| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/01211/И |
| Дугаар | 191/ШШ2025/01827 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/01827
2025 03 06 191/ШШ2025/01827
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,
Нэхэмжлэгч: ХХБ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Н-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 16,929,536 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *******, ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.******* нь 2024.02.16-ны өдөр цалингийн зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан 16,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 1.73 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 15,069,634 төгрөг, үндсэн хүү 1,786,819 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,081 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 16,929,536 төгрөгийн өр төлбөртай байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болон зардалд 16,929,536 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие нэхэмжлэгч *******, ******* ******* ХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 16,929,536 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг зөвшөөрч байна. 2025.03.20-ны өдөр 2,800,000 төгрөг, 2025.04.20-ны өдөр 2,800,000 төгрөг, 2025.05.20-ны өдөр 2,800,000 төгрөг, 2025.06.20-ны өдөр 2,800,000 төгрөг, 2025.07.20-ны өдөр 2,800,000 төгрөг, 2025.08.20-ны өдөр 2,929,536 төгрөг гэжээ.
3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Хатанзориг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбартай танилцаад төлбөр төлөх хугацааг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *******, ******* ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулж зээлийн гэрээний үүрэг болон зардалд 16,929,536 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 2025.03.20-ны өдөр 2,800,000 төгрөг, 2025.04.20-ны өдөр 2,800,000 төгрөг, 2025.05.20-ны өдөр 2,800,000 төгрөг, 2025.06.20-ны өдөр 2,800,000 төгрөг, 2025.07.20-ны өдөр 2,800,000 төгрөг, 2025.08.20-ны өдөр 2,929,536 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч *******, ******* ******* ХК-нд төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч М.Хатанзориг татгалзаагүй, түүнд итгэмжлэлээр эвлэрэх эрх олгогдсон байх тул зохигчдыг тухайн нөхцөлөөр эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх бөгөөд энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,929,536 төгрөгийг 2025.03.20-ны өдөр 2,800,000 төгрөг, 2025.04.20-ны өдөр 2,800,000 төгрөг, 2025.05.20-ны өдөр 2,800,000 төгрөг, 2025.06.20-ны өдөр 2,800,000 төгрөг, 2025.07.20-ны өдөр 2,800,000 төгрөг, 2025.08.20-ны өдөр 2,929,536 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч *******, ******* ******* ХК-нд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* ******* ХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 242,597 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь болох 121,298 төгрөгийг буцааж, хариуцагч Б.*******гаас 121,299 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* ******* ХК-нд тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА