| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 102/2024/06678/И |
| Дугаар | 192/ШШ2025/01482 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/01482
| 2025 оны өдөр | 02 сар 20 р 192/ШШ2025/01482 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****
Хариуцагч: ***
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч О*** нь 2008 онд хариуцагч **** Бүгд Найрамдах Солонгос улсад танилцаад улмаар хамтран амьдраад 2019 оноос тус тусдаа амьдрах болсон. Нийт 11 жил хамтран амьдрахдаа 2011 оны 8 дугаар сарын 10-нд хүү**** төрүүлсэн бөгөөд энэ хугацаанд хариуцагчтай олон удаа хэрүүл зодоон маргаан гарч таарамж муу байснаас үүдэн хариуцагч нэхэмжлэгчийг хүүтэй нь хаяж явсан. Нэхэмжлэгч 2017 онд Монгол Улсдаа буцан ирсний дараа хариуцагчийн өмнөх амьдралын эхнэр хүүхдүүд нь гэж өөрсдийгөө танилцуулсан хүмүүс удаа дараа нэхэмжлэгч рүү утасдаж мөнгө нэхэх зэргээр дарамт шахалт үзүүлсээр ирсэн байдаг. Хариуцагч нэхэмжлэгчийг хүүхэдтэй нь хаяж явснаас хойш өөрийн төрсөн хүүдээ нэг ч удаа тусалж дэмжиж үзээгүй бөгөөд нэхэмжлэгч нь энэ бүх хугацаанд ганцаараа хүүхдээ өсгөн хүмүүжүүлж ирсэн байдаг. Нэхэмжлэгч нь хүүгийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө санаа ихээр зовох болж хүүгээ төлбөртэй сургуульд оруулсан ба энэхүү сургуулийн төлбөрийг нэхэмжлэгч ганцаараа төлж байна. *** нь эцэг хүний үүргээ биелүүлэхгүй байгаад гомдолтой байдаг. Тиймээс хүүд эцгээс нь тэтгэлэг тогтоож өгнө үү.
Хавтаст хэрэг авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1001 дугаар итгэмжлэл, Өрхийн эрүүл мэндийн эмчийн тодорхойлолт, Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Цэлмэг дижитал сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, овог өөрчилсөн тухай баримт, Г-434 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах сургалтын гэрээний хуулбар, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэг**** холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэж тайлбарлана.
Зохигчид 2008 оноос гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч, **** төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосноос бусад тохиолдолд шүүх тогтоох, гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авахаар заасан байна.
Хуулийн дээр дурдсан зохицуулалтын дагуу зохигчийн хүү **** иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эх **** овоглон бүртгэж, төрсний гэрчилгээ олгожээ.
**** овгийг 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр эх **** овоглон өөрчлөн бүртгэсэн болох нь овог өөрчилсний бүртгэлийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
2011 оны 8 дугаар сарын 10-нд төрсөн ****нь эхийн асрамжид, эрүүл бойжиж байгаа нь Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх, гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан байна.
Хэдийгээр зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний дундаас хүү **** төрснөөр эцэг **** хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг үүссэн ба тэтгэлгийн хэмжээний тухайд талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан ч хуульд заасан хэмжээнээс бага хэмжээгээр тохиролцжээ.
Талуудын тохиролцоо нь тэтгэлэг авагч хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг *** сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг**** сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2011 оны 8 дугаар сарын 10-нд төрсөн ***эцэг нь*** болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 8 дугаар сарын 10-нд төрсөн **** асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан хүү *** 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг***с cap бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ