| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2023/0560/З |
| Дугаар | 128/ШШ2024/0991 |
| Огноо | 2024-12-03 |
| Маргааны төрөл | Газар, Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2024/0991
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г” СӨХ /РД:9924116/,
Нэхэмжлэгч: Х овогт Нын /РД:ХИ/,
Нэхэмжлэгч: н /РД:ВК/,
Нэхэмжлэгч: ийн /РД:ЧП/,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,
Гуравдагч этгээд: Б овогт гийн /РД:ЧО/,
Гуравдагч этгээд: Б овогт ын /РД:ЦД88063/ нарын хоорондын газар, барилга, улсын бүртгэлтэй тус тус холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , , , нэхэмжлэгч “Г” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., гуравдагч этгээдийн өмгөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нийслэлийн Засаг даргад холбогдуулан: “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамжийн Д.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаар захирамжийн д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,
1.2.Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан: “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай архитектор төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах”,
1.3.Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан: “Улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлийн дугаартай гийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг, 9 дугаар бүртгэлтэй, ******* дугаар гэрчилгээтэй Д.ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.
Хоёр.Маргааны үйл баримт, процессын тухай:
2.1.Маргаан бүхий Улаанбаатар хот, ,,, тоотод байрлах газрын тухайд:
2.1.1.Монгол Улсын их хурлаас 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” батлагдсаны дагуу Нийслэлийн Засаг даргын 2003 оны дугаар “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” захирамжийн нэгдүгээр хавсралтаар иргэн Г.т маргаан бүхий ,,, тоотод байрлах 464 м.кв, нэгж талбарын ******* /хуучнаар/ дугаар бүхий газрыг анх олгож[1], 2004 оны 3 дугаар сарын 19-ний өдөр дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг олгожээ[2].
2.1.2.Газар өмчлөгч Г., Л., нар нь 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Худалдах худалдан авах гэрээ”-р дундын өмчлөлийн ,,, тоотод байрлах 464 м.кв, нэгж талбарын ******* /хуучнаар/ дугаар бүхий газрыг , нарт худалдан борлуулж[3], маргаан бүхий газрын өмчлөх эрхийг шилжүүлж, өмчлөх эрхийн дугаар бүхий гэрчилгээг шинээр олгосон байна.
2.1.3.Улмаар нь 2010 оны 5 дугаар сард таалал төгсөж, өөрийн хамтын эзэмшлийн газрыг , , нарт өвлүүлсний үндсэнд 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тус газарт өмчлөх эрхийн дугаар бүхий гэрчилгээг дахин олгож, газрын өмчлөгч нь тус газартаа 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт тус газартаа 16 давхар үйлчилгээтэй орон сууц барих зөвшөөрөл авахаар хүсэлтийг гаргасны дагуу маргаан бүхий 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай архитектор төлөвлөлтийн даалгаврыг олгож, 2015 онд эскиз зургийг баталсан байна.
2.1.4.Харин 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ[4]”-г гуравдагч этгээд Г.тай байгуулж, өөрийн өмчлөлийн, тоотод байрлах 464 м.кв, нэгж талбарын ******* /хуучнаар/ дугаар бүхий газрын өмчлөх эрхийг шилжүүлж, Г.гийн нэр дээр 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг олгожээ[5].
2.2.Маргаан бүхий Улаанбаатар хот, ,,, тоотод байрлах газрын тухайд:
2.2.1.Тус газрын тухайд анх иргэн ад Нийслэлийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар 2 жилийн хугацаагаар анх олгож, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай захирамжаар тус газрын иргэн Жаргалсайханы д үнэ төлбөргүй өмчлүүлсний үндсэнд өмчлөх эрхийн дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг авчээ.
2.2.2.Улмаар маргаан бүхий ,,, тоотод байрлах 345 м.кв бүхий газрын өмнөх өмчлөгч иргэн Ж. нь дээрх газрыг 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээгээр[6] А.д худалдан тус газрыг шилжүүлж, улсын бүртгэлийн 000080391 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг авч, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Газар худалдах, худалдан авах гэрээ”-ээр маргаан бүхий ,,, тоотод байрлах 345 м.кв газрыг гуравдагч этгээд Д.д худалдан борлуулж[7], нэгж талбарын /хуучнаар/ дугаар бүхий газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн байна.
2.3.Гуравдагч этгээд болох Д. нь мөн Сүхбаатар дүүргийн,,, тоотуудад дундын өмчлөлийн 991 м.кв газартай байсан ба тус газартаа Худалдаа үйлчилгээ, оффис, гараашны зориулалттай барилга барих хүсэлтийг гаргасны дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосны дагуу 2015 онд “” ХХК-иар эскиз зургийг гүйцэтгүүлсэн.
2.4.Гуравдагч этгээд Д. нь өөрийн Сүхбаатар дүүргийн,,, тоотуудад байрлах 991 м.кв талбай бүхий газрын өмлөх эрхээсээ татгалзаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/142 дугаартай тушаалаар[8] тус газрын эрхийг гэрчилгээг хүчингүй болгож, тус газрыг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/51 тоот захирамжийн дагуу “” ХХК-д олгож, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, байгууллагад газар ашиглуулах” гурван талт гэрээг байгуулж, эзэмшиж эхэлсэн.
2.5.Тус газрын эзэмшигч “” ХХК нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, газрын зориулалтыг орон сууцны зориулалттай болгон өөрчлүүлж, барилгын ажлын гүйцэтгэлийг “” ХХК-иар гүйцэтгүүлж, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-ийн дагуу байрыг ашиглалтад оруулж, 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу ,, Алтайн 11 гудамжид байрлах байрыг барьж, 2020 оны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-ийн дагуу тус тус ашиглалтад оруулсан байна.
2.6.Дээрх үйлчилгээтэй орон сууцуудыг ашиглалтад оруулсантай холбоотой нэхэмжлэгч “Г” СӨХ нь байгуулагдаж, Сүхбаатар дүүргийн Сууц өмчлөгчдийн бүртгэлд бүртгэж, 20/128 дугаар гэрчилгээг[9] олгосон.
2.7.Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсантай холбогдуулан Сүхбаатар дүүргийнны нутагт байрлах , байрнуудын газрыг газар эзэмшигч компани болох “” ХХК-иас барилгуудын байрлах газрын эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэх тухай хүсэлтийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд, нэхэмжлэгч “Г” СӨХ-ны зүгээс дээрх газруудыг эзэмших хүсэлтийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн [10], [11] дугаартай албан бичгүүдээр тус тус гаргасан байна.
2.8.Дээрх хүсэлтүүдийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийн, хавсралтын 31, 32 дугаар хэсэгт нэхэмжлэгч “Г” СӨХ-д олгож, , Алтайн 11 гудамжид байрлах 990 м.кв газрыг эзэмшүүлэх тухай 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай гэрээг[12], , Алтайн 11 гудамжид байрлах 713 м.кв газрыг эзэмшүүлэх тухай мөн өдрийн дугаар гэрээг[13] тус тус Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай байгуулсан байна.
2.9.Улмаар гуравдагч этгээд Д. нь өөрийн , Алтайн 11 гудамж, тоотод байрлах газартаа маргаан бүхий Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай архитектор төлөвлөлтийн даалгаврын дагуу 12 давхар үйлчилгээтэй орон сууцын барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд үүнийг сууц өмчлөгчдийн холбоо болон оршин суугчдын зүгээс эсэргүүцэж холбооны зүгээс маргаан бүхий Д., Г. нарын газрын хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 23/42 тоот албан бичгээр[14], маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулахаар Хот байгуулалт, хөгжлийн газарт мөн өдрийн [15] тоот албан бичгээр хандаж, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн тоот албан бичгээр хариу өгсний дагуу 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган маргасны үндсэнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Гурав.Хэргийн оролцогчдоос гаргасан тайлбар:
3.1.Нэхэмжлэгч “Г” СӨХ, иргэн , , нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “ ХХК-ийн захирал Т., мөн БНХАУ-ын гэх этгээдүүд энэ 2 барилгын ертөнцийн зүгээр баруун талд нь байрлах Сумо дэлгүүр байгаа газарт ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, мөн 97 айл өрхөд зориулсан авто зогсоолыг өргөтгөж хийнэ гэж зураг төсөл нь гарсан мэтээр ойлгуулж, орон сууцыг оршин суугч нар худалдан авах шалтгааныг тайлбарлаж ойлгуулж худалдан авсан байдаг. Өнөөдрийн нөхцөл байдал дээр уг хоёр байранд 97 айл өрх амьдарч байгаа бөгөөд 20 машин хүрэхгүй, давхарлаж тавьдаг авто зогсоол байдаг.
Түүнчлэн ногоон байгууламж огт баригдаагүй, хүүхэд тоглох, салхилуулах талбай үгүй өнөөдрийг хүрсэн байдалтай байна. Гэтэл , байрны газартай залгаа байрлах барилгуудыг СӨХ-ын эзэмшил, ашиглалтад огт шилжүүлж өгөөгүй, өнөөдрийн байдлаар авто зогсоол байршиж байгаа газрыг хүртэл уг байрыг барьсан газрын эзэд нь өөрсдийн нэр дээр байлгаж, СӨХ-ын мэдлийн газар үгүй үйл ажиллагаа явуулж байна. СӨХ-ын хариуцдаг 2 орон сууцны баруун талд байрлах нэгж талбарын дугаартай 433м2, авто зогсоол байгаа нэгж талбарын дугаартай газарт иргэн н. буюу "" ХХК нь "" ХХК-тай хамтран 10 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын ажил эхлүүлэхээр төлөвлөж, хашаа барьсан байдалтай байна.
Тус 10 давхар барилгыг барихаар төлөвлөсөн газар нь СӨХ-ын эзэмшлийн газар болох байтал өнөөдрийг хүртэл өгөхгүй, өөрсдийн нэр дээр газар эзэмших захирамж гаргуулж эзэмшсээр байгаа нь өөрөө өнөөдрийн маргаан үүсгэх шалтгаан нөхцөл болж байна. Энэхүү нэхэмжлэлд хүргүүлж байгаа фото зургаас харагдах авто зогсоолын газрыг хүртэл өөрсдөө эзэмшиж, кадастрын зураг хийлгүүлж, нэгж талбарын дугаар авч эзэмшиж байгаа нь egazar.mn сайтаас харагдаж байна.
Мөн “Г” СӨХ-өөс Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газарт, Хотын Стандартын хяналтын газарт, СБД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд тус тус гомдол гаргасан боловч энэ асуудлыг шийдвэрлэж өгсөнгүй. ЗЕХ-ийн 92 дугаар зүйл. Захиргааны актад гомдол гаргах гэсний дагуу 92.1-т "...Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй..." гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газарт гаргасан гомдлуудын хариуг 2023 оны 05-р сарын 30-ны өдрөөр хаяглаж тоот хариуг ирүүлсэн.
Өнөөдрийн байдлаар дээрх байршилд Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус газраас олгоогүй байна..." гэсэн хариуг ирүүлсэн. Үүнээс үзвэл уг барилгыг барих гэж байгаа этгээд нь хууль бусаар ямар ч зөвшөөрөлгүй барилгын ажлыг эхлүүлэх гэж хашаа барьсан болох нь тогтоогдож байна. Иймд иргэд, оршин суугчдын эрх ашгийг зөрчиж, анх төлөвлөсөн зориулалтаас өөрөөр хууль бусаар барилга барих гэж байгаа этгээдүүдийн үйлдлийг шүүхээр таслан зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсэж байна. Egazar.mn сайтаас нэгж талбарын дугаараар нь шүүлт хийж хайж үзэхэд нэгж талбарын ******* дугаартай 433 м.кв газрыг Нийслэлийн засаг даргын Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03-р сарын 15-ны өдрийн дугаар захирамжаар Д. нь өөрийн охин Э. шилжүүлэн, захирамжаар газар эзэмших эрхийг нь олгосон нэгж талбарын дугаартай газрыг Нийслэлийн Засаг даргын Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12-р сарын 23-ны өдрийн дугаар захирамжаар Д.д газар эзэмших эрхийг нь олгосон байх тул уг захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү.
Мөн уг газарт барилга барьснаар дараах хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж байна. 1. "" ХХК-ийн барилгын ажлыг гүйцэтгэж, ашиглалтад оруулсан , 230A байрнууд нь одоогийн байдлаар автомашины зогсоол, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байхгүй бөгөөд дахин орон сууц барихаар төлөвлөсөн газар нь байрны зайнаас 4-5 метр. байрнаас 20 метрийн зайд байрлаж байна.
Энэ нь Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ийн 4.18, 4 дүгээр зүйлд 10 давхар барилгын хувьд 45 метр байхаар заасныг илтэд зөрчсөн. 2. НИТХ-ын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тоот тогтоолоор баталсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ын 4.2.1 дэх зүйлд Орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад иргэд, хуулийн этгээдийн саналыг авна" гэж заасан. Гэтэл тус компани нь одоог хүртэл , байрны оршин суугч иргэд. СӨХ-ноос санал авах байтугай барилгын ажил эхлэх тусгай зөвшөөрөлгүй атлаа дур мэдэн барилгын ажил эхлүүлж байна.
Энэ нь хууль бусаар барилга барьж араас нь тусгай зөвшөөрлөө авдаг Монгол улсын хууль бус тогтолцооны нэг хэлбэр, авлигын хэлхээ холбоо явагдаж байна. Барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн № тоот тушаалаар батлагдсан орон сууцны барилгын зураг, төсөв, төлөвлөлт, БНБД 31-01-10 дүрмээр орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зай 45 метр байх, НИТХ-ын 2014 оны тоот тогтоолоор баталсан журмын 4.3.1.5 дахь зүйлд барилга хоорондын зай 45 метр байхаар журамлагдсан байх бөгөөд барилга барихад зэргэлдээх орон сууцны оршин суугчдаас зөвшөөрөл авахаар тус тус заасан байдаг.
Эдгээр заалтууд нь анхнаасаа хэрэгжээгүй, хууль бусаар барилгын ажлаа эхлүүлж байгаа нь , 230A байрны 97 айлын оршин суугчдын орон сууцны өрөө тасалгаанд нар тусах тусгалыг шууд хаах, хүүхдийн аюулгүй тоглох, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд санаатайгаар саад хийн иргэдийн өөрсдийн өмчлөлийн орон сууцаа хууль ёсны дагуу эзэмших, өмчлөх, ашиглах эрхэд бодитоор хохирол учруулах эрсдэлийг үүсгэж байна.
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-т "барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид "барилгын ажлын зөвшөөрөл" гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг..." гэж заасан боловч 10 давхар барилгыг барих гээд байгаа этгээд нь энэ тусгай зөвшөөрөлгүйгээр БТХ-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д "... Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ..." гэж заасныг илтэд ноцтой зөрчиж үйл ажиллагаа явуулж байна.
Мөн БТХ-ийн 14-р зүйлийн 14.2-т "... Барилга байгууламжийн гадна тохижилтын талбай, ногоон байгууламж хот төлөвлөлтийн норм, нормативын баримт бичигт заасан хэмжээнээс багагүй байна..." гэж заасан. Хуулийн уг заалтыг , дугаар барилгуудыг барьж байгуулахдаа огт хэрэгжүүлээгүй зөрчиж, огт хийгээгүй. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д "... Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн дүүрэг хороолол, бичил хороолол, талбайн өндөржилт, зай хэмжээ, инженерийн шугам сүлжээний шийдэл, ногоон байгууламж, орчны тохижилтын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан, иргэдийн оролцоотой төлөвлөгдсөн байна..." гэхийг , дугаар барилгуудыг барьж байгуулахдаа зөрчсөн. Огт хийгээгүй.
Түүнчлэн Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д "Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна..." гэж заасан гэтэл одоо ямар ч зөвшөөрөлгүй барилга барина гээд байгаа хүүхдийн талбай. ногоон байгууламж, зогсоолын талбайд 10 давхар барих барилга нь 70 битгий хэл 100 хувьд нь барилга барьж, барилга барихдаа одоо бидний зогсож байгаа авто зогсоолд орж гарц дээр хааж, кран байршуулж барилгыг барих гэж байгаа нь илтэд оршин суугчдыг доромжилсон увайгүй үйлдэл гаргаж, яаж хууль зөрчиж болдгийг харуулах гэж байна.
Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т "...төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх..." гэж заасан байтал , дугаар байруудыг барихдаа үүнийг огт хэрэгжүүлээгүй. Улмаар СӨХ-ын эзэмшил газрыг булаан авч, дахин барилга барьж, уг хуулийг зөрчих гэж байна.
"" ХХК нь тус 2 байрыг иргэдэд худалдан борлуулахдаа тухайн барилга барих газарт автомашины зогсоол хийнэ хэмээн худал хэлж, иргэдийг хууран мэхэлсэн. Мөн одоогийн , байрны автомашины зогсоол байрлаж байгаа газрыг СӨХ-д шилжүүлж өгөөгүй нь барилга барихаар төлөвлөж байсан нь тодорхой байна. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т "...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, 3-т "... хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно..." гэснийг зөрчиж, СӨХ-ийн газрыг дээрэмдэх авч байгаа ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, газар олгосон шийдвэр, барилгын ажил хийх гэж байгаа шийдвэрүүдийг хүчингүй болгож 97 өрх, түүний цаана байгаа 300 гаруй хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалж, хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөх хүний төрлөх эрхийг Төрийн байгууллагууд хамгаалж өгөхгүй байгаа тул шүүхээр хамгаалуулахаар ийнхүү нэхэмжлэл гаргаж байгааг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.2.Нэхэмжлэгч аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үндсэн хуульд заагдсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх зөрчигдөж байна. Мөн бидний амьдарч буй орчин ямар ч хот тохижилт байхгүй. Хот байгуулалтын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Газрын тухай хууль зэрэг газартай болон орон сууц, барилга байгууламжтай холбоотой хууль дүрэм, журам бүгд зөрчигдөж байгаа. Иймд иргэдээс төрийн байгууллагад хандахад төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас бол иргэд хохирч байхад төрийн байгууллага үйл ажиллагаагаа дахин засах чиг үүрэг байгаа боловч энэ чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа тул шударга шүүхээр шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан. Мөн иргэн Д., нарын эрх ашиг хөндөгдөж байгаа тул адилхан иргэдийн хувьд тус иргэдийг хохироохгүй талаар 2023 оны батлагдсан Нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хүрээнд энэ хүмүүст улсаас нөхөн төлбөр олгож өгөөч. Манай “Г” СӨХ-нд нийтийн эдэлбэр газар байхгүй байгаа тул хотын Засаг даргад нийтийн эдэлбэр газарт буюу маргаантай байгаа газрыг авах талаар хууль эрх зүйн зохицуулалтыг хийж шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байгаа... хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар иргэдийн эрүүл, аюулгүй таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хот суурин газрыг барилгажсан хэсэгт нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөх барилгажуулахтай холбоотой харилцааг зохицуулна гэж байгаа. Энэ хуулийн хүрээнд хүсэлт гаргаж байгаа. Манайх гэр хороолол уу, орон сууц уу, хогийн цэг үү гэж би дахин дахин асууж байгаагийн учир энэ байна. Бодит байдал дээр орон сууцны хороолол юм шиг байдаг. Тэгэхээр хажууд гэр хорооллын хашаа байшин байгаад байдаг. Орц гарц байдаггүй. Сүүлийн үед дэлгүүрээ нураачхаад буцаагаад барьчихсан. Хашаа дотор хог байдаг. Хог нь хийсэхээр бид нар харшил хөдлөөд өвдөж байгаа. Бид нарын эрх ашгийг хөндөж байна” гэв.
3.3.Нэхэмжлэгч “Г” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “, н. дайраад байгаа гэж хэлээд байна. Манайх 344 гэдэг хашаанд амьдарч байсан нь үнэн. Энэ хүн манайд олон удаа ирж бид нараас зөндөө гуйсан. Маш олон удаа том цаас дэлгэж гэрт орж ирж манай газрыг авах гэсэн. Бид нар энэ газраа орон сууцаар сольж авах гэрээ хийсэн. Гэрээг бэлэглэлийн журмаар хийсэн. Манай хүүхэд яагаад бэлэглэлийн журмаар гэрээ хийж байгаа юм бэ гэж асуусан. Мөн бид нар тэр үед айлуудын газар чөлөөлж түрээсийн байранд амьдрах мөнгийг нь гаргадаг байсан. Тэр мөнгийг танайх гаргах уу гэхэд би мөнгө байхгүй гаргахгүй гэж хэлсэн тул бид ар өөрсдөө төлөөд явж байсан. Энэ хүнд газраа өгснөөрөө буруутан болоод н., н. гэдэг хүн Д.ийн нийтийн эзэмшил гэсэн жижиг дөрвөлжин газрыг авах гэж байгаа гэж яриад байгаа. Бид нар хүний зүйлд шунахаар хүмүүс биш. Энэ хүн яагаад бид хоёрт өс санаж байгааг мэдэхгүй байна. Надад өс санасан зүйл байхгүй. н. гэх хүн энэ хоёр байранд ажилласан гэж хэлээд байна. 31 дүгээр байранд хэзээ ч ажиллаагүй. 230 дугаар байранд хүнгүй болоод өөрөө гуйж ажиллуулсан. Мөн н., н. 20 жил хамт амьдарсан гэж хэлж байна. Хэдэн жил амьдраад таних танихгүй гэдэг нь надад хамаагүй. Би мэдэхгүй. Н. манайхыг нүүсний дараа Сумо гэх дэлгүүрийг ажиллуулж байсан. 20 жил тэр газар амьдарч байсан талаар нь мэдэхгүй. Н. гэх айлын газар дээр олон айл дамжиж явж байсан. Яг ямар байсан талаар мэдэхгүй. Хамааралгүй зүйлээ над руу яагаад дайраад байгаа юм. Тэр талаараа тайлбарлах хэрэгтэй. Мөн шинээр гийн газар дээр барилга барина гэж намайг “Г” СӨХ-г авахад 7 давхар барилга барина гэж ярьж байсан. Барих санаатай гэж хэлж байсан. Хэрвээ энэ хүн барилга барих байсан бол яагаад эхлээд сууц өмчлөгчдийн холбоонд, оршин суугч нарт мэдэгдэх ёстой. Шууд 5 сарын 13-ны өдөр хашаа зоогоод эхлэхэд нь юу хашаа зоосон бэ гэхэд энэ маргаан үүссэн. Маргаан үүссэн шалтгаан нь Д.ийн эхнэр нь Түшиг баганын захирал н. гэх хүнтэй орж ирж асуудал болсон. Анхнаасаа зогсоол болгож өгнө гэж хэлсэн юун барилга барих гэж байгаа вэ гэдэг маргаан ингэж үүссэн. Иргэдийг 31 дүгээр байрны гадаа цуглуулж байгаад уулзсан. Тэгэхэд бүх оршин суугч нар анхнаасаа зогсоол байлгах талаар хэлчхээд одоо юу яриад байгаа юм. Бэлэн мөнгөөр авсан, үгүй бол мөнгө авч байраа буцааж ав гэдэг талаар хэлсэн талаар Д. мэдэж байгаа. Хамгийн гол нь Д.өөс шаардаж байгаа зүйл нь барилга барих зөвшөөрлөө бид нарт үзүүлчих гэдэг шаардлага тавьсан. Гэтэл бид нарт ерөөсөө үзүүлэхгүй байсан. 12 давхар барилгаа болж 10 давхар барилга болгоё гэдгээ болж 5 давхар болговол яах вэ та нар ярилцаач гэхэд нь бид 5 шийддэг хүмүүс биш. Оршин суугч нартай ярилцаж байгаад хариу өгье гэж хэлсэн. Оршин суугчид 5 давхар байшин барихыг зөвшөөрөөгүй. Барилга барих юм бол бараа материалаа хийх, барилга барих талбай хаана байгаа юм. Бид нарын орц, гарцыг хаах болж байна. Бид нар орц, гарцгүй болно гэдэг асуудлыг яриад байгаа. Би Д.ийн газрыг булааж авах гээд яваад байгаа биш. Энэ хүмүүсийн хүсэл зоргын дагуу өнөөдрийг хүртэл явж байгаа. Тэгэхэд яагаад Д. гэдэг хүн дайраад байгаа юм. Оршин суугч нарын төлөөлж байгаа хүний хувьд энэ газрыг Д.ийн газар байна гэж хэлэхгүй бол оршин суугч нар хуйвалдсан гэж хэлнэ” гэв.
3.4.Нэхэмжлэгч “Г” СӨХ-ны өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хүрээнд хууль зүйн дүгнэлт хэлье гэж бодож байна. Манай нэхэмжлэлийн шаардлагын архитектур төлөвлөлтийн даалгавар гэдгийг хүчингүй болгож өгөөч гэж байгаа. 2014 оны дүгээр архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг яагаад гаргадаг вэ гэж хууль зүйн үндэслэлийг товч тайлбар хэлье. Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргахын тулд Хот байгуулалтын тухай хууль болон Барилгын тухай хуульд зааснаар тухайн оршин суугч иргэдээс санал авдаг болсон. Гэтэл дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа гол зорилго юу гэхээр орчны газар байхгүйгээр зургийг нь гаргаж батлуулсан. Энэ нь сүүлийн үеийн архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж хийдэг гол ажил байна. Ямар ч орчны зураг байхгүй тал дотор байшин барьж байгаа юм шиг архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулдаг. 12 давхар үйлчилгээний зориулалттай барилга барина гэж хэлээд байгаа. Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа дүгээр архитектур төлөвлөлтийн даалгавар яг тэгж гаргасан зураг байна. Нотлох баримт шинжлэн судлахад тодорхой харагдаж байгаа. Архитектур төлөвлөлтийн дүгээр даалгавар гарах, цаашид хэрэгжих явцад яах ёстой вэ гэхээр барилга барих эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл гэдэг зүйл байх ёстой. Гэтэл 2016 онд хүчингүй болсон зөвшөөрлийг Д. гэдэг хүн өөрөө барьж барилгаа 2023 онд эхлүүлэх гэж ямар ч зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлэх гэж байсан. Иймд иргэд нь нэхэмжлэл гаргаж шүүхэд өөрийн эрхийг хамгаалуулах гэж явж байгаа. Монгол улсад сонин хуулийн гажиг явагдаж байна. Тэр нь Барилгын тухай хууль Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, холбогдох хууль тогтоомжид юу гэж зааж өгсөн бэ гэхээр барилга барихад барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлтэй байна гэж заасан. Гэтэл энэ хүмүүс зөвшөөрөлгүй байшин барьдаг. Тэрний нэг жишээ нь Д. байгаа. Иргэд гомдол гаргаж шүүхэд нэхэмжлэл гаргаад явахад Д. газар өмчлөх эрх нь хавтаст хэрэгт авагдсан лавлагаанууд байгаа. Лавлагааг аваад үзэхэд байр өмчлөх эрх шилждэг шиг газрыг өмчлөх эрх шилжээд явсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага юунд очиж хүрж байна вэ гэхээр өнөөдөр Нийслэлийн Засаг даргын захирамж буюу газар эзэмших эрхийн асуудал огт ярихгүй болж байгаа. Тэгэхэд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчаар татагдаж энд сууж байгаа. Энэ хүнд материал бүрдүүлж бүртгэсэн нь ямар ч буруу байхгүй. Улсын бүртгэлийн байгууллага хуулиараа материалуудыг нь бүрдүүлээд тухайн үед өмчлөх эрхийг нь өв залгамжлалаар авсан эрхийн бүртгэлийг нь бүртгээд сууж байгаа хүн. Иймд Монгол улсын Газар өмчлөх тухай хууль манай кэйс дээр яригдаж байгаа. Монгол улсын иргэд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжих учир гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар Газрын тухай хуулийг барьж шийднэ гэж яриад байгаа. Хольж, сольж яриад байна. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжих болно. Тус хуулийн 37 дугаар зүйлд маш тодорхой зааж өгсөн. Газар өмчлөгч иргэн дараах үүргийг хүлээнэ гэж байгаа. нь Д.ийн бэр. Энэ хүмүүст ямар хууль хэрэгжих вэ гэхээр Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн үүрэг гэж байгаа. 27.2-27.2.9 хүртэл зааж өгсөн байгаа. Үүнд юу гэж байгаа вэ гэхээр газар өмчлөгч нь тухайн орчинд амьдарч байгаа хүн амь, эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлөхөөр аливаа үйл ажиллагааг явуулахгүй гэж байгаа. Д. 2023 оноос хойш явуулсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан фото зургаар нотлогдож байгаа. Гарахад 2 байрны оршин суугч нар шороо тоосоор амьсгалж байгаа. Сумо гэх 1 давхар дэлгүүрийг нурааж тоосгоны хог хаягдал болсон. Ийм нөхцөл байдалтай байгаа. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 гэж 9 заалт байгаа. Бүгдийг нь унших шаардлага байхгүй байх. Энэ заалтыг бүхэлд нь зөрчиж байгаа. Газар өмчлөх тухай хуульд маш нарийн зохицуулж өгсөн байгаа. Мөн газар өмчлөх этгээдэд хориглох үйл ажиллагааг мөн хуулийн 28 дугаар зүйлд зааж өгсөн. Газар өмчлөх этгээд хориглох үйл ажиллагааг хязгаарласан. Түүнээс биш би газар өмчилсөн дархан эрхтэй гэж Д., нар суугаад байж болохгүй. Бүх зүйл нь хуультай хэмжээтэй Монгол улс дүрэм журамтай. Хариуцагч Хот байгуулалт хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хольж сольж яриад байна. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар Засаг дарга өөрөө хүчингүй болгох эрхтэй байгаа. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргаж байсан. Засаг дарга нь шийдэхгүй, үүний өмнөх Засаг дарга нь шийдэхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа. Засаг дарга нь хүчингүй болгодоггүй юм бол 29 дүгээр зүйлд зааснаар шүүх хүчингүй болгож өгөөч гэж нэхэмжлэл гаргаад явж байгаа. Иргэдийн эрх ашиг яаж зөрчигдөж байгаа вэ гэдэг дараагийн асуудал яригдаж байна. Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асууж байгаа гол зүйл нь энэ байдаг. 1 дүгээрт нь энэ хүмүүсийн Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.3 дугаар зүйлд заасан үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах өмчлөх, байгаль орчны аюулгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх шууд зөрчигдөж байна. Үндсэн хууль энэ хэрэгт ямар хамааралтай вэ гэж хэлээд байгаа. Үндсэн хууль энэ хэрэгт хамгийн их хамааралтай. Үндсэн хууль энэ хэргийг гол тулгуур хууль. Иргэдийн эрх ашгийг төлөөлж ярьж байгаа. Түүнээс биш энэ 4 хүн нэхэмжлэл гаргаад явж байгаа зүйл биш. Иймд Монгол улсын Үндсэн хуульд заасан хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь шууд зөрчигдөж байгаа. Мөн аюулгүй байдал яаж зөрчигдөж байгаа гэж хэлээд байгаа. Энэ хүмүүс гараад шууд шороо тоосоор амьсгалж байгаа. Хуучин сумо дэлгүүр гэж байсан тэрийг нурааж барилгын тоос өдөр болгон босож байдаг. Ядаж байхад ертөнцийн зүгээс салхины дээд цэгт байдаг. Дараа нь орц гарцын асуудал яригдаж байна. Хойд хэсгээрээ ухарч гарч ирдэг ганц орцтой 21 зогсоолтой байр байна. 100 орчим айлын. Дээрээс нь авсан зураг байгаа. Машины зогсоолыг гуравдагч этгээд тоолж үзэх хэрэгтэй. 21 машин зогсох болно өөр сонголт байхгүй. Мөн орц гарцын асуудал байгаа. 96 айл өрхийн цаана нэг айл нь 2-3 ам бүлтэй байгаа. Ингэж бодохоор 200-300 хүн амьдарч байгаа. Монгол улсын стандарт, норм дүрмийг бүгдийг нь уншиж үзсэн. Үүнд тухайн байр нас насны ангиллаар хүүхдийн тоглоомын талбайг хийж өгч тохижуулах ёстой гэж байгаа. Тэгвэл яах гэж дүрэм журмын Монгол улсад гаргасан юм. Үүнийг яагаад мөрдөхгүй байгаа вэ?. Өнөөдөр 0-5 насны хүүхэд, 5-10 насны хүүхэд, 10-18 насны хүүхдүүдийн сагсны тоглох талбай байгаа юу, байхгүй. Ахмад настнуудын өдөр өнжүүлж бялдаржуулах, чийрэгжүүлэх төхөөрөмж байгаа юу, байхгүй. Ногоон байгууламж байгаа юу байхгүй. Д. хийсэн гэж хэлээд байгаа. ээс тодруулж асуухад үүнийг сууц өмчлөгчдийн холбоо хийсэн байгаа. Байшин тойруулж хэдэн мод тарьсан. Ногоон байгууламж гээд байх зүйл байхгүй. Нүдээр очоод хараад үзэхэд нэг ч тийм зүйл байхгүй. Ертөнцийн зүгээр баруун тийшээ харсан CU-гээр гардаг явган хүний ганцхан гарцтай. Хот байгуулалтын тухай хууль гэж байгаа. Үүн дээр авто зогсоолын асуудлыг тухайн барилга байгууламжийн 20 хувь авто зогсоол байна гэж заасан. Хуулийн зүйл заалтыг мэдэхгүй байгаа бол тайлбарлаж хэлж өгье. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар хот байгуулалтад тавигдах шаардлага гэж байгаа. Тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3, 12.8-д зааж өгсөн байгаа. 12.8-д зааснаар 20 доошгүй хувийн авто зогсоол байна гэж заасан. Монгол улсын стандарт дээр авто зогсоол ангилал ба ерөнхий шаардлага гэж байгаа. Мөн БНБД 21-05-10 авто зогсоол гэх ангилал шаардлага байгаа. Үүнд нэг байр 2 айл өрхийн дунд 1 авто зогсоол байна гэж зааж өгсөн. Энэ 2 байранд тооцоолж үзэхээр 45 машины авто зогсоол байх ёстой. Монгол улсын стандартыг нарийн авч үзье. Хот тосгоны төлөвлөлт барилгын ажлын тухай БНБД 30-21-21 гэх стандарт дээр тодорхой дэлгэрүүлж зааж өгсөн. Ногоон байгууламжийн хувьд тус стандартын 6.29-т зааснаар нэг хүнд ноогдох ногоон байгууламж талбай 6 м.кв гэж байгаа. Үүнийгээ мөрддөггүй юм аа гэхэд ядаж 1 м.кв байлгаад өгөх хэрэгтэй. Энэ стандартын 6.28-д орон сууц олон нийтийн барилгын үйлчилгээний зам 5.5 метрээс багагүй байна гэж байгаа. Эргэх тойрох хэсэг нь 7.5-иас 10 метрийн урттай нэвтрэх гарцаар хоорондын зайг дагаж эргэнэ гэж байгаа. 2 байранд ийм зүйл байхгүй. Шинжээч томилох гэж асуулт асууя тодорхой хариулт авах гэхээн орц, гарцтай холбоотой хэлдэггүй. Монгол улсын стандартыг бүхэлд нь зөрчиж байгаа. Мөн барилга хоорондын зайны асуудал яригдаж байгаа. Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаалаар батлагдсан Монгол улсын барилгын норм ба дүрэм гэж байгаа. Энэ дүрмийн 12 дугаар хүснэгтийг ярьж байгаа. Энэ дүрэм дээр маш олон зүйл байгаа. Барилгын тууш урд талуудын хоорондын зай барилгын тууш тал хөндлөнгийн талын хоорондох зай 12 давхар өнөөдөр архитектур төлөвлөлтийн даалгавар буюу дүгээр архитектур төлөвлөлтийн даалгавар 12 давхар байшин. Сүүлд нь 10 давхар болгосон байсан. Тэгээд 45 метр гэж байгаа. Гэтэл шинжээч нь зөрчсөн байна гэж гаргадаг. Д. нь 5 давхар болгоё гэж хэлдэг. 21 метр нь 2 байрнаас 20 метр байгаа. Тэрийгээ хүртэл зөрчиж байгаа. байрнаас 5 метр байгаа. Монгол улсын стандартыг бүхэлд нь зөрчиж байгаа барилга. Энд барилга барих ямар ч боломж байхгүй. Ийм байхад барилга барина гэж дайраад байдаг нь ямар учиртай юм. Дараагийн асуудлыг ярья. Газар өмчлөх эрхтэй болсон байна. Үүнийг Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэсэн байна. Өнөөдөр улсын бүртгэлээс юу ч асуухгүй тодорхой тайлбараа хэлээд явж байх шиг байна. Би энэ хүнээс юм асуухгүй байгаа нь энэ газрын өмчлөх эрхийг н.ээс Д. шилжүүлж авч байгаа үйл явц харагдаж байгаа. Энэ бүртгэлийн асуудал яригдаж байгаа. Үүнийг шүүх л хүчингүй болгох эрхтэй гэж хариуцагч талаас тайлбарлаж яриад байгаа. Өмчлөх эрхийн захирамж Нийслэлийн Засаг даргаас гарч байгаа. Тэр захирамжаа өөрсдөө хүчингүй болгох ёстой. Тийм ажиллагаа огт хийхгүй байгаа. Барилгын тухай хуульд заасныг ярих хэрэгтэй. Хэрвээ энд барилга баригдах юм бол яах вэ гэж яригдах болно. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 4.1.25 дугаар зүйлд зааснаар барилгын ажил үргэлжлүүлэх зөвшөөрөл гэж байгаа. Үүнд гадна тохижилтын ажил гэж барилга байгууламжийн гаднах талбай, ногоон байгууламж, авто зогсоол, явган хүний зам, гарц, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай, уран барилгын жижиг хэлбэр, гэрэлтүүлэг зэргийг барилж байгуулахыг хэлнэ гэж байгаа. Та бүхэн Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.25 дахь хэсэгт заасныг уншаад үзэх хэрэгтэй. Үүнд заасан 12 нөхцөл байдаг. Энэ 12 нөхцөлийн 2, 3 нөхцөл үүнд хангагдаж байгаа. Бусад нөхцөл нь барилга дээр хангагдахгүй байгаа. Мөн Барилгын тухай хуулийн 4 дугаар зүйлд зааснаар барилга байгууламж, норм норматив баримт бичигт тавигдах стандарт гэж байгаа. Энэ стандартыг уншаад ч хэрэггүй байх. Нэг ч стандарт хангагдахгүй байгаа. Мөн Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйл нийтийн болон гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол гэдэг заалт байгаа. Энэ заалт дээр тодорхой зааж өгсөн байгаа. Барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл ашиглалттай байгаа газар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх ашиг нь зөрчигдөхгүй байх ёстой гэж заасан. Мөн иргэн, хуулийн этгээдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах ажиллагаатай холбогдсон үүсэх эрх ашиг сонирхол зөрчигдөхгүй байх ёстой гэж байгаа. Гэтэл өнөөдөр энд амьдарч байгаа 96 айл өрхийн эрх ашгийг шууд утгаараа зөрчиж байгаа. 2 гэдэг байр нь нарны ээвэрлэлтийн зайг барилга барснаар хаах болно. Тэгэхгүй бол шинжээч нь мэдрэл муутай зүйл ярьж орж ирдэг. 5 давхар барилга байх боломжтой гэж Д. гэх хүний үгэнд автсан явж байгаа. Ийм хөндлөнгийн шинжээч гэж юу байсан бэ?. Монгол улсад дүрэм журам хуультай улс. Шинжээч дүгнэлт гаргахдаа Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийг огт дурдахгүй. Нарны ээвэрлэлттэй холбоотой ярьж барилга хоорондын зай зөрчигдсөн байна гэдэг. Шүүгчийн асуусан тодорхой асуултад хариулт өгч чаддаггүй шинжээч энэ хэрэг дээр ажилласан. Гэвч хууль тогтоомж дүрэм журам зөрчсөн гэж гарсан. Мөн 3 дугаар хавтаст хэргийн нүүр хэсэгт байгаа. Дулааны сүлжээний талаар ярья. Сумо дэлгүүрийн барилга харагдаж байгаа. Сумо дэлгүүрийн нурсан барилгын доогуур төв шугам явж байгаа” гэв.
3.5.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эвлэрэн хэлэлцэх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хариуцагчийн хариу тайлбараа дэмжиж оролцож байна. Д.д болон нарт олгосон газрын өмчлөх эрх нь хуулийн дагуу олгогдсон. Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар газар өмчлөх эрхтэй. Тухайн өмчийг төр хамгаалах болно. Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт зааснаар өмчлөлд байгаа газрыг өмчлөлийг нь хүчингүй болгох нь тухайн хүний өмчлөх эрхийг зөрчсөн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч талаас гаргаж байна. Энэ асуудал боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль ёсны дагуу бус учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.
3.6.Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 11 дүгээр гудамжийн тоот хашаа буюу 443 м.кв газарт 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай 12 давхар үйлчилгээтэй орон сууцны зориулалттай архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, загвар зургийг 2016 онд тоот барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээг олгосон. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа дууссан байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгавар хүчинтэй байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгавар дээрээ үндэслэж хяналт шалгалтын газраас н. шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Үүн дээр одоогийн байдлаар 2014 оны даалгавар нь одоогоос 10 жилийн өмнө гарсан даалгавар боловч 6 давхар барилга барихад норм, дүрэм хангаж байна гэсэн шинжээчийн дүгнэлт байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэлэхэд иргэн д холбогдох өмчилсөн газрыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэгч талаас гаргасан. Нэгж талбар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй газруудыг хүчингүй болгох эрх, хууль зүйн зохицуулалт Нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хотын стандартын газарт олгогдоогүй. Өмчилсөн газрыг хуульд заасны дагуу өөрөө татгалзсан болон шүүхийн шийдвэрээр хүчингүй болгох зохицуулалт байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар “Г” СӨХ болон нэхэмжлэгч иргэдийн ямар хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн талаар нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Архитектур төлөвлөлтийн даалгавар болон дээрх иргэдийн өмчилсөн газрыг хүчингүй болгосноор ямар эрх ашиг нь хэрхэн сэргэх нь нэхэмжлэлийн шаардлагад тодорхой биш... Маргаан бүхий акт болон архитектур төлөвлөлтийн даалгавар 2014 онд батлагдсан байна. Нэхэмжлэгч нарын оршин сууж байгаа байр нь нэг нь 2016 онд, нөгөөх нь 2020 онд ашиглалтад орсон. Гуравдагч этгээдийн 430 м.кв газар дээр үл хөдлөх хөрөнгө байсан нь нотлох баримт болон тайлбараар тогтоогдож байна. 2014 онд олгосон даалгавар болон үл хөдлөх байсан өмчилсөн газар нь нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн Нийслэлийн Засаг даргад газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх байдаг гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д зааснаар хүн амь, эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд харш үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хүчингүй болгох зохицуулалт байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд иргэний өмчлөлийн газрыг хүчингүй болгож нэхэмжлэгч нарт авто зогсоолын зориулалттай олгох боломжгүй тайлбар өгч байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн талаар нотлох баримт байхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.7.Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн газар нь анх 2005 оны захирамжаар бүртгэгдсэн газар байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан нотлох баримт, бүрдүүлбэр бүх зүйл заалт нь хуулийн дагуу хийгдсэн. Хэн гэж компанийн барьсан байшингаас болж хэний эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь тодорхой биш асуудал байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газрын зүгээс бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байгаа. Иймд нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.8.Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.өөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Кадастрын зургийг флаш диск дээр авч ирсэн харж байгаад ярья. Барилгын тухай хуулийн норм дүрмийн зөрчиж , байрыг барьсан. Хүрэлцэхгүй байгаа гэж нэхэмжлэгч талаас хэлээд байгаа. Энэ газар нийлээд 1700 м.кв газар байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгавар дээр ийм үг байдаг. Барилгын норм дүрмийн 21.5.3 дахь хэсэгт 70 хувьд нь барилгажих талбай, 30 хувьд нь ногоон байгууламж, явган хүний зам талбай, хүүхдийн тоглоомын талбай, зогсоол байна гэж хуульчилсан дүрэм байдаг. Барилга хот байгуулалтын яамны сайдын зөвшөөрлөөр тухайн үед хөгжлийн дэд бүтцийн сайд баталсан байдаг. Зураг хийсэн компанийн тодорхойлолт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Үүнд 1700 м.кв газрын 2 байшин нийлээд 647.64 м.кв газар дээр баригдсан байгаа. Энэ нь 37.99 буюу 34 хувьд нь барилгажилт байгаа. Үлдсэн 60 хувьд нь нэхэмжлэгч талаас намайг огт хийгээгүй гэж хэлээд байгаа ногоон байгууламж, явган хүний зам, авто зогсоол, хүүхдийн тоглоом энэ бүгд орсон байгаа. Барилгын норм дүрмийг зөрчөөгүй. 30 хувьд нь ногоон байгууламж байгаа. 70 хувь дээр нь барилгажих тухай хууль байдаг. Гэтэл би 30 хувь дээр нь барилга барьж 60 хувьд нь ногоон байгууламж хийж өгсөн. Энэ ямар баримтаар нотлогдож байгаа вэ гэхээр шүүх газар дээр нь үзлэг хийсэн. Хавтаст хэргийн 137 дугаар талд фото зураг байгаа. Энэ фото зураг дээр ногоон байгууламж, хүүхдийн тоглоом, явган зам, гэрэлтүүлэг харагдах болно. Нэхэмжлэгч талаас гэрэлтүүлэг огт байхгүй гэж хэлдэг. Мөн хавтаст хэргийн 138, 140 дүгээр хуудсанд тодорхой баримтууд харагдаж байгаа. Нэхэмжлэгч тал анхнаасаа үлгэр зохиогоод явсан. Би тус талбайг 40 сая төгрөгөөр тохижуулсан. Огт юм хийгээгүй гэж хэлээд байгаа. 345 м.кв талбайг нэмж оруулбал том газар болно. Нэмэхээр 2050 м.кв газар болж байгаа. гийн газар ороогүй ийм болж байгаа. 2050 м.кв газрыг оруулбал 31 хувь нь барилгажилт 70 хувь нь цэвэр ногоон байгууламж талбай болж байгаа. Энэ нь Барилга хот байгуулалтын дэд бүтцийн сайдын баталсан хуулиар би эсрэгээрээ илүү талбайд ногоон байгууламж барьсан. Сая комиссын даргаас асуусан, өөр хүмүүсээс асуусан. Норм дүрэм зөрчиж барилга байгууламж барьж ашиглалаа гэж хэлээд байгаа. Гэтэл норм дүрэм эсрэгээрээ биелэгдсэн талбайтай газар. Сууц өмчлөгчийн газар дээр норм дүрэм хангаж байгаа юм гэдгийг хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар нь хавтаст хэрэгт авагдсан зургийн компанийн дүгнэлтээр нь гаргасан байгаа. “Г” СӨХ-ны эрх ашиг зөрчигдөөгүй гэдэг тайлбар хэлье. Мөн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байгаа” гэв.
3.9.Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аливаа маргаанд хууль зүйн үндэслэл гэдэг зүйл байх ёстой. Нэхэмжлэгч хэлэхдээ хууль зүйн үндэслэлээ Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй байдал зөрчигдсөн, холбогдох хууль зөрчсөн гэж ерөнхий байдлаар ярьж байна. Мөн нийтийн эдэлбэр газар байхгүй гэдэг зүйл яриад байна. Энэ маргаа газрыг өмчлөл, эзэмшилтэй холбоотой маргаан. 2 иргэний газар өмчилсөн асуудлыг ярьж байгаа. Тэр бол Сууц өмчлөгчийн холбооны газар байх ёстой гэсэн агуулгаар ярьж байгаа. Гэтэл газартай холбоотой маргааныг Газрын тухай хуулиар шийдвэрлэдэг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл, 41, 42 дугаар зүйл байгаа. Энэ хуулийн зүйл заалтыг үндэслэж, энэ хууль дээр заасан ямар үндэслэлээр хүмүүсийн газар хуульд нийцэхгүй олгогдчихоод өнөөдөр маргааны зүйл болоод явж байгаа нь тодорхойгүй байна. Үндсэн хууль энд хамаарал байхгүй. Салбар зохицуулсан хуулиа ярих ёстой. Тэгж хүний газрыг өмчлөх эрхийг хүчингүй болгодоггүй. Газар олгосон хууль зүйн үндэслэл нь ямар хууль зөрчигдөж байгаа гэдгийг шүүх томьёоллоор шүүх шийдвэрлэдэг. Үүнийг зөв томьёолох хэрэгтэй. Нэгэнт өөрийн өмчлөлийн газрыг бүртгүүлж авах нь хууль ёсны асуудал. Эхлээд газрын асуудлыг хууль бус байна гэдгийг тогтоолгочхоод дараа нь бүртгэлээ шийдүүлэх ёстой. Архитектур төлөвлөлтийн даалгавар ярьж байгаа. Тухайн газар дээрээ юу барих нь тухайн хүний өөрийнх нь асуудал. Сууц өмчлөгчдийн холбоонд өгөхгүй байгаа эс үйлдэхүй гэж олон зүйл нийлүүлж яриад хүний газрыг булааж авах гэж байгаа байдал харагдаж байна. Хууль зүйн үндэслэлээ зөв томьёолох хэрэгтэй. Маргаж байгаа дээрээ хууль зүйн нэг ч зөв үндэслэл гаргаж ирж чадахгүй байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй байна. Хуульд нийцэхгүй байна. Шинжээчийн дүгнэлт байдаг. Барих гэж байгаа барилга 40 метр байх ёстой тэр зөрчигдсөн байна гэх ганц дүгнэлт байгаа. Өөр ямар нэгэн Газрын тухай хууль зөрчсөн, барилгын норм дүрэм зөрчсөн гэсэн ямар ч үндэслэл байхгүй. Шүүх нарийн мэргэжлийн хүрээнд тухайн барилгатай холбоотой мэргэжлийн байгууллагаар дүгнэлтээ гаргуулдаг. Түүнийг нь үндэслэж шийдвэрлэдэг. Гэтэл дүгнэлт дээр тийм зүйл байхгүй байна. Мэргэжлийн байгууллагын төлөөлөгч нар ямар нэгэн байдлаар хууль зөрчигдсөн гэсэн зүйл яриагүй. Энэ байдлуудаа зөв ойлгож нэхэмжлэлээ зөв томьёолж гаргаж ирэх хэрэгтэй... Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн тайлбар дээр товч тайлбар хэлье. Газар өмчлөх тухай хуулиар шийдвэрлэн гэж ярьж байна. Газрын тухай хууль хамаарахгүй гэж хэлж байна. Газар өмчлөх тухай хуульд газрын эрхийг хүчингүй болгох гэсэн зохицуулалт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага газар өмчлөх эрх олгосон захирамжийг хүчингүй болгон гэсэн зүйл явж байгаа. Энэ нь яаж нийцэж байгаа вэ гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Газар өмчлөх эрх дуусгавар болох эсвэл сольж, эргүүлж авах, дайчлан авах, хязгаарлах гэсэн ойлголт байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нийцэхгүй байна. Газар өмчлөх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсэгт заасныг иш татаж, тус заалтаар хүчингүй болгох үндэслэлтэй гэж хэлж байна. Хуулийн томьёоллыг зөв ойлгох хэрэгтэй. Иргэн өмчийн газраа бусдад эзэмшүүлэх, ашиглуулах. Иргэний өмчийн газрыг эзэмшиж ашиглаж буй итгээд нь хууль зөрчсөн бол Засаг дарга хүчингүй болгон гэсэн өөр субъект зааж өгч эрх болгосон Газрын тухай хуулийн зохицуулалт. Энэ та нарт хамаарахгүй. Үүнийгээ зөв тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хуульч хүн хүмүүстээ буруу тайлбарлаж өмгөөлж байгаа мэтээр явж байгаа нь өмгөөллийн үйл ажиллагаа биш болно. Хууль зүйн үндэслэлээ зөв томьёолох ёстой. Архитектур төлөвлөлтийн даалгавар дээр мэргэжлийн хүн дүгнэлт гаргасан. Зөрчигдсөн байна гэж дүгнэлт гаргасан. Түүн дээр өмгөөлөгч барилга бардаг мэтээр тайлбарлаж яриад явах үндэслэлгүй. Мөн энэ газар нь архитектур төлөвлөлтийн даалгавар буюу 2 байшин байдаг. Эрх нь зөрчигдөж байгаа газар байдаг. Энэ хоёр цаг хугацааны асуудлыг авч үзэх ёстой. Байрнууд баригдахаас өмнө тус газарт олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан. Тухайн үед ямар нэгэн хууль зөрчигдсөн үйл явдал болоогүй. Сүүлд барьсан буюу та нарын баригдсан байр нь хүмүүсийн юмыг зөрчиж баригдсан гэдгийг ойлгох ёстой. Сүүлд нь газар авч одоо эрх ашиг зөрчигдөөд байна гэж өөр утгаар тайлбарлаж байна. Сүүлд гарсан хууль дүрэм журам өмнөх газрыг хүчингүй болгох зохицуулалт хамаарх юм. Энэ тодорхойгүй буюу үндэслэлгүй болж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага, бүрдүүлбэр хангуулах талаар шүүгч тодорхой ярьж ойлгуулсан. Шүүх хурал болж ойлгож авахдаа түүнийгээ засах гэж байгаа юм шиг зүйл хийгээд байна. Угаасаа бүрдүүлбэрээ шүүх хуралдаанаас өмнө янзалж цэгцлэх ёстой байсан. Шүүгч санал, нотлох баримт юу байна гэхэд гаргаж өгөөд шийдвэрлүүлэх нь та нарын өөрсдийн үүрэг. Д. тухайн газрыг эзэмших эрхгүй, нийтийн эзэмшлийн газар гэж тайлбарлаж байна. Энэ ямар нотлох баримтаар нотлогдож байгаа вэ? Газрын тухай хуулийг яаж зөрчиж байгаа вэ?. Энэ хууль зүйн үндэслэл томьёологдохгүй байна. Үндсэн хуулиар шийдвэрлэдэг гэж хэлээд байна. Үндсэн хууль ярих гэж байгаа бол Үндсэн хуулийн цэцтэй очиж маргаанаа шийдвэрлүүл. Энэ газрыг эзэмших ямар хууль зүйн үндэслэл байгаа вэ?. Д., нарын өмчилж авсан газрыг “Г” СӨХ авах ямар хууль зүйн үндэслэл байгаа. Тэр хууль зүйн үндэслэл яригдахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нар болон гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзэж, “Г” СӨХ, , , нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэлээ.
2.Нийслэлийн Засаг даргад холбогдуулан: “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамжийн Д.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаар захирамжийн д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлийн дугаартай гийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг, 9 дугаар бүртгэлтэй, ******* дугаар гэрчилгээтэй Д.ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:
2.1.Нэхэмжлэгч “Г” СӨХ, , , нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “...иргэдээс төрийн байгууллагад хандахад төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас бол иргэд хохирч байхад төрийн байгууллага үйл ажиллагаагаа дахин засах чиг үүрэг байгаа боловч энэ чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа тул шударга шүүхээр шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан. Мөн иргэн Д., нарын эрх ашиг хөндөгдөж байгаа тул адилхан иргэдийн хувьд тус иргэдийг хохироохгүй талаар 2023 оны батлагдсан Нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хүрээнд энэ хүмүүст улсаас нөхөн төлбөр олгож өгөөч. Манай “Г” СӨХ-нд нийтийн эдэлбэр газар байхгүй байгаа тул хотын Засаг даргад нийтийн эдэлбэр газарт буюу маргаантай байгаа...” гэж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын зүгээс “...Өмчлөх эрхийн газрыг хүчингүй болгох эрх хэмжээ Нийслэлийн Засаг даргад олгогдоогүй...” гэж, Хариуцагч Хот байгуулалт хотын стандартын газраас “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар “Г” СӨХ болон нэхэмжлэгч иргэдийн ямар хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн талаар нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна...” гэж хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын зүгээс “...2005 оны захирамжаар бүртгэгдсэн газар байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан нотлох баримт, бүрдүүлбэр бүх зүйл заалт нь хуулийн дагуу хийгдсэн. Хэн гэж компанийн барьсан байшингаас болж хэний эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь тодорхой биш асуудал байгаа...” гэж, гуравдагч этгээдийн зүгээс “...норм дүрэм эсрэгээрээ биелэгдсэн талбайтай газар. Сууц өмчлөгчийн газар дээр норм дүрэм хангаж байгаа юм гэдгийг хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар нь хавтаст хэрэгт авагдсан зургийн компанийн дүгнэлтээр нь гаргасан байгаа. “Г” СӨХ-ны эрх ашиг зөрчигдөөгүй...” тус тус маргадаг.
2.2.Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Иргэнд газрыг дараахь зориулалтаар өмчлүүлнэ”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "Улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно” гэж тус тус заасан.
2.3.Гуравдагч этгээд Г.гийн маргаан бүхий Улаанбаатар хот, ,, , тоотод байрлах нэгж талбарын /хуучнаар 18643312026580/ дугаар бүхий газрын тухайд анх Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдаж, тус хуулийн дагуу тус газар нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны дугаар захирамжийн дагуу анх иргэн Г.т олгогдож, дараах байдлаар гуравдагч этгээд Г.д олгогдсон.
Тодруулбал:
2.3.1.Маргаан бүхий дээрх газрыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Худалдах худалдан авах гэрээний дагуу өмчлөгч Г.тоос , нарт шилжиж, газар өмлөх эрхийн дугаар гэрчилгээг олгосон.
2.3.2.Тус газрын өмчлөлийг шилжүүлэн авсан иргэн нь 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр таалал төгсөж, 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээний дагуу өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн,ны тоотод байрлах газрыг иргэн , , нарт өвлүүлж, газар өмчлөх эрхийн 00132213 дугаар бүхий гэрчилгээг авсан.
2.3.3.Улмаар , , нар нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу дундын өмчлөлийн тухайн маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Г.д худалдан борлуулсны үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай гэрчилгээ олгогдсон байдаг.
2.4. Хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий нэгж талбарын , дугаар бүхий газруудын өмчлөх эрхтэй холбоотой цугларсан нотлох баримтаас судлан үзэхэд Гуравдагч этгээд Д.ийн маргаан бүхий Улаанбаатар хот, ,, , тоотод байрлах нэгж талбарын /хуучнаар / дугаар бүхий 345 м.кв газрын тухайд дараах байдлаар гуравдагч этгээд Д.д шилжжээ.
Тухайлбал:
2.4.1.Нийслэлийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар иргэн Ж.д маргаан бүхий тоотод байрлах газрыг 2 жилийн хугацаагаар анх олгож, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай захирамжаар тус газрын иргэн Жаргалсайханы ын өмчлөлд шилжүүлсэн байдаг.
2.4.2.Улмаар газар өмчлөгч Ж. нь 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлийн газрыг иргэн А.т шилжүүлж, түүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000080391 дугаар гэрчилгээ олгогдсон.
2.4.3.Харин иргэн А.ээс 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээгээр гуравдагч этгээд Д.д өөрийн өмчлөлийн газрыг шилжүүлж, газар өмчлөх эрхийн ******* дугаар бүхий гэрчилгээг олгогдсон байдаг.
2.5. Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхтэй: иргэдэд газар өмчлүүлэх талаарх төрийн нэгдсэн бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д “Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараах эрхтэй”, 19.1.1-д “энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах;”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасны дагуу тухайн маргаан бүхий газруудыг дээрх хуулийн зохицуулалтуудын дагуу маргана бүхий газруудын анхны эзэмшигч Г. нь 2003 онд, Ж. нь 2005 онд тус тус холбогдох дүүргийн Засаг даргад гаргасан хүсэлтийн дагуу гаргасан өргөдлийн дагуу өмчлөх эрхийг олж авсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог.
2.6. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгоно” гэж тус тус заасан.
2.7.Гуравдагч этгээд Г. нь маргаан бүхий Улаанбаатар хот, ,, , тоотод байрлах нэгж талбарын дугаар бүхий газрын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дугаар бүртгэл бүхий, газар өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээг, Д. нь ,, , тоотод байрлах нэгж талбарын /хуучнаар / дугаар бүхий 345 м.кв талбай бүхий газрын 9 дугаар бүхий бүртгэлтэй, газар өмчлөх эрхийн ******* дугаар бүхий гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн, шударгаар олж авсан гэж үзэхээр байна.
2.8.Гуравдагч этгээд нар нь Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ, тодорхой нөхцөлийн үндсэн дээр маргаан бүхий газруудын өмчлөх эрхийг олж авсан нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2.9.Нэхэмжлэгч талаас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Иргэний өмчийн газрыг эзэмшиж, ашиглаж буй этгээд нь энэ хууль, Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай, Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг зөрчсөн, түүнчлэн тухайн газарт хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулбал сум, дүүргийн Засаг дарга олгосон зөвшөөрлөө хүчингүй болгоно” гэж заасны дагуу гуравдагч этгээд нарын газар өмлөх эрхийг хүчингүй болгох боломжтой гэж маргадаг.
2.10.Гэтэл дээрх хуулийн зорилго, агуулгад Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газрыг хүчингүй болгуулах хуулийн зохицуулалтгүй бөгөөд, хэрэвзээ газар өмчлөгчийн газрыг эзэмшиж ашиглаж байгаа бусад этгээд үйл ажиллагаа явуулахдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд газар, түүнтэй холбогдуулан олгосон зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгох талаар зохицуулалтыг хууль тогтоогчоос хуульчилсан.
2.11.Түүнчлэн газар өмлөх эрхтэй холбоотой дээрх зохицуулалт нь газрын өмчлөх эрхийг бус иргэний өмчлөлийн газрыг өөр хэн нэгэн этгээд ашиглах, эзэмших явцад хуулиар хориглосон үйл ажиллагааг хэрэгжүүлсэн тохиолдолд эзэмших, ашиглах эрхийг дуусгавар болгон хуулийн заалт хэрэгжих талаар тодотгон зохицуулжээ.
2.12.Тус маргааны тухайд гуравдагч этгээд Д.ийн газрын анхны өмчлөгч Ж.д анх олгосон Нийслэлийн Засаг даргын 2005 оны дугаар захирамжийг, тухайн газрын өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийн Г-220300233, дугаар улсын бүртгэлийг гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй.
2.13. Түүнчлэн гуравдагч этгээд Г.гийн газрын анхны өмчлөгч болох Г.т анх олгосон Нийслэлийн Засаг даргын 2003 оны дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч талаас маргаагүй тул шүүхийн зүгээс Г.гийн газар өмчлөх эрхтэй холбогдуулан хууль зүйн дүгнэлт, тайлбар өгөх шаардлагагүй байна.
2.14.Иймд нэхэмжлэгч нараас гаргасан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан: “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамжийн Д.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаар захирамжийн д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлийн дугаартай гийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг, 9 дугаар бүртгэлтэй, ******* дугаар гэрчилгээтэй Д.ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.
3. Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан: “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай архитектор төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1. Хэргийн үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгчдийн зүгээс “...эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн, оршин суугчдын зөвшөөрлийг авалгүйгээр барилга барих зөвшөөрөл, архитектор төлөвлөлтийн даалгавар олгосон..., нарны тусгал..., ...барилга хоорондын зай зэрэг нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийг зөрчсөн гэж маргадаг.
3.2.Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШЗ2024/3808 дугаар захирамжаар, 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн128/ШЗ2024/4075 дугаартай захирамжаар тус тус маргаан бүхий Г.гийн ,, , тоотод байрлах 433 м.кв талбай бүхий газарт баригдаж буй барилга нь барилгын норм, дүрэм, стандартад нийцсэн эсэх талаар асуудлыг тодруулахаар Хот байгуулалт, хотын стандартын газрыг шинжээчээр томилсон.
3.3.Дээрх шүүгчийн захирамжуудын дагуу хот байгуулалт, хотын стандартын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э., Б. нар нь 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтдээ “4.5. ,,, тоотод байрлах 433 м.кв газарт байрлах 12 давхар үйлчилгээтэй орон сууц нь Алтайн гудамжид байрлах , байрнуудаас хэдэн метрийн зайтай багаа талаар:
Хариулт: Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгосны дагуу ХХК-д боловсруулсан загвар зургийг баталж, дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ бүхий, 12 давхар 1 блок үйлчилгээтэй орон сууцны барилга нь одоо байгаа ашиглалтад орсон байрны чанх хойд талд дүлий буюу цонхгүй төлөвлөсөн байх бөгөөд “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн 4.18, 4 дүгээр хавсралтад заасан заалтыг хангаж байгаа ч баруун талд байрлах байрнаас 28.75 метр байгаа нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн 4.18, 4 дүгээр хавсралтад заасан (барилгын тууш /урт/ талуудын хооронд 40 м.кв)-ыг хангахгүй байна” гэж ирүүлсэн.
3.4. Маргаан бүхий Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавраар батлагдсан барилга болон нэхэмжлэгч нарын байр хоорондын зай хэмжээ нь БНбД 31-01-10-ын 4.18, 4 дүгээр хавсралтад зааснаар орон сууц, барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зай нь “Барилгажих талбайд барих барилгын давхрын тоо 12 бол барилгын хөндлөн ба тууш талуудын хооронд болон орон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд барилгын тууш /урт/ талуудын хооронд 45 метр байна гэж заажээ. [D1]
3.5.Гэтэл гуравдагч этгээд Д. болон нэхэмжлэгчдийн барилгын хоорондын зай ихдээ 28 метр 75 сантиметр, энэ тохиолдолд барилга хоорондын зайн нормыг баримтлаагүй нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр[16], 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр[17] тус тус тогтоогдож байна.
3.6.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж буй болон байрнуудын нарын ээвэрлэлтийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавраар батлагдсан 12 давхар үйлчилгээний орон сууцын барилга нь хааж байна гэх үндэслэлийн тухайд:
3.6.1. Тус хэрэгт захиргааны хэрэгт авагдсан 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт болон 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавраар батлагдсан 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга нь байрны чанх хойд талд мөн байрны баруун талд төлөвлөгдсөн бөгөөд Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж БНБД 23-04-07-ийн 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэг, 1 дүгээр хавсралтын зураг 1.1 дэх хэсэгт заасныг тус тус хангаж байна” гэж нарны тусгалтай /ээвэрлэлттэй/ холбоотой асуудлыг дүгнэсэн нарны тусгалын хангамжийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавраар батлагдсан 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга нь нарны тусгалыг хаагаагүй, барилгын норм ба дүрмийн стандартад нийцэж, хангаж буй талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог.
3.6.2.Түүнчлэн нэхэмжлэгч сууц өмлөгчдийн холбоо болон иргэдийн зүгээс нарны ээвэрлэлтийг хаах талаар шүүх хуралдаанд болон нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ тайлбарладаг боловч энэ талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг гаргаж байгаагүй тул нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбооны өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “Мөн иргэн, хуулийн этгээдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах ажиллагаатай холбогдсон үүсэх эрх ашиг сонирхол зөрчигдөхгүй байх ёстой гэж байгаа. Гэтэл өнөөдөр энд амьдарч байгаа 96 айл өрхийн эрх ашгийг шууд утгаараа зөрчиж байгаа. 2 гэдэг байр нь нарны ээвэрлэлтийн зайг барилга барьснаар хаах болно” гэх тайлбар үндэслэлгүй, ямар нэгэн бичгийн нотлох баримтаар тогтоогддоггүй.
3.6.Харин маргаан бүхий Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавраар батлагдсан 12 давхар үйлчилгээний орон сууц нь Барилгын норм ба дүрэм 31-01-10-д заасан барилга хоорондын зайн хэмжээн стандартыг баримтлаагүй бөгөөд Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Барилгын зураг төсөл дараах шаардлагыг хангасан байна”, 12.1.4-д “нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх”, 12.1.5-д “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, гамшиг, аюулт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байх, Барилгын хөгжлийн төвөөс баталсан БНбД 31-01-10-ын 4 дүгээр хавсралтад заасан барилга хоорондын зай хэмжээ болон 1.3-д “Зай хэмжээний норм нь барилга барих орчны байгаль цаг уурын нөхцөл түүний барилгад нөлөөлөх хүчин зүйл асуудлууд, иргэдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, орчны ахуйн хортой нөлөөлөл, дулааны энергийн эерэг, сөрөг талууд болон барилга байгууламжид тусах нарны гэрлийн тусгалын үргэлжлэх хугацаа, барилга хоорондын сүүдэрлэлт, барилга хоорондын орон зайн ашиглалт, иргэдийн амрах чөлөө цагаа өнгөрүүлэх, бие бялдрын дасгал сургалт хийх тохитой орчин бүрдүүлэх зэрэг шаардлагыг агуулсан байна” гэж заасныг тус тус зөрчжээ.
3.7. Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд эрх бүхий байгууллагаас барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол зөрчигдсөн асуудлыг харгалзан үзээгүй,
3.8.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилгын угсралтын ажил эхлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 4.2.1-д орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад иргэд, хуулийн этгээдийн санал авах, орчны газар өмчлөгч, эзэмшигч оршин суугчидтай зөвшилцөх гэж заасныг зөрсөн байхад Барилгын тухай хуулийн 7.5-д заасан Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрээ биелүүлээгүй гэж,[D2]
3.9.Түүнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилгын угсралтын ажил эхлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 6.9-д “Барилгын захиалагч, гүйцэтгэгч батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, зай хэмжээний зургийг зөрчин тэг тэнхлэгийг газарт шилжүүлэн тавиулсан бол барилга угсралтын ажлыг зогсоох щ, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээг нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн байгууллагаас авна” гэх эрхээ тус тус хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
3.10.Иймд Хот байгуулалт, хөгжлийн газрын 2014 оны 7 дугаар сарын 10-ний өдрийн дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
4.Нэхэмжлэгч “Г” СӨХ-ны өмгөөлөгч болон нэхэмжлэгч иргэдээс дурдсан “Д.ийн Сүхбаатар дүүргийн,, тоот хаягт байршилтай нэгж талбарын ******* дугаартай 345 м.кв газрыг, гийн Сүхбаатар дүүргийн,, тоот хаягт байршилтай нэгж талбарын ******* дугаартай 433.39 м.кв газрыг “Г” СӨХ-ны ашиглалтад өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, орц, гарц гаргах байдлаар газар ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1.Нэхэмжлэгч “Г” СӨХ болон нэхэмжлэгч , , нараас дээрх нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг 2024 оны 8 дугаар сарны 28-ны өдөр гаргаж, тус шүүхийн мөн өдрийн 128/ШЗ2024/7146 дугаартай шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 54.1.3-т заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаартай шүүхийн тогтоолоор “Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.
4.2.Улмаар дээрх нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг нэхэмжлэгч нар нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дахин гаргаж, мөн өдрийн ******* дугаартай шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т “” гэж заасныг баримтлан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаагаар бүрдүүлбэр хангуулах хугацааг тогтоосон.
4.3.Нэхэмжлэгч нараас дээрх шүүгчийн захирамжид заасан бүрдүүлбэрийг шүүхийн тогтоосон хугацаанд хангуулан ирүүлээгүй тул 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ******* дугаартай нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг буцаах тухай шүүгчийн захирамж гарч, нэхэмжлэгч нараас 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нотлох баримт гаргах тухай бичгийг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч “Г” СӨХ-ны өмгөөлөгч Д.*******тай нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан ирүүлээгүйн улмаас нэхэмжлэлийг буцаасан тухай шүүгчийн туслахаас утсаар ярьсан тэмдэглэл үйлдэж хавтаст хэрэгт хавсаргасан байх бөгөөд нэхэмжлэгч талаас тухайн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг дахин шүүхэд гаргаагүй.
4.4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн болон хэргийн оролцогч нарын маргаагүй асуудлаар шүүхийн зүгээс дүгнэлт хийх нь учир дутагдалтай бөгөөд боломжгүй юм.
4.5.Иймд нэхэмжлэгч нарын “Д.ийн Сүхбаатар дүүргийн,, тоот хаягт байршилтай нэгж талбарын ******* дугаартай 345 м.кв газрыг, гийн Сүхбаатар дүүргийн,, тоот хаягт байршилтай нэгж талбарын ******* дугаартай 433.39 м.кв газрыг “Г” СӨХ-ны ашиглалтад өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, орц, гарц гаргах байдлаар газар ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэлэлцүүлэх боломжгүй бөгөөд тухайн шаардлагад хууль зүйн дүгнэлт өгөх үндэслэлгүй байна.
4.6.Нэхэмжлэгч нар нь дээрх нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын хүрээнд маргах эрх нь нээлттэй бөгөөд, тухайн шаардлагын хүрээнд өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
5.Иймд шүүхийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн судалж, хэргийн оролцогчдын тайлбар, нотлох баримтын үндэслэн маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгч, нэхэмжлэгч “Г” СӨХ, , , нараас Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамжийн Д.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаар захирамжийн д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй дугаартай гийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг, 9 дугаар бүртгэлтэй, ******* дугаар гэрчилгээтэй Д.ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай архитектор төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.13-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.4, 21 дүгээр зүйлийн 21.2, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” СӨХ, , , нараас Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамжийн Д.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаар захирамжийн д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй дугаартай гийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг, 9 дугаар бүртгэлтэй, ******* дугаар гэрчилгээтэй Д.ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” СӨХ, , , нараас Хот байгуулалт, хотын стандартын газар /шинэ нэрээр/-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавраар батлагдсан архитектор төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосугай. 3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 45 дугаар зүйлийн 45.1.1-д заасны дагуу шинжээчийн зардал болох 1,368,000 төгрөгийг Хот байгуулалт, хотын стандартын газар болон гуравдагч этгээд Д. нараас хувь тэнцүүлэн гаргуулсугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Г” СӨХ, , , нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газраас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.[D3]
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА