| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0019/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/032 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *******.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч *******.Цогжавхлан,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
Хохирогч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714000000180 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, ******* овогт *******
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багт иргэн *******ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТО*******ОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 41-42 /,
... Хэрэг явдал 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үдээс хойш болсон юм. ******* тухайн өдрийн 11 цаг өнгөрч байхад хонины бэлчээр дээр уулзсан, тэр үед манай хонь нийлсэн, ******* хонио ялгах гээд хонин дундуур гүйгээд байсан ба малаа хоёр тийш нь болгоод явуулсан. Хонио туучихаад над дээр хүрч ирээд” хэдэн ямаа байна авъя” гэсэн. Тэгэхээр нь би “одоо ялгарахгүй байна орой ялгаж ав” гэж хэлсэн.Тэгсэн нинь ******* “хэзээ ялгахаа чамаар заалгахгүй” гээд чулуу бариад хүрч ирээд нэг гараараа намайг заамдаж аваад газарт унагасан. Миний зүүн гарыг арагш дараад эрхий хурууг эвгүй болгосон. Тэгээд ******* хонь руугаа явсан. Харин үдээс хойш 15 цаг өнгөрч байхад үхэртээ явах гээд гэрээс гарч иртэл хоёр мотоцикльтой хүн хонь туугаад ирж байсан.Тэгэхээр нь урдаас нь явж очсон, намайг очиход Б, ******* хоёр байсан ба тэр хоёрт намрын хайлган цагт мал мотоциклиор хөөлөө гэхэд Б “манайхныг ямааг хэргээр тасдаж үлдээсэн байна” гэсэн. ******* “чи яахаараа мал тасдаж үлдээдэг юм” гээд бас намайг барьж авсан, “чамайг алчихаад өвөлжөө бууцыг чинь авна” гэсэн. Би тэр хоёртой маргаад яах билээ гэж бодоод гэр рүүгээ явсан. Намайг гэртээ очоод байж байхад мал туугаад гадаа ирсэн. Б гэрийн гадаа ирчихээд “танай хороонд оруулж байгаад ялгая” гэхэд би түүнд оруулахгүй гэж хэлсэн чинь “яадгийн оруулъя хаана ч ялгасан яадаг юм” гэсэн.Тэгсэн ******* хажуугаас нь “малаа ялгахад яадаг юм” гээд намайг барьж авчихаад тавьчихаад мал руугаа гүйсэн. *******ыг намайг заамдчихаад явсаны дараагаар Б намайг барьж авсан. Быг би “хонь хулгайж хийж иддэг биздээ” гэхэд Бын хүүхэд тэр үед ирчихсэн байсан ба “чи манай аавыг хонь хулгай хийж иддэг гэж хэлдэг хэн бэ” гээд над руу ирсэн. Намайг мөргөж авсан, тэгсэн чинь Б над руу гүйж ирсэн, тэгэхээр нь замд байсан орны төмрийг аваад Бын хүүхэд *******ыг айлгаад ******* тэр үед буцаад явчихсан, харин Б дундуур орж ирэн миний барьсан төмөрт цохиулсан.Б согтуу байсан юм шиг байна лээ. Бын толгой руу цохисон үйлдэлдээ гэмшиж байна. Шүүхээс хөнгөн ял оногдуулна уу гэж хүсэх байна. *******ахин би гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх болно. Би тэр үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан.гэх мэдүүлэг / хх-ийн 43-44/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би хонинд явсан юм. *******ын хониноос хонио ялгаж авчихаад явж байсан чинь ******* ирж намайг заамдан, газар унагачихаад явсан. Буцаад Б, ******* нарыг дагуулж ирээд хонио ялгаж авъя гэхэд нь би хороо буулгаад байдаг болохоор хороондоо оруулахгүй гэсэн. Быг гэрийн гадаа ирэхэд нь би заамдаж авсан, дараа нь *******, ******* нар шууд ирж намайг мөргөсөн. ******* хонь руугаа явсан, *******, Б хоёр над руу дайраад байхаар нь би хороонд байсан төмрийг аваад эргүүлэхэд Б хүүхдээ өмөөрч орж ирээд цохиулсан гэв.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үдээс хойш *******ийн малтай манай мал нийлсэн юм. Мал нийлчихээр нь ялгахаар өөрийнхөө хүүхэд болон ******* нартай нийлсэн малуудаа туугаад хотонд нь очсон.Тэгсэн чинь Б чулуун хорооныхоо амыг онгойлгохгүй, “өөрсдөө ялгаад аваад яв” гэхээр нь “хороонд шахаж байгаад малаа ялгавал хурдан” гэхэд “үгүй” гээд байсан. Мөн “чамайг үхэртээ ганцаараа явахаар чинь алнаа” гээд байсан. *******ээрх үг ярианаас болж үл ойлголцол үүсээд эхлээд манай хүүхэд рүү төмөр бариад дайрсан тэгэхээр нь би урдуур нь боль гээд арай ч цохичихгүй байх гээд дундуур нь ортол намайг барьсан төмрөөр Б цохисон, тэр үед би ухаан балартаад газар унасан, газарт унаснаасаа хойш нэлээн удаж сэргэсэн гэсэн. Сэргэчихээд *******тай сундалдаад гэртээ очсон, гэртээ очоод байж байхад эмнэлэг, цагдаагийн ажилтан нар ирсэн. Намайг пүрштэй орны хөл төмрөөр цохисон байна лээ.Урд өмнө нь буюу одоогоос 3-4 жилийн өмнө Б намайг үхэр ялгаж орхилоо гээд барьж авч хоолой шахаж байсан, түүнээс өөр зүйл болж байгаагүй. Манай өвөлжөө Бийн өвөлжөө хоёр ойрхон, хоорондоо зай 1 км гаран л байх.Бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хоёулаа хэрэглээгүй байсан. Тухайн үед гадаа *******, манай банди *******, Чимгээ, Баярмаа, Бийн эгч Цогзолмаа, хүргэн Мягмарсүрэн, Бийн эхнэр нар байсан. гэх мэдүүлэг / хх-ийн 15-18 /,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт ******* өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр Б манай хоёрын хонь нийлж, би хонио ялгах гээд очиход хороондоо оруулахгүй байсан. Тэрнээс болж маргаан үүсч, Б төмөр барьчихаад манай хүүхэдрүү дайраад байхаар нь би урдуур нь ороход намайг цохисон гэв.
5. Гэрч Г.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн өглөө 11 цаг дөхүүлээд малдаа явсан, мал хариулж явж байгаад Бийн малтай малаа нийлүүлчихсэн.
Хонины найр хийчихээд орой нь ялгахаар Бийн гэрийн гадаа нийлсэн малаа тууж очсон. Тэгэхэд Б ах, хүүхэдтэйгээ, мөн манай айлын хоёр хүн хамт явж очсон. Тэгэхэд Б гэрийнхээ гадаа зогсчихоод малынхаа хороо руу малаа оруулахгүй байсан, оруулаад ялгая гэхэд “та нар дуртай юм бол өөрсдөө ялгаад малаа туугаад яв” гээд байсан.Түүнээс бол тэнд байсан хүмүүс *******тэй маргалдсан, тэр үед Б хорооны үзүүр дээр байсан орны төмрийг барьж ******* ахын хүүхэд рүү дайраад тэр үед ******* ах дундуур нь ороход Б нь барьсан төмрөөрөө Б ахын толгойд цохисон. ******* ах цохиулснаас болоод газарт тэрийн унасан, тэнд байсан хүмүүс хүн алаад хаячихлаа гээд орилолдсон, Б ах дээр би гүйж очсон, ******* ах ухаангүй гулзайгаад хэвтсэн, хариу үйлдэлгүй ойролцоогоор 5 орчим минут болсон, тэгсэний дараагаар сэргэсэн. Толгойноос нь цус ихээр гоожсон. Би ******* ахыг өөрийнхөө араар сундлаад мотоциклиор авч яван гэрт нь аваачсан. Түүний дараагаар сумаас эмч, цагдаа нар тэднийд очсон.Тэр хоёр хоёулаа эрүул ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би Бийг зодож цохиогүй. Бийн гадаа түүнийг зодож цохисон хүн байхгүй. Би мал нийлсний дараагаар Бтэй маргасан, Бтэй барилцаж авч зодолдсон зүйл байхгүй. Бийн ярьж байгаагаар түүний гар хөлийг мушгиж, гар хөлийг нь тулгатал зодож цохисон зүйл огт болоогүй. ******* худал гүжирдэж байгаа юм.гэх мэдүүлэг. / хх-ийн 19-21 /,
6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 641 дугаартай шинжээчийн
1. *******ын биед тархи доргилт, дагзны зүүн хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. *******ээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
2. *******ээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. *******ээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт/ хх-ийн 25-26 /,
7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 642 дугаартай шинжээчийн :
1. *******ийн биед зүүн гарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. *******ээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэлдэх боломжтой.
2. *******ээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. *******ээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт / хх-ийн 34-35 /, болон хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч
*******ийн зан байдлын тодорхойлолт, хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай тодорхойлолт, хавтаст хэргийн 11-13 дугаар хуудсанд авагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан төмрийг эд мөрийн баримтаар тооцсон 2017 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн прокурорын тогтоол мөрдөгчийн тогтоол, болон улсын яллагчаас 14 хуудас материалыг шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
*******ээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч *******ийг 2017 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр иргэн *******ын биед эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлсэнийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ийн эзэмшлийн “соната”-2 авто машиныг битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх авто машиныг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар орны төмрийг тооцож хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрх төмрийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Хохирогч ******* нь эмчилгээний зардал долоон зуун мянган / 700000 / төгрөгийг шүүгдэгч *******өөс шүүх хуралдааны үед нэхэмжилсэн бөгөөд эмчилгээ хийлгэсэн гэх ямар нэгэн баримт шүүхэд гаргаж өгөөгүй тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нь дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 164 дугаар зүйлийн 164.1, 164 дүгээр зүйлийн 164.2-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлд зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч *******ын эмчилгээний зардал долоон зуун мянган / 700000 / төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлсний дараа нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хоёр ширхэг орны төмрийг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх төмрийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Уг хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн “соната”-2 авто машиныг битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи авто машиныг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
*******АРГАЛАГЧ, ШҮҮГЧ *******.БАТЦЭНГЭЛ