| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/00941/И |
| Дугаар | 191/ШШ2025/01829 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/01829
2025 03 06 191/ШШ2025/01829
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,
Нэхэмжлэгч: *******Б ХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Л-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 23,719,177 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г.******* нь 2024.06.11-ний өдөр цахим зээлийн гэрээг байгуулж, 25,350,000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь гэрээний үүргээ 84 хоног хугацаа хэтрүүлж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 22,474,899 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,187,433 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 39,844 төгрөг, нотариатын зардалд 17,000 төгрөг, нийт 23,719,177 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болон зардалд 23,719,177 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...*******иний бие нэхэмжлэгч ******* ******* ХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 23,719,177 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулахыг зөвшөөрч байна. 2025.03.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.04.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.05.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.06.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.07.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.08.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.09.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.10.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.11.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.12.26-ны өдөр 2,372,077 төгрөг гэжээ.
3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******.Булгантамир нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбартай танилцаад төлбөр төлөх хугацааг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Г.*******ид холбогдуулж зээлийн гэрээний үүрэг болон зардалд 23,719,177 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 23,719,177 төгрөгийг 2025.03.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.04.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.05.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.06.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.07.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.08.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.09.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.10.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.11.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.12.26-ны өдөр 2,372,077 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-нд төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч *******.Булгантамир татгалзаагүй, түүнд итгэмжлэлээр эвлэрэх эрх олгогдсон байх тул зохигчдыг тухайн нөхцөлөөр эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх бөгөөд энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1.Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 23,719,177 төгрөгийг 2025.03.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.04.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.05.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.06.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.07.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.08.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.09.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.10.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.11.26-ны өдөр 2,371,900 төгрөг, 2025.12.26-ны өдөр 2,372,077 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-нд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 276,546 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь болох 138,273 төгрөгийг буцааж, хариуцагч Г.*******оос 138,273 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-нд тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА