замаар нь явсан” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Л.Хишигжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би өөрийн хүүхдээ хэлний чиглэлээр суралцуулах гээд арван жилийн 23 дугаар сургуульд оруулах гээд таньдаг хүн хайгаад явж байсан. Энэ талаараа найз Индрад хэлсэн чинь манай ээжийн найз эмэгтэй нь хүүхэд сургуульд оруулж өгдөг гэж сонссон гэж хэлсэн. Ингээд намайг Хандаа эгчтэй яриад асуугаад үз гээд надад утасны дугаарыг өгсөн. Би тухайн үед Рэнцэнханд гэж хүнтэй 99185069 дугаарын утсаар нь яриад хүүхдээ 23 дугаар сургуульд оруулах гэж байгаа юм та оруулж өгч чадах уу гэхэд чадна асуудал байхгүй хүүхдийг чинь найдвартай оруулж өгч чадна гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо 68-49 тоот гэртээ байхад Рэнцэнханд эгч над руу залгаад танай хүүхдийг чинь сургуульд оруулахаар болчихлоо 1.8 сая төгрөг аваад Улсын их дэлгүүрийн орчим хүрээд ир гэж хэлсэн. Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд хичээлдээ орно гэхээр нь найдвартай биз гээд амаар баталгааг нь аваад хүүхдээ өмнө сурч байсан Чин хур хувийн бүрэн дунд сургуулиас гаргаад хувийн хэргийг нь авлаа шүү гэхэд тэг тэг гэж хэлсэн. Ингээд энэ өдрөө сургууль дээр очиж уулзаад хувийн хэргийг нь аваад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их дэлгүүрийн орчим Рэнцэнханд гэж хүнтэй уулзаад бэлнээр 1.8 сая төгрөгийг хувийн хэргийн хамт өгсөн. Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Рэнцэнхандтай утсаар яриад хүүхдийн төрсний гэрчилгээ өгөх гээд залгахад багш нь завгүй байна гэж хэлээд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл маргааш нөгөөдөр аль эсвэл багш нь завгүй байна аль эсвэл хүнтэй ярьсан гэсээр байгаад манай хүүхэд сар орчим сургуульд явж чадаагүй. Ингээд би хүүхдийнхээ гэрчилгээг өгөөд хүлээсээр байгаад сүүлд нь хүүхдийн хувийн хэрэг аваад 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүүхдээ 56 дугаар сургуульд оруулсан. Тэгээд Рэнцэнхандтай уулзаад одоо яах юм бэ гээд асуухаар 10 сарын эхний 7 хоногт оруулна гэж хэлсэн. Ингээд дахиад мөнгийг өгөхгүй яваад байхаар Рэнцэнхандын гэр болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 12 дугаар байрны 8 тоот гэрт нь очоод уулзахад гэртээ байхгүй байсан. Хэзээ ирэх юм бэ гээд асуухаар эрээн явсан нэг дэх өдөр ирнэ гэсэн. 1 дэх өдөр нь залгахад мөнгийг чинь орой шилжүүлнэ гэсэн ..” гэсэн мэдүүлэг /хх-10-13х/,
Гэрч Г.Индрагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Хишигжаргал эгч хүүхдээ 23 дугаар дунд сургуульд оруулах гэсэн юм гээд ярьж байхаар нь манай танил Рэнцэнханд гээд таньдаг хүн байгаа гэж хэлсэн. Ингээд тухайн үед Рэнцэнхандын утсыг авсан. Ингээд би тэр хоёрыг хоорондоо уулзсан талаар мэдээгүй ..” гэсэн мэдүүлэг /хх-22-25х/,
Шүүгдэгч Ц.Рын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50/ зэрэг болно.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Ц.Р нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохрогч Л.Хишигжаргалын хүүхдийг ерөнхий боловсролын 23 дугаар сургуульд оруулж өгнө хэмээн 1.800.000 төгрөг хуурч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Рын өгсөн: “Анх Индра над дээр ирээд дүүгийнхаа 2 ихэр хүүхдийг 23 дугаар сургуульд оруулаад өгөөч гэж ирж байсан. Тэгээд Л.Хишигжаргалын нэг хүүхдийг 6 дугаар ангид оруулаад нөгөө хүүхдийг нь оруулах гэтэл ихэр хүүхэд тул овог адилхан байсан болохоор түр хүлээж бай гэсэн. Одоо яагаад залилан гэж байгааг би ойлгохгүй л байна” гэсэн мэдүүлэг,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Хишигжаргалын өгсөн: “Би хүүхдүүдээ хувийн сургуулиас гаргаад улсын сургуульд оруулах санаатай байсан. Тэгээд Индратай ярилцаж байсан чинь намайг Ц.Р гэдэг хүнтэй уулзаад хүүхдээ оруулах тал дээр ярилцаарай гээд уулзаж байсан. Тэгээд мөнгө өгөөд нэг хүүхдээ оруулж байсан. Харин 2 дахь хүүхдийг нь оруулж өгнө гэж хэлж мөнгө авчихаад оруулж өгөхгүй удаад байхаар нь мөнгөө авъя гээд гэрт нь очиход өгөхгүй гэж хэлсэн. Дараа нь дахиж мөнгөө авах гэж залгахад шүүгдэгч нь намайг цагдаа шүүхээр яваарай гэхээр нь тэр замаар нь явсан” гэсэн мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Ц.Рын яллагдагчаар өгсөн “ ..2017 оны 8 дугаар сарын сүүлээр байх Хишигжаргал гэж хүн над руу яриад хүүхдээ төлбөртэй сургуульд явуулдаг одоо төлбөргүй сургуульд явуулах хэрэгтэй байна асуугаад өгөөч гэж хэлсэн. Тухайн үед хүүхдийг чинь гэрийн хаяг болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2-40 мянгатын 12-06 тоот хаяган дээр шилжүүлээд оруулах боломж байна уу үгүй юу судлаад үзье гэж хэлсэн. Хишигжаргал нь энэ ажлыг хөөцөлдөөд бүтээгээд өгвөл танд 1.8 сая төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд Хишигжаргал нь хэд хоногийн дараа байх Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн орчим надтай уулзаад 1.8 төгрөг бэлнээр авсан ...” гэсэн мэдүүлэг /хх-22-25х/,
хохирогч Л.Хишигжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..би өөрийн хүүхдээ хэлний чиглэлээр суралцуулах гээд арван жилийн 23 дугаар сургуульд оруулах гээд таньдаг хүн хайгаад явж байсан. Энэ талаараа найз Индрад хэлсэн чинь манай ээжийн найз эмэгтэй нь хүүхэд сургуульд оруулж өгдөг гэж сонссон гэж хэлсэн. Ингээд намайг Хандаа эгчтэй яриад асуугаад үз гээд надад утасны дугаарыг өгсөн. Би тухайн үед Рэнцэнханд гэж хүнтэй 99185069 дугаарын утсаар нь яриад хүүхдээ 23 дугаар сургуульд оруулах гэж байгаа юм та оруулж өгч чадах уу гэхэд чадна асуудал байхгүй хүүхдийг чинь найдвартай оруулж өгч чадна гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо 68-49 тоот гэртээ байхад Рэнцэнханд эгч над руу залгаад танай хүүхдийг чинь сургуульд оруулахаар болчихлоо 1.8 сая төгрөг аваад Улсын их дэлгүүрийн орчим хүрээд ир гэж хэлсэн. Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд хичээлдээ орно гэхээр нь найдвартай биз гээд амаар баталгааг нь аваад хүүхдээ өмнө сурч байсан Чин хур хувийн бүрэн дунд сургуулиас гаргаад хувийн хэргийг нь авлаа шүү гэхэд тэг тэг гэж хэлсэн. Ингээд энэ өдрөө сургууль дээр очиж уулзаад хувийн хэргийг нь аваад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их дэлгүүрийн орчим Рэнцэнханд гэж хүнтэй уулзаад бэлнээр 1.8 сая төгрөгийг хувийн хэргийн хамт өгсөн. Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Рэнцэнхандтай утсаар яриад хүүхдийн төрсний гэрчилгээ өгөх гээд залгахад багш нь завгүй байна гэж хэлээд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл маргааш нөгөөдөр аль эсвэл багш нь завгүй байна аль эсвэл хүнтэй ярьсан гэсээр байгаад манай хүүхэд сар орчим сургуульд явж чадаагүй. Ингээд би хүүхдийнхээ гэрчилгээг өгөөд хүлээсээр байгаад сүүлд нь хүүхдийн хувийн хэрэг аваад 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүүхдээ 56 дугаар сургуульд оруулсан. Тэгээд Рэнцэнхандтай уулзаад одоо яах юм бэ гээд асуухаар 10 сарын эхний 7 хоногт оруулна гэж хэлсэн. Ингээд дахиад мөнгийг өгөхгүй яваад байхаар Рэнцэнхандын гэр болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 12 дугаар байрны 8 тоот гэрт нь очоод уулзахад гэртээ байхгүй байсан. Хэзээ ирэх юм бэ гээд асуухаар эрээн явсан нэг дэх өдөр ирнэ гэсэн. 1 дэх өдөр нь залгахад мөнгийг чинь орой шилжүүлнэ гэсэн ..” гэсэн мэдүүлэг /хх-10-13х/,
Гэрч Г.Индрагийн өгсөн: “..Хишигжаргал эгч хүүхдээ 23 дугаар дунд сургуульд оруулах гэсэн юм гээд ярьж байхаар нь манай танил Рэнцэнханд гээд таньдаг хүн байгаа гэж хэлсэн. Ингээд тухайн үед Рэнцэнхандын утсыг авсан. Ингээд би тэр хоёрыг хоорондоо уулзсан талаар мэдээгүй ..” гэх мэдүүлгүүд /хх-22-25х/, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүгдэгч Ц.Рын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ц.Рад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.Р нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байх бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгохоор шүүх шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгчээс хохирлын 1.800.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Хишигжаргалд олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.