| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2023/0804/З |
| Дугаар | 128/ШЗ2024/0992 |
| Огноо | 2024-12-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 128/ШЗ2024/0992
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “” ХХК /РД:/
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох маргааныг хянан хэлэлцэв.
Гуравдагч этгээд: “” ХХК /РД:/
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээдийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дугаар тушаалын ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн хугацааг сунгаж өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн хугацааг сунгаж өгөхийг даалгуулах, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар тушаалын “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай,
Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Нэхэмжлэгч ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын ын аманд аялал жуулчлалын зориулалтаар 5.0 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгожээ.
1.2. Нэхэмжлэгч ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-д холбогдуулан 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дугаар тушаалын ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн хугацааг сунгаж өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн хугацааг сунгаж өгөхийг даалгуулах, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар тушаалын “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
2.1.Нэхэмжлэл гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Манай компани анх 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тухайн үеийн нэрээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газарт Хүрэл тогооны аманд аялал жуулчлалын зориулалтаар 5 га газрыг тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу авсан. Газар ашиглах эрхийг авснаас хойш тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу газрын төлбөрийг жил бүр төлж, тооцоо нийлсэн актыг Баянзүрх дүүргийн газрын албатай тухай бүрт нь нийлж акт үйлдэж ажиллаж байсан.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх журмын дагуу ерөнхий үнэлгээ хийж батлуулсан. Үүний дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгүүлэн ажилласан. Мөн аялал жуулчлалын зураг төслийг их хэмжээний зардал гаргаж хийлгүүлсэн.
Манай компани энэхүү газрынхаа ашиглах эрхийг авсан цагаас хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 356,922,500 /гурван зуун тавин зургаан сая есөн зуун хорин хоёр мянга таван зуун/ төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Манай компани өөрийн аялал жуулчлалын чиглэлээр ашиглах эрх бүхий дээрх газартаа үйл ажиллагаа явуулахад дараах бэрхшээлүүд тулгарсан. 2015 оны 6 дугаар сараас эхлэн газар ашиглах гуравласан гэрээг хийхээр хүсэлт тавьсан. Дээрх хүсэлт нь үл мэдэгдэх шалтгааны улмаас шийдэгдэхгүй 2016 оны орон нутгийн сонгуультай тулсан. Баянзүрх дүүргийн 2016 оны сонгуультай холбоотойгоор газар ашиглах гуравласан гэрээг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан тодорхойгүй болсон. Сонгуулийн маргаантай явагдсанаас улбаалж дүүргийн Засаг дарга нь 2 хүн болсон. Газрын албанд удаа дараалан газар ашиглах гэрээ хийх хүсэлт тавьж байсан боловч баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан тодорхой болсны дараа гэрээ хийгдэнэ гэдэг тайлбар өгч байсан. Дээрх асуудал нь 2017 онд шийдвэрлэгдсэнээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Баянзүрх дүүргийн Засаг дарга нартай “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай ******* дугаартай гэрээг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан. Угтаа бол газар ашиглах гэрээг хуулиараа 3 сарын хугацааны дотор байгуулах ёстой ч хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээ байгуулахгүй эс үйлдэхүйг гаргасаар байгаад 2 жил гаруйн дараа байгуулсан байдаг.
Энэхүү нөхцөл байдал нь газар ашиглах гэрчилгээний 5 жилээс 4 жил нь гэрчилгээнд заасан газар дээр ямар ч ажиллагаа явуулах боломжийг төрийн байгууллага өөрсдөө олгоогүй. Учир нь дээрх газар дээрээ хашаа барих, аялал жуулчлалын төв барих ажлын даалгавар авах, эскиз зураг батлуулах, холбогдох техникийн нөхцөл хүсэх зэрэгт газар ашиглах гуравласан гэрээ нь анхан шатны шаардлагатай баримт болдгийг мэдэж байгаа атлаа улс төрийн маргаан, үл ойлголцлоос болж бизнес эрхлэгч бидний хохироосоор байна.
Газрын төлбөрийг цаг тухайн үед нь харьяа дүүргийн газрын албатай зөвшилцөн цаг тухайн үед нь төлж явсаар 2019 он болсон. 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар газрын төлбөр нийт 69,300,000 /жаран есөн сая гурван зуун мянга/ төгрөг төлсөн ба энэ нь дээрх огноо хүртэл газрын ямар ч хугацаа хэтэрсэн төлбөргүй байсан. Энэ нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Баянзүрх дүүргийн газрын албатай хийсэн тооцоо нийлсэн актаар баталгаажна. 2019 онд Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас газрын төлбөрийг өмнөх гэрээ хийснээс 7,2 дахин нэмэх шийдвэр гарсан. Дээрх шийдвэрт тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгж, иргэд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулж төлбөрийг төлөх эсэх дээр маргаан үүсэж, төлбөрийн нэхэмжлэлийг Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар газрын алба үүсгэж өгөх байдал үүсгэж өгөхгүй байх эс үйлдэхүйг гаргасан. Мөн төлбөрийн нэхэмжлэлтэй холбоотой маргаан шийдвэрлэхгүй удааширч 3 жил маргасан. Өмнө нь нэг жилд 19,800,000 төгрөг төлдөг байсан төлбөр нь 144,000,000 төгрөг болон өссөн. Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өмнө нь 1 метр квадрат газар ашигласны төлбөр 396 төгрөгийг 2880 төгрөг болгон нэмсэн шийдвэрээр цуцалсан. Дээрх Иргэдийн төлөөлөгчийн хурлын шийдвэрээ өөрчлөх хүртэл хугацаанд 1 жилийн төлбөр болох 144,000,000 төгрөгийг 44,000,000 төгрөгийг төлөн үлдэгдэл 100,000,000 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр хуваарь баталгаажуулан төлж байна. Дээрх гэрээний дагуу эхний төлбөрийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлөх байсан боловч Ковид-19 цар тахлын хөл хорио 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос эхлэн Улаанбаатар хотод эхэлсэн. Дээрх хөл хорионы явцад төрийн байгууллага аливаа тусгай зөвшөөрөл болон бусад зөвшөөрлийг цуцлахгүй 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улсын их хурлаас хууль гарсан байдаг.
Түүнчлэн газар ашиглах гэрээ, менежментийн төлөвлөгөө дүгнэх хуудсыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэнтэй хийж 2020 оны 08 дугаар сарын 1,-ны өдөр баталгаажуулсан байдаг. Үүнийг бас хуульд заасан хугацааны дотор төрийн эрх бүхий байгууллагууд баталгаажуулж өгөхгүй байсаар хугацаа алдсан. Үүнээс болж манай компани хохирсны зэрэгцээ, төсөл хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлуудыг үүсгэсэн.
Энэ мэтчилэн давагдашгүй хүчин зүйл болон Баянзүрх дүүргийн эрх мэдэлтнүүдийн маргаан, газрын албаны ажилтны нэхэмжлэл үүсгэж өгөхгүй байсан зэргээс газрын төлбөрийг ямар ч төлөх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. Газрын төлбөрийн тухай хуульд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өөрчлөлт орж, төлбөрийг төрийн байгууллага буюу газрын алба төлбөрийн нэхэмжлэл үүсгэж, улмаар татварын албанд хүргүүлж татварын алба төлбөрийг тооцон төлүүлдэг механизмд шилжсэнээс болж мөн л төлбөр төлөх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн.
Компанийн зүгээс дээрх нөхцөл байдлууд байсан ч газар ашиглах эрхээ дуусгавар болохоос өмнө харьяа тусгай хамгаалалтын захиргаа болон холбогдох яаманд хүсэлтээ удаа дараалан гаргаж байсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй байсаар, улмаар газар ашиглах эрхийг үндэслэлгүйгээр хууль бусаар цуцалсан байна.
Иймд манай компанийн газар ашиглах эрхийг хууль бусаар дуусгавар болгосон сайдын тушаалыг хууль бус, үндэслэлгүй, манай компаний газар ашиглах эрхийн хугацааг зөрчилгүй байхад сунгаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрээд байна.
Нэхэмжлэгчид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн тоот тушаалыг өмнө огт мэдэгдэж байгаагүй. Бидэнд компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа тухай сонсох ажиллагааг огт хийгээгүй. 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө манай компанийн зүгээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлтүүдийг гаргасан.
Манай компанийн гаргасан хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа дэмжиж, газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг дэмжиж, дэмжих бичгийг Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2020 оны 09 дугаар сарын 16-ны өдөр дугаартай албан тоотоор хүргүүлсэн байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл Байгаль орчин аялал жуулчлалын яам, түүний Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар нь шийдвэрлэж өгөхгүй эс үйлдэхүй гаргаж, эрхэлсэн ажил албан тушаалаа урвуулан ашиглаж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн нөхцөл байдлыг үүсгэж өнөөдрийг хүрээд байна.
Бидний зүгээс компанийн ашиглах эрхийн гэрчилгээг сунгахад шаардлагатай бүхий л баримт материалыг бүрдүүлэн өгсөн боловч хуульд заасан шаардлага хангасан материалыг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өгөхгүй удаашруулж, улмаар газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн тоот тушаалаар хүчингүй болгосон нь хууль бус. Компанийн зүгээс газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгагдах шатандаа явж байгаа гэж ойлгон, хөрөнгө оруулалт оруулахаар төлөвлөж ажиллаж байсан боловч, бидэнд огт мэдэгдэлгүйгээр газрын эрхийг хүчингүй болгосон. Үүнтэй холбогдуулж сонсох ажиллагаа хийгээгүй болно.
Тус компанийн хаяг анх үүсгэн байгуулагдсан 2015 оны 02 дугаар сараас хойш нэг удаа өөрчлөгдөж, өөрчлөгдсөн хаягийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин аялал жуулчлалын яам, түүний тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт албан бичгээр мэдэгдэж, 2021 он хүртэл хамтран ажиллаж байсан. Иймд хаяг өөрчлөгдсөнөөс шалтгаалж мэдэгдэх боломжгүй байсан гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн компани 1 эзэмшигчтэй иргэний хувьд компанийн утасны дугаар, захирлын утасны дугаарыг солиогүй сүүлийн 6 жилийн хугацаанд ашиглаж байна. Гэтэл энэхүү хаягаар нэг ч удаа мэдэгдэл, сонсох ажиллагааг хийгээгүй байдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчим, мөн хуулийн 26 ,43 дугаар зүйлүүдийг ноцтойгоор зөрчиж гарсан. Захиргааны акт нь угаасаа хууль бус болох нь нэгэнт тогтоогдсон.
Манай компанийн газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар тушаалаар “” ХХК-д илт хууль бус шийдвэр гаргаж олгосон байдаг.
Учир нь “” ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан компани бөгөөд ямар ч үйл ажиллагаа явуулж эхлээгүй, уг газар ямар ч төслийг эхлүүлэх чадамжгүй компанид олгосон. “” ХХК нь уг газрыг авах тухай хүсэлтийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргаж, улмаар яам нь хүсэлтийг хүлээн авч 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар тушаалаар ******* метр квадрат газрыг олгосон байдаг. Энэ нь цаг хугацааны хувьд аваад үзэхэд хүсэлт өгснөөс хойш 7 хоногийн дотор ажлын 5 өдөр өгсөн хүсэлтийг дараа долоо хоногийн 5 өдөр шийдвэр гаргаж олгосон байдаг. Гэтэл манай компанийн 5 жил ашиглаж, газар сунгах тухай хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хүргүүлчхээд байхад өнөөдрийг хүртэл 3 жил гаруй хугацаанд шийдээгүй байна.
2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр яамнаас “” ХХК-ийн газрын эрхийг цуцалсан болох мэдэгдлийг Монгол шууданд хийсэн байдаг. Энэ нь “” ХХК-д газар олгосонтой холбоотойгоор хууль бус шийдвэрээ хаацайлах гэсэн оролдлогыг хийсний нэг илрэл байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйл, Газар ашиглах хүсэлт гаргах гээд 1-д “...Иргэн, аж ахуй нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д заасан журмыг баримтлан газар ашиглах зөвшөөрөл авах, сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтээ тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана...” 2-т “....Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газар ашиглах зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох тухай иргэн, аж ахуй нэгж байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналыг энэ хуулийн 361 дүгээр зүйлийн 2-т заасан сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авах эцсийн хугацаанаас хойш ажлын 5 өдрийн дотор тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас, хамгаалалтын захиргаа байхгүй бол сум, дүүргийн Засаг даргаас авна..” гэж заасан.
Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйл газар ашиглуулах тухай шийдвэр гаргах гээд 1-д “... Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргана...” гэж заасан. Гэтэл хуулийн энэ заалтыг огт хэрэглээгүй ямар ч сонгон шалгаруулалтыг явуулаагүй. Ажлын 5 хоногийн дотор газрын ашиглах эрхийн Х тайлан өгдөг байгуулагдаад 3 сар болсон компанид олгосон байдаг.
Мөн шүүхэд ирүүлсэн баримтуудаас харахад “Өсөх дэвжих арвижих баялаг” ХХК-ийн баримт бичгийн бүрдэл дутуу, хэрэгжүүлэх гэж байгаа төсөл нь байхгүй, төлбөр төлсөн баримт байхгүй байхад газар ашиглах эрхийг хүчээр шахуу олгосон байдаг.
Уг газрын асуудлаар “” ХХК хүсэлт гаргасан байхад шийдвэрлээгүй атлаа “” ХХК хүсэлт гаргахлаар 5 хоногийн дотор газар ашиглах эрхийг олгож байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэж байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хууль бус шийдвэрүүдийн өөрт болон бусдад олгосон хэсгийг хүчингүй болгож, газар ашиглах эрхийн хугацааг сунгаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн хугацааг сунгаж өгөхийг даалгуулахаар ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.
Дашрамд дурдахад шүүхэд өмнө үүссэн 1 жил гаруй хугацаанд шалгагдаж байгаа хэрэгт бүхий л материал авагдсан тул тус хэрэгт үлдэх компанийн гэрчилгээ, дүрмээс бусад нотлох баримтуудыг ганц байсан хувийг нэхэмжлэгч өгсөн тул уул хэргээс татуулах хүсэлттэй байгаа тул тус хэргээс татаж өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 онд газар авч 2021 онд цуцлагдсан талаар 2022 оны 7 сард мэдсэн. Мэдсэнээс хойш ажлын эхний өдөр гомдлоо гаргаад өнөөдрийг хүртэл хэрэг явж байна. Газар авснаас хойш хуулийн хувьд боломжтой ажил хийх боломж байгаагүй. Баянзүрх дүүргийн орон нутгийн сонгууль нөлөөлсөн. Араас нь төлбөр өндөр гарсан, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ковид гарсантай холбоотой. Манай гаргасан хүсэлтэд удаа дараа Эрүүгийн цагдаагийн газраас н.Уртнасан гэх сайдад маш том шалгалт орсон үүний үр дүнг харж байж хариу өгнө гэж өнөөдрийг хүртэл явж байгаад цуцлагдсан талаар мэдсэн. Манай компани удаа дараа хандсан боловч хариу өгөөгүй. Эрүүгийн цагдаагийн шалгалт гэж халхавчилж байх хугацаандаа байгуулагдаад 7 хоносон компанид манай газрыг олгосон байсан. Энэ компанитай маргаад 2 жил болж байна. Компанийн захирал нь энэ асуудлаа Авлигатай тэмцэх газраар шийдвэрлүүлнэ гэснээс хойш 1 жил болж байгаа. Өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Би газар дээрээ цаг хугацаа хөрөнгө мөнгөө 8-9 жилийн хугацаанд царцуулж байгаа хүний хувьд ямар нэгэн зарж борлуулах сэтгэл санаа огт байхгүй. Манай газраас давхцаагүй газрыг нь зах зээлийн журмаар нь худалдаж авъя, шилжүүлье гэх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч алга болсон. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч төрийн нарийн бичгийн найз. Найз нөхдийн шугамаар энэ хуралд сууж байгаа. Эхнээсээ дуустал манайх ямар ч газар дээр бодитоор ганц шороо хүрз авах боломж огт гараагүй. Ажил хийх гэхээр бичиг баримт дутуу гэж хэлдэг. Манайхаас шалтгаалаагүй төрийн байгууллагаас баримт дутуу гэж хэлээд хийлгэхгүй байсан. Өнөөдрийг хүртэл цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж яваа газраа аль болох авч үлдэх гэж гуравдагч этгээдтэй янз бүрийн байдлаар санал тавьсан боловч хүлээж авдаггүй. Эвлэрэх боломж байхгүй тул хэргээ шийдвэрлэх хүсэлттэй байна.” гэжээ
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2 үндэслэлээр тайлбар хэлье. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дэх хэсэгт зааснаар 2 жил дараалан ашиглаагүй гэдэгтэй холбоотой тайлбар хэлье. 2 жил дараалан ашиглаагүй шалтгааныг төлөөлөгч тодорхой хэлсэн. Хашаа бариулах, үйл ажиллагаа явуулах эрхийг 5 жилийн хугацаанд огт олгоогүй. 2019 оноос хойш Эрүүгийн цагдаа 660 аж ахуй нэгжийг шалгаж эхэлсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Эрүүгийн цагдаа хамтарсан шалгалт хийсэн. 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хэргийг хаах саналтай прокурор руу явуулж хаасан. Үүнд хууль бусаар газар эзэмших эрх олгосон аж ахуй нэгжийн шалгасан байгаа. Үүнээс харахад “” ХХК хууль бусаар газар эзэмших эрх аваагүй гэдэг нь нотлогдох болно. Эрүүгийн цагдаагийн албан бичигт тодорхой байгаа. Асуудалтай компаниуд шалгагдаж эрүү үүсээд явсан. Үүнд яамны тодорхой хэмжээний албан тушаалтан цагдан хоригдсон нөхцөл байдал байсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүсэх хууль зүйн үндэслэл байгаагүй. Яагаад гэвэл төрийн эрх бүхий байгууллага өөрсдөө хашаа барьж үйл ажиллагаа явуулах газар шорооны ажил хийлгэх боломжоор хангаагүй. Түүний дараа 2019 оноос хойш Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж “” ХХК-ийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. 2019 оны 11 сараас ковид 19-ийн нөхцөл байдал хүндэрч явсан тул үйл ажиллагаа зогссон. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасантай холбоотой тайлбар хэлье. Төлбөр төлөөгүй гэж хэлээд байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар 2021 оны 3 сард шийдвэр гарсан. Үүнийг Монгол шууданд хийсэн гэж хэлж байгаа. Буцаагдсан талаараа хэлэхгүй байгаа. Буцаагдсан гэдэг нь Монгол шуудангийн баримтаар нотлогдож байгаа. Бид 2022 оны 7 сард мэдэж шүүхэд 10 хоногийн дотор гомдол гаргасан. Үүнийг давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрлэсэн. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэдэг нь харагдах болно. Иймд төлбөр төлөөгүй гэдэг асуудлыг товч хэлэхэд 2015 онд 9,900,000 төгрөг, 2016 оны 19,800,000 төгрөг, 2017 оны 19,800,000 төгрөг, 2018 онд 19,800,000 төгрөг, 2019 онд 44 сая төгрөг төлсөн. 44 сая төгрөг нь 2019, 2020 оны төлбөр байгаа. Үүнийг Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал илт үндэслэлгүйгээр нэмсний улмаас төлбөрийн задаргаа гэх акт үйлдэж гарын үсэг хүчээр зуруулсан. Хэсэг компани шүүхээр явж акт нь хүчингүй болсон. Манайх 44 сая төгрөг төлсөн гэдэг нь 2 жилийн төлбөрөө бодоход 39,600,000 төгрөг болж байгаа. 5,400,000 төгрөгийн авлагатай гарч байгаа. 2021 онд газрын төлбөр төлөх хууль зүйн үндэслэл бүрдээгүй. Шалгагдаж байгаа талаар хэлдэг. Мөн газар эзэмших эрхийг сунгаж өгөхгүй эс үйлдэхүй гаргадаг. Шалгаж байна байж бай гэдэг зүйл хэлдэг. Шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болоход газар эзэмших эрх дууссан гэдэг зүйл хэлдэг.
Мөн газрыг авсан Өсөн дэвжих арвижих ХХК байдаг. Энэ компани 2022 оны 5 сард байгуулагдсан компани байдаг. 5 сард байгуулагдаж Х тайлан ч өгөөгүй. Төрд татвар төлсөн зүйл байдаггүй. 2022 оны 6 сарын 20-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас дэмжих бичиг авсан байдаг. Наадмын өмнөх өдөр 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “” ХХК-д мэдэгдэл өгсөн. Тухайн өдөр нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны тушаал гарсан. Үүнээс харахад тусгай хамгаалалттай газар олгохдоо нэг этгээд татгалзаж нөгөө этгээд ашиглалтын газрыг авдаг системээр явсан байдаг. Өсөн дэвжих арвижих ХХК энэ газрыг хууль бусаар авсан гэдэг нь нотлогдож байгаа. Гэвч энэ талаар шалгаж тогтоодог газар байхгүй байна. Ийм байдлаар Байгал орчны яам газар олгодог байсан бол бид хүсэлт гаргаад явах боломжтой байж. Мөн “” ХХК газар эзэмших эрхийг 2015 оны 6 сараас авснаас хойш байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан. Мөн Байгаль орчны яамны ерөнхий төлөвлөгөө батлуулсан. Энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тог цахилгааны компани, дэд бүтцийн компани, төслийн компаниудад бүх төлбөрийг нь төлсөн байгаа. Энэ талаар баримт хавтаст хэрэгт эх хувиараа байгаа. Газар дээр үйл ажиллагаа явуулах гэж төсөл хэрэгжүүлэхийн тулд төслийн нэгжийн зургийг нь хавтаст хэрэгт өгсөн байгаа. Төслийн нэгжийн зураг төсөл гаргасан компани төлбөрийг нь төлсөн байгаа. Мөн газрыг Байгаль орчны яамны ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулсан. Нарийвчилсан үнэлгээ гаргуулах процесс ажиллагаанд саад учруулсан. Өөрөөр хэлбэл татуулаагүй. Төсөл эхэлж байж нарийвчилсан үнэлгээ авах байх. Өөрийн ашиглалтын газар руу татах улсын төсвийн орлогоор хийж байгаа авто зам дээр 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал гаргасан. Мөн тус газар руу татах цахилгааны төлбөр гэж 100 гаруй сая төгрөгөөр зардал гаргасан. Нийт тэрбум гаруй төгрөгийн зардал гаргасан боловч газаргүй байна. Байгаль орчны яамны хууль бус шийдвэрээс, Эрүүгийн цагдаагийн шалгалт, Баянзүрх дүүргийн газрын төлбөр төлөөгүй гэх илтгэлцүүр зэрэг шалтгаанаас болж өнөөдрийг хүрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
2.4. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "" ХХК-ийн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" дүгээр тушаалыг "" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийн хугацааг сунгаж өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн хугацааг сунгаж өгөхийг даалгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар тушаалын "Өсөн дэвжих аривжих баялаг" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар "" ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын ын аманд аялал жуулчлалын зориулалтаар 5.0 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл олгосон.
Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагаас тусгай хамгаалалттай газар нутагт нэр бүхий иргэн, хуулийн этгээд нь аялал жуулчлал чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах тусгай зөвшөөрөл авч улмаар газрыг зориулалтын бусаар ашигласан үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах эрхтэй иргэн, хуулийн этгээд нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл тогтоогдож, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2020 оны 09 дүгээр сарын 214-ний өдрийн тоот албан бичгээр мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэлд Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн 660 иргэн/ "" ХХК 551-т орсон/, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг нь хүчингүй болгож, цуцлах талаар мэдэгдсэн.
Нэхэмжлэгч компани нь "... Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газрын төлбөрийн илтгэлцүүрийг хэтэрхий өндөр тогтоосон үндэслэлээр шүүхийн маргаан олон жил үргэлжилсэн, "Газар ашиглах гуравласан гэрээ байгуулаагүй" хэдэн төгрөгийн газар боломжгүй, байсан талаар мэдэх боломжгүй, Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай байсан гэж байгаа хэдий боловч маргаанд хамаарах Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэдэг нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “...газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх" үүргийг газар эзэмшигч, ашиглагчид хүлээлгэсэн, хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгохоор мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д тусгайлан заасан.
Түүнчлэн Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд "хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа... аж ахуй нэгж ... газрын төлбөр төлөгч байна", 4 дүгээр зүйлд "газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу аж ахуй нэгж, байгууллагын ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна". 7 дугаар зүйлийн 2-т "газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно" гэж тус тус зааснаас үзэхэд "газрын төлбөр төлөх үүрэг" нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул газар эзэмших, ашиглах гэрээг байгуулаагүй нь, эсхүл газрын төлбөр төлөх талаар гэрээнд заагаагүй нь тухайн газар эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөхгүй.
Гуравласан гэрээ байгуулах санаачилга гаргах, гуравласан гэрээ байгуулах үүргээ газар ашиглагчид байх бөгөөд, түүнчлэн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6-д "газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг"-ийг газар эзэмших, ашиглах гэрээнд тусгахаар заасан хуулийн зохицуулалт нь нэхэмжлэгчийн газрын төлбөр төлөх үүргээс чөлөөлөх, уг үүргээ биелүүлээгүйгээс газар ашиглах эрхийг цуцалсан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх нөхцөл болохгүй.
Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 "Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-т “... Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гуравласан гэрээ байгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч мөн дээрх үүргийг хэрэгжүүлээгүй байна. Иймээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичиг /157-д орсон/, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11и3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна. Нэхэмжлэгч нь Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гуравласан гэрээг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш тушаал гарах хүртэл 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 3 жил 4 сар газраа огт ашиглаагүй, газар ашиглах эрхийн хугацаа дуусах хугацаагаар бодвол 2 жил 6 сар ашиглаагүй байна. Газрын төлбөрийн тухад гэрээнд зааснаар жилд 19.800.000 төгрөг төлөхөөр тохирсон. Тэгэхээр 5 жилийн газар ашиглах хугацаанд нийт 99.000.000 төгрөг төлөхөөр, тушаал гарах хүртэл бодвол 113.850.000 төгрөг газрын төлбөрт төлөхөөр байна. Эдгээр арга хэмжээг нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлынхаа хүрээнд газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тоот албан бичгээр "" ХХК-д дээрх шийдвэрийг гаргах болсон талаар мэдэгдэж холбогдох тайлбар, санал, нотлох баримтуудыг яаманд ирүүлэхийг тусгасан ба Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж ажилласан байна. Мөн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосноос хойш 1 жил 4 сарын дараа гуравдагч этгээд болох “Өсөн дэвжих аривжих баялаг” ХХК-д газар ашиглах эрхийг олгож шийдвэрлэсэн бөгөөд тус хугацаанд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаагүй тул Газрын тухай хуулийн 40.5-д заасныг зөрчөөгүй. "Өсөн дэвжих аривжих баялаг” ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжид заасны дагуу холбогдох хүсэлт, санал, төслийг боловсруулж, хуульд нийцүүлэн газар ашиглах эрх авсан бөгөөд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хууль зүйн үндэслэл ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
2.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас гэрээгээ байгуулахгүй 2 жил болсон. Энэ хугацаанд хаана ямар хүсэлт гаргасан нь тодорхойгүй. Нотлох баримт хэрэгт авагдаагүй, хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байдаг. Хуульд зааснаар гэрчилгээ олгогдсоноос хойш 3 сарын дотор гэрээ байгуулах ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй. Төрийн байгууллагыг буруутгаж ярьж байгаа боловч эс үйлдэхүй үзүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн асуултаас харахад газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй гэдгээ хэлсэн. Сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн. Нэхэмжлэгч компанийн албан ёсны хаягаар илгээсэн боловч буцаж ирдэг. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д зааснаар захиргааны актыг хаяглагдсан этгээд албан ёсны хаягтаа байхгүй бол өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй эсвэл зориуд санаатай зайлс хийсэн бол гэх заалт байдаг. Нэхэмжлэгч компанийн хэлж байгаагаар албан ёсны хаягтаа байсан гэж хэлдэг боловч магадгүй хүлээн авахаас зайлс хийсэн байна гэж үзэж байна. Мөн нарийвчилсан үнэлгээг батлуулаагүй. Батлуулаагүй гэдгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлсэн. Нарийвчилсан үнэлгээг гэрээ байгуулахаас өмнө батлуулсан байх шаардлагатай байдаг. Газрын төлбөртэй холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарч хүчингүй болох хүртэл хугацаанд тогтоол хүчин төгөлдөр байсан тул өндөр тогтоосон ханшаар газрын төлбөр гарсан байгаа. Төлбөрийн үлдэгдэлтэй байгаа нь тодорхой байгаа. Сайдын тушаал газраа 2 жил дараалан ашиглаагүй, төлбөрөө төлөөгүй гэдэг нь нотлогдож байна.” гэжээ.
2.6. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Өсөн дэвжих аривжих баялаг” ХХК нь тус шүүхэд хянагдаж байгаа “” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа болно. “" ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн тушаалаар “" ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгосон байна.
Харин манай компани 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр буюу “” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгосноос хойш 1 жил 4 сарын дараа газар ашиглах эрхийг авсан.
Нэхэмжлэгч компани нь 1 жил 4 сарын хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаж тус сайдын тушаалтай маргаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчөөгүй, хуулийн дагуу газар ашиглах эрхийг манай компанид олгосон бөгөөд манай компани нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжид заасны дагуу холбогдох хүсэлт, санал, төслийг боловсруулж, хуульд нийцүүлэн газар ашиглах эрхийг авсан байдаг.
Мөн түүнчлэн "" ХХК нь газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй, тухайн газрыг хоёр жилийн хугацаанд ашиглаагүй үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн тушаалаар “" ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
2.7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гарсан. “” ХХК газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд өгсөн эсэх дээр маргадаг. Энэ хугацаа нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөр 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 5 жилийн хугацаатай олгосон. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу 30 хоногоос доош гаргах ёстой. Мөн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших эрх нь дуусгавар болсон. 1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр талд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай албан бичгээр “” ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 13, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр, 2021 оны 8 дугаар сар, 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд удаа дараа сунгуулах хүсэлт өгсөн боловч шийдвэрлээгүй, дахин сунгуулах хүсэлт гаргасан гэж тайлбарладаг. Одоо болтол тайлбарлаж байгаа. Мөн сунгуулах хүсэлт гэдэг нь 4 дүгээр сарын 20-ны өдрийн хүсэлт байхгүй. Хугацаа дууссан талаараа өөрсдөө мэдэж байсан. Хугацаа дууссан тул сунгаж өгнө үү гэх зүйл байдаг. Энэ талаар шүүх анхаарч авч үзэх хэрэгтэй. Үндсэндээ 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулах агуулга бүхий албан бичиг байдаг. Дээрх баримтаас харахад “” ХХК газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлт өөрсдийнх нь хэлж байгаагаар хамгийн сүүлд 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гаргасан гэж үзвэл Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг зөрчсөн байна. Хүсэлтийг хүлээж авах хууль зүйн боломжгүй. 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн газар ашиглах хугацаа сунгуулах хүсэлт нь Байгаль орчны яамны албан бичгээс гарч ирээгүй. Өөрсдөө 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өгсөн гэдэг боловч Байгаль орчны яам авсан үгүй талаар мэдэх эсэх тодорхойгүй. Шүүхээс үүн дээр үзлэг хийсэн. 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдөр шүүхээс Байгаль орчны яамны бичиг хэргийн програмд үзлэг хийсэн. “” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн албан бичиг Байгаль орчны яамны програм дээр гарч ирээгүй. Сунгуулах хүсэлтийг яамд гаргаагүй гэдэг нь 2 дугаар хавтаст хэргийн 203-204 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Байгаль орчны яамны 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “” ХХК-ийн газар ашиглах эрхийг төлбөрөө хугацаанд нь төлөөлгүй. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон. Ашиглаагүй гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа. Нэг юм ярихаараа төлбөр өндөр гэж хэлдэг, өөр зүйл хэлэхээр Эрүүгийн цагдаа гэж хэлдэг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ газрын төлбөрийг төлж тухай бүрт акт нийлж байсан гэж хэлдэг. Хавтаст хэрэгт авагдсан газрын төлбөрийн тооцоо 1 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр талд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2 дугаар хавтаст хэргийн 87 дугаар талд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай газрын тооцоо нийслэн актаар нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан хугацаанд газрын төлбөрөө төлөөгүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Мөн Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллага газрын төлбөрийг хууль ёсны дагуу төлнө. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах тухай 2017 оны 201, 202 гэрээ 1 дүгээр хавтаст хэргийн 58 дугаар талд байгаа. 2015 оны дугаар гэрээ 1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр талд авагдсан байгаа. Газрын нэг жилийн төлбөр 19,800,000 төгрөг бөгөөд улирал бүрийн эхний сарын 25-ны өдөр төлнө гэж заасан. Хугацаандаа төлөх үүрэг нь энд байгаа. Мөн гуравласан гэрээтэй холбоотой асуудал дээр сонгууль болсон гэж хэлдэг. Гэтэл “” ХХК Баянзүрх дүүргийн Засаг дарга н.Баясах, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа дарга н.Дуламсүрэн нартай 2017 оны гэрээ 1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр талд авагдсан байгаа. Энэ гэрээний заалтад 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс газар ашиглах хугацаа 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэж байгаа. 2017 онд байгуулсан гэрээгээр 2020 он хүртэл ашиглах боломж байсаар байтал ашиглаагүй. Ашиглах боломжгүй байсан гэж тайлбар нь үгүйсгэгддэг. Мөн маргаан бүхий газарт үзлэг хийсэн. Хавтаст хэрэгт зураг хавсаргагдсан байгаа бөгөөд газраа ашиглагдаагүй. Үзлэгийн баримт нь 2 дугаар хавтаст хэргийн 192-194 дүгээр талд авагдсан. Гуравласан гэрээ байгуулагдсанаас хойш нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил ашиглаагүй гэдэг нь тогтоогдох болно. “” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон сайдын тушаал нотлогдож байгаа.
Мөн тушаалыг мэдэгдээгүй асуудлаар маргаж байгаа. Захиргааны байгууллага нь актыг удаа дараа хүргүүлсэн. Хавтаст хэргийн 43 дугаар талд авагдсан байгаа. 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлсэн. 2021 оны 8 дугаар сард хүргүүлсэн, 2022 оны 3 сарын 15-ны өдөр хүргүүлсэн байдаг. Улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар компани хаяг дээрээ байх ёстой. Хаягаа өөрчилж бүртгүүлэх үүрэг нь хуульд зааснаар хуулийн этгээдэд байдаг. Энэ баримт байхгүй боловч нэхэмжлэгч тал байсан гэж хэлээд байгаа. Дууссан талаар мэдсэн боловч дууссан сунгуулъя гэж хэлээд байдаг.
Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгах хүсэлт удаа дараа гаргаж байсан боловч тус хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй гэж тайлбарлаж байгаа. Үүн дээр мөн Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан дурдагдах болно. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талын газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт байдаг би дурдсан. Хүсэлт Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирээгүй нь тогтоогдож байгаа. Иймд хүчингүй тушаал нь үндэслэлтэй гэж үзэж байна. “” ХХК-ийн тухайн газар ашиглуулахаар хийсэн асуудал дурдагдаж байгаа. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан гэсэн учир шүүхээс ХХК тай холбогдож гэрээг хэрхэн яаж хийсэн талаар нотлох баримтыг ирүүлэхийг даалгасан. ХХК-иас шүүхэд албан бичиг ирүүлсэн. 2 дугаар хавтаст хэргийн 114-128 дугаар талд авагдсан. 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн өндөр хүчдэл гүйцэтгэх гэрээ, аялал зуучлалын гадна цахилгаан төсөл боловсруулах гэрээ хийсэн гэж хэлдэг. Тухайн гэрээ дээр “” ХХК-тай холбоотой ямар ч баримт байхгүй. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “” ХХК ХХК-тай хамтран ажиллах гэрээг нэхэмжлэгч компанийн захирал н.Ганболд орон сууцны гэрээ байгуулсан нь 1 дүгээр хавтасны 235 дугаар талд авагдсан байгаа боловч бодитой хэрэгжсэн эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй. “” ХХК газар ашиглах үйл ажиллагаа явуулсан гэж үзэх боломж байхгүй. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосноос хойш 1 жил 4 сарын дараа Өсөн дэвжих арвижих ХХК газар ашиглах эрхийг гэрчилгээг олгосон шийдвэрлэсэн асуудал нь Газрын тухай хуулийг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Сонсох ажиллагаа нь 1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар талд авагдсан байгаа.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, хуулийн уг заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тус тус заажээ.
2. Нэхэмжлэгч ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын ын аманд аялал жуулчлалын зориулалтаар 5.0 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгож, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Баянзүрх дүүргийн Засаг даргатай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ******* дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гуравласан гэрээг байгуулжээ.
3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн тоот “газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаалаар “” ХХК-ийн ашиглаж байсан газрыг хүчингүй болгож, ингэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл бүрдсэн гэж үзжээ.
4. Өсөн дэвжин арвижих баялаг ХХК-д 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар тушаалаар Баянзүрх дүүрэг, Хүрэл тогоотын ам гэх газар байрлах ******* м.кв газрыг ашиглуулсан байна.
5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийн тухайд:
5.1. ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №******* дугаар газрын төлбөр тооцоо нийлсэн актаар 113,300,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон, /өмнөх хавтаст хэргийн 1ХХ-113 дугаар тал /
5.2. ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.******* №******* дугаар газрын төлбөрийг төлж барагдуулах хуваарь /шинэ хэрэг 1хх-48 дугаар тал/ тохирч батлуулсан зэргээс үзэхэд газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж шууд дүгнэх боломжгүй.
5.3. Мөн Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас газрын төлбөрийн итгэлцүүрийг хэд хэдэн удаа өөрчилж тогтоосон, улмаар шүүх дээр газрын төлбөр хэт үндэслэлгүй илүү тогтоосон агуулгаар маргаан үүссэн, энэ тодорхойгүй нөхцөл байдлаас шалтгаалан төлбөрийг шууд төлөх боломжгүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
5.4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах”, Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно” гэж тайлбарласан ба хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын сайд нь хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
5.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч энэ нөхцөл байдал тодорхой шийдвэрлэгдээгүй бөгөөд газрын төлбөрт төлсөн 113,300,000 төгрөгийг нэхэмжлэгчийн анх гэрээ байгуулсан газрын төлбөрийн хэмжээгээр тооцож үзвэл илүү төлөлттэй, харин тухайн үед батлагдаж мөрдөгдсөн ч ажиллагааны явцад хүчингүй болсон итгэлцүүрийн дагуу тооцож үзвэл төлбөрийн графикаас зөрүүтэй байхаар байна.
5.6. Хариуцагчийн зүгээс энэ нөхцөл байдлыг бүрэн судалж тогтоолгүйгээр акт гаргасан, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна.
6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд:
6.1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/ 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар албан бичгээр “” ХХК-д Ерөнхий үнэлгээний дүгнэлт хүргүүлэх тухай албан бичиг, 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.
6.2. “” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ******* дугаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга *******тэй байгуулсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг байгуулсан байна.
6.3. 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/164 дугаартай Газар ашиглах гэрээ, менежментийн төлөвлөгөө дүгнэх хуудсыг “” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаар хянуулсан байна.
6.4. ХХК-ийн ерөнхий захирал нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1704-01 дугаар орон сууц бариулах гэрээгээр бартер хийж зураг төсөл бэлтгүүлэх ажлын хөлсөнд өгсөн байна. /хуучин ХХ-3 232 дугаар тал/
6.5. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ХХК-тай Хан-Уул дүүргийн Хүрэл тогоотын ам нэртэй газарт байрлах өөрийн аялал жуулчлалын хотхоны өөрийн хувийн цахилгаан шугамаас ХХК-д цахилгаан ашиглуулах эрх олгох хамтран ажиллах гэрээг байгуулсан байна. /хуучин ХХ-3 235 дугаар тал/
6.6. Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-з/5988 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад “Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагаас Тусгай хамгаалалттай газар нутагт нэр бүхий иргэн, хуулийн этгээд нь аялал жуулчлал, амралт сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах тусгай зөвшөөрөл авч улмаар газрыг зориулалтын бусаар ашигласан үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар албан бичиг болон 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаар Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс мөрдөгчийн мэдэгдэх хуудас / хуучин 3ХХ-148/
6.7. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч ХХК нь маргаан бүхий газар дээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалтай байсан эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдсан. Гэтэл хариуцагчийн зүгээс Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглагчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо нэхэмжлэгчийг газраа 2 жил дараалан ашиглаагүй болохыг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг заавал харгалзан үзэж, тайлбар өгч сонсгох боломжоор хангах ёстой атал дээрх нөхцөл байдал байсан талаар нягтлан шалгаагүй, газар ашиглах гэрээний хугацаа дууссан эсэх талаар бүрэн тогтоогоогүй акт гаргасан, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашигт шууд нөлөөлсөн захиргааны акт гаргахдаа хуульд заасан мэдэгдэх сонсгох ажиллагааг явуулаагүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.
7. Гэтэл хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зүгээс Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглагчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо нэхэмжлэгчийг газраа 2 жил дараалан ашиглаагүй болохыг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг заавал харгалзан үзэж, тайлбар өгч сонсгох боломжоор хангах ёстой атал дээрх нөхцөл байдал байсан талаар нягтлан шалгаагүй, газар ашиглах гэрээний хугацаа дууссан эсэх талаар бүрэн тогтоогоогүй акт гаргасан, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашигт шууд нөлөөлсөн захиргааны акт гаргахдаа хуульд заасан мэдэгдэх сонсгох ажиллагааг явуулаагүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.
8. Учир нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг юм.
9. Улмаар хариуцагчийн шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх нөхцөлийг хангаагүй байх хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
10. Иймд Богдхан уулын дархан цаазат газрын ын аманд аялал жуулчлалын зориулалтаар 5.0 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дугаар тушаалын “” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар тушаалын “Өсөн дэвжин арвижих баялаг” ХХК-д холбогдох хэсгийн “” ХХК-тай давхацсан хэсгийг тус тус захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, давхцалгүй хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
11. Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “газар ашиглах эрхийн хугацааг сунгаж өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн хугацааг сунгаж өгөхийг даалгуулах” шаардлагын хувьд хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарахтай хамт шийдвэрлэгдэхээр байх тул уг шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дугаар тушаалын “” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар тушаалын “Өсөн дэвжин арвижих баялаг” ХХК-д холбогдох хэсгийн “” ХХК-тай давхацсан хэсгийг тус тус захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, давхцалгүй хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дугаар тушаалын “” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар тушаалын “Өсөн дэвжин арвижих баялаг” ХХК-д холбогдох хэсгийн “” ХХК-тай давхацсан хэсэг тус тус хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАA