| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/05241/И |
| Дугаар | 192/ШШ2025/01432 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/01432
| 2025 02 19 | 192/ШШ2025/01432 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х***
Хариуцагч:***
Хариуцагч:***т
Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: *** би **** газрын хууль ёсны өмчлөгч. Уг газар дээр Б.Оюунцэцэг нь миний зөвшөөрөлгүйгээр дур мэдэж, хууль бусаар эзэмшиж байна. Тиймээс Сонгинохайрхан дүүрэг, 22-р хороо,*** тоотод байрлах 700м.кв газрыг ***хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.
Хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Би тухайн газар 2014 оноос 2024 он хүртэл 10 жил амьдарч байна. Намайг анх тухайн газар бууж байхад гудамж хоосон байсан. Нэхэмжлэгч манай охины газрыг 2024 оны 8-р сард авсан. *** газрыг өгчих, эвлэрээд шийдье, *** газрыг харж үзнэ гэж хэлээд эвлэрч байсан. Эвлэрлийн гэрээ байгуулаад шүүхээс гарахад та мөнгөө бэлдээрэй, хуулиараа шийднэ гэж хэлсэн. Уг маргаан бүхий газарт би нөхөртэйгөө хамт 10 жил амьдарч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Зохигчид шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч *** нь эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ***700м.кв газрын төлбөрт 10,000,000 төгрөгийг 2025 оны 5-р сарын 01-ний өдөр хүртэл нэхэмжлэгчид төлж барагдуулах, төлбөрийг төлсөн тохиолдолд нэхэмжлэгч *** газрыг хариуцагч **** өмчлөлд шилжүүлэн өгөх, төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцагч газрыг сайн дураар чөлөөлөхөөр харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****г нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь эрхийн улсын бүртгэлийн**** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг,**** тоотод байрлах 700м.кв газрын төлбөрт 10,000,000 төгрөгийг 2025 оны 5-р сарын 01-ний өдөр хүртэл нэхэмжлэгчид төлж барагдуулах, төлбөрийг төлсөн тохиолдолд нэхэмжлэгч**** газрыг хариуцагч **** өмчлөлд шилжүүлэн өгөх, төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцагч газрыг сайн дураар чөлөөлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ***нэхэмжлэлтэй, хариуцагч ***г нарт холбогдох хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт зохигчид хариуцагч *** нь эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй, *** байрлах 700м.кв газрын төлбөрт 10,000,000 төгрөгийг 2025 оны 5-р сарын 01-ний өдөр хүртэл нэхэмжлэгчид төлж барагдуулах, төлбөрийг төлсөн тохиолдолд нэхэмжлэгч Г*** өмчлөлд шилжүүлэн өгөх, төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцагч газрыг сайн дураар чөлөөлөх-өөр харилцан тохиролцож эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ