| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/00836/И |
| Дугаар | 191/ШШ2025/01828 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/01828
2025 03 06 191/ШШ2025/01828
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,
Нэхэмжлэгч: КБ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.М-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 21,769,661 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* нь 2024.04.25-ны өдөр цалингийн зээлийн гэрээг байгуулж, 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, 19,612,000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 19,309,287 төгрөг, зээлийн хүүнд 2,415,720 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 44,655 төгрөг, нийт 21,769,661 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 21,769,661 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Э.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ******* ******* ХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Надад үнийн дүнгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Нэхэмжлэгч ******* ******* ХК-иас нэхэмжилсэн 21,769,661 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Э.*******т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 21,769,661 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,769,661 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХК-нд төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбараар тогтоогдсон.
2.Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь нэг талын хүсэл зориг байдаг, хариуцагч нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК-нд 21,769,661 төгрөг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Э.*******ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 266,799 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь 133,399 төгрөгийг буцааж, хариуцагч Э.*******ээс 133,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-нд тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА