| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/04349/И |
| Дугаар | 191/ШШ2025/01825 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/01825
2025 03 06 191/ШШ2025/01825
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: В.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: СИ ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2023.05.10-ны өдөр ******* ******* ХХК-ийн ******* аймаг дахь салбарт борлуулалт үйлчилгээний ажилтнаар томилогдон ажилласан. Алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байхад гэнэт амралтын өдөр дуудаж ажлаас чөлөөлсөн. Мөн туршилтаар ажилласан 3 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй учир ажилгүйдлийн тэтгэмж авч чадахгүй хохирч байна. Улмаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан боловч тус хорооноос ямар ч арга хэмжээ аваагүй, өргөдөл шийдвэрлэх хугацаа өнгөрсөн. Иймд намайг урьд эрхэлж байсан борлуулалт, үйлчилгээний ажилтан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
2.Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч В.******* нь урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагуудаасаа татгалзаж, хариуцагч ******* ******* ХХК нь ажилгүй байсан хугацааны олговор болох 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгч В.*******д төлөхөөр тохиролцсон. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч В.******* нь хариуцагч ******* ******* ХХК-нд холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Зохигчид шүүх хуралдаанаас өмнө буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож, нэхэмжлэгч В.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардлагаасаа татгалзаж, үлдэх шаардлага болох өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 1,500,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч В.*******д төлөхөөр эвлэрсэн болох нь тэдний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон.
2.Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд шүүх хуралдаанаас өмнө эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 100.5-д зааснаар эвлэрлийн гэрээг үндэслэн зохигчдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч В.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардлагаасаа татгалзаж, үлдэх шаардлага болох өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 1,500,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч В.*******д төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч В.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас 38,950 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА