Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2024/0874

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би,  Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх *******ын дүгнэлттэй Зам тээврийн яамны салбар хяналтын газрын төмөр замын хяналтын ахлах мэргэжилтэн, улсын ахлах байцаагч *******т холбогдох захиргааны хэргийг хянаад,

  ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Зам тээврийн яамны салбар хяналтын газрын төмөр замын хяналтын ахлах мэргэжилтэн, улсын ахлах байцаагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн холбогдогч *******т шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсанд “Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 5.3” гэснийг “Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 5.2” гэж өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дүгнэлт гаргагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх *******аас шүүхэд гаргасан прокурорын дүгнэлтдээ: “...Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 5.2, 5.3 гэж шийтгэлийн хуудсанд хуулийн зүйл, заалтыг илтэд зөрүүтэй байдлаар бичиж шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т заасан “Зөрчлийн талаар тогтоосон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, хураан авсан эд зүйлсийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэснийг, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудсын маягт, хэрэглэх журам”-ыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна... Иймд Зам тээврийн яамны салбар хяналтын газрын төмөр замын хяналтын ахлах мэргэжилтэн, улсын ахлах байцаагч *******ын 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсанд “14.10 дугаар зүйлийн 5.3” гэснийг “14.10 дугаар зүйлийн 5.2” гэж өөрчлөлт оруулах...” тухай дүгнэлтийг гаргасан байна.

Улмаар Зам тээврийн яамны салбар хяналтын газрын төмөр замын хяналтын ахлах мэргэжилтэн, улсын ахлах байцаагч *******аас 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, зохих өөрчлөлтийг оруулах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” гэж заасан болохыг тайлбарласан.

Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх *******ын дүгнэлттэй Зам тээврийн яамны салбар хяналтын газрын төмөр замын хяналтын ахлах мэргэжилтэн, улсын ахлах байцаагч *******т холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг үндэслэн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх *******аас гаргасан “...Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 5.2, 5.3 гэж шийтгэлийн хуудсанд хуулийн зүйл, заалтыг илтэд зөрүүтэй байдлаар бичиж шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т заасан “Зөрчлийн талаар тогтоосон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, хураан авсан эд зүйлсийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэснийг, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудсын маягт, хэрэглэх журам”-ыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна... Иймд Зам тээврийн яамны салбар хяналтын газрын төмөр замын хяналтын ахлах мэргэжилтэн, улсын ахлах байцаагч *******ын 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсанд “14.10 дугаар зүйлийн 5.3” гэснийг “14.10 дугаар зүйлийн 5.2” гэж өөрчлөлт оруулах...” дүгнэлтийг хариуцагч Зам тээврийн яамны салбар хяналтын газрын төмөр замын хяналтын ахлах мэргэжилтэн, улсын ахлах байцаагч ******* зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОДМАА